
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнөөдрийн Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевтэй хийсэн ярианы талаар өөрийн Telegram сувагтаа бичжээ.
“Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевтэй ярилцлаа. Ерөнхийлөгч танд болон бүх Азербайжаны ард түмэнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зуучлалаар Өмнөд Кавказын бүс нутагт тогтвортой энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор Арменитэй хүрсэн тохиролцоонд баяр хүргэлээ. Дэлхий нийт Вашингтонд болсон гурван талт уулзалтыг маш эерэгээр хүлээн авсан. Бүх зүйл амжилттай хэрэгжээсэй гэж найдаж байна” хэмээн Зеленский онцолсон байна.
“Түншүүдтэй хийсэн харилцааны талаар Ерөнхийлөгчид мэдээлэв. Бүгд дайныг бодитоор төгсгөх, үр дүнтэй дипломат ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлд төвлөрч байна. АНУ, Европын орнуудтай хийж буй харилцаа, мөн энх тайвныг ойртуулах боломжтой үндсэн зарчмуудыг хэлэлцлээ.
Манай ард түмэн болон төр улсыг дэмжсэнд Ильхам Алиевт талархал илэрхийлье. Энхийн хамтын хүчин чармайлт Оросыг байлдааны ажиллагаа, түрэмгийллээ зогсооход хүргэх нь чухал” гэж тэрээр нэмж хэлжээ.
“Мөн Азербайжантай хийж буй эрчим хүчний хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Бид энэ чиглэлд мэдэгдэхүйц ахиц гаргалаа. Үүгээр зогсолгүй цаашид ч боломжуудаа өргөжүүлэхээр тохиролцов. Манай эрчим хүчний байгууламжууд руу хийж буй Оросын цохилтын талаар мэдээлэв. Украин үүнийг Оросын зүгээс бид болон бусад Европын орнуудад эрчим хүчний хараат бус байдлыг хангах замыг хаах зорилготой, санаатай оролдлого гэж үзэж байна. Улс орон, иргэдээ хамгаалахын төлөө бүхнийг хийж байна” хэмээн тэрээр дүгнэсэн байна.
Х.Цэцэнноров
Сэтгэгдэл10
Азербайжан юучав дээ.Удахгүй Оросуудад бас л нухуулна.АНУ-тай нийлээд өөдөө гарсан орон байна уу?
Байна, Япон
Япон, Герман, Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань гээд өнөөдөр өндөр хөгжилтэй гэгдэж байгаа 30 гаруй орон байна даа. Үнэн, бодит факт юм даа.
Оростой нийлээд өөд нар харсан улс нэгч байхгүйшдээ,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
Эх газрын гүнд байгаа улсад америкийн тусламж бараг очихгүй, ирдэггүйг Монголчууд бид мэднэ. Америк манай тамсагын нефтийн ордыг хятадад зарж ашиг хийсэн өмхийнүүд. Азербайжан гэгч эх газрын гүнд америкийн тусламж очихгүй гэдгийг мэдмээр юм. Япон, солонгос, герман бүгд далайн эргийн улсууд байхад америкийн тусламжаар хөгжих нөхцөлтэй гэдгийн мартаж болохгүй. Америк бидэнд гай тарьдаг.
Эх газрын гүнд тусламж очихгүй ч гэх шиг юу балайраад байдаг мал орк вэ. Юун тусламж. Орос чинь ингэж л жаахан дүвчигнэхээс биш Азeрбайжан луу дайрч чадах ч үгүй
Манай Хүүк Путлерийг шүтэн биширдэг хэвээрээё юу
Сая Яагаанаа ногооноо хоёр уулзсан юмуу ! эсвэл зүгээр утсаар ярьсан юмуу
Охуй, Пүтлeр кавказад , сирид, нэмээд дундад азид гeополитикийн том ялагдал үзлээ. Сүүлийн 7 хоногт газрын тос боловсруулах хүчин чадлын 15% байхгүй, зэвсгийн экспорт 92% алдчихсан. Ядаж байхад Иран хүртэл хятадын зэвсэг авахаар гэрээ хийчихлээ. Энэтхэг бас ОХУ-с зэвсгийн импортоо бараг зогсоохоор боосон. Энэ оны төсөвийн алдагдал бүр замаа алдсан, баялагийн сан 2025 оны сүүлийн улиралд шавхагдана.
Еврей Арменчуудыг магтаж өөд татдаг Оросууд Ази Түрэг үндэстнүүдэд дайсагнаж устгаж ирсэн.1960 он хүртэл(2-р дайны үед!) Оросын нефтийн 70 хувийг дангаараа гаргаж байсан Азербайжан Москвагаас Грузин Арменийн хажууд 10 дахин бага мөнгө авч гуйлгачин хэвээрээ үлдсэн. Одоо Оросуудын нефтээ авдаг баруун Сибир Ханты Мансийн Чукча дуракууд ядууралдаа живж оросжиж сөнөж байхад Москва Петербург баруун өмнөд Орос мөнгөндөө хахаж гулгиж байгаа шиг.