sonin.mn

Монголчууд чөлөөт бөхийн төрөлд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, зуны XXXIII их наадам Парисын олимпоос “ганзага хоосон” ирээд байгаа билээ. Тэгвэл ирэх Лос-Анжелес 2028 оны олимпод “шархаа нөхөхөөр” бэлдэж эхлэв. Монголын чөлөөт бөхийн холбооны зөвлөх дасгалжуулагчаар ажиллахаар болсон Японы нэрт дасгалжуулагч Казухито Сакайя-ийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн "Дугаарын зочин"-оор урьж ярилцлаа. Казухито Сакайя нь Япон улсад дасгалжуулагч хийж байх хугацаандаа олимпын их наадмаас 14 алт, гурван мөнгө, дэлхийн аваргын 80 гаруй медаль авчирч дэлхийн түүхэнд нэрээ дархалсан алдарт дасгалжуулагч билээ.


 


-Та манай улсын шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар ажиллах гэж байна. Энэ саналыг хэрхэн хүлээж авсан бэ?


-Миний хувьд Монгол Улсад өмнө нь олон удаа ирж тэмцээн үзэж байсан. Монголын чөлөөт бөхийн холбоотой ярилцаад зөвлөх дасгалжуулагчаар ажиллахаар ирлээ. Надад үнэхээр их хариуцлага ногдлоо. Энд ур чадвар сайтай олон тамирчид бий. Монголын чөлөөт бөхөд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулъя гэж бодсоны үүднээс уг саналыг хүлээн зөвшөөрсөн.


Монголчууд чөлөөт бөхийн төрөлд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, зуны XXXIII их наадам Парисын олимпоос “ганзага хоосон” ирээд байгаа билээ. Тэгвэл ирэх Лос-Анжелес 2028 оны олимпод “шархаа нөхөхөөр” бэлдэж эхлэв. Монголын чөлөөт бөхийн холбооны зөвлөх дасгалжуулагчаар ажиллахаар болсон Японы нэрт дасгалжуулагч Казухито Сакайя-ийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн "Дугаарын зочин"-оор урьж ярилцлаа. Казухито Сакайя нь Япон улсад дасгалжуулагч хийж байх хугацаандаа олимпын их наадмаас 14 алт, гурван мөнгө, дэлхийн аваргын 80 гаруй медаль авчирч дэлхийн түүхэнд нэрээ дархалсан алдарт дасгалжуулагч билээ.

-Сумо, жүдо бөхөөр хүүхэд байхдаа хичээллэж байсан. Харин чөлөөт бөх жингийн спорт болохоор өөрөө жингээ тааруулаад орох юм бол амжилт гаргах өндөр магадлалтай юм байна гэж бодож анх чөлөөт бөх рүү орсон. Намайг хүүхэд байхад жүдо бөх жингүй байсан. Одоо ч бүх Японы аварга үнэмлэхүй жингээр явагдаж байгаа. Жижигхэн биетэй учраас хөнгөн жингийн спорт руу орохоос өөр арга байгаагүй.


-Тамирчны замналаас хэрхэн дасгалжуулагч болов. Энэ хугацаанд таны шавь нар их амжилт гаргасан байна?


-Дасгалжуулагч болсноос хойш тамирчид маань Олимпын 14 алтан медаль, дэлхийн аваргын 80 гаруй алтан медаль авсан байдаг. Яагаад дасгалжуулагч болсон бэ гэвэл би өөрөө авч чадаагүй амжилтаа ахиулъя, над дээр итгэж ирсэн тамирчдыг амжилтад хүргэе гэсэн үүднээс л энэ зам руу орсон. Сайн тамирчид байсан. Би өөрөө ч тамирчин хүн байсны хувьд ийм мөрөөдөлтэй байсан.Тийм болохоор Монголд ирсэн зорилго маань өнөөдрийг хүртэл Япон улсад цуглуулсан арга, туршлага, Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагч, тамирчдад бага ч гэсэн үлдээе гэж ирсэн.


- Таны дасгалжуулагчийн арга барил, онцлог юу вэ?


-Арга барил гэхээс илүү ерөнхий зарчим л бий. Тамирчин хүнд өөрт нь хариуцлага хүлээлгэж, үзэл бодолд нь нөлөөлөх. Хүчтэй тамирчин болгохын тулд бэлтгэлийг нь тогтмол хийлгэдэг. Тийм болгохын төлөө тулж ажиллах хэрэгтэй.


- Монгол тамирчдын онцлог таны бодлоор юу вэ. Бид юун дээрээ илүү их ажиллаж, сайжруулах ёстой вэ?


-Монголчуудын онцлог нь гартай зууралдаж, золгож барилддаг, гол тамир сайтай байдаг. Япон тамирчид хөлд явдаг, хөл авдаг, доогуур ажиллагаа сайтай. Монгол тамирчид гарын барьцаас дамжаад хөл авдаг, доогуур ажилладаг болчихвол дэлхийд өрсөлдөх, илүүрхэх бүрэн боломжтой гэж хардаг.


Х.ХАТАНЗОРИГ


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 147 (7644)