Санди Остер, “Phys.org” цахим хуудсанд Санди Остерийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
2022 онд Монгол-Израиль-Америкийн хамтарсан археологийн төслийг бүрэлдүүлсэн олон улсын баг хаягдсан хилийн цайзыг малтахдаа гэнэтийн нээлт хийжээ. Тэр нь Киданаас хойшхи болон Монголоос өмнөх үеийн хаягдсан цайзын хана дахь дээдсийн булш. Тэдний судалгааны дүнг саяхан “Asia Archaeological Research” (“Азийн археологийн судалгаа”) сэтгүүлд нийтэлсэн юм.
Кидан-Ляо эзэнт гүрэн (МЭ 916–1125) цагтаа асар уудам газар нутаг, үүний дотор Монголын төв болон зүүн хэсгийг хянаж байсан бөгөөд задран унасных нь дараа Монголын эзэнт гүрэн, Их эзэн Чингис хаан МЭ 1206 оноос дэвжин дээшилж алдар цууд хүрч эхэлжээ.
Хэдий тийм ч эдгээр хоёр эзэнт гүрний өсөлт ба уналтын хоорондын завсрын үеийг өнөөг хүртэл сайн судлаагүй тул нийгэм, улс төрийн байдлынх нь талаар ойлголт хомс юм. Учир нь тэр үед хамаарах түүх, археологийн маш цөөхөн бичгийн эх сурвалж болон шарил хадгалагдан үлдсэн аж. Төсөл дээр ажиллаж буй археологич, профессор Шелач-Лави тайлбарлахдаа, “Үүнд хоёр үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Монгол бол том газар нутагтай орон учраас хийж гүйцэтгэсэн археологийн малтлагын хэмжээ тийм ч их биш. Энэхүү булш олдсон бүс нутаг археологийн хувьд харьцангуй судлагдаж мэдэгдээгүй бөгөөд манай төсөл энэ бүсэд анхаарлаа чиглүүлэн ажиллаж буй анхдагчдын нэг юм. Хоёрдугаарт, Ляогийн мөхлөөс Монголын төр улс, эзэнт гүрэн үүсэж хөгжих хүртэлх үе энэ бүс нутгийн түүх, археологийн хувьд харьцангуй бага судлагджээ. Энэ нь тэр үед Монголыг хянах улс төрийн хүчтэй төвлөрсөн байгуулал байгаагүйтэй зарим талаар холбоотой байж болох юм. Иймээс ч бусад үетэй харьцуулахад хөшөө дурсгалд хөрөнгө бага зарцуулдаг байжээ. Хар нуурын орхигдсон цайз нь 4000 гаруй км урт илүү том хэрэм, цайзын цогцолборын нэг хэсэг байсан аж. Харин энэхүү цайз хэрэм, сувгийнхаа хамт ойролцоогоор 737 км үргэлжилдэг юм байна.
Булшийг Хар нуурын цайзны хананаас санамсаргүй илрүүлжээ. Тэр нь модон авс, янз бүрийн булшны эд зүйлс, эмэгтэй хүний шарилаас бүрдсэн байв. Энэхүү булш нь өнөөг хүртэл олдоод буй энэ цаг үед хамаарах 25 монгол оршуулгын нэг юм.
Профессор Шелах-Лави энэ үетэй холбоотой булш ховор олддогийг ингэж тайлбарлав. “Энэхүү булш газрын гадарга дээр ямар нэг тэмдэглэгээгүй байсан тул бид тохиолдлоор л илрүүлсэн. Газар дээр ямар нэг тэмдэг үлдээдэггүй нь тэр үед хэвийн зүйл байсан байж болох юм. Иймээс ч цөөхөн булшийг тогтоож, малтсан биз ээ. Үүнээс гадна энэ үе 100 хүрэхгүй жил буюу харьцангуй богино хугацаанд үргэлжилсэн учраас олон оршуулга болон бусад дурсгалт “үйлдвэрлээгүй” байж болох ч тэдгээр нь Монголын эзэнт гүрний мандалтын талаарх бидний ойлголтод маш чухал гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй” гэв. Эмэгтэйг МЭӨ 1158-1214 оны хооронд оршуулсан нь радио хүчилтөрөгчийн огноо харуулсан байна. Тэрээр нас барахдаа 40-60 настай байжээ. Түүний биеийг гүехэн булшинд нуруун дээр нь (нүүрийг нь дээш харуулж) байрлуулсан аж. Оршуулахдаа түүнд дундад зууны эмэгтэйчүүдийн уламжлалт богтаг малгайг санагдуулам толгойн өмсгөл, шар торгон дээл өмсгөжээ.
Булшнаас олдсон эд зүйлсийн дотор алтан ээмэг, мөнгөн аяга, хүрэл сав, алтан бугуйвч, шүрэн болон шилэн сувс байсан нь эмэгтэйг дээдсийн хүрээллийн хүн байж болохыг илтгэнэ.
Профессор Шелах-Лавигийн хэлснээр, тэдгээр эд зүйлс эмэгтэйд хойд насанд нь хэрхэн туслах учиртай нь тодорхойгүй аж. Тэрээр, “Энэ талаар одоогоор тодорхой санаа дэвшүүлэхүйц мэдлэг хомс. Тэнгэрийн шүтлэг, бөө мөргөл тэр цаг үед Монголд хэдийн байсныг бид мэдэх ч булшин дахь эд зүйлс, зан үйлийг тэдгээртэй холбож хараахан чадахгүй байна” гэсэн юм. Олдворуудын нэлээд нь тухайн орон нутгийн гаралтай бус Хятадын өмнөд хэсгийн гэмээр торго, эсвэл 150-300 км-ийн зайд ургадаг хус, ялам, шинэс зэрэг модон эдлэл байв. Эмэгтэйн булш хойд зүг чиглэсэн, модон австай, холимог эд зүйлстэй зэргээрээ тухайн үеийн монгол оршуулгатай зарим талаараа төстэй ч нэлээд өвөрмөц юм. Булш буйг харуулах чулуун бүтэц, мөн шаазан эдлэл (гэхдээ үүнийг хүрэл сав, мөнгөн аягаар орлуулсан байж болзошгүй) үгүй ажээ.
Профессор Шелач-Лави хэлэхдээ, “Хамгийн хачирхалтай нь хэмжээгээр төдийлөн том биш эл булшны эд баялаг мөн үеийн бусад булштай харьцуулахад их юм. Олдворуудын олон төрөл, олон газар нутгаас гаралтай бүр ч гайхалтай” гэсэн юм.
“Булшин дахь олдворуудыг өөр өөр газар хийсэн, зарим нь нэлээд хол газраас гаралтай, мөн янз бүрийн газраас авчирсан материал (жишээлбэл, булшнаас олдсон модны төрлүүд) ашигласан зэрэг нь тухайн үеийн түүхэн эх сурвалжуудад тэмдэглэгдээгүй холбоо харилцааны сүлжээ байсан байж болохыг харуулж байна. Үүнээс гадна, бид нийтлэлдээ дурдсанчлан, булшийг өмнөх үеийн цайзны (гэхдээ бүр эртний биш) хананд нүх ухан байршуулсан нь мөн гайхал төрүүлсэн” гэж тэрээр үргэлжлүүлэн ярьсан юм. Энэхүү булш Тавантолгойн оршуулгын газраас баруун урагш бараг 500 км зайд олдсон булшнуудтай хамгийн төстэй ажээ. Тэнд язгууртан дээдэс болон хааны удам угсааны хүмүүсийг оршуулсан байдаг.
Хар нуурын эмэгтэй ч мөн адил улс төрийн байр суурь, холбоо харилцаа ихтэй нэр хүнд бүхий удам угсаатай нэгэн байсан бөгөөд тэр бүхнээ ашиглан эх орныхоо өнцөг булан бүрээс төдийгүй хилийн чанадаас эд баялаг, эд өлгийн зүйлсийг авчрах боломж нээсэн гэлтэй.
Түүнийг яагаад цайзын хананд оршуулсан нь тодорхойгүй хэвээр. Магадгүй цайзын хананд оршуулсан нь түүний нийгэмд эзэлж байсан байр суурь, статуст тохирсон нэр хүндийн бэлгэдэл гэж үзсэн, эсвэл нутгийн олонд газар нутгийнхаа тэрхүү хэсэгт нөлөөгөө бэхжүүлэх боломж олгосон байж болох юм. Археологичид одоогоор тодорхой зүйл хэлж чадахгүй ч үргэлжлилж буй судалгаа нь ойрын жилүүдэд илүү их мэдээлэл өгөх биз ээ. “Бид Зүүн хойд Монголын нөгөө л бүс нутагт үргэлжлүүлэн ажилласаар байна. Бидний судалгааны гол чиглэл нь дундад зууны үед энэ бүс нутагт баригдсан урт буюу “их” хэрэм, түүнийг дагалдах цайзууд юм. Гэхдээ бид тэр үед тус бүс нутагт амьдарч байсан хүмүүсийн талаар илүү их мэдээлэл өгөх боломжтой булшнуудыг малтахыг мөн хүсч байна. Жишээ нь, энэ жил бид ажиллаж буй газраасаа хойд зүгт том оршуулгын газар илрүүлсэн бөгөөд ямар үед хамаарах, дотроо юу агуулсан талаар илүү сайн ойлголттой болохын тулд бид нэг юм уу хэд хэдэн булшинд малтлага хийх болно. Үүнээс гадна эл булшнаас олдсон олдворуудыг судалж, мөн үеийн ижил төстэй олдворуудтай (эсвэл бага зэрэг өмнөх ба хожуу үеийнхтэй) харьцуулах ажлыг үргэлжлүүлсээр байна” гэж профессор Шелач-Лави яриагаа дуусгажээ.
Б.ТҮШИГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл33
Хар нуурын цайз гэж яг хаахна бна ? Өглөгчийн хэрэмний нэг хэсэг нь юм бол уу ?
Монголчууд бол хятад гэсэн далд зорилготой суртал ухуулга тархи угаалтаа МАН-ын хятадын эрлийз шушмаа эрдэмтэд гамин цэргийн бага дарга Хүй Сүй Жан данжаадынхаа далбаан дор хийгээд эхэллээ..АН -ын ямар ч түүхийн мэдлэг боловсролгүй Бао Бао гэдэг цэвэр цусны луухаан хужаа монголчуудыг хойд хятадууд мөн гэж сурталддаг байсан.. Хятан монголчуудад ямар ч хамаагүй харин эсрэгээрээ монголчуудын өвөг дээдсийг модон илжгэнд хадаж алж байсан эртний дайсан улс.
Хүннүгээс өмна Монголд төрт том улсууд олон байсан ! Тэрийг судалдаг хүн надаас өөр байдаггүй юм ! Сэлхээ Байхуу Боршоо гээд улсууд !
“байхуу гөөгөө” гэж монгол ардын дуу байдгийм өвөрлөгчид
боршоо шөл. борщ монгол үг байсан байна шдээ. баабар хамаг үг тараагаад дууссан.
сэлхд зусч байнөө ккк
Монголчууд бол хятад гэсэн далд зорилготой суртал ухуулга тархи угаалтаа МАН-ын хятадын эрлийз шушмаа эрдэмтэд гамин цэргийн бага дарга Хүй Сүй Жан данжаадынхаа далбаан дор хийгээд эхэллээ..АН -ын ямар ч түүхийн мэдлэг боловсролгүй Бао Бао гэдэг цэвэр цусны луухаан хужаа монголчуудыг хойд хятадууд мөн гэж сурталддаг байсан.. Хятан монголчуудад ямар ч хамаагүй харин эсрэгээрээ монголчуудын өвөг дээдсийг модон илжгэнд хадаж алж байсан эртний дайсан улс.
Хятанууд монголын газар нутаг дээр хэзээ ч амьдарч байгаагүй. Байгаагүй юмыг байсан болгох гэж МАН-ын хятадын эрлийз түүхчид улайран зүтгэж байна. МАН Хүй Сю Жан.День Хао гэсэн шушмаануудаа аваад Монголын нутгаас зайлцгаана уу
Боршоо гэж ямар хэлээр , юу гэсэн утга вэ одо ийм нэртэй нэг газар мэднэмглдоо.
МЭ1158-1214 гээч . ЛЯО гүрнийг яриад байгаа юм бол юуны МЭӨ байхав дээ
Хатан гүрэн байсан байгаа байх ч болно
энэ өгүүлэг шг юм бичсэн новш монголоос өмнө нь гэх шг,ЛЯо улс ч гэх шг юу хуцаад монголын нутаг харийн улс нутаг байсан мэт зохиож санаатай юм бичээд бнаа лалар чнь
khitan хи дан chi дан dà Liá o
ла ла ла ла хо ля ля ля ля хо
MAN Mongolyg Hytad bolgohoor zutgej baina.
Хятанууд монголын газар нутаг дээр хэзээ ч амьдарч байгаагүй. Байгаагүй юмыг байсан болгох гэж МАН-ын хятадын эрлийз ляо түүхчид улайран зүтгэж байна. МАН Хүй Сю Жан.День Хао гэсэн ляо шушмаануудаа аваад Монголын нутгаас зайлцгаана уу
мэө үед л импортын бараа хэрэглэжээ л гэхийн одоо ч
монголчууд ингэж яриад байна гээд oxford-д яриад байнлээ шд
level долоо
ойлгохгүй бна шушмаа гэсэн paper л бна. МЭӨ 1158-1214 гэснээ XIII -р зуун, феодлын бутрал ч гэх шиг. юм юмнаас хольж бөөрөнхийлж.
LIAO bol manjuud Danx DOmbo nariin ovoo nar.
хээн чий нар гэж авсан ваахххх 😛
laO daO бб 6.5.
Хүрэлсүх Данх нарын өвөө нар бол хятад байх магадлал тун өндөр шүү..Энэ хоер данхар толгойлсон шулга шушмаанууд юугаа мэдэх вэ?
gadniihan bidnii tuuhiig sain medne gej uu
Хэнтий Сүхбаатар гээд байгаа новшоо. Зүлгээд хаячихна шүү
булаад адуугаар гишгүүлнэ… зүлгээд, зүлгэснээ дахин зүлгээд…. ор мөргүй болгоноо. доржийн сб нэрээ санахгүй
Хитан гүрэн байсан байгаа байх ч болно
Ляо монгол үг л нь хааний я нь ян буюу арга билэг ийг о нь олох
Жинхэнэ хятадууд нь монголчууд юм хитанаас хятад үүсчээ
Тэнэгтээд байхаа больцгоо Кидан Хятан гэдэг Хятад биш Оросуудын буруу нэршил Ляо гэдэг чинь нүүдэлчдийн байгуулсан улс олон үндэстнүүд ээлжлэн Төв Ази монголын нутагт аль хүчирхэгжсэн нь улс байгуулж тэр улс нь хир зэрэг том гүрэн болно тэр хэмжээгээр олон үндэстэн овог аймагаас бүрддэг байсан Монголын өвөг аймгууд, Түрэг угсааны аймагууд, Зүрчид, Солонгос Хятад ч орно. Зарим нь уусаж мөхөж эсвэл нүүдэллэж алга болсон. Жишээлбэл Хүннүгийн хаадын шарилаас ДНК шинжилгээ гарвал Хан улсын цус байх магадлалтай яагаад гэвэл маш их гүнжээ өгдөг энх ургийн гэрээгээр, Юань буюу Хубилай хааны үеэс бол олон Солонгос хатад байсан, Манж чин гүрэн болоод ирэхээр тоогүй олон гүнж монголчуудтай суусан. Энгийн ардын дунд ч холилдох суух явдал их байсан. Ганц Монголчууд биш бусад улс үндэстнүүд адилхан
ZOV ❤💓💓
Хятад гэж гайтай юмнууд