sonin.mn

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Дөлгөөн нуур орчимд энэ сарын 6-нд могой орж ирсэн тохиолдол бүртгэгджээ.


Могой хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламж, айлын хашаа, хүүхдийн зуслан зэрэг хүнтэй ойр газруудад байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.


Хэрэв могойтой таарвал нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005, Нийслэлийн Байгаль Орчны Газрын 72720303 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх, хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах ёстойг мэдээллээ.


зураг