
Генералын үг хоосон байх ёсгүй.
Оросын генерал М.И. Драгомиров
Шаазгай шувуу цаанаа л ёр билэггүй, муу зүйлд урин дууддаг үхээрийн жигүүртэн гэсэн ойлголт ардын яриа, зан үйлд бий. Шагширч буй шаазгайн толгой гэр зүг харж байвал гадагш явсан хүн буцаж ирэхийн бэлгэдэл гэх. Хорчин хошууныхан шаазгай үдээс хойш шагшвал “муу чимээ сонсдно” гэж үздэг байх юм. Тэгвэл 8 дугаар сарын 7-ны үдээс хойш хурц хошуут шаазгай мэдээллийн сайтаар шагшрав. Маргааш илүү дэлгэрэнгүйг унш хэмээн тод шагширч авай.
Островскийн шагшраа ба түүний тайлал
Ингээд 08.08 -ны өдрийн 08 цагт Ц.Элбэгдоржийн мэдлийн news.mn сайт шаазгайн шагшрааг бүрэн эхээр нь нийтлэв. 8-ын тоог бэлгэдэх нь хэний ч ёс билээ, мартчихаж. Лав монголынх биш байх. Ц.Элбэгдорж бүх зүйлд бэлэгдэл, ёрлолыг тооцдог нэгэн бөгөөд зүгээр нэг өдөр, цаг, сонгоогүй байж таарна. Тэрээр өөртөө чухал гэсэн хүмүүс, газрын нэрийг кодолж дуудах зуршилтай бөгөөд АТГ-ыг Авто тээврийн газар, түүний дэд даргыг Островский хэмээн кодолдог. Острый гэх орос үгний монгол орчуулга нь Хурц юм. “Гурван үсэгтэй газрын дөрвөн үсэгтэй дарга” гэх хэлц бол Баасанхүү, Эрдэнэ мэт гөлөг гаруудын нэршил бөлгөө.
Б.Хурцын шагшрааг бүгд уншсан биз. Давтаад юу хийх вэ, далд агуулгуудын тайлал руу шууд оръё.
Б.Хурц дараах асуудлуудыг яриандаа хөнджээ:
- С.Зоригийн хэрэг
- Ардчилсан намын ялагдлын шалтгаан
- АТГ-ын чадамж - Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар
Эдгээрийг ярихдаа цаад утгаараа манай хүмүүс, манай бүлэглэл Засгийн эрхийг авч байж л энэ улс орон сайн сайхан замдаа гарна гэх ойлголтыг өгүүлбэр бүртээ шингээх гэж хичээсэн нь мэдрэгднэ. Гэвч тэрээр бүхнийг бүлэглэлийнхээ явцуу эрх ашгийн зүгээс харж буй нь ярилцлагаар улам тодрох ажгуу. Түүний ярьсан зүйлсийг няцаах шиг амархан зүйл алга. Чухлаас нь эхлээд шинжлэе.
Нэг. Түүний яриа С.Зоригийн амь насанд халдсан хэрэг рүү орох үед барьц алдаж биеэ барив. “УЕП, ТЕГ, ЦЕГ-аас бүрдсэн ажлын хэсгийн ажилтнууд мөрдөн шалгалт явуулж, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтнүүд бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар мөн болохыг тогтоосон” гэх түүний жижүүрийн үгэнд итгэх ямар ч боломж байхгүй. Учир нь Ц.Элбэгдорж өөрийн бүрэн эрхийн хугацаанд энэ хэргийг амжиж хаах, улсын нууцад оруулж дарах гэж улайрахдаа хууль хяналтын байгууллагуудад өөрийн гэх хүмүүсээр “дамжлага шугам” байгуулсныг Н.Алтанхуяг “шудрага бусын хонгил” хэмээн нэрийдсэн билээ. Энэ бүхэн одоо монголчуудад дэндүү ойлгомжтой болсон явц.
Хэргийг шинээр шалгаж эхэлсэн ажлын хэсгийн өгч байгаа мэдээллээс харахад "Эрүүгийн 830, 142 дугаартай хэрэгт 1998 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагаар энэ онд шинжилгээ хийлгэж, ДНХ мэдээлэл тогтоосон. 26 жилийн туршид анх удаа ДНХ мэдээллийг тогтоолгож байгаа нь шинжлэх ухаанчаар хандах боломжийг олгосон, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг гаргасан гэж үзэж байна. Энэхүү ДНХ мэдээлэл урд нь энэ хэрэгт холбогдуулан шалгаж байсан бусад хүмүүсийн ДНХ мэдээлэлтэй тохироогүй. Хэний мэдээлэл болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна". Энэ бол ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Д.Энхтөрийн нийтэд өгсөн мэдэээлэл.
Яс, үсээр нь нотлох гэж үг бий. Тэгвэл Б.Хурцын нэрлэсэн сэжигтнүүд үсээрээ нотлогдоогүй байна, одоогоор.
Үүнийг уг хэрэгт хэт хамааралтай болчихсон Б.Хурц сонсоогүй, мэдээгүй байна гэж байхгүй. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулсан нэг шалтгаан нь энэ хэрэгт агуулагдаж байж болох сэжүүрийг Островский гаргалаа. Шаазгайн шагшраанаас С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг тайлагдах дөхөж, энэ нь тонуулчдын бүлэглэлд түгшүүр авчирчээ гэх зөн ёр эрхгүй төрнө. Б.Хурцын яриан дунд нэг чухал асуулт байгааг мухарлачихад гэмгүй санагдсан. “Ц.Амгаланбаатарын шоронгоос явуулсан мессежийг задалсан хэрнээ, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хариуд нь юу гэж бичснийг яагаад нуув. Ц.Нямдоржоос та нар очоод энэ бүгдийг асуух хэрэгтэй… ” Энэ бол хариулт өгөх ёстой асуулт байх.
Хэргийн хавтаст авагдсан бүх зүйлстэй бүрэн танилцсан хохирогчийн төлөөлөл С.Оюун 2016 онд “Энэ хэргийн үнэн учрыг олж тогтоосон гэх итгэл үнэмшил надад төрөөгүй” гэж хэлжээ. Дараа нь 2023 онд “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг зөв гэж бодож байгаа. Гол нь бүх хавтаст хэргийг төрийн нууцад аваад, шүүх хурлыг хаалттай явуулсан учраас бид гэр бүлийн зүгээс эсэргүүцээд оролцоогүй. Эргэлзэж байгаагаа хэлж байсан. Хамгийн гол нь төрийн нууц гэчихээр яагаад итгэл үнэмшилгүй байгаагаа хэлж болдоггүй… Энэ хэрэг буруу явж байна, шударгаар явах ёстой, хэлмэгдэлт байх ёсгүйг хэлж Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ сайд нар тууштай явсанд дотроо баяртай байдаг” хэмээн байр сууриа тодотгожээ.
Хоёрт, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагадагийн даваан дээр Х.Баттулга авралын гар сунгаснаас болоод 2020 оны сонгуульд Ардчилсан нам ялагдсан гэх санаа бас л хоосон хийрхэл, хардалт юм. Ардчилсан нам С.Эрдэнэ гэх чадваргүй, сэтгэлгүй, шуналтай даргаасаа болж ялагдсан. Намаа гол өрсөлдөгчдөө “зарж”, ялагдуулах тохироо хийдэг намын даргатай байх шиг гутамшиг энэ дэлхий дээр байхгүй биз. Өрсөлдөгчид нь сонгогчдыг “Ардчилсан нам ялбал С.Эрдэнэ Ерөнхий Сайд болно ш дээ” хэмээн айлгаж, сонгогчид нь пүй пай болон бөөлжих шахаж байсан ийм л түүх бий. С.Эрдэнэд хүзүүгүй хүний даалгавраар Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахад
улайм цайм оролцож, санал хураалтаас өөрийн Шонхор бүлгээ авч зугтаасан шившигт түүх ч бий. Б.Хурцад таалагдсан бол эх оронч, үгүй бол урвалт юм гэсэн дүгнэлт эндээс гарна.
Энэ хэсэгт Б.Хурц хоёр үнэн зүйл хэлсэн.
“Өөрийгөө улайм цайм МАН-ын БЭТ гэдэг, Л.Гантөмөрийг манай төсөл гэж яриад явдаг нэг залуу бий” гэх түүний үг нь урвасан хулгай Э.Одбаярыг заасан билээ.
Үнэхээр нам дотор нь өрсөлдөгч намын тавиул шургалаад хамаг нууцыг нь зөөгөөд, чиглэл өгөөд явахад хараад суусан бол тэр намын удирдлага, ҮБХ-ны гишүүд шившигтэйеэ. Ийм ёс зүйтэй, үхээнц улс төрийн нам монголд байгаа нь ч гутамшиг юм. Б.Хурц болоод түүний ард байдаг бүлэглэл энэ явцыг зогсоосон билүү, ядаж эсэргүүцэж дуугарсан билүү? гээд асуувал хариулт байхгүй. Ийм л үжирсэн дотортой хүмүүсээр дүүрсэн нам аж. Б.Хурц тагнуулын байгууллагыг толгойлж байсны хувьд Х.Баттулгыг оросын тагнуул гэх олон жилийн гүтгэлэгт цэг тавив. “Х.Баттулгын ард ямар юмных нь оросууд байх билээ” гэх бол мэдээлэлтэй хүний үг мөн.
Харин Ардчилсан нам С.Баярцогт, Б.Хурц нарыг сонгуульд нэр дэвшүүлсэн бол ялах байсан гэх Островскийн дүгнэлт бол захын чавганцын инээдийг барах үг шүү! Хэрэв тэгсэн бол Ардчилсан нам одоогийн авсан суудлаасаа хавьгүй цөөн суудал авах байсан нь бүх судалгаа, үйл явдлын өрнөлөөр тогтоогдсон зүйл. Зориуд ийм зүйл ярьж байгаагийн цаад зорилго нь одоо намдаа ямар ч нөлөөгүй, улс төрийн идэвхжил нь буурсан хүн лүү бүх буруугаа чихэх оролдлого төдий юм. Элийрэгч Уянга, солиот Ж.Отгонбаяр, хөөрүү Ч.Лодойсамбуу, гэнэн тэнэг С.Цэнгүүн гэх мэт улс төрийн суурь ойлголт, төлөвшил байхгүй хүмүүсийг нэр дэвшүүлж, намынхаа нэр хүндийг шалаар нэг унагасан буруутан нь яалт ч үгүй С.Баярцогт, Ц.Элбэгдорж нар! Энэ бол алсын санаатай явуулга юм.
Нам нь муу байх тусам тэд тодорч, эргэн ирэх тооцоотой. Шаазгайн шагшраа тун удахгүй Ардчилсан намын удирдлагыг тонуулчдын бүлэглэл эзэгнэхээр зэхэж буй ёрлож байна.
Гурав, Б.Хурц АТГ-тай холбоотой асуултад ихэд бөөрөнхийлж хариулсан байх агаад үгийнх нь утга Б.Баатар, А.Амундра хоёрыг шалгаж байгаагаа эхэлж, тод хэлэх ёстой байсан гэдгээр дуусав. АТГ талаар өөр лут дүгнэлт хийхээсээ тэр жийрхэж байна. Эцэст, “Оюун-Эрдэнийн биш Женкогийн засгийн газар байсан” гэх бол зориудын мушгилт юм. Үнэмших хүн ч олдохгүй. Л.Оюун-Эрдэнэ намынхаа дотоод улс төрийг харгалзан эвслийн засгийн газар маягтай танхим бүрдүүлсэн бөгөөд тэр дотор Ардчилсан намаас орсон гишүүд дунд “Женкогийн” гэж цоллочих хүн бодитоор огт байгаагүй.
Ц.Тувааныг хамаатуулах гэж оролддог ч үнэндээ бол Хөдөө аж ахуйн яаманд дэд сайд, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга байх үеэс л хэсэг хамт ажилласнаас өөр хамаарал байхгүй. Одоо Нэг монгол гэх бүлэглэлд хамаардаг. Р.Эрдэнэбүрэнг дээр үед Эрэл намд хамт байснаар нь хамаатуулах гэж болох юм. Гэвч бодит байдал тэдний хооронд ямар ч харилцаа байхгүй болсон. Ерөнхий сайдын танхимд багтаж байсан ХҮН нам гэхэд Х.Баттулгыг алхам тутамдаа муучлан гутаах үүргийг эзэн Ч.Хүрэлбаатараас авсан бүлэглэл байдаг. МАН-аас Засгийн газарт багтаж байсан хүмүүс дунд Х.Баттулгын үгээр явах нэг ч хүн байгаагүй.
Танхим 100 хувь Х.Баттулгын эсрэг санаа бодолтой хүмүүсээр дүүрсэн байхад “Женкогийн Засгийн газар байсан” гэх нь зөөлөн хэлэхэд хаданд хашгирсан цуурай, муухайгаар хэлэхэд хүүхэд, нохойны доог болох үг шүү.
Ц.Элбэгдоржийн дотночлон дууддагаар эрхэм Островский “Х.Баттулгын барьсан мухар төмөр замын асуудлыг дэндүү өндөр үнээр шийдэж өгсөн” тул Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон гэх дүгнэлт бол тэдний бүлэглэлээс 10 гаруй жилийн туршид тууштай явуулж байгаа улиг болсон гүтгэлэг. Л.Оюун-Эрдэнэ юуг ил болгосон гэхээр хил холболтыг гацаасан, сунжруулсан нь эсрэгээрээ Ц.Элбэгдорж, MCS гэсэн улс төр-бизнесийн бүлэглэлийн явуулга байсныг тогтоосон явдал юм. Сайндаа ч биш хятадууд нууц гэрээг өгсөн, бид биш танай талаас нарийн цариг, ТТ-г хувьчилж эзэмших гэх гэх мэт асуудлыг тавиад байсан гээд илчилчихсэн байдаг.
ТТ-н уурхайг хувьчлах нэрээр 49 хувийг хятадын төрийн өмчит Шенхуа группт өгч 51 хувийг нь Ц.Элбэгдорж Хөхөөгийн Ганболд гэх хүний нэрээр Ж.Оджаргал, М.Энхсайхан нартай хувааж авахаар тохирсон гэрээ нь олдсон билээ. Ухаа худгийн эзэмшил, хил холболтын төмөр замын асуудал нь Засгийн газрыг огцруулахад шаардагдах санхүүжилтийг босгосон байх магадлалыг Островскийн ярианаас харж болно.
Одоо шаазгайн шагшраа өөр юуг ёрлосон талаарх яриа руугаа орцгооё.
Шаазгайн ёрлол, ойрын улс төр
Шаазгайн толгой гэр зүг харж байвал гадагш явсан хүн буцаж ирэхийн бэлгэдэл гэжээ.
Ардчилсан намын байрны зүг харж суусан Б.Хурцын яриа бүхэлдээ Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нарын тонуулчид тун удахгүй буцаж ирнэ, тэр цагт юу болохыг хараарай гэх өгүүлэмжийг тодотгоход чиглэжээ.
Островскийн ойрын эх сурвалж ч үүнийг нотлов. Ард түмнээ ичгүүргүйгээр тоноод, гадаадад оргон зайлсан Ч.Сайханбилэг монголд ирэхэд таатай өдрөө ламаар төлөглүүлж, онгоцны тийзээ захиалж байгаа гэнэ. Тонуулч Ц.Элбэгдорж монголд буцахын өмнө өөрийгөө “дэлхийн хүмүүн” болохыг тодотгох хэд хэдэн үйлдэл хийх юм байх. Эхний шагшраа нь Хирошимагийн атомын бөмбөгдөлт тухай байв. Үнэндээ бол 80 жилийн өмнөх аймшигт тэсрэлт өнөөгийн монголын байдалтай түй ч хамааралгүй.
Зүгээр л хүн төрөлхтний асуудлыг бүхлээр нь хардаг лут удирдагч болж харагдах гэсэн арга ядсан мэх л юм. Цаашид мань тонуулч юу юу гэж шагшрах нь олон нийтэд тодорхой. Үндэсний хөрөнгөтнүүд дээрээ тулгуурлаж улс хөгжих тухай онолдох ба үүгээр Ухаа худгийн хууль бус хувьчлал, Эрдэнэтийн 49 хувийн хувьчлал зэрэг өөрийн гар дүрсэн хэргүүдийг цайруулж, Үндэсний тонуулч сахал Д.Эрдэнэбилэгийн Сингапураас эргэж ирэх замыг засна. Ингэснээ Үндэсний топ тонуулчид дахин нэг баг болж аваад, дээрэм тонуулаа үргэлжлүүлэхийг санаархаж байгаа бололтой.
Островский Ардчилсан намд лидер алга гэх үгээрээ том толгой тонуулч С.Баярцогтыг намын дарга болгох санаагаа хэлсэн. Мөн удахгүй болох жагсаал цуглааныг гардан гүйцэтгэх хүмүүсээ нэрлэж, зоригжуулахаа мартсангүй. “Д.Монголхүү, Л.Ганхөлөг, Ц.Чинбат, Ц.Уянга, Ж.Отгонбаяр, Б.Ган-Очир, Чингэлтэй Сугараа, Д.Мөнх-Эрдэнэ, А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар байна. Ийм тэмцэгч залуусаа АН дэмжих ёстой. Дараагийн намын дарга (С.Баярцогт бололтой) тэднийг ҮБХ-нд урилгаар оруулах хэрэгтэй”.
Нэр дурдагдсан хүмүүс хаврын жагсаалын наагуур цаагуур идэвхийлэн гүйлдэж байсан этгээдүүд бөгөөд одоо тэднийг дахин ашиглах юм байна. Ардчилсан намын маш олон гишүүд Островскийг ноднингоос хойш “Засаг унагаах маш амархан ш дээ. Гурав хоног төв талбайг дүүргэхэд л дуусаа” хэмээн ярьж явсныг гэрчлэх аж. Ноорог бацаан юунд ашиглагдснаа ч ойлгож чадаагүй яваа.
Түүнийг жүжигчин Со, шог зураач Цо нараар дамжуулан урхидсан гэдэг. Элийрэгч Уянга, Монголхүү нарт Островский мөнгөнөөс гадна албан тушаал амлаж, зоригжуулж байгаа нь генерал хүн тулааны өмнө цэргүүдээ хөөргөж, зоригжуулдаг л жишиг юм. "Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн адгийн зүйл бол эх орноо тонон дээрэмдэх явдал" Г.В.Хегель гэсэн эшлэл нийгмийн сүлжээнд тааралдна. Хегель ийм үг хэлсэн эсэх нь нотлогдохгүй байгаа ч монголын нийгэм Ц.Элбэгдорж тэргүүтэй Үндэсний тонуулчдын багийг жигшин зэвүүцэж байдгаа энэ эшлэлээр илэрхийлж байдаг юм.
Тонуулчдын багийн дууч шаазгай Б.Хурцын яриан дунд хоёр үг эрхгүй анхаарал татна. “Шулуухан хэлэхэд, Г.Занданшатар Ерөнхий сайдад нэр дэвших үедээ ярьсан шигээ ажиллах ёстой”, “Ерөнхий сайдыг огцруулдаг чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч манайлал үзүүлсэн”. Энэ хоёр өгүүлбэрээр Островский юуг илэрхийлэхийг хүсэв?
Үүний учрыг олох нь монголын олон нийтийн одоо цагийн энэ тэргүүний зорилт бизээ. “Олзонд дуртай онгироо шаазгай” гэх хэлц үг бий. Островскийн ярианд нуугдаж байгаа олз хамах далд санаануудаас үзэхэд Үндэсний тонуулчдын бүлэглэл ойрхи цагийн монголын улс төрд дахин бужигнаан, хэрүүл тэмцэл өрнүүлэх юм байна. Ингэснээрээ ард түмнээс тонон дээрэмдсэн баялгаа хадгалж үлдэх, нэмж тонуулчлах санаатай юм байна. Үүнийгээ одоо эрх барьж байгаа хүмүүсээр дэмжүүлэх найдвар байгаа юм байна, тэгээд амлалтыг нь ажил эхлэхийн өмнө сануулж байна гэсэн зураглал илт харагдав.
Л.Түдэв гуайг хэлсэн гэх өөр нэг эшлэл нийгмийн сүлжээгээр түгжээ. “Хамгийн муу муухай хүмүүс өөрсдийнх нь толгой дээр гараад өтгөн шингэнээ асгаж байхад тоодоггүй ийм ард түмэнд надад хэлэх үг байхгүй! Ардын уран зохиолч ийм үг хэлсэн эсэх бас л тодорхойгүй. Гэхдээ доромжлуулсан ард түмэн сэрж, долоон
бурхан адил гялалзах цаг айсуй буй заа.
Хэрхэхийг бүгдээрээ харцгаая.
Б.Болор
Сэтгэгдэл12
МАНд худалдагдсан Б. Болор гэх сэтгүүлчийн бичсэн нийтлэл байна . Оюун эрдэнийг огцруулсан нь ард түмний хүсэл сонирхол байсан болохоос Зориг асны хэрэг илрэхээс айгаад огцруулсан юм огтоос биш гэдгийг Б. Болор буруугаар тайлбарлах гэж оролдож ээ . МАНынхан ямар нэгэн ноцтой баримт илрэх гэхээр гаргаж ирдэг энэ сэдвийг Б. БОЛОР гэх нөхөр гаргаж энэ удаа сөхөж тавилаа . Содном даржаа, Чимгээ нарыг эрүү шүүлт тулгасан гэж сулласан болохоос одоо болтол ЦАГААТГАЛ АА гэсэн дээд шүүхийн ганц үг өгүүлбэр байхгүй байгаа шүү. Дээрээс нь нарийвчилсан ДНК шинжилгээний хариу түүнийг эцэст нь тултал мухарлаагүй сэдвээр яриад байх чинь сонин байна.... их мэдэгч Б. Болор оо
Buzaruud amilah bolj muu eriin hulgaich urbagchid bodoj ba shu elbeg terguutei hujaa nar alicert gadnii tagnuuluud bolson urbagchid a ustgah l heregtei
ХБАТТУЛГА ГЭХДЭЭ Л МАШ ӨӨДГҮЙ НАРИЙН ЦАРИГ ХОРИГЛОЖ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ДОРОЙТУУЛСАН НЬ ЛАВ МАШ ҮНЭН .АЛЬ ХЭДИЙН НҮҮРС АХИУХАН ЗАРАХ БОЛОМЖЫГ ХААСАН. ТЭР ХООРОНД ОРОС ХЯТАДАД МАШ ИХ НҮҮРС ЗАРЖ АМЖСАН МАШ ХАРАМСАЛТАЙ. ЭНЭ САНАМСАРГҮЙ ЗҮЙЛ ОГТ БИШ ГЭЖ ИТГЭДЭДЭГ
Чи тархиа сайн угаалгажээ
ЭНЭ НИЙТЛЭЛ БҮХЭЛДЭЭ МАН ЫН УЯАНЫ НОХОЙ БОРГОЖ ЭЭ. ХИЧНЭЭН ЖИЛ ИЙМЭРХҮҮ ТЕХНОЛОГИОР ХҮМҮҮСИЙН ТАРХИЙГ УГААЖ ТӨР БАРИХ ГЭСЭН НОХОЙНУУД ВЭ? ОДОО ТА НАРЫН МӨХӨЛ ШҮҮ. 70 ГАРАН ЖИЛ ХУЦЛАА. ТАТВАРЫН ДОРООС АРД ТҮМЭН ГАРАХАА БАЙЛАА. ӨНӨӨДӨР ЦАГ ҮЕ ӨӨРЧЛӨГДСӨН НОХОЙНУУД АРАЙ ШИНЭЛЭГЭЭР БОРГОЦГОО.
Хурц гөлөг хуцаж байна гэдэг муугийн дохио шүү
Элбэгдорж тэргүүтэй эдгээр лалрууд дахин гарч ирвэл монголд иргэний дайн гарна. Тэднийг харин ангуучлан элдэх болно
Батын Хурц бол маш аюултай рекет. Өөр хэн ч биш. С.Зоригийн хэргийг илрүүлсэн болж хаах гэж маш олон жил, олон удаа Эбэгийн заавраар хэрэг зохиосон, олон хүнийг хардаж сэрдэж, шоронд тамлаж, заримынх нь үр хүүхдийг хүртэл цааш харуулсан, хар мөртэй бууны нохой л доо. Элбэгдорж, Баярцогт, ЭмСиЭс, АН-ын доторх тэдний фракцынхан, Хүүк, Учрал, Жавхлан гээд хүний өөрийн цөөврүүд Оюунэрдэнийн хамтарсан засгийг тонгорч хаяж, төрийн эсрэг зохион байгуулалттай гэт хэрэг өдүүлсэн. Энэ бүх булхай удахгүй ил болох цаг ирж л таарна даа. Ухаа худгаар халхавчилж баяраа тэмдэглээд л. Тэгж л бай та нар, ард түмэн нэг л өдөр та нарыг шонд өлгөх болно.
Тонуулчдыг хэзээ ч толгойг нь өндийлгөж царай өгч болохгүй. Монголын ард түмэн ухаалаг гэдгийг тэдэнд харуулах л үлдлээ дээ
Тонуулчдыг хэзээ ч толгойг нь өндийлгөж царай өгч болохгүй. Монголын ард түмэн ухаалаг гэдгийг тэдэнд харуулах л үлдлээ дээ
Хаха шаадаг гар вэ, данхын үахилгаар бичээ юу, жонхуу данх нарыг шоронд хий
Заа энэ ч ёстой үнэнийг өгүүлчих шиг боллоо. Их олон асуултын хариуг ч өгөв бололтой.