Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 2 жил хагас үргэлжилж, тэгэх тусмаа фронт ОХУ-ын нутагт дэвсгэрт шилжиж орж ирсэнтэй холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, www.unian.net/war сайтын мэдээнээс товчлон орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
“Гурав хоногт Киевийг, 7 хоногт Украиныг” эзлэнэ, буулгаж авна гэсэн нэн шахуу төлөвлөгөөтэй цэргийн тусгай ажиллагаа нь бүрэн хэмжээний дайн болон өргөжөөд одоо Оросын өөрийнх нь нутаг дэвсгэр рүү шилжин шинэ шатандаа гараад байна.
Байлдааны хохирлын өдөр тутмын мэдээг ажвал Орос ямагт хохирлыг манлайлж ирлээ. Цэргээ огтоос хайрлахгүй мухар харанхуй руу давшуулан үй олноор нь алуулсаар, зэвсэг хүнд техникээ гарзадсаар, гэвч зогсох шинжгүй. Ёстой дэндүү том сав учраас Оросын хүч нөөц дундарч барагдаж өгөхгүй, дээрээс нь дүүргэсээр өнөөг хүргэжээ. Санхүү мөнгөний гарлага ч явж өглөө. Украины тусгаар тогтнолын баярын өдрөөр хамгийн том бөгөөд хамгийн үнэ өртөгтэй агаарын цохилт хийсэн ба Украин руу пуужин бөмбөг дроноор довтлоход 1.2-1.3 тэрбум ам.доллар зарцуулсан хэмээн “Forbes” тооцоог нь гаргаад иржээ.
Сайтуудад элдэв пост байна. Тэр бүр нь Украиныг ялагдуулах, эх орноо хамгаалах байлдаанаас нь татгалзуулах хэмжээний биш, ердөө л террор, аллага, эвдэн сүйтгэл. Тэгээд бүр амжилтгүй дуусдаг. Оросыг хэлж байна. Хамгийн тэнэг дайны хамгийн тэнэг цохилт болж тэнэгээ гайхуулсан довтолгоо, тусгаар тогтнолын баярын нэг хоногт Украины газар нутаг руу янз бүрийн хэлбэрийн нийт 127 пуужин, 109 дроноор довтолжээ. Нөгөөдүүл нь амдан аваад 102 пуужин, 99 дроныг нь устгаж чаджээ. Үүнийг Путины аугаа суу, Оросын армийн ялалт гэх үү?
Керчийн гүүр өмнө нь украины пуужинд өртөж төмөр замын хэсэг нь эвдэрч, хайлсан байсныг бид мэднэ. Энэ бол 2022 оны намрын явдал. Одоо ойрын үед гүүр бүрэн сөнөх тухай мэдээлэх болов. Крымээ зэр зэвсэг, шатах тослон материал, цэргээр хангадаг гол судас ийнхүү таслагдах аюулын өмнө байна.
Ерөөсөө Крымээ хаяад Курскээ буцааж авъя гэсэн санал шүүмжлэл Оросын улс төрийн хүрээнд тархсан бололтой. Кремлийн суртал ухуулагчид ТВ-ээр тэгж ярьдаг болсон, бүр уриалдаг болсон. Путинээс айхгүйгээр. Крым үнэхээр нэн аюултай бүс нутаг болж хувирчээ. ОХУ нь тийшээ нефть, зэвсэг, техник, цэргүүдээ Конрад Трейдер гэх гатлага онгоцоор зөөж байсныг нь өнгөрсөн 7 хоногт Украины зэвсэгт хүчин 2 ширхэг “Нептун” пуужингаар зэрэг харваж дэлбэлж, шатаагаад, дараа нь нефть, машин техник, танкуудтайгаа далай руу живсэн гэх мэдээ тархсан. Хоёр “Нептун”-г нь F16 онгоцноос харвасан болов уу гэсэн таамаг явж байна. Ямар ч гэсэн “Агаар-Газар” ангиллын пуужин гэдэг нь тодорхой. Крымын хойг одоо цэргийн хангамжаа авч чадахгүй мухар газар болон хувирчээ.
Украинчууд далайн Кавказ боомт дахь нефть хангамжийн цэргийн байгууламжуудыг бүрэн шатаасан.
Дайнд нефть маш чухал, гэвч Крымын хойгт хангамж ирэх боломжгүй боллоо. Одоо Азовын тэнгисээр эмжиж тавьсан төмөр замаар цистернээр шатахуунаа татах гэж оролдож байгаа ч фронтын шугамаас 300 км-т орших хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй цэргийн ямар ч байг HIMARS, ATACMS-уудаараа 100% амжилттай устгаж чадах тул Оросын зэвсэгт хүчний тусгай ажиллагааных нь тэр олон хүнд техник, танк, хуягт, их буугаа чирэх ачааны машинууд нь түлшгүй сууж эхлээд байна. Нефть гэж ямар их үнэ цэнэтэй эд вэ, дайны явцыг үндсээр нь эргүүлж чадаж байна гэдэг нь энэ дайнаас харагдана. Битүү окоп, блиндажад бүгсэн оросын цэрэг нэг бүртэй украины зэвсэгт хүчин байлдах бус тэднийг мухарлах, явгалах, ухрах араагүй болгох “дэд бүтцийн дайн”-ы тактик сонгосон нь зөвөө нотлож байна. Орост асар их орлого авчирдаг, Оросын нийгмийг хөдөлгөдөг (автомашин), бас Оросын эрчим хүчний түүхий эдийн гол муна, дээр нь Украины фронт дээр Оросын цэргийг давшуулдаг, ухраадаг, хориглон хамгаалуулдаг гол дэд бүтэц нь нефть юм.
Орос нь нефтиэ боловсруулж зөөвөрлөж чадахгүй болно гэдэг ялагдлын цондон юм. Оросын Ростов муж дахь “Кавказ” гэх тэрхүү Нефть боловсруулах цогцолбор үйлдвэр бараг бүтэн 10 хоног шатав. Украины партизнууд тийшээ очоод шатаачихсан гэж оросууд хардаж байна. Эндээс Оросын армийн хэрэгцээний 24%-ийг хангаж байжээ. Үйлдвэр нь шатахдаа тэнд хадгалж байсан хадгалах ёонкс савнуудад нь газ дамжин орж бүгд зогсолтгүй шатаж дуусчээ.
2024 он дуусахаас өмнө үлдэх 3-4 сард ОХУ нь Украинтай хил залгаа, ойролцоо мужуудаас фронт руу бензин, солярк 100% зөөх боломжгүй, шатсан үйлдвэрүүдийг Кремлиэс хичнээн их шахаад мөнгө оруулаад хэвийн горимд нь оруулах бололцоогүй. Иймд Сибирь дэх нефтийн үйлдвэр баазууд руугаа орохоос өөр гарц байхгүй биз ээ.
Тэгвэл Украины цэргийн тагнуулын алба үүнд нь тохирох хувилбарыг дор нь гаргаад иржээ.
Уралын нуруунаас баруун тийш буюу Оросын Европын хэсэгт байрлах бүх нефтийн үйлдвэрүүдийн 75%-ийг устгана гэж мэдэгджээ. Хэрэв дайн дуусахгүй бол Сибирь дэх нефтийн нөөц рүү нь яаж ийгээд хүрнэ гэсэн мэдээ ч явж байна. Цохилт өгөхөөр нисч ирсэн украины бүх дронуудыг бүрэн устгасан гэж Оросын ТВ-ийн суртал нэвтрүүлгээр мэдээлдэг боловч нөгөө жижиг дронууд нь нам доогуур зэрэг зэрэг нисч ирээд ямар нэгэн биеттэй мөргөлдөхөд дэлбэрч гал авалцах тусгай шингэнтэйгээр хийгдсэн байдаг тул Оросын хотууд, үйлдвэрийн баазууд, аэродромууд нь гал түймэрт автаж галыг унтраахад нэн хүнд болсон тухай оросууд өөрсдөө мэдээлж байна.
Нефтиэс гадна хөөрч нисээгүй оросын байлдааны онгоцуудыг онилж устгах тактик үр дүнгээ өгч байна. Кассетын HIMARS пуужингаар нэг шөнө Оросын цэргийн ганцхан нисэх буудал руу халдахад нисээгүй байсан төрөл бүрийн 8 онгоцыг газартай нь тэгшилж, 500-1500 кг-ын жинтэй КАБ бөмбөгүүд нь хамт дэлбэрч, буудлын нэг жигүүр дэх нисгэгчдийн казарм шатаж, агуулахад нь хадгалаастай төрөл бүрийн бөмбөг, пуужингууд гал авалцан цувраа дэлбэрэлтүүд болж юу ч үлдээгүй гэх мэдээ явж байна.
OSINT агентлаг тооцоолжээ. 2024 он гарсаар Украин нь ОХУ-ын авиабаазууд руу 40 халдлага үйлдсэн, үүнээс ОХУ-ын нутаг дэвсгэрт 35, эзлэгдсэн Крымд 5 удаа атаклаж аэродромуудыг нь сүйтгэжээ.
Ингэхэд эх орны маань агаарын довтолгооноос хамгаалах систем нь яачихсан юм бэ? Украины дрон Саратов хотын маань өндөр байшинг мөргөж гэмтээлээ хэмээн оросууд бичлэгтэй оруулан БХЯ-аа хараан зүхсэн байх юм. Украины тусгаар тогтнолын баярын өдрөөр Украин руу пуужин харвасан бөмбөгдөгч-сөнөөгч онгоцнуудыг хөөргөсөн “Энгельс” аэродром руу нь буцаагаад украинчууд дроны цохилт өгчээ. Онгоцнууд нь дөнгөж буцаж буусан үед нь хэргээр тааруулсан байж магадгүй. Орос өөрсдөө энэ “тоглоом”-оо эхэлсэн, одоо больё гээд дээр доргүй гуйж байна. Украинчууд булаан эзлэгч оросын армийг эх нутгаасаа бүрэн цэвэрлэн, хөөж зайлуулж байж л зогсох нь хэнд ч ойлгомжтой. Украины зэвсэгт хүчин Оросын Курск мужид ажиллагаа явуулж эхэлснээс хойш оросуудын дунд Путинд хандах итгэх явдал улам дордсон гэж оросын нэрээ нууцалсан блогерууд хүртэл бичиж байна. Явж явж энэ нь нэг л төгсгөлийг ёрлох ба Оросын арми аажмаар амиа тавих цаг нь ойртсон юм биш байгаа! Эцсийн бүлэгтээ оросууд тэвчинэ тэвчинэ гэхэд тэсэх үү?
Англи, opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл36
Эрх чөлөө, эх орон эрхэм. Барууныг дагаж 6 жил хөгжсөн Украины арми хүн хүчээр дутмаг ч хүчирхэг болжээ. Манай ЗХ түрэмгийлэгчтэй хамсаж Хэрлэн гэж хөгийн юм харуулсан. Дайн хурдан дуусаасай. Орос украин хөвгүүд охид амьд үлдээсэй
Бүү зүүдэл. 11 сард америк дотор талдаа иргэний дайн гарна. Украйн шууд сүйрнэ.
Чи,,,,,ёстой,,,, бөгспутин шигээ,,,сэрүүн зүүдлээд шаажийнээ,,,,зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улс сөнсөн байхад америк байж л байсан,,,оросын холбооны улс сөнөхөд америк бахь байдагаараа байж л байнаа,,,украиныг 3 жилийн өмнө сүйрнэ,,,3 хоногт эзлэж авна гээд л бөгспутмн хуцаад байсан,,,одоо яасан байхнуу,,,,курск мужаа украинд эзлүүлсэн балайтаад байж л байнадаг,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
ОРОС ОРНЫГ МИНЬ СҮЙРҮҮЛЖ БАЙГАА ГАЛЗУУ ӨВГӨН ПУТЛЕР ХУРДАН ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ
SLAVA UKRAIN.
Юнивeшны 323 р дээр укрианы FREEDOM суваг гардаг боловч олигтой юм гаргадаггүй юм ! Номин авгай заримдаа хэтрүүлж буудаад байна шүү ! Ингэхэд Орос нeфтгүй болоод дайнд ялагдаад байгаа юм бол цаашид энгийн дайн хийхээ больчих л до ! Цөмийн шатандаа ор ! Хоёр гурван цөмийн цохилт хийгээд л дайныг дуусгачих ! Укрианы дрон пуужин Сибир лүү Ангарскийн үйлдвэрт нисэж ирж Монголыг бeнзингүй болгохоос өмнө цөмийн цохилтоо хийгээрэй Путинээ !!
Бинзен шатахуунаа заавал Оросоос авах ёст ой юмуу ?! Өөрсдөө үйлдвэрлэе л дээ ! Хүүкээ Дорноговийн Нефтийн үйлдвэрээ жаахан түргэлүүлэхэд л болно ш дээ,цаашда а Орос ер нь аль ч талаараа найдваргүй л боллоо доо !!!
Дандаа цөмийн цохилт ярьдаг мал
pushist oroz balarch duuslaa da. putlertee gomdocgoo orkuud aa
өчигдөр украйны 15 аймгийн газ компрессорны станц киевийн гэс- усан цахилгаан станцын машины заалын турбо генератуудыг бөмбөгдөж метронд нь хоргодууллаа харанхуй болголоо одесс николаевск киев харьков днепропетровск полтов житомир львов мван франковскад цохилт өглөө дрон бөмбөг онгоц пуужин царцаа шиг тэнгэрийг бүрхлээ нэг онцгой нисдэг биет ёвроп дээгүүр нисээд гүйцэгдэхгүй унахгүй алга боллоо ийм дайралт урьд хожид үзэгдээгүй боллоо
Сайхан дайн бол орос суйрсэн дайн юм
агаарын цэрэгийн баазад цохилт өгсөн камиказе дронууд нь ганц онгоц мөргөөд дэлбэрэх бус зэрэг кластер бөмбөг дэлбэлж байна энэ нь ойр хавийнх нь бүх онгоцыг жагсаалаас гаргаж байна гэсэн үг юм украйнчуудын upgrade хийсэн шинэ дронууд
Монголд нефть бараг байхгүй нефтээ оросоос авна газрын тос боловсруулах үйлдвэр гэж дарга нарын мөнгө иддэг газар болсон тэгээд бөөн зээл ажил нь дуусдаггүй тийм учраас орос ялна украин ялна солиороод хэрэггүй амиа бодох хэрэгтэй тэгээд ч гадны хөлсний бичээж нарыг эртхэн зайлуулах хэрэгтэй
их нуурын хотгорт ьэс суманд нефть байна төмөр замаа эртхэн татаж орсын нефть нэрдэг үйлдвэр цаанаас оруулаа
1 say huntei.Mongolchuud.40.say.huntei. Altan.ulasiig.baihgui.bolgosonshig.uil. yavdal.boloh.geed.bnauudaaa.Zorig.baival. buhniig.yalna.gedegshig.magadguil.um
Орос цэрэг өдөр бүр 1000 гаран жагсаалаас гарж бн, сүүлийн 3-4 сар алаг даж, шархадсан цэргээ нөхөж , шинээр татаж чадахгүй бга, гэрээт цэрэгт хангалттай тоогоор элсэхгүй, төлбөрөө нэмээд бга ч таг. ЗХУ-с үлдсэн танк, хуягт, артилeрийн зэвсэг энэ оны сүүл, ирэх оны эхээр барагдана. Тэгээд тэгэг иванууд гар нь мухардана.
Орос цэрэг өдөр бүр 1000 гаран жагсаалаас гарж бн, сүүлийн 3-4 сар алаг даж, шархадсан цэргээ нөхөж , шинээр татаж чадахгүй бга, гэрээт цэрэгт хангалттай тоогоор элсэхгүй, төлбөрөө нэмээд бга ч таг. ЗХУ-с үлдсэн танк, хуягт, артилeрийн зэвсэг энэ оны сүүл, ирэх оны эхээр барагдана. Тэгээд тэгэг иванууд гар нь мухардана.
Er.n.bol.Orosuud.Mongolchuudaas.bulaaj. avsan.gazar.nutagiin.bayalagaar.saihan. amidaraad.bas.boloogui.dain.hiigeed. baigaam.bishuu.???????????..?.???????. Orshoogoorei.bariad.idchihev.!!!
Д.Номииндарьд үнэн байдлыг мэдээддэгт нь баярлалаа
Украйн харин НАТО, АНУ-гийн даалгавараар Оросын эсрэг өдөөн хатгалаг хийсэн биз дээ
өчигдрийн орсын шинэ дрон бөмбөг шинэ пуужингийн цохилтод украйны 15 аймгийн газ компрессорын станцууд ТЭЦ-үүд ёвропийн газ агуулхууд киевийн усан цахилгаан станцын машин заалны турбогенераторууд зад цохиулаад хэвтчихлээ номуундарь аа одоо яанаа киевчүүд харанхуй болоод мэтро руугаа орж бүглээ
Зөрүүлээд л шаанашдээ,,,танай бөгспутин яаж ч чадахгүй чацга савируулаад л хэвтэж байгаашдээ,,,
Зайлаа Бандерагын угаадас дрлоогчид оо
нийт 127 пуужин, 109 дроноор довтолжээ. Нөгөөдүүл нь амдан аваад 102 пуужин, 99 дроныг нь устгаж чаджээ.Оросын 25 пуужин,10-хан дрон нь ингэж сүйд хийсэн бол бүгдээрээ байсан бол украас юм үлдэхгүй юм бна даа базарваань
худлаа шаа украйнд аггаараас эсэргүүцэн хамгаалах юм байхгүй нь ил болсон одоо орос зогсоо зайгүй дрондох хэрэгтэй дуунаас хурдан зэвсгээр дрондох бөмөгдөх хэрэгтэй орсын гэх байгуулсан юмаа бүрэн устгаад хаях хэрэгтэй харанхууйд яадгийг үзээх байх
Путлер ялагдсан Өөр тайлбар хэрэггүй Путлерийн буянд дэлхийн 2р арми байхгүй болсон Баярлалаа Путлер
Оросууд ялагдах нь гарцаагүй болжээ
" Луу жилтэй Пу "жанжин" Луу жилдээ мажий ваа... " гээд дууны үг орж ирж байх ч шиг, цааш нь үргэлжүүлэх юм уу, яахын ?? ха ха ха
украйн даяр 15 муж улсын эрчим хүчний эх үүсвэрүүд рүүгээ курскаас болоод уурласан баавгайд зүрхэндээ кинжал шаалгачихаад айсандаа киевин метроны буланд
Бөгспутин бункэрдээ амиа хорлож үхэхгүй бол,,,,оросууд өөрсдөө гаагын шүүхийн хаалгаар дамжилж аваачаад л оруулнадаа,,,
Орос Украйныг их бассан.Бүү басаарай! Украйн их зүйл сурсан байна. Орос юу ч сураагүй хэвээрээ байна даа!!!
украйнууд хулгайгаар орос улсын хил рүү үг хэлгүй дайрч ороод юу ч олж долоосонгүй хилийн лээсэн дээр ойгоор тарж хил орчмын зэвсэггүй иргэдэд дээрэм терррор хийхээс цаашгүй бүслэгдээд лав өнөө хүртэл 6000 цэргээ алдаад байна мөн тэдний эзэмшиж байсан мото бтр танк зэвсгүүдийг устгажээ курскт зэргэлдээ украйны сумд байгаа зэвсэг агуулахыг устгаж байна
покровскийн чиглэлд нэг сууринд эзэлсэн газраа туг хатгалаа воздвиженкад мергеев ново- д урагшилсаар байна покровскийг авнаа
UNEN SHDEE
Слава Украина.
SLAVA SLAVA SLAVA