Сүүлийн хэдэн өдөр олон нийтийн анхаарлыг татсан чухал сэдэв бол бродюр байлаа. Шив шинэ шахуу, бүр зарим нь суулгаад нэг жил гаруйхан болж байгаа бродюрыг автозамын стандарт өөрчлөгдсөн гэх шалтгаанаар сольж буйг иргэдийн дийлэнхи нь эсэргүүцэж байгаа. Тэгвэл өчигдөр Монголын авто замчдын холбоо, Замчин залуучуудын холбооны төлөөллүүд гэж өөрсдийгөө нэрлэсэн хэсэг иргэд мэдээлэл хийв. Амьхандаа төрийн байгууллага биш мэргэжлийнхэн мэдээлэл хийж, бродюр сольж буй нь зөв гэх маягийн юм ярьж, иргэдийн санаа бодолд нөлөөлөх зорилготой ирсэн гэх.
Гэвч "ухаангүй ноёнд урагшгүй албат" гэгчээр тэдний хэвлэлийн хурал бүхэлдээ бүтэлгүйтсэн юм. "Монгол хүн дээл хийж өмсөхдөө эмжээрээ сольдог шиг бродюроо солих нь зөв" гэсэн авто замчдын яриа сошиал медиад олон нийтийн элэг доог л болж байна.
Үүнийг ч анзаарсан мэт Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар өнөө өглөө авто зам шинэчлэлийн ажлыг зогсоож, хуулийн байгууллагад шалгуулах эсэх талаар санал асуулга явуулахаар болсноо зарлав.Тэрээр авто зам засварын төсөв болон бродюрын төсөв нь зах зээлийн үнэ ханшид нийцэж буй эсэх мөн худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд хийсэн эсэх асуудлыг Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газарт шалгуулж, нэгдсэн дүгнэлт гарах хүртэл одоо хийж байгаа болон цаашид хийх авто зам засвар, шинэчлэлийн ажлуудыг зогсоох санаатай байгаа бололтой.
Өөрөөр хэлбэл өөр лүү нь хамгийн их ирж байгаа шүүмжлэлийг намжаахын тулд Х.Нямбаатар бродюрны мафитай тэмцэгч ч болж магадгүй нь бололтой.
Үүнтэй зэрэгцэн УИХ-ын дарга асан З.Энхболд нэгэн ноцтой зүйлийг ярив. Тодруулбал тэрээр өнөөдөр Өвөрхангай аймгаас хийсэн лайвынхаа үеэр: "МАН-ынхан 23 мянган төгрөгний бродюрыг яаж 130 мянган төгрөгөөр шахаж байгааг харчих. Гарсан зөрүү мөнгөнөөс нь сонгогчдод авилга болгож өгнө. Сонгогчдод тарааж буй, тараах гэж буй их хэмжээний мөнгө бол МАН-ынхны мөнгө биш бродюрны зөрүү мөнгө шүү" гэсэн юм.
С.Сарнай
Сэтгэгдэл14
НЯН БАКТЕРИ СУМКА ШИГ АЖИЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ДЭМИЙ ДОНГОСДОГ ЭТГЭЭД БАЙНА. ЭНЭ СОНГУУЛИАР ЗАЙЛУУЛСАН НЬ ДЭЭР .
Энэ МАН-ынхан гэж Шаньси мужийн ногоочин хятадуудаас ялгахын аргагүй царай зүстэй улс байх юм. Хүрэлсүх Данх нарыг Шаньси мужид явж байхад нь хятадууд хятад хүнтэй андуурч байсан гэж улс ярьдаг нь ортой шүү..
ГҮТГЭХ ЮМАА ОЛЖ ГҮТГЭЭ ХЭН Ч ҮНЭМШИХГҮЙ ЭЛЭГ ДООГ АРЧАЛСАН НАМАА???
DANDAA MUU HULGAICH NAR ARDIIN NAMIIN MUUSAIN BOLSHEVIKUUD BNA DAA
Сонгуулийн мөнгөө босгож байгаа нь илт байна.
60 тэрбумын Ми луухаан данжаад, Цавчаа ногооны Су Мяо Бао Зао , Бордюрийн Нянь Бао Тао нар зэргэцэж суугаад дараагийн хулгай цавчаагаа ярилцаж байна уу.
😂😂😂
Цавчаа ногоон автобусны хулгайч хаалтаа нээгч махан толгой энд юу хийж суугаа юм бол? Автобус цавчиж идсэн арга туршлагаа Нямборжууртаа ярьж сууна уу
МАНын хууль үйлчилдэггүй дархлагдсан хулгайчуудыг ингээд бөөгнөрөөд сууж байхад нь дэлбэлээд устгачих юмсан. Зеленский дроноор дайралт хийж өгч буян болохгүй юм байхдаа.
өмнөх дарга нарынхаа мафи-г гайхаад байсан чинв бүр зэрэгцэж суугаад найз гэдгээ гайхуулж байх шив. манай хотын дарга ч "поп" гар байж. Газрын наймаачин гээд цоллоод байсан чинь бүр охиныг нь ИТХ-д дэвшүүлээд. бөмбөгдсөн юм шиг замаа засахын оронд брюдер-н бизнесийн шахааг өмөөрөөд үхлээ. хотын дарга нар 1000 солиогдоод ч нэмэр алга. зам нь их эвдрэлтэй, хот дотроо хог ихтэй, зөвхөн нүүр талын хогыг авдаг, захын хороололуудыг цэвэрлэдэггүй, нийтийн тээвэр өглөө, орой шахцалдаад багтахгүй үлддэг нь хэвийн үзэдэл хэвээр байдаг. ядаж найз Сумяа-н 3 нугалж шахсан хүүхдийн шар автобусыг нийтийн тээвэрт явуулаач.
Эхлээд бродюр солих шаардлага байсан үгүйг шалгах хэрэгтэй.
З.Энх болд чи хол очиж хуцаа.
Ajil hiilgehgui ni ee. Niislel ene chigeeree tum buman asuudaltaigaa hugjilgui manlailalgui buduuleg heveeree uldeh um bn l daa. Denduu ch aimaar GUTGEH um.
Адгийн сэгнүүд ажил хийлгэхгүй юм даа новшнуудыг буудвал таарна