УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт маргааш болно. Энэ удаагийн сонгууль өмнөхүүдээс онцлог бөгөөд 1400 гаруй нэр дэвшигчээс 126 нь л УИХ-ын гишүүн болох эрхээ сонгогчдоос авна. Тиймээс эрх мэдэлтэй болохын төлөө нэр дэвшиж, өөрсдийгөө таниулахаар сурталчилгаа хийсэн олон хүн урд өдрүүдэд зарцуулсан хөрөнгө, мөнгө, цаг зав нь бодогдоно. Эрх мэдлийн төлөөх шуналаа дарж дийлэхгүй, барьж чадахгүй ухвар мөчид үйлдэл хийж, ухаан солиотой арга ашиглахыг ч үгүйсгэхгүй.
Ердөө хэдхэн хоногийн өмнө элийрэгч гэгч Ц.Уянга намын дарга руугаа хэрхэн дайрч, давшилж, элдэвлэж байгааг цахим орчинд монголчууд харсан, бас үзсэн. Гомдогсод сонгуулийн үйл ажиллагаа тэгш бус зохион байгуулагдсан гэж бухимдаж нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхийг үгүйсгэхгүй.
Бид ардчилсан улсын иргэд. Тийм ч болохоор ардчилал гэж шууд бухимдаж, буруу, зөвийг ялгахгүй үймээн, самуун, утга учиргүй жагсаал, цуглаанд оролцох бус хуулийн хүрээнд саналаа өгч, эрхээ эдлэхийг чухалчлах ёстой. Угаас сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд төрийн болон Төрийн бус байгууллагууд оролцож, хяналт тавьж, гадаадын хэвлэл мэдээллийн болон олон улсын байгууллагууд ажиглагчаар оролцдог. Мөн иргэдийн эргэлзээг үгүй хийхийн тулд нэгэнт хэрэгжүүлж, ашиглаж байгаа санал тоолох автомат машины дүнг баталгаажуулахын тулд бүгдийг буюу 100 гараар тоолох шийдвэрийг ч гаргаад буй. Ингэж л монголчуудыг төрийн эрх байгууллага УИХ-аа байгуулахдаа хардлага, сэрдлэггүй, сэтгэл амар байгаасай гэж хүн бүр хичээж байна. Харин иргэн та саналаа өгч, санаа муутнуудын санаачилга, үгэнд автахгүй, уриалга, ухуулгыг тоолгүй эрхээ эдэлж, ирэх 4 жилийнхээ гишүүдийг сонгохыг уралж байна.
Сэтгэгдэл15
Сонгогдохгуй 1200 гаруй хунил харин хулээцтэй байх хэоэгтэй шуу Ард иргэдийээ саналыг зундэтгэх хэрэгтэй яодооноос л зарим нэридэвшигч талхны монгондтзудалдагдав гэж сонгогчдыгтдоромжлоод байгаа юм ядийлэнх хун итгэл унэмшлээрээ саналаа огдог юмаа хоцрогдсон намуудаа
шилэн сонгууль шилэн данс архигүй сонгууль
өөрийгөө хүндэтгэдэг хүн хэзээ ч хэдэн ч төгрөгөнд үзэл санаагаа худалдахгүй, ийм юм ярихаар гайхах юм. Тийм хүмүүс байдаг гэдэгт итгэж чаддаггүй дээ. Надтай ийм зүйл тохиолдож байсангүй ээ
хөгийн муу маны троллчин!
1990 оноос хойш улс төр эрх мэдэл албан тушаалийг баяжих боломж гэж хардаг болсон.
АН дотроо хагаралтай байгаагаа ТВ-ээр харуулсан. АН-ын нэр хүндийг унагаж байгаа зарим хүмүүс нь хийрхсэн, догширсон байдалтайг харлаа. Дотоодын эв нэгдэл чухал шүү дээ.
Нэр дэвшсэн бүхэн сонгогддоггүй,дэмжсэн хүн бүр сонгогддоггүй нь нөгөө "улигт" ардчиллын бодит хууль гэдгийг ойлгочихсон хүмүүс тэнэгтэхгүй нь ойлгомжтой. Бүхэл бүтэн 30 жилийн хугацаанд бид олон сонгуульд санал өгч ардчиллын зарчимд суралцаж ирлээ. Заавал өөрийн дэмждэг намыг ялж байх ёстой юм шиг,заавал өөрийн дэмждэг нэр дэвшигчийг ялж байх ёстой юм шиг авирлах бол ардчиллын олонхийн зарчмыг огт ойлгоогүй мунхаг амьтны байр суурь юм. АНУ д гэхэд Сенатад санал 50:50 хүнээр тэнцэхэд дэд ерөнхийлөгч аль нэг талд нь өгөөд 50:51-н харьцаагаар шийдэгддэг. Энэ бол тун өчүүхэн харьцаагаар ялж буй хэрэг юм.Гэвч зарчим нь ардчилал учраас олонхийн саналаар шийдвэр гарч байна.Бид ингэж ухаарвал ямар ч маргаан гарахгүй юм. Ардчиллын зарчмаар нэр дэвшсэн иргэд ялагдсандаа гэхээсээ гаргасан зардалдаа харамсаад өвчигнөөд байж таарахгүй. Унаж сураагүй байж улс төр хийх гэж овилгогүйтэх хэрэггүй. Улс төрийн соёл бол манай төрт ёсны олон мянган жилийн уламжлалтай улсад байх ёстой этик юм.
Хэн ч юу ч яриагүй байхад нөгөө бузар босоо ороолон Хахууль зүй дотоож хэргийн яамны саад Б.Энхбаяр чинь 7-р сарын нэгний үймээн болох вий нтр гээд хуцаад уналаа шд. Хэнийг юугаар айлгаад байгаа юм бэ‼️
Чам шиг өмхий гичийнүүдээс болгоомжлох хэрэгтэй л гэсэн байна
Хууль дүрэм төр засаг хүний нийгэм ггэсэн ойлголтыг уландаа гишгэж устгасан 21-р зууны цорын ганц үндэстэн бол монгол гэж бид өөрсдийгөө батлаад байх юмдаа.
МАН -ын ХУЛГАЙЧИДАД л хулихдуулчихгүй бол юу гэж ТИЙМ юм болохов дээ ...
Тээр жилийн сонгуулийн санал хураалт будилсан гэж жагссанаас болж 800 гаруй хүн баривчлагдан 5 хүн буудуулж билээ. Залуус аа хүн бүр очиж саналаа өгөөрөй. Баривчлагдаж буудуулж байснаас очоод саналаа өгчих нь хамаагүй дээр биз дээ. Нударгын хүчээр шийдэх тухай турхирагсад хаа сайгүй байна.
Ард түмнээс Сонгогдож чадаагүй нөхөд л тийм юм хийдэгш дээунасан бөхөд шалтагмундахгүй гэж засгийн эрхийг хүчээр авах гэдэгш рачаагүй бүдүүлэг ёс зүйгүй улс төр зөвхөн моnголд
Ард түмнээс Сонгогдож чадаагүй нөхөд л тийм юм хийдэгш дээунасан бөхөд шалтагмундахгүй гэж засгийн эрхийг хүчээр авах гэдэгш рачаагүй бүдүүлэг ёс зүйгүй улс төр зөвхөн моnголд
АН,болон хулигаан Номтоос болгоомжил