2022 онд Европт дайны гал дүрэлзсэний дараа Мадридын уулзалтаараа NATO өөрийн мэдэлд үүрэг гүйцэтгэх NRF-ийн бүтцийг өргөтгөж 300,000 цэрэг бүхий “Хүчний шинэ загвар”-т шилжих шийдвэрт хүрсэн билээ. Улмаар NATO 2023 оны Вильнюсын уулзалтаар Concept for Deterrence and Defense of the Euro-Atlantic Area (DDA) холбоотны хамгаалалтын ерөнхий концепцийг батлав. 2023 оны DDA концепцийн дагуу бий болох NATO-ийн “Хүчний шинэ загвар”-ын гол хүч нь Allied Reaction Force (ARF) байхаар стратеги боловсруулсан нь 2024 оны Вашингтоны уулзалтаар бүрэн батлагдав. 2024 оны 7 дугаар сарын 1-нд Итали улсын Сольбьяте-Олона дахь NATO-ийн түргэн байрших корпус (NRDC-ITA) ARF-ийн анхны нэгтгэл болон хувирч ирэх 3 жилд тэргүүлэх ангийн үүрэг гүйцэтгэх боллоо.[1]
Зураг-1. NATO-ийн “Хүчний шинэ загвар”. Сурвалж: CSIS – Is NATO Ready for War? /June 11, 2024/
Европ дахь Холбоотны Дээд Ерөнхий Командлагчийн (SACEUR) шууд мэдэлд тушаал хүлээх өндөржүүлсэн бэлэн байдалт хүч (ARF):
1960 – 2002 он. 5,000 цэрэг (1 бригад)
2002 – 2014 он. 5,000 – 13,000 цэрэг
2014 – 2024 он. 13,000 – 40,000 цэрэг
2024 – оноос. ARF байнгын хүч: 40,000 (газар, агаар, тэнгис, кибер, сансрын нэгж багтсан)
- 10 хоногт 40,000 – 100,000 цэрэг
- 10 – 30 хоногт 100,000 – 300,000 цэрэг
- 30 – 180 хоногт 300,000 – 800,000 цэрэг[2]
Зураг-2. NATO-ийн бүсчилсэн “Умард, Төв, Өмнөд” хамгаалалтын газарзүйн хуваарилалт, стратегийн ба нэгдсэн командлалын тогтолцоо. Сурвалж: CSIS – Is NATO Ready for War? /June 11, 2024/
NATO-ийн эвслийн хүрээнд SACEUR хямрал эхлэх дохио ирэх, гэнэтийн хямрал эхлэх үед шуурхай арга хэмжээ авах эрх мэдлийн хүрээг хэрхэн тогтоох асуудал эцэслэн бүрэн шийдэгдээгүй хэвээр байна. Одоогоор хямралт үед өөрийн мэдэлд байгаа хүчийг “Бэлтгэх, Хөдөлгөх, Байршуулах” гэсэн 3 түвшинд тушаал өгөх эрх мэдэлтэй байгаа бөгөөд дайн эхэлбэл тулалдаж эхлэх эсэхийг SACEUR нь Умард Атлантын Зөвлөлийн (North Atlantic Council) шийдвэрийг хүлээх ёстой байгаа нь аливаа хямралт байдалд эхний цаг мөчүүдэд шуурхай шийдвэр гаргах хурдыг үгүй хийж байгаа хэрэг юм. SACEUR нь мөргөлдөөний эхлэлд бүсчилсэн хамгаалалтын төлөвлөгөөний дагуу өөрийн мэдлийн 40,000 – 100,000, 40,000 – 300,000 хүртэл цэргийг харьяа газар оронд нь байлдааны байршилд шилжүүлж хариу арга хэмжээ авах эрх мэдэлтэй байх ёстой эсэх хэлэлцүүлэг Вашингтоны уулзалтаар бүрэн шийдэгдсэнгүй.
NATO нь шинэ гишүүд, Швед, Финланд улсуудаар эгнээгээ тэлсэн бөгөөд ажиллагааны газар орон нь Умард Туйл, Хойд мөсөн далай, Балтийн тэнгис, Скандинав, Нордик гээд газарзүйн олон ангиллыг бүрэн хамрах ёстой болоод байна.
Гэвч логистикийн хувьд Швед, Финландын дэд бүтэц нь хойноос урагшаа чиглэсэн байгаа нь NATO-ийн Европын хамгаалалтын баруунаас зүүн тийш чиглэсэн цэргийн чөлөөт хөдөлгөөний дэд бүтэцтэй тохирохгүй бэрхшээл үүссэн. Шинэ гишүүдийн зүгээс эвслийн хамгаалалтын DDA концепц, Хүчний шинэ загварчлалд тохируулан Норвеги улстай хамтран дэд бүтэц болон батлан хамгаалах бүх тогтолцоогоо тохируулах шаардлага үүссэн. NATO-ийн судлаачдын зүгээс Эвслийн бүсчилсэн 3 нэгдсэн командлалыг 4 болгож өргөжүүлэх, Нордик орнууд ба Хойд мөсөн далай, Балтийн тэнгисийг хамарсан шинэ командлалын штабыг нь Их Британид байгуулах санал дэвшүүлсэн.[3] NATO 32 гишүүнтэй, эдийн засаг, батлан хамгаалах хүч ба үйлдвэрлэлийн чадамж нь харилцан адилгүй гишүүдтэй тул “Хүчний шинэ загвар” нь хэзээ бүрэн хүчин чадалдаа хүрч аливаа хямралд 40,000 – 300,000 цэрэг, цаашлаад нэмэлт 500,000 цэрэг хөдөлгөж чадах хэмжээнд ирэх нь одоогоор тодорхойгүй байна. Гишүүн болгон нь авсан амлалт үүргээ хугацаандаа биелүүлэх эсэх, өөрийн үүргийн хүрээнд гаргах цэрэг, зэвсэг нь NATO стандартаар шалгагдаж сертификатжуулагдаж эцсийн байдлаар SACEUR-ийн удирдлагад ирэх хүртэл урт зам туулах болно.
NATO өөрийн дотоод зохион байгуулалт, тогтолцоо, батлан хамгаалах чадамжаа тогтмол сайжруулан гадаад орчны өөрчлөлтөд хариу үзүүлэх чадамжаа хэмжиж явдаг нь том жишиг юм. NATO – ОХУ-ын харилцаа, мөргөлдөөний эрсдэл ба шатлал, хэлбэрүүд тэдгээрийн өөрчлөлт хувирал бүрийг ажиглан судлах нь дэлхийн их хуваагдлын энэ цаг үеийн хамгийн чухал сэдвийн нэг болно.
АНУ 2026 оноос ХБНГУ-д ойрын ба дунд тусгалын (500-5500 км) пуужин байршуулахаа зарласан[4] [Зураг-3], ОХУ нь Беларусьд тактикийн цөмийн цэнэгт хошуу байршуулсан, Финланд ба Швед улсууд NATO-д элссэн, Украины дайны статус-кво тодорхойгүй гээд 2030 он хүртэл, түүнээс цааш Европын аюулгүй байдлын тогтолцоо дахин олон удаа хувьсан өөрчлөгдөх нь тодорхой болов. NATO – БНХАУ-ын ирээдүйн сөргөлдөөний магадлалыг тооцох, NATO эвсэл Ази ба бусад тив рүү хэрхэн хандах нь судалгааны чухал чиглэл болоод байна. Манай Монгол Улсын байршдаг Зүүн Азийн бүс нутагт БНАСАУ-ын цөмийн амбиц, түүнтэй уялдан БНСУ, Японы батлан хамгаалах хөтөлбөрийн идэвхжилт, АНУ-БНХАУ-ын стратегийн сөргөлдөөн, Тайвань, Филиппин, Өмнөд Хятадын тэнгисийн сөргөлдөөн, Москва-Пёньяны ойртолт зэрэг олон асуудал давхацсан тул хүссэн ч эс хүссэн ч NATO-ийн эрх ашиг, сонирхлын бүс байх болно.
Энэтхэг-Номхон далай дахь аливаа том мөргөлдөөнийг NATO эвслийн хувиар зүгээр харж сууж өнгөрүүлнэ гэдэг нь эргэлзээтэй. NATO өөрийн AP4 түншүүдтэй цаашид харилцаагаа хэрхэн томьёолж буй нь бүрхэг (нууц) хэвээр.
2024 оны Вашингтоны уулзалтаар NATO-ийн гишүүн улсууд AP4 ийн хооронд зарим нууц технологи хуваалцах, цэргийн аж үйлдвэрийн чадамжаа уялдуулах, зэвсгийн стандартаа ойртуулах чиглэлд галт тэрэг хөдөлсөн гэдэг нь ил болсон. АНУ дангаараа 2 – 3 театрт (Украин, Ойрх Дорнод, Тайвань) мөргөлдөөнийг зэрэг өрнүүлж, хангалтыг дэмжиж чадах эсэх нь эргэлзээтэйг бодит байдал харуулж буй үед эвсэл байгуулах, эвслийн аж үйлдвэрийн чадамжийг нэгтгэх, эвслээрээ аливаа сөргөлдөөнд оролцох стратеги баримталж байгаа. Япон улс Британи, Италитай хамтран дараа үеийн сөнөөгч онгоц бүтээж байгаагийн зэрэгцээ АНУ-ын байлдааны хөлгүүдийг өөрийн боомтуудад засвар үйлчилгээ хийх, Америкийн пуужин, зэвсгийг лицензийн эрхээр өөрийн нутагт үйлдвэрлэх зэрэг эрс алхмууд хийж эхэлсэн. NATO хоёр театрт хэрхэн мөргөлдөөний менежмент хийх нь сонирхолтой асуулт. Цэргийн дадлага сургуулиар 2 театрын ажиллагаанд NATO өөрийн чадамж, потенциалаа туршиж үзэж байгааг нь 2023 онд 13 улсын (NATO-ийн гишүүдээс ХБНГУ, Их Британи, Франц улс оролцсон) 30,000 цэрэг оролцуулсан “Talisman Sabre-2023” сургууль (Энэтхэг-Номхон далайн бүсэд), мөн 2024 оны эхний хагаст эвслийн 32 улсын 90,000 цэрэг татан оролцуулсан Steadfast Defender (Евро-Атлантын бүсэд) стратегийн сургуулиар тус тус харсан. 2040 он хүртэлх хугацаанд NATO 2 театрын эвсэл болж хувирах төлөвтэй байна. Умард Атлант, Энэтхэг-Номхон далайд (Монгол Улсын байршил) NATO зэрэг идэвхжих үед бүс нутгийн ба глобал түвшний аюулгүй байдлын тогтолцоонд Монгол Улс бодлогын байнгын маневр хийх хэрэгцээ шаардлага үүсэж болзошгүй юм.
Зураг-3. 2026 оноос ХБНГУ-ын нутаг байршуулах АНУ-ын ойрын ба дунд тусгалын пуужингийн мэдээлэл, ОХУ-ын нутагт байд хүрэх тусгалын зураглал.
Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв
Сэтгэгдэл17
Шшшшш,,,,нато,,,,,,, бөгспутины орос модон жорлонг,,, ёстой,,,30 минут бөмбөгдөөд,,,3 цагын дотор бүрэн сөнөөнөдөө,,,хятадын ардын чөлөөлөх арми бол 3 арван өдрийн дотор уралын нуруу хүрнэдээ,,,,,
Холли кино үздэг нусан таглаанууд иймэрхүү байдаг, бас бөгсөнд дуртай! ккк
орос модон жорлонтой бол монгол бөс жорлогоо өмсөж явдаг
Орос нохойгахайн бөгс долоосон оркууд,,,,,монголыг муулаад шаасан,,,бөгспутин чинь дуусссаааааннн,,,дебыль оркуудаа,,,
Хэдэн мянган орсын гиепер звукийн цөмийн хошуу далавчит пуужин ёвропийн хойг галт уулын орой дээр шовойж байгаа английн арлыг минутын дотор усан доор далдрана Америк далайн чанад байдагтаа архайж цөмийн хушуу доогуур дээгүүр нь хүрдэггүй юм шиг эргүүтэрч орсыг тойрсон бааз байгуулдаг напалеонч нэгдүгээр дайны гермаы вермахт ч хоёрдугаар дайны гитлерч гуравдугаар дайны гитлерийн шоохууз зелинский ч ёвропийн аулсууд америктайгаа нийлээд дийлээгүй юм цаашдаа ч дийлэхгүй 20-50 сая хүн дайнд үхдэг шүү дээ
Яасан яасан гэнээ? Ороz ганцаараа пуужинтай гэж бодоо юу? Ороz тойроод цөмийн пужингууд ярайж байна. Ороzын суртал ухуулгаар хүмүүжсэн хүний сүгнүүд ийм л байна даа. НАТО ороzыг 7 хоногт бүрэн эзлэх чадвартай. Харин Америк цөм ашиглавал ороzыг пуужингаа хөөрөхөөс өмнө / хэрвээ ажилладаг бол шүү дээ 😂/ нурам болгочихно.
Сатана язгууртай садист анлосаксуудын даян дэлхийг хүчээр колоничлох бодлогын хүрээндээ байгуулсан энэ бузар хаолбоо одоо 7 дээрэмчний борооохой болжээ. Сүүлийн хэдхэн жилд НАТО н дэлхий дахинд сүйрүүлсэн улс гэхэд Югослав,Ирак,Ливи,Афганистан,Сири,Украйн гээд 10 дөхөж байна.Энэ сатанист бузар хүчнийг устгаж чадах дэлхий дээрх цорын ганц хүч бол ОХУ юм. ОХУ өнөөдөр украйнтай дайтаад байгаа юм биш.Энэ бол НАТО н ОХУ тай эхлүүлсэн дайн юм.ОХУ даян дэлхийн бусад улс орнуудын итгэл найдвар болж байна.Хэрвээ фермийн амьтад дотор гахай илүү эрхтэй байвал дарангуйлал болдог юм бол НАТО дэлхийн гахай болж байна.Хүн төрөлхтний заналт дайсан нато сөнөтүгэй.
н ато-атомд сөнөнө
Одоо өмхийй террорист ороzыг чинь сүйрүүлж байна даа удахгүй газрын зураг дээр ороz гэдэг үг ч байхгүй болно. Дарангуйлал, худал хуурмагийн үзэл суртал алуурчин улс дэлхийгээс арчигдах болно.
KOMMUNISTAAS BOLSON ZA
Setgelgee bichej baigaa zaluusiin ikhenh ni setgelgeenii gajigtai hamgiin bydyyleg ardyyd baidag....syrch soyoljih ni haichsan amitad yum boldoo?...............hii hooson (BEGS)yarisan sataanyyd??????????????????????????????????
Оросууд барууны соёлд аюул учруулж байгаа юм шүү!!
Nato bol Siberia baylagiig London New York stock market deer hudaldah zorilgotoi dollars ezediin tulubluguu oros iig ezleh 1 zorilgotoi
Оросын холбооны улсын цөмийн шумбагч онгоцууд агнуурын тэнгисийн ёроолд нуугдаж байгаа тул Америкийн нутагт хэзээд цөмийн цохилт өгөх чадвар 100% эзэмшиж байна. Агнуурын тэнгис нь маш гүн тул америкийн хувьд илрүүлэх боломж 0 болно. Оросын холбооны улсын цөмийн шумбагчууд дэлхийн аюулгүй байдалд маш чухал элемент мөн. Цаашид агнуурын тэнгисийн ёроолд хөдөлгөөнт цөмийн шумбагчаас хамгаалах зэвсэг америкт гарч ирэхгүй. НАТО хичнээн их мөнгө зарцуулсан ч Оросын нэг цөмийн шумбагчийг гүйцэхгүй. Яагаад гэвэл агнуурын тэнгис шиг гүн далай НАТОд байхгүй. Байгалийн өгөгдлөөр өөрийгөө бүрэн нууцалсан шумбагчийн сүр хүчийг Америк яаж ч чадахгүй сүйрнэ. Хэдэн зуун их наяд доллар зарцуулсан ч цөмийн шумбагчаас хамгаалах боломжгүй. Америкийн батлан хамгаалах зардал улсыг нь дампууруулах болно. Монгол улс шумбагч усан онгоцны технологийг эзэмших хэрэгтэй. Хөвсгөл нуурт шумагч усан завийг нэвтрүүлж судалгаанд ашиглах хэрэгтэй. Цөмийн шумбагчийн яруу алдар мандтугай.
xaxaxaxa!
Ороz продпагандагаар толгойгоо дэлбэртэл угаалгасан ухаан муутай байдаг л нэг Монгол байна.
Курст НАТОгийн гишүүн улсын цэргийн анги нэгтгэлээс нэг салаа цэрэг орж байлдаж байгаа нь мэдэгдвэл Путин шууд НАТОд дайн зарлана. Дайн зарлавал 18-60 нас хүртэл бүх орос эрчүүд цэрэгт татагдана. Дайн зарлаад хэр байлдахаас хамаарч Орос цөмийн зэ.сэг ашиглана. Одоогоор курскт Украйны арми орж ирсэн байгаа тул хоёр улсын цэргийн мөргөлдөөн гэж хуулиараа тооцогдож буй тул дайн зарлахгүй азнаж байна. Дайн зарлах нь НАТОгоос хамаарч байна. Цөмийн зэвсэг хэрэглэх нь дайн гарсан цагт шийднэ. Оросын цөмийн шумбагчаас Америк маш их айж байгаа тул одоогоор НАТОгийн цэрэг орост байлдах ямарч боломжгүй. Ийм байна Оросын цөмийн зэвсэг хэрэглэх эсэх нь орост дайн болохоос шууд хамаарна. Путин хуулийн дагуу цөмийн зэвсэг ашиглахыг хүлээж байна. НАТОгийн хулчгарууд нам жим байна.