Герман улсын хэт барууны үзэлтэй улс төрийн намууд эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэд өнгөрсөн сард Европын парламентад гаргасан амжилтаа Германы парламентад ахиулна хэмээн олон нийтэд хандсан мэдэгдэлдээ дурдсан.
Үүнийг олон нийт тийм ч таатайгаар хүлээж авахгүй байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдээр иргэд Эссен хотын талбайд хэт барууны үзэлтэй намыг эсэргүүцэн жагслаа.
Улмаар олон мянган иргэний жагсаал зам талбайг хааж, цагдаа нартай мөргөлдөв. Жагсагчид хамгаалалтын бүсийг нэвтлэхийг оролдсон тул цагдаа нар нулимс асгаруулагч, бороохой ашиглахад хүрсэн хэмээн Германы хэвлэлүүд мэдээллээ.
Эссен хотод 1000 гаруй цагдаа ажиллаж байгаа ба жагсагчдын эсэргүүцэл нэмэгдсэнээс хэд хэдэн хүн баривчлагдаж, цагдаагийн хоёр албан хаагч хүнд шархаджээ. Албан бус мэдээллээр 100 мянга гаруй жагсагч эсэргүүцлээ илэрхийлж байгаа ба эрх баригчид их хуралд мөргөлдөөн гарахаас сэргийлэхэд анхаарч байгаа аж.
Максимилиан Крахын тэргүүлсэн Альтернатив нам Европын парламентын сонгуульд 16 хувийн санал авч, хоёрдугаар байрыг эзэлсэн. Харин тэрээр Италийн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа нацистын хагас цэрэгжүүлсэн “SS” хүчний гишүүдийг "гэмт хэрэгтэн биш" хэмээн тодорхойлсон байдаг. Тиймээс хэт барууны үзэлтэй тус нам ийнхүү иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна. Мөн Франц улсад өнгөрсөн сард болсон парламентын дүнгээр хэт барууны үзэлтнүүд тэргүүлсэнд ерөнхийлөгч Эммануэль Макрон их хурлыг тарааж ээлжит бус сонгуулийг зарласан. Одоогоор ээлжит бус сонгуулийн эхний шат явагдаж байна.
Н.ЖАРГАЛМАА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл5
Тэнэг хүмүүс биш байх нь
Германы AFD нам зүүн Германд эхний байранд, Герман даяар 2 дахь том нам болсон нь маш чухал үйл явдал боллоо. .Европдоо хамгийн нөлөө бүхий Германы улс төрд салхи орсон нь бусаддаа нөлөөлнө гэсэн үг. Доктор Вайделийн энэ нам асар их хавчлага, гүтгэлэг доромжлолын эсрэг бууж өгөлгүй тэмцсээр том амжилт гаргалаа. Зарим гишүүд нь зодуулж,хороор тариулж, гудамжинд хутгалуулж,шоронд орж,"фашист", Путины тагнуул гэх мэтчилэн цоллуулж байсан ч бууж өгөөгүй юм.Тэднийг сонгосон Германы ард түмэн бас бууж өгөагүй гэсэн үг.
Германы техник технологи,Оросын эрдэс баялаг хамтарвал Европ дийлдэхгүй хөгжинө.Салгах ёстой гэх бодлогыг АНУ анхнаасаа баримталсан гэдэг.
Европын орнуудад сайн цагийн салхи сэвэлзэж эхэллээ. Европын сонгуулиар Францад Ле Пений нам ялалт байгуулсан бөгөөд Макроны нам ялагджээ. Хэдийгээр Макрон ерөнхийлөгчийн суудлаасаа буухгүй ч намаасаа дэмжлэг авах боломжгүй болж байна. Германы Социал Демократ нам,(Шольцын нам) маш бага санал авч, Баербокийн ногоон нам сураггүй болжээ. Доктор Алисе Вайделийн AFD нам ор хоосноос Германы ард түмний талд мятрашгүй зогсож байсны хүчинд Германы хоёр дахь том нам болж чадлаа. Европчууд өөрөө өөртөө итгэх итгэлээ аажмаар эргүүлэн авч байна. Өнгөрсөн 5,6 жил Европын ард түмэн,ялангуяа Германы ард түмэн их зовсон доо. Нийлээд дуу хоолойгоо өргөж зөв сонголт хийвэл ялалт ирдэг гэдгиййг харуулж байна. Хамгийн гол нь тэнд олон ургилч үзэл бодолтой намууд байдаг нь давуу тал юм.Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл нь.Бага ч гэсэн эхний ээлжинд салхи оруулж чадлаа. Эрх чөлөөний тэмцэл дуусаагүй. Тэд сэрж байна.
Сатана язгууртай садист англосаксуудын эсрэг байгаа бол тэр нам зөв эрүүл нам гэсэн үг.