Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 2 жил 5 дахь сардаа үргэлжилж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс Украины ЕТГ-ын зөвлөх Михаил Подоляк, Британийн БХЯ-ны онлайн товхимол, олон улсын цэргийн шинжээч Сэмюэл Рамани, Юрген Наудитт, Валерий Рябых нарын ярьснаас орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа нуралтынхаа өмнөх шатанд байна. Амсаж буй хохирол гэж даан ч их. Өдөр бүр 1000 гаруй цэргээ (оросууд өөрсдөө тооцоолсноор өдөртөө дундажаар 913 цэрэг) алуулж байна. Сайн дураараа, сэтгэлгээсээ очиж байлддаг орос цэрэг байхгүй, хөлсөөр явуулсан нь аз гийвэл амьд үлдэж, байлдана, давшина, ухарна, аз харьвал шууд л их бууны зуушинд явж, махан овоо босголцоно. Байлдахаас татгалзсан цэргүүдээ харгис хэрцгийгээр шийтгээд ч нэмэргүй, бүхэл бүтэн бригадаараа дайнаас татгалзсан хэрэг дэгдэв.
Гэвч Орост нөөц их байна. Өөрийн оросын иргэд олдохгүй боллоо гэхэд дайнаа дуусгахгүй их хүч цаана нь нөөцлөгдсөн. Украины эсрэг түрэмгийлэлдээ гадаадын иргэдийг элсүүлэх ажлыг ОХУ-д гаргуун хийдэг тухай Их Британийн БХЯ-ны мэдээлэлд тодорхой өгүүлжээ. Ердөө хоёр л аргаар хахуульдана. Ихээхэн мөнгө амлана, заримыг нь өгнө, эсвэл ОХУ-ын иргэний паспортоор шагнана. Тэгээд гадаадын хөлсний цэргүүдээр тусгай анги салбар ОХУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд байгуулна. Гадаадын хөлсний цэрэгт сарын 2200 долларын цалин санал болгоно, эхний ээлжинд 2000 доллар бэлнээр өгөөд, тэр дор нь ОХУ-ын паспорт шийтгэн олгоно, эрүүл мэндийн үзлэгт оруулан эмчилнэ, сургалтад суулгана. Ялангуяа Орос дахь гадаадын мигрантуудыг ийм байдлаар өлхөн элсүүлнэ.
ОХУ-ын БХЯ-нд хөрш гадаад улсуудын хөдөлмөрийн мигранттай ажиллах тусгай алба ажилладаг болжээ. 2023 оны дунд үед хөдөлмөрийн цагаачдыг ажилд авах тухай онлайн-зар интернэтэд тархсан нь энэ албаных байсан тухай британийн тагнуулынхан олж тогтоожээ. Төв Азийн орнуудаас Орост хөдөлмөр эрхлэхээр очих цагаач ажилчдад сарын 1973 доллараас 5140 доллар хүртэл цалинжуулна гэсэн байв. 2023 оны 5 дугаар сарын 15-нд Владимир Путин зарлиг буулгаж, Оросын иргэншил авахыг хөнгөвчлөх болсон тухай зарласан ба ялангуяа Украинд өдүүлсэн дайных нь хугацаанд Оросын БХЯ-тай нэг жилийн контракт байгуулсан гадаадын иргэдэд онцгой хөнгөлөлт үзүүлэхээр шийдсэн. Тэр зарлигийн дараахан ОХУ-ын иргэн болъё гэсэн өргөдөл үлэмж олширсон, “Военкомат” нэртэй цэргийн комиссууд дээр мигрантууд олуулаа цуглах болсон, иргэншил авахын өмнөх шат хэмээн Украин руу “биеийн хүчний хар бор ажил” эрхлүүлнэ гэсэн болзол тулгасан, Төв Азийн орнуудын иргэдээс гадна Энэтхэг, Балбын иргэд ч энэ амлалтад үлэмж олуулаа хууртан очсон. Ийнхүү фронтод гадаадаас цэрэг элсүүлдэг нарийн аргатай болсон ч цаад улсууд нь иргэдээ гадаадын армид хөлсөөр алба хааж дайнд явбал гэмт хэрэгт тооцох хуультай, жишээ нь Тажикистанд 5-12 жил, Узбекистанд 5-10 жил, Кыргызстанд 10-12 жил хорьж шийтгэх эрүүгийн ялтай, тэр ялаа ч эдлэж буй олон иргэд бий гэжээ.
Орост одоо шинэ нөөц гарч ирж байх шиг байна. БНАСАУ гэж барагдашгүй их ядуу иргэдтэй, барагдашгүй олон сая цэрэгтэй, иймд эхний ээлжинд шууд байлдуулахгүй гэж дэлхийг хуураад инженерийн цэргийн анги салбарыг нь Украин руу илгээх гэж байгааг Михаил Подоляк хэвлэлд дэлгэжээ. Хойд Солонгос нь цэргээ эзлэгдсэн Донбасст илгээх ажээ. Ингэснээр БНАСАУ нь ОХУ-тай цэргийн хамтын ажиллагаа идэхвтэй явуулаад дэлхий дахины санкцаас нэг ёсондоо аажуухан гарчихаж байгаа ба одоо Украины эсрэг түрэмгийлэгчдийн талд шууд орчихно. Хойд Солонгосын “инженерийн тусгай цэрэг” Оросын талд орж фронтод очно, хариуд нь Оросоос цэргийн, цөмийн зэвсгийн, пуужингийн технологи хаалтгүй авч байх, тэгснээрээ НҮБ-ын хоригийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн Орос өөрөө үлгэрлээд зөрчихөд хүрнэ хэмээн Подоляк ярьжээ.
Хойд Солонгос цэргээ түр эзлэгдсэн Донецк руу “инженерийн анги салбар” нэрээр илгээх болсныг Оксфордын их сургуулийн докторант Сэмюэл Рамани мэдээлэв. Тэр нь Иран техникийн зөвлөхүүдээ Крым рүү илгээж, Орост беспилотник эзэмшихэд нь туслаж байсантай адил гэжээ. Ираны цэргийн мэргэжилтнүүд эзлэгдсэн Украинд байгаа, эсвэл байсан нь ил болжээ.
Германы шинжээч Юрген Наудитт энэ тухай өгүүлэхдээ, Хойд Солонгос нь ойрын нэг сарын дотор цэргээ Украин руу илгээнэ, гэхдээ шууд байлдуулахгүй гэсэн болзолтой гэжээ. “Гэхдээ Путин ямагт худал хэлдэг, хэлэх ч болно. Хойд Солонгос цэргээ Украинд илгээсэн тохиолдолд Барууныхан яах бол гэдгийг сонжиж туршина, НАТО-гийнх нь 70 жилийн ойн баярт нэг ёсны бэлэг барина, үүн дээр нь Хойд Солонгос тоглолт хийнэ, дэлхийд цэргийн тоогоор дээгүүрт ордог Хойд Солонгост 1.3 цэрэг байнгын бэлэн байдалд байж байгаа” хэмээн Наудитт тэмдэглэжээ.
Украины цэргийн эксперт Валерий Рябых энэ тухай өгүүлэхдээ, үнэхээр БНАСАУ нь инженерийн цэргээ Украин руу илгээх болбол энэ улс Украины эсрэг дайнд Москвагийн талд эргэлтгүй орлоо гэсэн үг болно. Украин нь БНАСАУ-ыг түрэмгийлэгч гэж үзэхэд хүрнэ. Хэрэв ингэх дээрээ тулбал Владимир Путин, хойд солонгосын дарангуйлагч Ким Чен Ун нарын хооронд, хоёр дарангуйлагч дэглэмийн хооронд хамтын ажиллагааны шинэ хуудас нээгдэх болно, үнэн чанартаа ОХУ-БНАСАУ-ын хооронд цэргийн альянс бүрдлээ гэсэн үг болно. Орос нь Хойд Солонгосоос зэвсэглэл авч хариуд нь технологио шилжүүлж, цөмийн зэвсгийг нь бэхжүүлж өгнө. Энэ бүхнийг украины тагнуулынхан гярхай ажиглаж байна, америкийн тагнуулын алба ч ажиглаж дүгнэлтээ хийнэ–Рябых ярьжээ.
Фронтын байдлаас гадна нэмэгдсэн шинэ мэдээлэл бол “Гадаад оронд цэргийн гэмт хэрэг үйлдсэн” хэмээн сэжиглэгдэн Оросын цэргийн хоёр удирдагч армийн генерал Сергей Шойгу, армийн генерал Валерий Гирасимов нар Олон улсын эрүүгийн хэргийн шүүхээс баривчлагдах бичиг (ордер) гаргуулжээ. Өмнө нь Ерөнхийлөгч Путиныг украин хүүхдүүдийг хулгайлсан хэрэгт холбогдуулан ийм баривчлах бичиг гаргачихсан байсан. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүний нэг улс гэхэд ОХУ-ын олон улсын нэр хүндийн тухай бүр ч ярих юмгүй болоод байгаа ажээ.
Англи, opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл20
Америк оросын эсрэг тавьсан хориг бараг амжилт олохгүй байгаа энэ цагт дайн улам бүр сунжирч байгаа нь тодорхой. 2024 оны 11 сард америкийн ерөнхийлөгч солигдож, украйны дэмжлэг зогсоно. Дайны дараах ялагч талд орох урсгал эхэлсэн байна.
Цөмийн зэвсэгтэй улсыг ялна гэж байдаггүймдаа
Номин дарь мөнгөөр бичээд.Өөрт тааралдсанаа түүвэрлээд. Гэтэл хүмүүс Номин дариас илүү мэдээлэлтэй байх юм. Анх орос задарлаа бутарлаа гэсэн . Бүр хүрзэр байлдаж байна гэсэн.Э/З нь нойль.заасан гэв.Сүүлдээ оросын ерөнхийлөгч үхчихсэн гэж 2 , 3 удаа хэлэх шиг болсон.Зэр зэвсэг нь дуусаж байгаа гэв .Бараг 145 сая.орос дүрвэж дууссан гэсэн байх.Түүвэрлээд түүвэрлээд.байгаа онодоггүй чалчаа буу шиг авч байх юм.. Гэтэл бодит байдал дээр европчуудын амьжиргаа муу муудаж дайныг санхүүжүүлэхэд боль , украйны химийн хольцтой хямд тариа будаагаар биднийг хохиролхоо боль гээд жагсаж эхлээд байна.Бүр АНУд нэр дэвшигч нь би гарвал дайныг сарын дотор зогсооно гэж байна.АНУын БНН зөнөг Байданг 4 эсэргүүцэж дайныг санхүүжүүлэх үү ,америкчуудаа бодох уу гэд яриад эхлэчихсэн байна.Тэгээд цөмийн зэвсэгтэй орон үнэний төлөө яваад цагаан туг өргөөд зогсоно гэж юу байх вэ дээ.Хязгаарлагдмал цөмийн зэвсэг хэрэглэхэд АНУ л түлхээд украйныг устгах бололтой .Чи монголчуудаа ЮУНД ТУРХИРНА ВЭ Номин ДАРЬ хав аа
Чи тэгэж бодоод байгаам бишүү
ХОЙТ СОЛОНГОС ОРОСТОЙ НАЙЗЛААД САЙН АА ҮЗЭХГҮЙ БҮР МӨХХИЙН ЯДУУРАЛД ОРЛОО ДОО.
Монголоос л илүү дэлхий дэвжээн дээр хуцаад байгаамдаа.
Т1 юмуу? Харин ажлын байр, хямд бензин, том зах зээлд зэвсэг нийлүүлэх бололцоо гарч байгаа юм биш үү? Урд нь хэнч ил тод наймаа, гэрээ хийхээс айдаг байсан, одоо 2 хавчигдсан улс айх ичих зүйлгүй өвөртөө ордог болов
хойт сологос ЗӨВЛӨЛТ ХОЛБООТ УЛСАД ОРСОН ХАМГИЙЙН ТЭРГҮҮНИЙ ГАЙХАМШИГТАЙ ОРОН ИЙМ ГАЙХАМШИГТАЙ ОРОНД ОРОСТ ГАЗАР НУТАГ ИХ БАЙНА ХҮНС ТЭЖЭЭЛ БАРАГДАШГҮЙ БАЙНА СЕРГЕЙ ШОЙГУ ГЕРАСИМОВ ХОЁР ОРОС УЛСЫН БААТАР ХҮВГҮҮД МОНГОЛ ХҮНИЙ МАЛЧИН АРДЫН ӨР ЗҮРХЭНД ҮҮРД ШИНГЭСЭН ХАДГАЛААСТАЙ ЭХ ОРОНЧ БААТРУУД
500000.n.tsergee.aluuldag.ene.tsergiin. nusgai.ajillagaagaa.zogsoovol.taarna. Hairan.zaluuchuud.neg.oros.ovgonii. huviin.ambitsaas.bolj.novsh.umaa
ДАЙН ДАЙН ГАНЦХАН ДАЙН
Украйнд НАТО гийн олон орны цэргийнхэн туслаж байгаа учраас Оросод Хойд Солонгос туслах нь ямар ч гайхах хэрэг биш. Хойд Солонгос дээр нэмэгдэх орнууд нь ямар улс орнууд байх бол гэдэг л сонин асуулт даа.
ГЯХ,,,,ГЯХХ,,,,ГЯХХ,,,,БӨГС путин бүр арчаагаа алдаад шаачихлаа,,,,юун 3 хоног,,,,юун киев харьков,,,,буу сум гуйдаг гуйлгачин байсан юм,,,,чааваас,,,, одоо бүр цэрэг гуйгаад шаадаг болжээ,,,,
Archaagui teneg
Unen
Хоёр оркоо,,,дэлхийд 2 гэж шаасан бөгс путины улаан махан арми,,,аргаан бараад л хойд солонгос цэргүүдийг гуйж байгаамшдээ,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
БЕЛОРУС ЗҮҮН УКРАЙН ОРОС ХОЙЙТ СОЛОНГОС ТӨРСӨН АХ ДҮҮ СССР УЛС МӨН СССР ГЭЖ ДОР НЬ БИЧСЭН ДЭЭР НЬ АЛХ ХАДУУРТАЙ ЗӨВЛӨЛТИЙН СҮЛДТЭЙ ХАВТГАЙ НЕРЖИВЕК САВТАЙ АРХИА КАРМАНААС ГАРГАЖ БАЯРЛАСАНДАА УУЛАА СССР МАНДТУГАЙ
Украины их буунууд удахгүй баахан солонгос ямааны мах идэх нь дээ.
Zov
Чи зөв орчуулж сур,чадахгүй бол боль
Хойд солонгос америкуудад хоолойнд тээглэсэн яс харин оросуудад хамтрагч.Жоохон итгэл үнэмшилтэй юм орчуулж бичиж нийтлэмээр байна шүү!!