Ер нь бол албан тушаалд дурлах, тийш тэмүүлэн зүтгэх байдлаараа манай хууль хяналтын байгууллагынхан улстөрчдөөсөө илүү гэдэг юм. Энэ үнэний ор өндөртэй. Хэдэн жилийн өмнө Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн байхдаа чуулган дээр “...Манай ах нар албан тушаалын сураг гарахаар ордны коридороор гурав, дөрөв, түүнээс дээш араандаа хийгээд хурдалчихдаг” гэж хэлж байлаа. Яг л энэ. Нөгөө сайхан шүүгч, прокурор, цагдаа тагнуул, шүүхийн шийдвэрийн хурандаа нар, АТГ-ын комиссарууд чинь Ерөнхий шүүгч, прокурор, Ерөнхий газрын даргын суудлын сурагаар хурдаа авна шүү дээ.
Ойрноос манай хууль хяналтын хашрууд хөдөлгөөнд ороод байна. Учир нь ирэх 2025 онд хоёр ч том албан тушаал онгойх сураг гарсан. Сураг ч гэж, хуулиараа Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа хоёрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох гэж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны гуравдугаар сарын 28-нд Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланг албан тушаалаас нь огцруулах тухай зарлиг гаргасан. Улмаар 2019 оны дөрөвдүгээр сарын 4-нд Б.Жаргалсайханыг Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлаар зөвшилцөх албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Ингээд маргааш нь буюу УИХ-ын 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Б.Жаргалсайхан тэр чуулган дээр “…Эрүүгийн хуулийн цагдан хорих, таслан шийдвэрлэх арга хэмжээг буруу хэрэглэж, хэрэг хүлээлгэдэг явдал байна уу даа гэж боддог. Тагнаж чагнадаг тухай асуудал байгаа нь үнэн. Эрүүдэн шүүх явдал ардчилсан нийгэмд байж боломгүй зүйл.
Би Ерөнхий прокуророор томилогдвол эрүүдэн шүүх асуудлыг таслан зогсоохоос ажлаа эхэлнэ” гэж байв. Тэгээд гишүүдийн 83.3 хувийн саналаар Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор томилсон. Тэр өдөртөө Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг томилсон зарлигийг гаргаж байв.
Мөн З.Дашдавааг АТГ-ын даргаар томилуулах тухай асуудлыг УИХ-ын чуулганы 2019 оны тавдугаар сарын 2-ны хуралдаанаар хэлэлцсэн. Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулахдаа “…Нийгэмд шударга ёс алдагдаж, авилга хүнд суртал гаарсныг иргэд шүүмжилж, энэ гажуудлыг таслан зогсоож, тэмцэх чиг үүрэгтэй төрийн байгууллага хангалтгүй ажиллаж байгаад холбогдох байгууллага, албан тушаалтнууд зохих ёсоор анхаарч, АТГ-ын хууль зөрчин ажиллаж байгаа удирдлагуудыг солих, авилгатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хуулийн байгууллагуудыг үр дүнтэй шударга ажиллуулах тал дээр дорвитой арга хэмжээ авахыг шаардсаар байгаа юм. Иймд АТГ-ын даргаар З.Дашдавааг, томилуулахаар санал болголоо” гэсэн. УИХ-ын гишүүдийн 94.6 хувийн саналаар З.Дашдаваа АТГ-ын дарга болж байв.
Ингэж хуулиар хоёулаа зургаан жилийн хугацаатай томилогдсон. Прокурорын тухай хуулийн 46.1-т “…Прокурорын байгууллагыг Улсын ерөнхий прокурор тэргүүлнэ. Улсын ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан.
Харин Авлигын эсрэг хуулийн 21.1-т “…АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн хуультай. Үүгээр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхын бүрэн эрх 2025 оны дөрөвдүгээр сарын 5-нд, АТГ-ын дарга З.Дашдаваагийнх 2025 оны тавдугаар сарын 2-нд дуусна. Тиймээс салбарынхан нь тэдний орыг залгачих санаатай дээгүүр доогуур гүйлдэж, зарим үед хэвлэлээр “…Тэрбээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ” гэсэн мэдээллүүд гүйлгэж байна. Өөрөөр хэлбэл, дараа жил томилогдох дараагийн Ерөнхий прокурор, АТГ-ын даргын төлөөх сунгаа эхэлжээ. Дашрамд хэлэхэд, өмнө нь Ерөнхийлөгч хоёуланг нь санал болгодог байсан. 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд АТГ-ын даргыг санал болгох хуультай болжээ.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл34
Энэ хоёрыгоо сунгаад үргэлжлүүлэн ажиллуулсан нь дээр. Тэрнээс биш Албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй адгийн амьтдыг томилоод огт хэрэггүй. Улс оронд жинхэнэ гай л болно. Очиж очиж бүхэл бүтэн жилийн өмнөөс томилогдох гээд алалдаад, үхэлдээд байхдаа яахав дээ. Бузартай юм!
ерөнхий прокурорыг заавал сунгаж ажиллуулах ёстой. шударга хүн дээ
Ернө бол салбарын хүн байсан дээр. Ялангуяа прокурор!!!
УЕП-ын хийж гүйцэтгэсэн ажил нь нийгэмд маш тод харагддаг, Монгол Улсын залуус нь нэг болчимгүй алдаанаас бол шоронгийн хаалга их татдаг байсныг одоо сануулдаг болсон мөн Томоохон албан тушаалтны хэргүүд тэгсгээд өнгөрдөг байсан бол УИХ-ын гишүүдийн бүрэн эрхээс нь түтгэлзүүлээд шалгадаг гэдгийг ойлгуулж өгсөн, нэг ёсондоо шудрага ёсыг алхам алхамаар явуулж байна, Болдог бол дахин сунгачихмаар байх юм
Авилгачид хулгайч нар нь ял завшаад байж байхад энэ 2 өндөр албан тушаалтныг сайн ажилласан гэж магтсан коммент бичигч нь ял завшигч эсвэл гар хөл нь байгаа.
Шүүх ял завшуулаад байгаан биш үү.
Ерөнхий прокурор өөр байгууллагаас томилогдвол дахиад л баахан өөрчлөлт орж замбараагүй болох байхдаа сайн ажиллаж байгаа хүмүүсийг үргэлжлүүлж ажиллуулдаг болмоор юм
erunhii prokuror ene bvren erhiin hugatsaandaa mash ih olon zviliig hiij bvteesen shudarga, zarchimch estoi l yasnii prokuror hvn dee.
Прокурорын байгууллагын зөв л хүн удирдахгүй бол буруу хүн удирдвал бүгдийг чинь будаа болгоно шдээ. Зөв хүнийг зөв газарт нь үлдээ
Ял завшуулж байгаа газар нь шүүх гэдгийг ойлгохгүй хүмүүс монголд хууль дүрэс яриад ч яахав
Ерөнхий Прокурор ийм эгзэгтэй үеүүдэд солигдвол томоохон хэргийн захиалагч эздүүд, УИХ-ын гишүүнээсээ татан буугдсан хэрэгт холбогдсон гишүүдийн хэрэг нь замхрах байхдаа! Улсын Ерөнхий Прокурор бол сунгаад байж байсан нь дээр байхаа яаж ч бодсон
Ерөнхий прокурорт прокурорууд үнэхээр ам сайтай юм билээ. Прокурорын байгууллагад үнэхээр их зүйлийг хийсэн гэдэг юм билээ.
Монгол улсад анх удаа улс төрийн хараат бусаар ажлаа үнэнчээр хийсэн прокурорыг үргэлжлүүлэн ажилллуулах зүйтэй.
Манай улсын хуулийн байгууллагуудад шудрага ёс тогтоох мэдлэг чадвартай ийм хүмүүсийг дахин томилж ажиллуулах хэрэгтэй
Ерөнхий прокурор өөр байгууллагаас томилогдвол дахиад л баахан завхрал гарна даа. хүмүүс ээ, дорлигжав болоод яалаа, ерөнхий прокурорын албан тушаалыг шантааж хийж, сая сая доллараар нь хахууль авдаг хэрэгсэл болгож, бүх зүйлд улс төрийн өнцгөөр хандаж завхруулсан даа. энх-амгалан ерөнхий прокурор болоод яалаа. сахал эрдэнэбилэгийн бие төлөөлөгч хийгээд, нөгөөх нь төр, улсынх нь мөнгөөр хамаг өнгөтэй, өөдтэй үйлдвэр, хөрөнгийг нь худалдаж аваа биз дээ????? Энэ бүх түүхийн алдаа арилаагүй байна шүү ард түмээн
Эрүүдэн шүүхийн эсрэг дорвитой юм хийсэн нь ч хийсээн … ямар ч байсан олон цаг цардаагийн үүд сахихаа больсон харагдсан. Болж л байна бас нэг дэвшил шүү Энэ Жаргалсайхан гэж бас гайгүй шударга нөхөр шиг санагдаад байгаа шүү
Ерөнхий прокурор Жаргалсайхан прокурорын унаган кадр тул нэр хүндтэй байдаг! Харин цагдаа болон өөр байгууллагаас Ерөнхий прокурор томилбол прокурорууд нь шууд эсэргүүцэхгүй ч саботаж хийгээд ажил нь явдаггүйг Энх-Амгалан, Дорлигжав нар харуулсан!! Хүрэлсүх өөртөө ээлтэй, дуулгавартай гэдэг шалгуураар биш, жинхэнэ прокурор хүнийг томилох хэрэгтэй!!!
Монголын ард түмнээс гаоминг цэргийн бага дарга Хүй Сү Жанг,Вэйжиньхүү Данх гэдэг алдар цолуудыг хүртээд байгаа Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ гэсэн МАН-ын маоист хунхуз-хунвейбинчүүдын маоист бодлогын үр дүнд АНУ тэргүүтэй барууны орнуудад Монгол улсын эсрэг улстөр эдийн засгийн хориг арга хэмжээ авах тухай яригдаад эхэллээ...https://www.youtube.com/watch?v=snNW20-qtIs
Urgeljluilsen ni deer shuu dee
Энэ ерөнхий прокурорын талаар систеийнх нь алба хаагч нар болон ард иргэд их ам сайтай байх юм билээ. Олны ам буруугүй л байх сайн ажиллаж байгаа шулраа нэгэн гэж хардаг шүү. Үргэлжлүүлэн томилж ажиллуулах нь зүйтэй
Ерөнхий прокурорыг солилгүйгээр хугацааг нь сунгаад ажиллуулах нь зөв дөө. Прокурорын салбарын шударга хүн дээ.
Энэ хоёр нөхөр олигтой юм хийгээгүй.АТГ мөрдөн байцаах ажлаа маш муу хийдэг, түүнийг хянах үүрэгтэй прокурор маш хариуцлагагүй ажилладаг. ялангуяа, нийслэлийн прокурорууд үндсэн ажил үүргээ маш муу гүйцэтгэж байгаа. Хуулиа мөрдөж ажилладаггүй.Харин Пүрэвдагва мэтийн цөөхөн шудрага прокурор бий.Дутуу дулимаг, хангалтгүй нотлох баримтаар хүнд ял өгөх гээд улайран зүтгэдэг газар болсон.Энэ газруудад эрс шинэчлэл хэрэгтэй. гагцхүү хуулиа баримталдаг. шудрага хуульч хэрэгтэй шүү.
энэ хүнээс илүү биш юмаа гэхэд энэ хүний хэмжээнд хүрч удирдаад авч явж чадах чадвартай хүн байна уу? өөрийг нь сунгаад дахин ажиллуулах хэрэгтэй.
Жаргалсайхан шударга юм байна лээ.
Прокурорт хэн байна, шил дарах… Хүн байхгүй шүү. Улс төрчид Үндсэн хууль өөрчилж Засгийн газарт, хууль зүйн сайдтай хавсруулна гэж энэ 24 оны УИХ-ын анхны чуулган дээр мэдэгдэнэ лээ. Ийм байхад Жаргалсайхан прокурор улирсан нь зөв.
УЕП ыг дахин сунгаж ажлуулах хэрэгтэй. Өөр хүн гарч ирвэл ахиал бөөн холио солио.
Жаргалсайхан прокурор бол үнэхээр шударга төрд хэрэгтэй хүндээ
Зөв шударга сайн ажиллаж байгаа хүмүүсийг үргэлжлүүлэн ажиллуулж болдоггүй юм уу? Солилоо гэхэд дээрдүүлж чадах юм уу? Албан тушаалын араас улаарч байгаа хүмүүс шударга үнэнч иргэддээ ээлтэй ажиллаж чадах эсэх нь эргэлзээтэй биш юм уу?
Ерөнхий прокурор бол ясны шударга хүн шүү. Шударга сайн ажиллаж байгаа хүнээ үргэлжлүүлэн ажиллуулах хэрэгтэйдээ
Мэргэжлийн хүнийг үргэлжлүүлэн ажиллуулж хийсэн ажлынхаа үр дүнг гаргах боломж олгомоор юм
Ерөнхий прокурор мэргэжлийн хүн үргэлжилүүлэн ажиллах хэрэгтэй
Төрд хэрэгтэй хүнийг төрд яагаад үлдээж болдоггүй юм бэ. Яахаар ажил хийж чадаж байгаа хүнийг Монголын төрөөс холдуулдаг юм бэ
Жаргалсайхан шударга шүү
Одоогийн ерөнхий прокурор сайн ажиллаж байгаа гэж бодож бна. Авилгач болон Хонгилын шүүгчидтэй хийж бгаа тэмцлийг нь үргэлжлүүлж энэ хүнийг дахин томилж ажлуулмаар байна.