sonin.mn

УИХ-ын 2024 ны сонгуулийн 8-р тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг Дарга Н.Баярмөнх, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Б.Энхбаяр, АН-аас НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, М.Тулгат, АН-ын ҮБХ-ы гишүүн Ц.Жадамбаа, Г.Болормаа, Г.Ууганцэцэг, ХҮН намаас НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр, Эрх Чөлөөний Эвсэл Намаас Эрх Чөлөөний Эвсэл Намын дарга Б.Цацрал нар нэр дэвшээд буй.


Эдгээрээс насаараа харьцангуй залуу боловч хамгийн олон жил Баянзүрх дүүрэгт удирдах, төлөөлөх алба хашсан хүн нь Э.Бат-Амгалан.


УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажиллахдаа "Архи уусан, уугаагүй" гэх явдлаар л олонд танигдсан тэрээр 2008-2012 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2008-2010 онд БЗД-ийн ЗДТГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2016-2020 онд НИТХ, 2020-2024 онд УИХ-д Баянзүрх дүүргийн иргэдийг төлөөлөн суужээ.


Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийг хөгжүүлбэл хөгжүүлчих, иргэдийнх нь төлөө бодитой ажил хийвэл хийгээд, үр дүн гарвал гарчихаар бүхэл бүтэн 16 жилийн турш Э.Бат-Амгалан уг дүүргийг удирдалцсан гэсэн үг.


Одоо бол энэ хүнээс шинэ санаа, шинэ менежментын ур ухаан гарна гэж үү? Үгүй л болов уу? Иймээс ч товчхондоо бол иргэд Баянзүрх дүүрэг хөгжсөн, сайн сайхан болчихсон гэж бодвол л Э.Бат-Амгалангийн төлөө саналаа өгч таарах нь.


С.Сарнай