sonin.mn

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын удахгүй болох уулзалт энх тайвныг авчирна.

Үүнийг Оросын төрийн тэргүүний гадаад орнуудтай хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев мэдэгдэв. Тэрбээр ийнхүү мэдэгдсэн агуулгатай постыг нийгмийн сүлжээ X-д өөрийн хуудсандаа нийтэлжээ.


Тэрээр “дайны өдөөн хатгагчид” наймдугаар сарын 15-нд инээж чадахгүй гэж итгэж байгаагаа илэрхийлэв.


“Путин, Трамп нарын яриа хэлэлцээ итгэл найдвар, энх тайван, дэлхийн аюулгүй байдлыг авчирна” гэж Дмитриев онцлов.


М.Чой


Эх сурвалж: minval.az