Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх, өөрийгөө реппер Сексцагаанбогд гэж нэрлэдэг иргэн Б.Гантулга эмэгтэй хүн зодож буй бичлэг өнгөрсөн Пүрэв гарагийн шөнөөс эхлэн нийгмийн сүлжээгээр цацагдсан билээ.
Уг бичлэг дээрх эмэгтэй нь түүний найз охин гэх иргэн Н.Урин болох нь удахгүй тодорхой болсон бөгөөд өнгөрсөн Ням гарагт Б.Гантулга, Н.Урин нар нийгмийн сүлжээгээр тайлбар хийв.
Энэ үеэрээ Б.Гантулга Н.Уринг зодсон шалтгаанаа тайлбарлахдаа: " Бид хоёр уугаад муудалцсан. Н.Урин түлхүүргүй мөртлөө харина гэсэн. Н.Урин шиг ийм эмэгтэй хүнийг шөнө ганцааранг нь явуулж чадахгүй. Яачих ч юм билээ. Гудамжинд хонуулж, хэн нэгэнд хүчиндүүлж байснаас гэж бодоод, согтуу хүний толгойд орж ирж байгаа логик л доо. Сүүлдээ тэвчээр алдраад алгадаж байгаа байхгүй юу. Сэргэх юм болов уу? архи нь гарах юм болов уу гэж бодоод л.. " гэсэн юм. Мөн Б.Гантулга уг танхайрлаа хоёр хүний, хосын хоорон дахь л асуудал хэмээн өөрийгөө өмөөрч байв.
Өөрөөр хэлбэл Ерөнхий Сайдын зөвлөх гэх репперт хууль, эрх зүйн анхан шатны ч мэдлэг байхгүй нь ийн харагдаж байна.
Б.Гантулгынхаар бол сайн санасандаа л найз эмэгтэйгээ зодсон болж таарч буй бололтой.
Нөгөөтэйгүүр гэр бүлийн хүчирхийлэл бол хоёр хүний хоорон дахь асуудал огт биш зөрчлийн хэрэг, эрүүгийн хэрэг билээ.
Харамсалтай нь хүчирхийллийг хэвийн зүйл гэж боддог этгээд Монгол Улсын Ерөнхий сайдад зөвлөж байгаа нь тодорхой боллоо.
С.Нямсүрэн
Сэтгэгдэл20
Oyun Erdened ene bandi iheehen gai daguulnaa
Гях,,,гяхх,,гяхх,,,хүнийг таньяа гэвэл найз нөхдийг нь хараа гэж,,,,монгол улсын ерөнхий сайдын зөвлөх маньяак нөхөр байдаг байх нь байншдээ,,,хайрласандаа зоддог байхнээ,,,,”””вискиний””” шилээр хайраа хайрлаагүй нь их юмдаа,,,
Haana baina nogoo uls toriin soyol???
Цагдаагийн байгууллага анхаарна уу. Тухайн этгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үгүй гэхэд бусдын биед халдсан байж болзошгүй үйлдэл бэлхнээ байхад үүнийг прокурорын хяналт дор шалгаж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хуультай улс шүү дээ!
100 айлынхан ч том юм аа
oyun erdene uuruu zai neg bol nad batsaanaa zailuul
Ийм тэнэг бацаанаар зөвлүүлэх ч гэж дээ...нөхдөөр нь шинж гэдэг шиг зөвлөхөөр нь шинжвэл ....
ENE ERUNHII SAID BUTEHGUI EEE . HUDALCH GJ JIGTEI SURTEI GJ LAITAI AMITAN YUM . BOLOVSTOL BHGUI MEDLEG BHGUI HUN CHANAR BHGUI ENGIIN DARUU BISH BUTEHGUI EE BUTEHGUI
Haters gonna Hate as Usual. I'm sick of hearing this every other day. Supply n Demand. In Political sense. Simple as that, but poor piece of shit. Poor performance, very poor.
Монголын уран зохиолын дээж бүтээл, газар усны нэрийг "секс" болгож доромжиилсон энэ бандийг тэнгэр удахгүй гэсгээх болно
huurai ahiinh n nuuts huu tuunii zuvluh bolson ym bish uu ? huurhii ingeed l shahaand orood bdg ym uu ?
Ерөнхий сайдын зөвлөх, хүчирхийлэгч юм байна. Хүчирхийлэл зөвлөдөг юм болов уу?
ямарч байсан энэ албан тушаалд ажиллаж болохгүй юм байна. Хийдэг ажил руу нь явуулах хэрэгтэй. Ерөнхий сайдын өмнөөс ярих хүн ийм байж болохгүй.
ийм л хөгийн юмнууд ороо н ороогоороо жороо нь жороогоороо нийлж явцгаах юмдаа чааваас харсаар байтал хөгийн юм зөвлөх гэнэ ээ ха ха
Харваас урьд зүгийн шээс байна. Эд нар хэзээнээс Монголчуудын ёс заншил, зан суртахуунд бүдүүлгээр нөлөөлж өөрчлөхийг хичээн зүтгэж ирсэн. ЕС зөвлөхийг хэн ямар шалгуураар юухийлгэх гэж шахдаг вэ???
Ямар нэгэн хариу үйлдэл үзүүл дээ ЕС минь. Хэдий болтол таг дуугай суух юм бэ!
Төр хамгийн тунгалаг байх атал намуудын, гудамжныхны хогийн сав болоод 30 жил боллоо!!!
Төр хамгийн тунгалаг байх атал намуудын, гудамжныхны хогийн сав болоод 30 жил боллоо!!!
.монголын төрд ийм хүн зөвлөх гэж говшийн юмаа
Манай ЕС - ын ОЙРУУД ч бидний мэдээлэл авах болсон цаг үеэс гэхэд л тун ЗЭВҮҮН шүү , яагаав Номтойтойгоо эмс бүсгүйчүүдтэй " найзалсан " үеэс эхлээд л , за тэгээд БАНДАШКАА орхидог энэ тэр гээд ЭНЭ хүртэл ...