sonin.mn

БРЮССЕЛЬ, 2024 оны зургаадугаар сарын 22 /AFP/. Европын Холбооны /ЕХ/ Зөвлөл Украин, Молдова улсуудыг тус холбоонд элсүүлэх хэлэлцээг ирэх долоо хоногийн мягмар гарагт эхлүүлэх шийдвэрийг баасан гарагт албан ёсоор баталснаар эдгээр улс тус холбоонд нэгдэх урт үйл явцын эхлэлийг тавилаа. 


Украин, Молдова улсуудтай хийх хэлэлцээг зургаадугаар сарын 25-нд эхлүүлэх шийдвэрийг ЕХ-ны байнгын төлөөлөгчдийн түвшинд гаргаж, улмаар ЕХ-ны Зөвлөл баталлаа гэж тус холбоог даргалж буй Бельгийн Засгийн газар мэдээлсэн байна. 


2022 оны хоёрдугаар сард Оросын цэргүүд Украин руу довтолсны дараа Украин, Молдова улсууд ЕХ-нд элсэх хүсэлтээ гаргасан юм. Тухайн оны зургаадугаар сард тус хоёр улсад нэр дэвшигчийн статус олгосон бол өнгөрсөн оны 12 дугаар сард ЕХ-нд элсүүлэх асуудлаар хэлэлцээ хийж эхлэхийг Европын Комиссоос Европын Зөвлөлд зөвлөмж болгосон билээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг