
АНУ-ын Вашингтонд Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нар түүхэн тохиролцоонд хүрсний дараа Кремлийн суртал ухуулгын гол дүр Владимир Соловьёв дахин нэг удаа сандрал, уур хилэнд автав.
Өөрийн нэвтрүүлгийн эфирт тэрээр “Каспийн тэнгист НАТО-гийн бааз гарч ирнэ” хэмээн мэдэгдэж, Азербайжаныг дайнаар айлган сүрдүүлэхийг дахин оролдож, “шинэ тусгай цэргийн ажиллагаа” эхлүүлэх боломжтой гэж сүрдүүллээ. Энэ нь гайхах зүйл биш — Оросын суртал ухуулгын хувьд ийм энхийн санаачилгууд нь омог бардамд нь хатган, олон жилийн турш хэрэглэж ирсэн дарамт шахалтын схемийг нурж, Москвагийн бүс нутаг дахь нөлөө нүдэн дээр нь багасгаж байна.
Дандаа хүчний байр сууринаас ярьдаг Соловьёв Өмнөд Кавказ дахь энхийн шинэ тогтолцоо Кремлийн оролцоогүйгээр, АНУ-д түшиглэн бүрэлдэж байгаад эвлэрч чадахгүй байгаа нь тодорхой.
Оросын суртал ухуулгын өөр нэг ихэд уурссан төлөөлөл нь ОХУ-ын Төрийн Думын гишүүн Андрей Гурулёв байлаа. Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Украинд Азербайжанд үйлдвэрлэсэн цахилгаан тоног төхөөрөмж худалдан авахад зориулагдсан 2 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргасны дараа Москвагаас Бакуд хандсан дараагийн сүрдүүлэг цуурайтав.
Гурулёв мэдэгдэхдээ, Орос улс Азербайжаны бараа бүтээгдэхүүний импортыг хориглож, Орост ажиллаж буй Азербайжаны бизнес эрхлэгчдэд дарамт үзүүлж болно гэжээ. Түүний хэлснээр, “ийм том хөрштэй харилцаагаа муутгах нь ухаалаг алхам биш” бөгөөд Азербайжаны бүтээгдэхүүн байхгүй бол “Орост юу ч өөрчлөгдөхгүй”, харин “Азербайжанд байдал эрс өөрчлөгдөнө” гэжээ.
Гэвч Гурулёв үүгээр зогсохгүй, “тусгай цэргийн ажиллагаа гэдэг ойлголт нь уян хатан, ОХУ-ын бүх хилээр хамаарна” гэж мэдэгдэн, бараг л цэргийн ажиллагаа эхлүүлэхийг илт сануулав.
Н.Отгончимэг
Эх сурвалж: minval.az
Сэтгэгдэл13
Өө бүүр тэр тусгай ажилгаанд нь манай улс хамрагдах нь хуцаваа азерууд мөн айнадаа ард нь Турк гэж том ар байна юу л байна газ нефть байна манайх шиг газрын гавд гаццан биш
Бээжингийн төв талбай дээр хятадын ардын чөлөөлөх армийн хоёр анги хоорондоо буудалцсан гэсэн мэдээлэл цацагдаж байна. Хятадын дотоод байдалд өөрчлөлт орж байна уу?
Жанушо генерал ши даргыг нухах нь ойлгомжтой болсон харин ч удаан тэслээ
8 сарын 9 шөнө болсон байна. Бээжингийн буудалцаанд 100 гаруй хүн нас барсан гэж ярьж байна. Үнэн бол хятадын ардын чөлөөлөх армийн дотор намынхаа шийдвэрийг эсэргүүцдэг бүлэглэл илт бий болжээ.
Оросууд өөр бусад "цэргийн тусгай ажиллагаа" явуулах байтугай украйнд хамаг байдгаа шавхаж гуйлгачин болж байгаа шүү.
Зөв
ЦТА гаар яадаг юм. Зүгээр л бөмбөгдчих. Тэгээд л дуусааш дээ
Ккк оросын өмнөөс ингэж пялдагадах гэж. Ганц Украйныг барахгүй байж Азeрбайжантай давхар дайн хийж чадахуу. Тэгээд ч нөгөөдүүл нь бөмбөг пуужингүй юм уу
Гях,,,гяхх,,,гяхх,,,ацаараа бөмбөгднөө,,,
Oros ingeed buren moholruugee, Putin golog busad daguuluudtaigaa duujluuriin gogtsoond tolgoigoo uglaj dee hoorhii.
Социализмийн үеийн сунасан алтай эмээ нар босдоггүй боовтой өвөө нар минь ээ Орос ах чинь арчаагаа алдлаа даа
Бээжингийн төв талбай дээр хятадын ардын чөлөөлөх армийн хоёр анги хоорондоо буудалцсан гэсэн мэдээлэл цацагдаж байна. Хятадын дотоод байдалд өөрчлөлт орж байна уу?
Алкогенерал гурулёв гэдэг чинь энэ шүүдээ,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,