Орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид ч эхнээсээ тодорхой болж эхэллээ. Харамсалтай нь иргэдийг итгэлийг авч, төрийн хариуцлагатай албанд томилогдсон ч хөдөлмөр зүтгэлээр биш хэл ам, хэрэг шуугианд холбогдон хариу барьсан үл бүтэх нөхдүүд аль аль намаас нэр дэвшихийг оролдож буй нь тодорхой болжээ.
Тэдний нэг бол саяхан Өмнөговь аймгийн МАН-ын хорооны даргаар томилогдсон Лувсангийн Энхболд юм.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан түүнд Өмнөговьчууд итгэл хүлээлгэж, 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгосон. Гэвч Л.Энхболд ард түмэн, нутаг орондоо хэрэгтэй зүйл хийхийн оронд ЖДҮ-гийн зээл гэгчтэй холбогдож, говьчуудын итгэлийг алдсан билээ.
Л.Энхболд охин Э.Мандухайнхаа нэр дээр “Мэйт экспорт интернэшнл” компани байгуулан, улмаар 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдсон байдаг. Л.Энхболд охиныхоо зээл авсан “Мэйт экспорт интернэшнл” компанийг 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Э.Чагнаасүрэнгийн нэр дээр шилжүүлжээ. Э.Чагнаасүрэн нь Л.Энхболдын үүсгэн байгуулсан “Ирээдүй инвест” Банк бус санхүүгийн байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байгаад улмаар түүний туслах, зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн. Өөрөөр хэлбэл өөрийнхөө үүрч мэдэх зэмийг өөрт нь үнэнч явсан нэгэнд шилжүүлсэн мэт үйлдэл гаргасан юм. Хамгийн муухай нь энэ. Учир нь говьчууд гэдэг хэзээнээсээ л уужуу талбиун сэтгэлтэй, өөрийгөө гэхээс илүү бусдыг л гэдэг өгөөмөр зантай хүмүүс.
Өмнөговийн гаралтай олон улс төрчид, бизнесмэнүүд, урлаг, спортынхон, ер нь нийт хүн зон нь ийм л байдлаар олон түмэнтэйгээ харьцан, хүн чанар, мөс чанартай сайхан Монгол хүний үлгэр жишээ болж ирсэн байдаг.
Энэ л сайхан говийн хүний шинж Л.Энхболдод байсан эсэх нь эргэлзээтэй. Үүнээс хойш "Эрдэнэс Монгол" компаний дэд захирлаар ажиллаж байсан Л.Энхболд саяхан Х.Мандахбаяраас Өмнөговь аймгийн МАН-ын хорооны даргын албан тушаалыг авчээ. Иргэд сонгогчид, Өмнөговьчуудын итгэлийг алдаж, голгүй гомдоосон Л.Энхболдод эрх мэдэл хөөцөлдөх эрх бий гэж үү?
С.Сарнай
Сэтгэгдэл13
Хулгайч биз дээ? Арай арай
ЁСТОЙ ШУДАРГА ХҮН ГЭЖ ЭНЭ ЭНХБОЛДЫГ БОДДОГ. ЭНЭ ХҮН Л ГИШҮҮН БАЙХДАА АЖНАЙ БАТ-ЭРДЭНЭ ГЭГЧИЙН ХУЛГАЙ ЛУЙВАР ДЭЭРМ ТОНУУЛ БУЗАР БУЛАЙГ ГАРГАЖ ИРСЭН, ТӨР ТҮМНИЙ СОНОРТ ХҮРГЭСЭНШҮҮ.
АН-ынхан бусдыг гүтгэж доромжилж нэр төрийг нь харлуулж байж л бохир муу муухай аргаар сонгуульд хэдэн суудал ахиу авч эрх тушаалд хүрэхийг оролдоно,
Энэ Энхболд УИХ-ын гишүүн байхдаа Ажнайгий н нүүрсний хулгай луйврыг л хайр найргүй илчл ээд говийхонд ад болсон хүн дээ ! Өнөөдрийн говьчуулд шулуун шударга зан байх гүй болж, мөнгөнд худалдагддаг болсоон. Уул нь энэ Энхболд зөв л юм ярьсан хүн шүү !!!
Шантааж хийх гэж л тэгж ярьсан гэдэг
ӨМНӨГОВЙИНХОН ТӨДИЙГҮЙ МОНГОЛ ДАЯАРАА МЭДНЭЭ, ЁСТОЙ ШУДАРГА ХҮН ШҮҮ. ГИШҮҮН БАЙХДАА АЖНАЙ БАТ-ЭРДЭНИЙН БУЗАР БУЛАЙГ ГАРГАЖ ИРСЭН ГАВЪЯАТАЙ.
Oyun erdene stylitei hun shd. Yag hiisen ajil hiij chaddag setgel bhgu. Harin neg tom hun tom sedev barij avaad muulah l ajil
Elbegdorj shig gevel iluu zohimjtoi. L.Enkhbold elbegdorj shig l etgeed
Ажнайгийн нүүрсний хулгайчид Л.Энхболдоос их айж байна даа, хөөрхий гэж.
Хамтран нүүрс хулгайлж байсан хүмүүстэйгээ толхилцоод дараа нь шүгэл үлээсэн дээ
ZIKA Biriustai adilhan (BIRIUS UU?!!!!!!!)ene neher chini..................................................................
Жинхэнэ хүн чанаргүй хулгайчдаа, Өмнөговийнхны нэр хүндийг унагаасан шаар
Битий. Оруул болоо. Биздэ