УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө ШИНЭ нам хоёр хуваагдсан юм. Тодруулбал Ж.Батзандан тэргүүтэй тус намын үүсгэн байгуулагчид ШИНЭ нам УИХ-ын 2024 оны сонгуульд дангаараа оролцоод амжилт үзүүлж, парламентад суудалтай болох боломж маш бага, иймээс санал хувааж, МАН-д ашигтай нөхцөл байдал үүсгэхийн оронд АН-д нэгдэцгээе, АН-тай нэн даруй хэлэлцээрт орох нь зөв гэж үзэж байв.
Тэр бүү хэл хэлэлцээрийг урьдчилсан байдлаар хийж, намын жагсаалтын эхний 10, 15-д нэр дэвшүүлэх гэх мэт ШИНЭ намд харьцангуй ашигтай хувилбарыг ч АН-ын удирдлагууд санал болгосон гэдэг.
Харин нөгөө талд яагаад ч АН-тай нэгдэхгүй, эвсэхгүй гэсэн хэсэг Ж.Батзанданг хүчтэй эсэргүүцэж байсан юм. МАН-ын гишүүн байсан нөхдүүд ч уг бүлэгт багтаж байсан нь нууц биш. Мөн ШИНЭ намын дарга Ц.Гантулгыг ч Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатартай маш ойрын найз болох тухай улс төрийн хүрээнд ярьдаг.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай бүр ШИНЭ намын дарга Ц.Гантулгыг уулзангуутаа өөрийнхөө утсаар Х.Нямбаатартай яриулж байсныг телевизээр дэлгэж байсан билээ.
Ж.Батзанданд алдаа оноо байдаг ч УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө бол бүхий л ардчиллын чиг баримжаатай намууд хамтран эвсэх, болохгүй бол АН-д нэгдэх хэрэгтэй гэсэн маш зөв байр суурьтай байсан юм.
Гэвч АН-тай нэгдэхгүй, эвсэхгүй гэсэн хэсэг олонхи болсон бөгөөд Ж.Батзандан ч арга буюу ШИНЭ намын үүсгэн байгуулагчдын хамт АН-д элссэн. Хачирхалтай нь АН-д нэгдэхгүй гэж улайран зүтгэсэн нөхөд МУНН-тай хамтран, "ШИНЭ нэгдсэн эвсэл" байгуулсан ч сонгуулийн сурталчилгаа гэхээр зүйл бараг хийгээгүй, маш зохион байгуулалт муутай УИХ-ын 2024 оны сонгуульд оролцсон юм. Мөн УИХ-д суудалтай болж чадаагүй ч тус эвслийн авсан санал АН, "Үндэсний Эвсэл"-ийн саналаас ихээхэн хуваалцсан.
Ерөнхий дүнгээрээ бол "ШИНЭ нэгдсэн эвсэл", Үнэн Ба Зөв Намууд МАН-ын ялалтад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно. Тэд УИХ-д суудалтай болж чадаагүй.
Тэгвэл тус нам өчигдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн 2024 оны сонгуульд АН-д дагаар орж, гишүүдээ АН-аас нэр дэвшүүлэх санамж бичгийг байгууллаа. ШИНЭ намд үлдэгсэд дангаараа сонгуульд оролцох нь МАН-д л тус болохоос өөр үр дүн багатайг хожуу ч гэсэн ойлгож буй нь энэ бололтой. Хэдхэн сарын өмнө "МАНАН-д буцаж орсон Ж.Батзандантай агаар хуваалцах боломжгүй" хэмээн сагсуурч байсан ШИНЭ намын дарга Ц.Гантулга уг арга хэмжээний үеэр АН-ын сайн сайхан, ололт, амжилтыг магтаад сууж байлаа. Эцсийн эцэст Ж.Батзандангийн зөв байсныг ШИНЭ намд үлдэгсэд үйлдлээрээ ийн хүлээн зөвшөөрлөө.
М.Гал
Сэтгэгдэл26
Zailaad uheed uguuchee pzda
Маш ЗӨВ ШИЙДЭЛ ОЛЖЭЭ...
Ц.Гантулга МАН-аас мөнгө авч, түүнийгээ ганцаараа идээд сонгуулийн сурталчилгаа хийгээгүй
ардчилсан чиг баримжаатай намууд нэгдэх ёстой байсан юмдах
Цаашид АН-д яавч итгэж болохгүйг үйл явдал үзэл бодлууд нь харуулаад байна. Их хуралд гарсан АНхан хэт либрралжсан, бүгд гадны төлөөлөл болчихсон, жирийн монгол хүнийг үавьж мэт үздэг хүмүүс байгаа нь харагдана. Тэд МАН, ХҮНтэй нэгдсэн манан+будан үүсгээд монгол түмнийг яаж сүйрүүлэх, яаж хувааж зуслахав гэдгээ л бодох болж. Албанд дуртай новшнуудын араа шүдээ хавирч антай нэгдэх нь.Санал битгий өг. Бүү итгэ бүү санал өг. АН+ХҮН+МАН-нд.
Шинэ намаас нэр дэвшсэн Отгон сэтгүүлч МАН д асар их хорсолтой байгаа ! Тэр нь бүр үнэртдэг юм !
МАН тай тохирсон ч муриулсан юм байгааз
ШИНЭ НАМ БА БУСАД ЖИЖИГ НАМУУД АН ТАЙ НЭГДЭЖ СОНГУУЛЬД ОРСОН БОЛ ӨДИЙД АН ДАНГААРАА ЗАСГИЙН ЭРХ БАРИХ ХЭМЖЭЭНД БАЙХ БАЙЛАА, ХОХЬ НЬ
zavaan gyahtnasan psda
Ene olon nam hend heregtei uym be?????? Nam neriin dor buleg hulgaichid l baidag biz dee...!!!!
Батзандан чанга дуугаар сайхан ярихаас хэтрэхгүй, албан тушаалын төлөө нам нам дамжиж яваад амжилт олсонгүй. Одоо хэн ч итгэхээс өнгөрсөн. Ам ажил нь хэтэрхий зөрдөг.
Шоронд суулгаж хорихгүйгээр ял завшуулж байна.
Шинэ нам гэж гэж нохойн жогорхой элий балай Батзандан нь урваад АН д орсон үлдсн гэх хэдэн эргүү яах юм
үхсэн батзандан гэж нэгмуу хиагт хүрээг холбосон асман юмнаас цаашгүй нохой долоо
Хулхи хуурамч нам ШИНЭ, ҮНЭН БА ЗӨВ намууд МАН-ын мөнгө тараалтыг хийлцсэн
батзандан батянхан болсон гэхшив
Батзандангийн хэлснээр анх орсон бол хэн хэндээ тустай байсан юм. Гэхдээ яах бэ бас ухаарсан нь сайн хэрэг. Шууд нийлэх хэрэгтэй. Монголд олон жижиг нам цаашдаа явцгүй.МАН-ын хоол болно.
Батзандангийн хэлснээр анх орсон бол хэн хэндээ тустай байсан юм. Гэхдээ яах бэ бас ухаарсан нь сайн хэрэг. Шууд нийлэх хэрэгтэй. Монголд олон жижиг нам цаашдаа явцгүй.МАН-ын хоол болно.
Манай иргэд мэдсэн ч үл мэдэгч царайлаад явдаг юм уу эсвэл үнэхээр ийм мулгуу тэнэг болцгоочихсон юм уу ойлгохгүй байгаа.АН гэсэн нэртэй нэг гамингийн шээснүүд үүрлэсэн өмхий үнэртэй жорлон бий. Ардчиллын алтан хараацай гэгддэг толгой гэмт хэрэгтнүүд нь АН нхаа нэрийг хугалаад живж буй онгоцноос хархнууд зугтдаг шиг тарж одсон.элбэгдорж гэж рецедевист гэмт хэрэгтэн ДМН,ХҮН,батүүл ГХХН,эрдэнэ ЗОН,оюунгэрэл ИОН,болд ШИНЭ,Женко АТОЗН гэхчлэн 10 гаран "охин" нам байгуулсан.Энэ жорлонгууд бол АН н гишүүдийн нэрийг бүртгүүлсэн болж нам болсон.Тэгэхээр АН д гишүүн үлдээгүй байх ёстой.Хэрвээ АН д гишүүн үлдсэн бол энэ жорлонгууд бүгд гишүүдгүй буюу хууль бус байх учиртай.Эхнээсээ тараа таниулаад буцаад сэжгийн жорлондоо цуглаж байна.Жорлонгийн өтнүүд жорлондоо байсан ч өмхий ,жорлонгоосоо гарсан ч өмхий л байж таарна." Дүр эсгэсэн хуурамч ардчилал дарангуйллаас доор" Аун Сан Су Чи.
БАТЗАНДААН ! ХӨГИЙН УРВААЧ ШАРВААЧ АРГААРАА ТОМ УЛСТӨРД ДАХИН ШУРГАЛАХ ГЭСЭН ЭЭЛЖИТ БАШИР АРГА ЧИНЬ Л БАЙСАН ! ИЙМ БУЗАРТАЙ ЮМ ЗАХИАЛГААР ТАРААХ АА БОЛЬЖ ҮЗ ! ЧИ БИД ХОЁР НЭГ ИДҮҮРНИЙ УГААДАС ДОЛООЖ ИРСЭН ! ТҮМЭН ОЛОН МЭДНЭ!
БАТЗАНДААН ! ХӨГИЙН УРВААЧ ШАРВААЧ АРГААРАА ТОМ УЛСТӨРД ДАХИН ШУРГАЛАХ ГЭСЭН ЭЭЛЖИТ БАШИР АРГА ЧИНЬ Л БАЙСАН ! ИЙМ БУЗАРТАЙ ЮМ ЗАХИАЛГААР ТАРААХ АА БОЛЬЖ ҮЗ ! ЧИ БИД ХОЁР НЭГ ИДҮҮРНИЙ УГААДАС ДОЛООЖ ИРСЭН ! ТҮМЭН ОЛОН МЭДНЭ!
БАТЗАНДААН ! ХӨГИЙН УРВААЧ ШАРВААЧ АРГААРАА ТОМ УЛСТӨРД ДАХИН ШУРГАЛАХ ГЭСЭН ЭЭЛЖИТ БАШИР АРГА ЧИНЬ Л БАЙСАН ! ИЙМ БУЗАРТАЙ ЮМ ЗАХИАЛГААР ТАРААХ АА БОЛЬЖ ҮЗ ! ЧИ БИД ХОЁР НЭГ ИДҮҮРНИЙ УГААДАС ДОЛООЖ ИРСЭН ! ТҮМЭН ОЛОН МЭДНЭ!
Батзандан олигтой хүн биш ээ
Зохиомол нэртэй нөхрийн захиалгат нийтлэл байна
Өнгөрсөн борооны хойно цув нөмрөв...гэгч болждээ өнөөх ардчилсан нам нь ардын намын цув болчихсон байдаг..тавилан юмдаа
Өнгөрсөн борооны хойно цув нөмрөв...гэгч болждээ өнөөх ардчилсан нам нь ардын намын цув болчихсон байдаг..тавилан юмдаа