
Археологич Д.Эрдэнэбаатар, А.Баатархуяг бид хэд гэр бүлээрээ уулзаж ярилцах болгондоо Хүннү, Монголын түүхээр ярилцана. Ярьсаар байтал нэг мэдэхэд Монголын эртний түүхээр өвчилжээ. Яваандаа жинхэнэ түүхэн сурвалжийг үзэх санаа төрөв. Тэр сурвалж нь “Дорнын Геродит” хэмээн алдаршсан Сыма Цин-ийн “Ши Ци” буюу “Түүхэн тэмдэглэл” бөлгөө. Манайхан “Түүхэн тэмдэглэл”-ээс “Хүннүгийн шаштир” хэмээх 110 дугаар бүлгийг уншиж, бусдыг нь “хятадын түүх” гэж үзээд орхичихдог гэмтэй. “Түүхэн тэмдэглэл”-ийн бүх бүлгүүдэд хятадууд умрын бүдүүлгүүдтэй харьцсан олон мянганы түүхийн маш сонирхолтой асар их баримт байдаг аж. Иймээс “Түүхэн тэмдэглэл”-д монгол овог аймгуудтай холбогдолтой хэсгүүдийг түүн авч цуврал болгон бичихээр шийдэв. Энэ удаад “Түүхэн тэмдэглэлийн” зөвхөн 1-р бүлгээс олсон баримтаа чадлын хэрээр тайлбарлан өгүүлэв.
Хуандийн түүх
“Түүхэн тэмдэглэлийн” I бүлэг “У Ди Бэнь Ци” буюу Таван эзэн хааны (үйлсийн тухай) үндсэн тэмдэглэл” нэртэй. Энэхүү I бүлэг Хятадын төр улсыг анх үүсгэсэн Хуанди нарын түүхээс эхэлнэ.
Тайлбар: Хуанди гэдэг нь эзэн хаан гэсэн утгатай бөгөөд хятадууд Хуандигаа бүх Хятадуудын дээд өвөг, Тэнгэрийн хөвгүүн гэж үздэг. Хожмын судлаачид Хятадын анхны хуандийг ойролцоогоор НТӨ 2600 гаруй жилийн байсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл Хуанди хятадын хагас домгийн Ся (НТӨ 2070-аас НТӨ 1765 он) улсын хаан юм. Өнөөгийн бидний үеэс (2025 оноос) эхлэн тооцвол 2025 +2600 = 4625 буюу 5000 орчим жилийн өмнөх үйл явдлаас “Түүхэн тэмдэглэл” эхэлж байна.
Түүхэн тэмдэглэлийн I бүлгийн эхэнд анхны хуанди төрж, араатан жигүүртний хэл сурч, олон шинэ зүйл санаачилсан тухай өгүүлнэ. Үүнийг залгаад дараах өгүүлбэр бий:
“Хуанди уулсын хормойг цэвэрлэн, зам тавьж, огтхон ч зүгээр суусангүй. Хуанди дорно зүгт далайд хүрч, Хуаньшань болон Дайцун ууланд гарав, баруун зүгт Кунтун хүрч, Цитоу ууланд гарав, өмнө зүгт Янцы (хөх мөрөн) хүрч, Сюншань, Сяншань ууланд гарав, улмаар Хуанди умар зүгт сюньюй нарыг хөөв.”
Энд “умар зүгт сюньюй нарыг хөөв” гэсэн хэсэг тун их анхаарал татна. Энэхүү “сюньюй” гэж ямар овог, аймаг, улс вэ ?
“Түүхэн тэмдэглэл”-ийн орос орчуулгын тайлбар хэсэгт: “Сыма Циний үзэж байгаагаар сюньюй нарыг Тан, Юя-ны үед шаньжун, сюньюй гэж, Ся-ийн үед чуньвэй, Инь-ий үед гуйфан, Чжоу-гийн үед яньюн, Ханы үед сүннү (сюнну) гэсэн нийтлэг нэрээр тодорхой болсон. Баруун болон хойт зүгийн овог аймгууд, тэдгээрийн нэршлийг Ван Говэй (1877-1937) судалсан. Ван Говэй, Гуаньтан Цилинь нарын “Гуйфан, куньи, яньюн нэрийн судалгаа” бүтээл” гэж дурджээ. Энэ тайлбарыг “Түүхэн тэмдэглэл”-ийг орос хэлнээ орчуулсан академич А.Р.Вяткин хийсэн юм.
Эндээс дараах дүгнэлт хийж болно:
Нэг. Одоогоос бараг 5000 жилийн өмнө хятадын хагас домгийн Ся улсын хойт талд сюньюй хэмээх улс (аймаг, овог, түрүү төр) оршин байжээ.
Хоёр. Хятадын Хуанди сюньюй нарыг “хөөсөн” гэж “Түүхэн тэмдэглэлд” тодорхой өгүүлж байна. “Хөөсөн” гэх үг их олон утгатай. Зүгээр л “яв” гээд хөөчихөөр яваад өгдөг аймаг улс гэж байхгүй. Миний бодлоор ямар нэг дайн тулаан хийж “хөөгдсөн” байж таараа. “Эзэлсэн” биш, “бутцохигдсон” биш, харин “хөөгдсөн” гэж бичсэнээс үзэхэд сюньюй нар хойт зүгт нэлээд шахагдсан бололтой.
Сюньюй нарыг судлахад…
Одоо би “Түүхэн тэмдэглэл”-ийг түр орхин Сюньюй (заримдаа Сяньюй гэж бичдэг) нарын тухай лавлах материалууд үзэв. Википедид: Сюньюй бол НТӨ IX зуунд хамгийн их дурдагддаг хятадын эртний овог. Хүннүгийн өвөг дээдэс байж болох юм. Хятадын эрдэмтэн Хуань Куань “Давс төмрийн маргаан” хэмээх номондоо “сюньюй нарыг хүннүгийн өвөг” гэж үзжээ.
Ийм ч учраас “Түүхэн тэмдэглэл”-ийг орос хэлэнд орчуулахдаа сюньюй-г хүннү гэж орчуулсан аж. Оросын эрдэмтэн К.В. Васильев сюньюй нарыг “тайюань-ийн жун нарын” бүрэлдэхүүнд ордог монгол угсаатнуудын нэг гэж үзжээ.
“Түүхэн тэмдэглэл”-ийн бидний сайн мэдэх Хүннүгийн шаштирт ч сяньюнь (ханьюнь) и сюньюй (хуньюй, хунюй) нарыг хүннүгийн өвөг гэж үздэг. Хятад тайлбарлагч Ин Шао: сюньюй нар Ин улсын үед хамаарах бөгөөд хожим хүннү гэж нэрлэгдэх болсон гэж үзжээ.
Хятадын эртний “Шицин” буюу “Дууны ном”-нд сюньюй нарын тухай 3 магтаал дуулал байдаг аж.
Нэгдэх магтаалд: умраас дайран ирсэн хүннү (сюньюй) нарын эсрэг тэмцсэн цэргийг магтан дуулжээ.
Удаах магтаалд: Шофан хотын ханыг бэхэлж, сюньюй нарыг бут ниргэснийг магтаж дуулжээ.
Дараа нь НТӨ 823 онд сюньюй нарын эсрэг амжилттай аян дайн хийсэн жанжин Ин Цифу-г магтан дуулжээ.
Мөн Хятадад хүрэл саван (тавган) дээр бичсэн магтаал бичиг байдаг аж. Тэр магтаалд:
“Хүчиндээ эрдсэн хүннү нар юу ч бодолгүй урагшлав
Хүчирхэг жагсаалаа дэлгэн Цяо, Ху-г эзлэв тэд.
Хао-г ч эзлэн, Шофаны хязгаарт цөмрөн орж
Хойт эргийн Цинхэ-д ядах юмгүй хүрэв.” Энэ магтаал шүлгийг оросын түүхч А.А.Штукин орчуулжээ.
Мөн энэ магтаалыг “Түүхэн тэмдэглэл”-д иш татсан байдаг.
Хятадын “Хулсны ном”-д НТӨ 839 онд сюньюй нар Цунчоу хот руу дайрсан тухай дурдсан. “3оци Цыбо пань” нэрт хүрэл саван дээр: “Го Ци жанжин Ло голын зүүн талаар сюньюй нарын эсрэг аян дайн хийсэн тухай бичээс байдаг.
Түүнчлэн У-ди хааны ярианд сюньюй нарыг хүннү-тэй адилтган үзсэн байдаг.
Одоо “Түүхэн тэмдэглэл”-д эргэн оръё:
…Шунь буцаж ирээд энэ тухай эзэн хаан (император) Яо-д илтгэж, түүнээс умар зүгийн ди нарт нөлөөлөхийн тулд Гун-гун-ыг Юлин руу илгээх…,баруун зүгийн жун аймагт нөлөөлөхийн тулд Сянь-мяо-г Саньвэй руу илнээхийг хүсэв. Энэ дөрвөн аймгийг шийтгэсний дараа Тэнгэрийн оронд бүгд захирагдав…
Тайлбар: Энд өгүүлж буй Яо бол хятадын эртний таван эзэн хааны 4 дүгээр эзэн хаан юм. Яо-г хожмын судлаачид НТӨ 2376-2255 онуудад амьдарч байсан гэж үздэг.
Тайлбар: Ди, жун, бэйди нэршлийг хятадын түүх бичлэгт хэдэн мянган жил хэрэглэж ирсэн. “Түүхэн тэмдэгдэл”-ийн дараах бүлгүүдэд ди, жун нарын тухай хангалттай өгүүлсэн тул энд удаа дэлгэрүүлж үзэхгүй.
Дүгнэлт
Яг үнэндээ “Түүхэн тэмдэглэлийн” 1-р бүлэгт монголчуудын өвөг дээдэстэй холбоотой хоёрхон өгүүлбэр бий. Хятадын анхны хуанди Сюань-юань-тай холбоотой нэг өгүүлбэр, дараа нь хятадын 4-р хуанди Яо-той холбоотой нэг өгүүлбэр байгаа. Хэдийгээр хоёрхон өгүүлбэр байгаа боловч энэ нь бидэнд зүйрлэшгүй их үнэ цэнэтэй юм.
Одоогоос 4500-5000 орчим жилийн өмнө буюу Хятадын анхны улсуудын хойт талд монгол угсаатны өвөг дээдэс (овог, аймаг, төр төст бүрдэл, түрүү төр) амьдран сууж байжээ гэсэн түүхэн баталгаа олохоос илүү чухал зүйл гэж үгүй.
Мөн энд дурдсан баримтаас үзэхэд сюньюй нар хятадын анхны улсуудтай зэрэгцэн оршиж, байнга байлдаж байлдсан тухай энэхүү 1-р бүлэгт тодорхой дурджээ…
Эндээс Монголын түүхийг Хүннүгээс цааш 2000-3000 жил урагшлуулах үзэх бүрэн боломжтой гэсэн цорын ганц дүгнэлт гарна. Археологич Д.Эрдэнэбаатар маш зөв таамаглал дэвшүүлжээ.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2025 оны 08 дугаар сарын 06.
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Сэтгэгдэл67
Баабар гуай ямар учиртай болоод монголчуудыг умард хятад гэсэн юм бол …
Надаас биш, Баабараасаа асуу... Судлаач Х.Д.Ганхуяг.
Лллллллл
Хятадын 1 их сургууль ДНХ-ийн судалгаагаар эртний хятадын нүүдлийн зам гаргасан шиг бгаам. 100% баталгаатай биш л дээ. Тэр судалгаанд хойд хятадын урсгал салаа урдаасаа хойш нүүсэн гэсэн чиглэл гаргаж. Ойрхи дорнодоос хойд урсгал Алтай, сибирийн нүүдлийг байгаагүй гэж үзсэн шиг бгаам. Уламжлалт ойлголтоор хойд урсгалаас монгол өвөг салаалсан урд урсгалаас хятад ирсэн. Уулзвар гь цагаан хэрэм гэсэн ойлголт байдаг.
Умард гятадууд биднийг ху гаргэдийм дөө
Баабар бол хужаа шээс, өнөөгийн түүхээ мэдэхгүй уншихгүй судлхагүй Монгол гэж зүрх өвдөхгүй малуудын тархи угааж Хятадаас тэжээл авч Монголыг мөхөөх устгах зорилготой хар хятад эрлийз хурлийз юм.
баабрын биохимийн зохиол судлаад бүгдээрээ төрийн шагналтнууд болмой!
Одоогийн монголчуудын өвөг бол Сүн Укун гэдэг хужаа сармагчин мөн. Гамин цэргийн бага дарга Хү Сү Жаны өвөг бас энэ Сүн Укун юм. Хү Сү Жан бусдыг мичлэн дууриаж навсаганаж татганаад байдаг нь Сүн Укун хэмээх хятад самжийн цус яваад багаа хэрэг
Битгий хуцаад бай, тэнэг лалар аа. "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" бол 1629 оны үе буюу Тан улсын үеийн уран зохиол. Би үүнээс 3000 жилийн өмнөх бодит түүхийг ярьж байна. Худлаа хуцахад ч хэмжээ байдаг... Судлаач Х.Д.Ганхуяг.
Хү сүхийг хэлжээ
МАНын манж хятад цусны данжаад нарын бүдүүн хошногыг долоосон Ганхуй өвгөн бага шиг хуцна шүү. Дэлхийн генетикч нарын хийсэн судалгаа шижилгээгээр 4 монгол хүний нэг нь О3 гаплогрупптэй буюу хужаа өвөөтэй гэж тогтоосныг сонссон уу. Энэ хужаа гаплогрупп Хэнтий Сүхбаатар Дорнодын харьяат улсуудад их илэрч байгаа. Хятадын элч Чан дэ Хойн тэмдэглэлд Хэрлэн голын хөндийгөөр хятад ногоочид монголчуудтай холилдон тариа ногоо тарьж амьдарна гэж бичсэн байдгийг олж уншаарай . Сү Батболд , Хүрэлсүх, Данх мэтийн зүүн зүгийн данжаадууд хятад хүнтэй маш адилхан царай төрхтэй байдаг нь Хэрлэн голын дагуу амьдардаг байсан хужаа ногоочдын шоохуузууд мөн гэдгииг нь батлаад байгаа юм биш үү? Ганхуй гуа та гэсэн хятад ногоочны үр удам болох шоохууз ч мөн байж болно ваа..
Энд биологи яриагүй, харин 4000-5000 жилийн өмнөх өвөг дээдсийн тухай түүхэн баримт ярьж байна. Хол очиж хуц, тэнэг лалар аа... Судлаач Х.Д.Ганхуяг.
Тэд таны өвөг дээдэс мөн эсэхийг зөвхөн днх шинжилгээ тогтооно. Хүннү нарт бас олон тооны ногоочин гахайчин хятад боолууд байсан. Тэд нар бас хүннү болох уу. Хужаа хятадын үнэн худал нь мэдэгдэхгүй цаас уншчихаад МАН ын бүдүүн данжаад Хүрэлсүх шиг сармагчин царайлж навсаганан дальчиганах нь хүний хөх инээдийг хүргэнэ . Өөрөө хол очиж навсаганаж далдагана.
1629 онд Мин улс. Тан гэвэл 7,8 зуун болно.
1629 онд Мин улс. Тан гэвэл 7,8 зуун болно.
Чойжилсүрэнг огцруулах талаар МАН дотор яригдаад эхэлсэн гэнэ. Цаадах нь тэгсэн МАН болон МАНын бүдүүн данжаадуудад хувьд нь өгсөн нийт хандиваа тооцож нэхээд ЗГ, МАН дотор ёстой жинхэнэ зовлон болох бололтой. ЗГ, Цаашлаад МАН Чойжилсүрэнд хариуцлага тооцож чадахгүй бол удахгүй ЗГ нь ч огцроод 28 онд МАН ялагдах нь тодорхой болж байна
хятад өвөөтэй байсан бол хог дээр үсэрлээ.!!!
МАНын манж хятад цусны бүдүүн данжаадууд энэ Ганхуй гэгч өвгөнд мөнгө төлж Хятадтай монголчуудыг хамаатуулах сурталчилгаа хийж улны хар ялаануудын тархийг угаагаад өг гэсэн даалгаврыг өгчээ.. Энэ даалгаврыг МАНын махан толгойт данжаад Нян Бао өгсөн бололтой шоо.
Хүннүгээс өмнө энэ нутаг оронд Сэлхээ Боожуу Дунхуу гээд аймаг болон төрт улсууд байдаг байжээ ! Хятадын нэн эртний архивыг ухвал баримт олдоно ! тэгэхдээ одоо хятадууд ухуулахгүй ! балай монголын түүх уртасчихна гээд ! Одоогоос 3 мянган жилийн өмнө энэ нутагт байсан хүмүүс урагшаа довтолж олз олдог байсныг би муухан гадарлаад л байна ! тэр үёд хүннү мүннү сураггүй байсан ! Ингэхэд энэ Ганаа баагий Сү туучийг балбахаа яагаад больчих ва зоос авчихсан юмуу !
Kkk😂… За тэр туух яахав. Суу туучий чинь супер туучий бараг таван толгойг авч улдсэн гэх гээд бн Глэдис. Бороогийн алт дуухаа (дөрвөдөөр дууслаа гэсэн үг) болгосон нь Юу болж бн ?
Ганхуй гэгч өвгөн МАН-ын манж удмын Сү Бао Тао данжаадын хошногоны нүхэнд үлдэж хоцорсон үлдэгдэл баас ялгадсаар хооллодог болсон нь илт байна.
Hunnugiin omnoh ni Bide guren gj bsan gj yriad bhiin unen uu? Ene Di hu syunnu nar hurgisuur, dorvoljin bulshnii soyoltoi holbootoi yu?
тэр баруун зүүн jjog -той холбоотой
Мандир гуай "Ари үндэстний аугаа түүх" номондоо Сүннү гүрэн, Гуафань болон өмнөх улсуудын тухай болоод өрнөд рүү хийсэн хэд хэдэн аян дайны тухай дурьдсан нь бий
Мандир гуай "Ари үндэстний аугаа түүх" номондоо Сүннү гүрэн, Гуафань болон өмнөх улсуудын тухай болоод өрнөд рүү хийсэн хэд хэдэн аян дайны тухай дурьдсан нь бий
Археологич Д.Эрдэнэбаатарт Улс хамаг байдаг шагнал, гавьяат өгч байхад Яагаад улсаасаа хулгай хийгээд нэн ховор олдвор хятадуудад зараад байдаг юм болоо. Ромын аягнаас өөр ямар юмнуудыг урагш нь зарсан бол???
Худал гүтгэлэг байсан нь албан ёсоор тогтоогдсон... Судлаач Х.Д.Ганхуяг.
ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024.03.20-нд Д.Эрдэнэбаатар, М.Адъяаням нарыг Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна. Мөн бусдад худалдаалахыг завдсан эртний эд зүйлсийг Соёлын яаманд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Би эртний өвөг монголын түүхийн асуудлаар өгүүлэл бичсэн. Харин чи муу лалар Д.Эрдэнэбаатарыг яллах асуудал болгон хувиргаж байна. Сэдвээс гажин хадуурч өөр зүйл сэдэв рүү шилжүүлдэг нь сэтгэлгээний гажиг мөн. Судлаач Х.Д.Ганхуяг.
Болоогүй л байна даа. Сьюнюу гэдэг чинь хятадын өвөг өиш, эргүү таамаглагч минь.
бид хөөнүүтэж байгаа
cement-ээ хийхээрээ л түвшин ахин, хүү хүүлэх
марко поло. карпини хувцасны өнгө солих тухай
free-р домнох мөн гурваар дом. гяандан школ гэхээр 😲 😶
F latin 6х үсэг хүч давтамж femto …
хуан ди буюу 🟠 чийн хаанчлал
Хуанди уулсын хормойг цэвэрлэн, зам тавьж, огтхон ч зүгээр суусангүй. Хуанди дорно зүгт далайд хүрч, Хуаньшань болон Дай цон ууланд гарав, баруун зүгт Кунтун хүрч, Ци дов ууланд гарав, өмнө зүгт Янцы (хөх мөрөн) хүрч, Сюншань, Сяншань ууланд гарав, улмаар Хуанди умар зүгт сюньюй нарыг хөөв.
өөрсдөө сайтар хөөнүүтхээрээ мэднэ дөө. сохорын газар сохроор доголонгийн газар д-р. эр нь эмдээ газарчлаж эм нь эрдээ газарчлах. аль нь хаанаа байдгийн 😅
Хөгшин лалар ялтанг өмөөрөөд гүтгэлэг байсан гэж шүлсээ үсчүүлээд хатаж амжаагүй байтал шүүхийн баримт нь гараад ирсэнд боож үхэх дөхлөө. Бодвол хулгайн мөнгөөр авсан 100 гр хамт татсан болоод өмөөрөөд байгаа бололтой. Улсаа тонож олсон мөнгөөр уусан архи танд хор болох байх шүү, хүн доромжлохоосоо өмнө бодно биздээ.
Энд монголын эртний түүх ярьж байна. Тэнэг лалар аа... Судлаач Х.Д.Ганхуяг.
мөнгөн ус тугалга лаа 🕯
бичиглэлийн стиль инжинашийн хөх судар шиг бна. росын печенеги половцы. ло гол река пьянь голын дэргэдэх тулалдаан. зоо чи по. гун-гун-ыг юлин руу илгээх, за тэр 🕳🥃 😶. сан мия-г сан үй-д илгээх. 🤧 гэхээр өвдгөлөхийн биз … цааш … заа за, бичээтэй байна шдээ
Судлаач Х.Д.Ганхуяг танаа, Таныг хүндэтгэлгүй яах вэ, Та бол улс орны сэрээхүүжүүлэхэд үлэмж хувь нэмэр олуулж байгаа сэхээтэн мөн. Харин ялтан нартай бага сүлбэлбэх хэрэгтэй. Таны хүндэтгэсэн олон монголчуудын нэг иргэн шүү
Миний хэнтэй найзлахыг биш, харин энд бичсэн эртний өвөг монголын түүхээр саналаа хэлбэл намайг хүндэлж байгаа чинь тэр... Судлаач Х.Д.Ганхуяг.
ганаа бичээчээ fb a kh
5000 жилийн өмнө хятадын хойно орос байжээ гэсэн гаргалгаа хийгээгүйд талархая
Надад "Nо war" новшийн талархал хэрэггүй... Судлаач Х.Д.Ганаа.
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
Др. Я.Ганбаатарын "Хүннүгийн түүх, соёл" номыг үзэцгээ. Тэнд энэ бүгдийг биччихсэн байгаа.
хөнүн ачила. ц.ганбаатар чанчун бомбо
овоолго овоолго овоолго
Би Хүннүгээс 2600 орчим жилийн өмнөхийг ярьж байна. Эхлээд уншчихаад дараа нь хуцаж сур... Судлаач Х.Д.Ганхуяг.
чи ма цин-ийн “ши ци” буюу “түүхэн тэмдэглэл”оригоор нь нийтлэж унших. тэгэхгүй биз ээ. текст галиг орчуулга
ганаа бичээч гэхдээ хэсэгхэнийг оруулж
Чи мэдэхгүй юмаа бичихээс илүү Женкогоо магтсан төлбөртэй юмнуудаа бич
Чи намайг биш, харин монголын түүхийг доромжилж байна. Иймээс далд орж үз.... Судлаач Х.Д.Ганхуяг.
https://youtu.be/DNrP9esutwM
их хүслийн… сион ү протокол
Эзэн женко чинь алуулах гээд амь тавьж байнуу ? Урвагч лалраас сураг байна уу? Лалраа.
Сэтгэгдэл уншчихсан тууж явна. Г.Уянга, шулга Ганхуяг нар Монголчуудыг хятадтай нэг угсаа гаралтай болгох гэж олон жил үзэж байгаа юм. Бүр Сүхбаатар аймгийн эрлийз гээд Г.Уянга бичнэ. Ээжийгээ хятадтай сууж байсан гээд хальтирна. Хятадын эрлийзийг минь мэдчихвий гэсэн айдас байдаг юм.
Төр, МАН нийлээд монголын бүх архиваас 20 гаруй жил хайгаад олоогүй байхад чи муу тэнэг лалар олно гэж ёстой гонжгор. Чи зүгээр л зайлж үз... Судлаач Х.Д.Ганхуяг.
"Сюньюй НТӨ IX зуунд хамгийн их дурдагддаг Хятадын эртний овог. Хүннүгийн өвөг дээдэс байж болох юм" гэснийг юу гэж ойлгох вэ? Судлаач аа!
Википеди-д ингэж бичсэнийг би иш татсан. Чи эхлээд өгүүлбэр бүтэн уншаад сурчих... Судлаач Х.Д.Ганхуяг.
HUN UUSSEN TSGT MONGOL HUMUUN HUJAA HUMUUN BSAN BULGUU
Овог монгол хунну энэ тэр бол баатархуяг та хоер мэтийн архичинд арай ихдэнэ ээ. Хэмжээгээ мэд. МАН-ын хулгайч нараар л ярь
Тийм шүү улсаасаа хулгай хийсэнийг нь үнэлэж шагнал өгдөг болчихсон юм уу?
Ганхуяг тэр бүр хүмүүсийн хүрч уншдаггүй, уншаад ч гавьтай ойлгодоггүй зүйлийг судалж, зөв зүйтэй тайлбар хийжээ. Судлаач хүний авьяас нь энэ хөрвүүлэг-тайлбараас харагдаж байна. Юм ойлгодоггүй усан олгойнууд юу ч ярьсан Ганаа минь бүү тоогоорой! Мундаг байна!