
Энэ оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 18:28 минутад “Улаанбаатар Галерей орчимд эд зүйлээ алдчихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал Япон Улсын иргэн ...-г Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт явж байхад нь халааснаас нь 1 сая гаруй төгрөгтэй тэнцэхүйц валютыг хулгайлсан этгээдийг олж тогтоон, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна.
Халаасны хулгайн гэмт хэрэг нь гудамж тайлбай, үйлчилгээний байгууллага зэрэг олон хүнтэй газар, иргэдийн анхаарал, болгоомжгүй байдлыг ашиглан үйлдэгддэг.
Иймд иргэд Та бүхэн олон нийтийн газар явахдаа өөрийн эд зүйлсийг анхаарал, болгоомжтой авч явж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Сэтгэгдэл2
Жуулчны байгууллагууд Монгол бол хулгай шүгэлсэн газар гэдгийг үйлчлүүлэгчиддээ анхааруулж баймаар байна
Хулгайч байх ёсгүй. Шийтгэл өндөр хатуу байх ёстой. Дандаа иргэдхулгайчаас болгоожил гэж нөгөө талд давуу байдал олгож. Алдсан хүнийг 50 % дээш буруутгаж байх юм. Монгол хүн болохгүй байна шүү. Орчин үеэс их хол хоцорсон байна.