Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 2 жил хагас үргэлжилж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс Украины “Унiан.net” сүлжээний Telegram суваг, war.obozrevatel.com сайт, олзны орос цэрэг Алексей Белоусовын ярилцлага, Аргентин НАТО-д элсэх тухай мэдээлэл зэргээс орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Энэ дайн ОХУ-ын хувьд үнэхээр гамшиг болж байна. Дэлхийн II дайнаас хойш Зөвлөлт улсын өнгөн дээр хэд хэдэн удаа интервэнц (Унгар, Чехословак, Афганистан гэх мэт) хийсэн, ОХУ-ын өнгөн дээр Чеченьд нэг ба хоёрдугаар дайн 7 жил өрнүүлснүүдийг нийлүүлснээс ч их хохирлыг Украины нутаг дэвсгэрт цөмрөн ороод ОХУ хоёр жил хагасын дотор амслаа. Цэргийн урлаг, цэргийн түүх судлаачдын анхаарлын төвд ОХУ-ын зэвсэгт хүчний энэ их хохирол нь гол судлагдахуун болж мөнхөрлөө. “Аугаа их эх орны дайн” гэх нэр томъёо зөвхөн Орост л мөнхөөрөө үлдэнэ, бусад хуучин зөвлөлтийн БНУ-ууд нь Оросын сэтгэлийг засч тэгж түр нэрлэж байгаа ба Украин дахь Цэргийн тусгай ажиллагаа гэгчээ Аугаа их эх орны II дайн болгож шат ахиулан Оросын ард түмэн, Оросын нийгмийг энэ дайндаа дайчлан босгох гээд Кремлийн эрх баригчид хүч хүрэхгүй, элдэв хуулийн арга хэрэглээд үгээ хэлэн аргаа барсан байдалтай байна.
Украины эсрэг энэ дайндаа ОХУ-ын амсан буй хохирол рекорд үзүүлэлтдээ хүрчээ. Тоо цифрүүд үнэхээр түгшмээр. Путин хэрэг дээрээ энэ дайнаараа Украины ард түмнийг хашраагаад байгаа бус өөрийн ард түмнийг давхар устгаж, олон зуун мянган орос эрсийг пооз поозоор нь, хуй хуйгаар нь фронт руу хөөсөөр байна. “ОРОС ЦЭРЭГ”–XXI зууны энэ цаг үеийн хамгийн азгүй цэрэг эрс болжээ. Эмнэлгийн тусламж бүрэн гүйцэт авч чадахгүй, цэрэг нэг бүрийн хэрэгсэл гэж инээд хүрэм, бэлбэсэрсэн эхчүүд, гэргий нарыг Оросын БХЯ юман чинээ тоохгүй, тэд нөхвөр, ядаж оршуулгын зардал ч үгүй. БХЯ нь өнчирсөн ард иргэдээ нулимах шиг л харьцана. Оросын арми дахь ажил үйлс нэг иймэрхүү яваа тухай нэг сюжет “Униан” ТВ-ийн Telegram сувгаар гарч байх юм. Оросын сөрөг хүчний төлөөлөгчид ам уралдан Оросоо муулж харагдана.
Олзны орос цэрэг Алексей Белоусовын ярилцлага war.obozrevatel.com сайтад дэлгэрэнгүй гарчээ. Ам ангайгаад л Путинээ хэлэх хэлэхгүйгээр муулжээ.
“Би тэднийг үзэн ядаж байна. Энэ бол бидний дайн биш. Би энэ дайныг хүсээгүй, би энд ирэхийг хүсээгүй. Миний нөхөд ч бүгд ингэж ярьж байна. Шал тэнэг юм. Би түүнийг, Путиныг үзэн ядаж байна. Би түүнийг сонгогдоосой гэж санал өгөөгүй. ФСБшная. Энэ бол тэдний дайн. Гэтэл бид яагаад энд хамаатай болчихов? Яагаад бид хэлмэгдэж хохирч байгаа юм.
Тэдэнд Украин ямар хэрэгтэй юм? Газар нутаг нь багадаа юу? Танай талаас ч, манай талаас ч хөвгүүд үхэж үрэгдэж байна” – олзны орос цэрэг шүд зуун ярина.
Тэр цэрэг бүр хадуурав. ОХУ-ын оршин суугчдад хандан Путины эсрэг зэвсэгт бослого дэгдээж, Украинд ирж байлдахын оронд Путины эсрэг тэмцэлд бос гэв. Дарангуйлагчийн амбицны төлөө энд Украинд ирж үхэхээ больцгоо гэв. “Та нар энд ирэх юм бол хичнээн их үхдэл цогцос овоорон байгааг хоёр нүдээрээ харах болно. Юуны төлөө эд нар ингэж үхэцгээв. Энд биднийг мах, мах бэлтгэлд л барьж байна. Одоо ханалаа. Зэвсгээ өргөгтүн, тэгээд эрх баригчдын эсрэг хөдлөгтүн”–Белоусовын ярьсан нь.
Украинчуудын цөхрөлийг барах, тэд Зеленскийгээ жигшэх, Оросын өмнө буулт хийлгэхээр украинчууд Зеленскийгээ шахах, тэгснээрээ Украин энх тайвнаар бууж өгнө гэсэн гэнэн төсөөлөл Путин тархийг эзэмдсэн хэвээр байгаа нь Оросын цэргийн барагдашгүй их хохирлын үндсэн шалтгаан юм. Украинчуудын цөхрөлийг барах гэж Путин амиа тавих шахаж байна. Киев дэх хүүхдийн больниц, төрөх эмнэлэг рүү залуурт пуужингаар цохилт өгсөн явдал дэлхийг шоконд оруулсан. Дэмжиж ядаж байгаа Хятадын тэсгэл барагдаж байгаа бололтой. Холбоотон гээд байгаа Энэтхэг нь илт буруушаасан. Путинээс одон авч зүүмэгцээ хүүхдийн больниц гэх мэт дайны зориулалтгүй байгууламжийг пуужиндахаа зогсоохыг Нарендра Моди хээв нэг Путинээс илээр шаардав. Эдүгээгийн Орос бол лалын террористууд шиг цайрсан террорист улс болж хувирснаа харуулсан атак боллоо, Путин бүрэн солиорчээ гэсэн дүгнэлт дэлхийн хэвлэл мэдээллийн ертөнцөд давамгайлав. Гэтэл ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова:–Тэнд хүүхдүүд байгаагүй, тэнд нацистууд байсан хэмээн улайм цайм гөрдөн ярих нь цагаан солиот өвчтөнг санагдуулна.
Украинд туслах тал дээр Барууны ертөнц нэгдмэл байж чадахгүй, элдэв гох дэгээ бүхий хүнд суртал нь саад болж байгааг үл тэвчсэн нэг нөхөр Баруунаас тодорсон нь БРИКС эвслээс эх орноо гаргачихсан Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей боллоо. Аргентиныг НАТО-д элсүүлэхэхэд бэлэн байна, НАТО-д элсээд НАТО-гийн зэвсэг, юуны өмнө F-16 онгоцыг Украин руу илгээж зэвсэглэнэ хэмээн гэнэт мэдэгдэв. Аргентин нь одоо Хятадаас нисэх онгоц худалдан авч байгаагаа зогсоогоод НАТО-д элсэж НАТО-гийн зэвсгээр зэвсэглэнэ хэмээн Аргентины Батлан хамгаалахын сайд Луис Альфонсо Петри бүр тодорхой ярив. “Аргентин улс НАТО-д элсэх хүсэлтээ гаргалаа. Бид ийм нөхцөл байдалд төвийг сахиж байж чадахгүй. Эрх чөлөө, ардчиллаа хамгаалдаг улс орнуудын талд байх ёстой”–Аргентины сайдын хэлсэн үгс.
Аргентины БХЯ-ны сайд:–Бид урд нь Куба, Венесуэл, Иран зэрэг орнуудтай сүжирдэг байв. Харин одоо бол тэсч үлдэхийн төлөө, эрх чөлөө, ардчиллынхаа төлөө тэмцэж буй улс орнуудтай нөхөрлөнө. Аргентин нь Украинд болон Израильд зэвсэг олгохоор шийдэв. Түүнчлэн бид НАТО-д элсэх бодолтой байна гэв.
Оростой дайн явуулахад нь бололцоотой бүх зэвсгийг Украинд тусламжаар өгөх болно. Украины энх тайвны дараагийн саммитад оролцох болно. Украинаас гадна бид Иран ба Ираны гар хөл бологсодтой хийж буй дайнд нь Израильд тусламж амлана – Сайдын цогтой үгс. Аргентинаас дэгдсэн өөрчлөлтийн салхи бүх дэлхийгээр тархана, эрх чөлөө ноёлсон дэлхийн өнцөг булан бүрт хүрнэ. Тэгэхдээ энэ бол зөвхөн эхлэл шүү. Эрх чөлөө мандтугай! Чөтгөр ав! – Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей
Англи, opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл49
Сүхбаатар, Номиндарь, үргэлж нэг талыг барьсан нийтлэл бичдэг хөлсний сэтгүүлчид.
Энэ хоёр дэлхийн олон нийтийн талд бна, та харин чекист-фашист Путлерийн талд бгаа, Оросын бууны нохой бна доо !
СҮХБААТАР & НОМИНДАРЬ БОЛБООС ЭРҮҮЛ УХААНТАЙ ЭТГЭЭДҮҮД БОЛОЙ. ЯМАРЧ БАЙСАН ОРК ФАШИСТУУД БИШ ЭЭ
Yumiig boditoor harah durgui, moroodliinhoo linzeer hardag humuus iimerhuu baidag.
Орос ах нар хүн ам их, үхэж барагдахгүй, зүгээрээ хө
БӨГС путин дуусссааан,,,,,оросууд ч “”””аугаа ихийн”””””солиорлоосоо гарч эрүүлээр сэтгэдэг болж эхэлсэн байна шүү,,,зомбирсон орос народ,,,”””бөгспутин лаларыг дагаад бид хийчихвээ””””хэмээн өөрсдөөсөө асуудаг болсон байнаа,,,,
БӨГС путин дуусссааан,,,,,оросууд ч “”””аугаа ихийн”””””солиорлоосоо гарч эрүүлээр сэтгэдэг болж эхэлсэн байна шүү,,,зомбирсон орос народ,,,”””бөгспутин лаларыг дагаад бид юу хийчихвээ””””хэмээн өөрсдөөсөө асуудаг болсон байнаа,,,,
Барууны бөгсний цаас болчихсоноо мэдрэх ч чадваргүй либсэтгүүр
Барууны бөгсний цаас л даа. Угаасаа. Энэ 2.
адилхан оросууд биенээ хядаж бна, хүн үхэж бхад баярлах нь ч хаашаа юм, гэхдээ орос, украин адилхан биднийг хүн гэж тоодоггүй, адилхан үндсэрхэг үзэлтэй. ядаж энд талцаж хэрэлдмээргүй бна шөө
Монголчууддаа худлаа эсрэг мэдээлэл тараагаад яахав дээ, Украйн сүйрч байгааг дэлхий нийтээрээ л харж байна. Өрөвдөлтэй мэдээ нийтлэх юмаа. хахах
Хоёр талыг барьсан нийтлэл гэхээр яах ёстой юм.Оросууд хүүхдийн болон торохийн эмнэлгүүдийг сайхан устгалаа бөмбөгдөлөө гэх юм уу? Хаашаа юм солиотоо солиотой хог вэ
orosiig dagasan ymr ch uls hogjdoggv mal psda min
СЛАВА УКРАИН ГЕРОЙМ СЛАВА
Hoguud
СЛАВА УКРАИН ГЕРОЙМ СЛАВА
Байден ахин сонгогдохгүй тул Украйны санхүүжилтийг Трамп зогсооно. Трампын засаг захиргаа шууд дайныг зогсоох учир украйны ерөнхийлөгч америкт дүрвэн гарах байх.
Аиерикаа сүйрүзлэх гээгүй л бол Трамп Украйныг дэмжиж таарна, та өөрөө улс төрийн бодлогод тун тааруухан хүн бна !
Хэрвээ сонгууль будлиантай болбол Америкт иргэний дайн гарна. Техас бүүр тусгаар тогтнолоо зарлана. Юуныхан украйныг дэмжих байхав. Монголын украйныг дэмжигчид орох газаргүй болж эхэлнэ.
Трамп ерөэхийлөгч болоодохвол,,,бөгспутин украиныг дийлнэ гэж бодож байгаа бол том эндүүрээд байнаа,,,,оросгахайнохой ахтай бөгспутин шүтээнтэй оркуудаа,,,трамп бөгс путинд гозойсоэ дунд хуруу өгнөө,,,түүнийг нь бөгспутин долоовол амьд үлдэнэ,,,долоохгүй гэвэл бункердээ амиа хорлох л болнодоо,,,
СЛАВА УКРАИН
шаал даа бадмаа
нөгөө бэлтгэл хошууч хэмээх тролл нь захиалгат зохион бичлэгээ гаргаж тавина.удахгүй ха ха хужаагийн шээснүүд
СЛАВА УКРАИН ГЕРОЙМ СЛАВА
Энэ Орос Украйн гээчийн дайн эхэлснээс хойш би зөвхөн монгол сайтууд болон телевизүүдээс мэдээлэл авч бга. Гэтэл байнга л Орос ялагдаж бна сүйрлээ гэсэн мэдээлэл л явахын. Бас хэдэн тэрбумаар нь ногоон, асар их зэвсэг сум Украйн өгч бна л гэх юм. Оросыг бүх төрлийн хоригт оруулчихсан. Тэгээд Оросууд хэдэн зуу мянгаараа хядуулаад л бна гэх. 2 жилийн хугацаанд тэгвэл энэ Орос чинь дуусчихдаггүймуу. Одоо бараг Украйнчууд Орос руу дайраад эзлэх цаг нь болцийн биш үү иймэрхүү мэдээллүүдээр бол.
Орос дуусцыншдээ,,,,дэлхийд 2р орос арми гэж одоо байхгүй,,,бүрэн сүйрч байнаа,,,,ямар аргатайдаа л,,,хятад хойд солонгосоос буу сум гуйлгачилж явхавдээ,,,хэдэн мянган орос бууны махан дээр л тогтож байнадаа,,,
Бүү санаа зов. Цөмийн зэвсэг 1945 онд 2 удаа АНУ хэрэглэсэн. Харин 2024 оны төгсгөлд ОХУ нэг удаа киевт хэрэглэнэ тэгээд дайн дуусна. Киев бууж өгвөл цөмийн зэвсэг хэрэглэх шаардлагагүй.
оросын дэмжигчидээ танай рашист Путлерийн дэглэм Украйны дайнд ялагдсан Путлер ялагдсан бол яагаад Украйны дайн дуусахгүй байгаа юм асуух биз Тэгвэл Украйны арми орос шиг цэргүүдээ их бууны махан суманд ашиглаж дайныг хурдан дуусгаж чадна Гэвч Украйны арми орос шиг тооны олноор цэргүүдийн амиар махан овоо босгож байлддаг галзуу улс биш Украйны армид цэргүүдийн амь нас алтнаас илүү үнэ цэнэтэй Тэд шаардлага гарвал цэргүүдийн амь насыг аварахын тулд ухардаг Эцэст нь Путлер оросыг дэмжигч та нараас илүү дайнд ялагдсанаа маш сайн мэддэг Өчигдөрөөс Монгол сошиалаар 83000 рубль цалинтай мэргэжил шаардахгүй орос явах туслах ажилчин авна орос зар явж эхэллээ Өөрөөр хэлбэл Монголд орос цэргийн далд дайчилгаа эхэлж байна Тагнуулынхан орос зарыг шалгах хэрэгтэй
Чи орост цэргийн алба хаасан хошууч Батсайхан мөн үү?
Монголчууд оросын талд байлдаж, улсынхаа зэвсэгт хүчний түүхэнд дайнд хэрхэн ялж чадахаа мэдэх цаг болсон. Дайнд орохгүйгээр дайнд ялах дадалд сурахгүй.
Танай сайтын л санаа. Дандаа баруун натог сурталчилдаг
Энийг бичигч Оросын эсрэг үзэлтнүүдийг бүртгэлд орлоо! Нэгэн өдөр амиа гуйх ч оройтсон мөч ирнээ ирнэ!
Гэвч.... Дэлхийн 2 дайнаас хойшхи хамгийн том тулаан болж бна. Орос - НАТО ын хоорондох тулаан болж байгаа нь маанаг Номиндарьд ч ойлгомжтой болсон байхаа. Ялалт ойртох тусам иймэрхүү нийтлэлүүд олшроно.
Ядаж бхад очиж очиж маанаг алиалагч Аргентины Хавьер Милейн үгээр шүү.
пооз поозоор нь гэдэг юу гэсэн үг вэ?
Украйн өөрсдөө Оросоос хамаагүй их хохирол амсаж байгаа шдээ. Нутаг дэвсгэр дээр нь дайн болж барилга байшин, дэд бүтэц, үйлдвэр гээд юу ч үгүй болтол газартай нь тэгшилж байгаа. Барууныхан ингэж байгаад Афганистаныг орхин гарсан шигээ хаяад явахад Украйн бууж өгөөд газар нутгаа алдаж Оросын тавьсан нөхцлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болно. Анхнаасаа л нөхцлийг нь харилцан тохиролцож байгаад аль болох өөртөө хохирол багатайгаар хүлээн зөвшөөрчихсөн бол ийм юм болохгүй байсан. Одоо ч эртхэн дуусгах хэрэгтэй.
Мөн хуцваа,,,,чи,,,
Энэ дайныг Хятад ч дуусгахгүй, АНУ-ч ашиг орлогоо харж байж дуусгах эсэхээ шийдэх байх. Тэрнээс удахгүй үхэх Путлер хэнд хамаатай юм.
Путлер гэж хэн юм? Мэдэхгүй нэр бичиж төөрүүлэх хэрэггүй.
Хэдэн муусайн буриад, тува, халимагууд минь дууслаа даа.
ЭнэОросыг муулаад байгаа хүмүүс Украйн яваад Оросын эсрэгбайлдаач Саналаараа яваачээ Энэ барууныхныг шүтэгсэд минь Та нар баруунд очоод амьдарвал 3 р зэргийн хүнд тооцогдоно гэдгээ мэдэх үүНаТо гэх барууны зэвсэг цэргийн эвсэл тэгээд зөв юмуу Баруунд хэн ямар улс халдаж аюул учруулах гээд байгаа юм бэБарууны дээрэмчид бол Оросын хүчийг сулруулах гэж Украйныг тоглоом болгож байгаа дээрэмчид шүү дэ Украйныг Нато д элсүүлнэ гэж анх өдөөн хатгаснаас л Орос дургүйцсэн Аргагүйшдэ Орос яагаадНато той хиллэхийг хүсэх юмбэ
Ацаа чи өөрөө Украйн явж оросын талд байлдаач. Пизда чинь бас бусдыг турхирчихсан шааж явна
кк мах цусанд нь орос гэхээр л хорсон тачаадах этгээдүүд чамгүй их байх юм
60 70-аад оны үед Монголоос хөөгдөж байсан хүрзчин гитадуудын үлдэгдлүүд л Орост дайсагнадаг юм. Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа Орос улсад дайсагнах шалтгаан Монголчууд бидэнд байхгүй.
Чингис хааны удам угсааг бүр нэгийгч. үлдээлгүй алж хядсан болохоор хорсож тачааддаг юмалдаа хө
Украйнялаад байна гэж ярихаа ямар ч байсан болиод украйныг бууж өгүүлэхгүй аль болох удаан барихын тулд одоо орос ч гэсэн их хохирол үзэж байгаа орсыг л ямар нэг байдлаар хохироож байвал украйн сөнөх юу ч биш гэдэг тактик барьж байх шиг бнадаа. Орос цэрэг сайн дураараа явж байгааг путин их муу зүйл хийж бна. Харин хүмүүсийг гудамж гэр орноос нь хүчээр барьж авч дайнд явуулж байгаа Алиалагчийг зөв зүйл хийж байна гэж магтах нь ус тос ялгахгүй усан тэнэгийн ярьж бичиж чадах зүйл юм даа хөөрхий .
удахгүй бэлтгэл хошууч батсайхан бла бла орос үхээрүүд гээд л ороод ирнэ.бүр зохион байгуулалттай пропаганда юм биш үү
Амжилт хүсье. Сайхан нийтлэл болжээ.
энэ сэтгэгдэлүүдийг хархад зарим нь эрүүл бишээ зарим нь минийхээр зөв дүгнэж чадаж бна миний бодол Орос хүнлэг байлдаж бгаа л гэх хамгийн их иргэний байгууламжыг пуужиндаж бгаа энэ нэг хэсэг фронт камандалж бсан Суровикины санаа тэр фронт камандлагч болоод 2 зүйл хийсэн бдаг Орос цэргүүд маш их хохирол амсаж ухарч байгааг дүгнээд 1. Бэхлэлт хийсэн Суровикины бэхлэлт ч гэж ярьдаг 2. дээд камандлалдаа Украйныг тог цахилгангүй болгож өвөл ард түмэн нь арга барж Украйны цэргийнхэнд дарамт учируулна гэсэн санаа энийгээ ч хэрэгжүүлж иргэний байгууламжуудруу пуужиндсаар 2 жил шахуу болж бндаа энэ тухай мэдээнүүд мэдэгдэлүүд нь мэдээгээр их гардаг бсан ийм л тэгээд бид энэрэнгүй дайтдаг гээд тусламжийн цуваа хүнс тараасан бичлэгнүүд цацаж эхэлсэн дээ