ТЕЛЬ-АВИВ, 2024 оны долоодугаар сарын 29 /ТАСС/. Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган 1979-2003 онд Иракийг удирдаж байгаад 2006 онд цаазлуулсан Саддам Хусейний хувь заяаг давтаж магадгүй гэж Израилын Гадаад хэргийн сайд Исраэль Кац үзэж байна.
Турк улс Израил руу халдан нэвтрэхийг үгүйсгэхгүй гэсэн утгатай үгийг Туркийн удирдагч хэлсний хариуд Израилын сайд дээрх мэдэгдлийг хийсэн байна.
“Эрдоган Саддам Хусейний араас орж, Израилд халдан довтлохоор заналхийлж байна. Тэнд юу болсон, бүх зүйл хэрхэн төгссөнийг түүнд сануулмаар байна” гэж Кац Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ. Тэрбээр энэ мэдэгдэлдээ хоёр гэрэл зургийг хавсаргасан байна. Эхний гэрэл зурган дээр Эрдоган нарны шил зүүгээд, Палестин ба Туркийн далбааны өнгөтэй хүзүүний ороолттой байсан бол нөгөө фото зурган дээр сахал нь ургаж, үс нь сэгсийсэн С.Хусейн харагдана. Энэ бол 2003 онд Америкийн цэргүүд Хусейнийг баривчилсны дараа авсан гэрэл зураг юм.
28-ны өдөр Эрдоган мэдэгдэхдээ, Турк улс тухайн цаг үедээ Уулын Карабах ба Ливид нэвтрэн орж байсны адилаар Израилд нэвтрэн орж магадгүй гэсэн ажээ.
2023 оны 10 дугаар сард Израил-Палестины мөргөлдөөн эхэлснээс хойш Израил-Туркийн харилцаа эрс хурцадсан бөгөөд 10 дугаар сарын сүүлчээр Израилын ГХЯ дипломат ажилтнуудаа Анкарагаас эргүүлэн дуудсан бол Туркийн тал мөн Тель-Авиваас элчин сайдаа татсан юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл8
Барууныг нууцаар удирдаж байгаа еврей гаралтай сатанууд саяхан Трампыг захиалгаар алах оролдлого хийгээд бүтэлгүйтсэн бол одоо Туркийн ерөнхийлөгчийг алах болно гэж ичихгүй заналхийлж байна. 1800 оноос америк европыг эрхшээлдээ оруулсан еврей гаралтай сатанууд америкийн дөрвөн ерөнхийлөгчийг захиалгаар алуулж, олон ерөнхийлөгчийг шархдуулсан түүхтэй.
Барууны орнуудын мөнгө санхүүг атгасан еврей нар Садам Хусейн Бин Ладен Муамар Каддафи нарыг алж, америкийн дөрвөн ерөнхийлөгчийг захиалгаар алуулж, америкийн олон ерөнхийлөгчийг шархдуулсан сатанууд.
45.....50 та одоо Садам,Бин Ладен, Каддафи нтр ийг өмөөрөөд байдаг...... сонин л юмаа !
джог бас алчихлаа гээч жинхэнэ джо хаа байна
MUSLIMIIN MUUSAIN TERORISTUUD BIE BIENEE UMUURCH L BNA . ERDOGAN BOL DARANGUILAGCH ETGEED SHTEE
HARIN
Эрдагон сүртэй зоригтой эрээ. Ам мэхээр айлгах гэж нэг юм бий.
америк ардчилал глобалчлалын монополь ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ гэдэг нь энээ Залуу гэж энээ блинкен ирээд зоригийн хэргийг дахиад хаалгах байхдаа