Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (СВО) бүтэн хоёр жил дөрөв дэх сардаа үргэлжилж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины “Унiан Telegram” сайтын “Наш час” программ, английн “The Telegraph” сонины эдийн засгийн тоймч Лилиан Бивингс Оросын түрэмгийллийн мөн чанарыг илчлэн бичсэн зэргээс орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
“Украинчууд биднээс илүү гоё амьдрах ёсгүй”–явж явж Оросын цэргийн тусгай ажиллагааны гол зорилго ил боллоо. Оросын ТВ-ийн ток-шоугаар нэртэй жүжигчин тэгж ярьсан болохоос Украин руу чиглэсэн ОХУ-ын бүх бодлого, цэргийн ажиллагаа энэ гасланг нь илтгэнэ. Атаархаж үхсэн, атаархалдаа шатаж гомдож, түүнийгээ өширхөл өс хонзон болгосон Путин, Кремлийн эрх баригчид, командлал, суртал нэвтрүүлэгчид, РПЦ–үнэн алдартны шашин л нүдэнд харагдаж байна. Тэд үнэхээр тэчъядаж байна. Суртал нэвтрүүлэгчид нь хамаг тархи нервээ баран хоолойгоо чичрүүлэн цахиртуулан Украиныг үзэн ядаж хашгачих нь инээтэй бөгөөд эмгэнэлтэй.
Хамгийн инээдтэй нь “Бүх дэлхий бидэнд атаархдаг”, “Оросын сайн сайханд Баруун атаархдаг”, “Оросыг ялж болохгүй, ялна гэж байхгүй. Орон орон дотроосоо л задран унаж устана” гэсэн Путины хэд хэдэн сонгодог эшлэл бий.
Оросын ТВ-ийн бас нэг ток-шоугаар үнэнээ өчиж байв. “Биднээс хэн ч айхгүй байна! Биднийг гранат атгасан сармагчин гэж хараад байна” гэж ярьж харагдав. Сүүлчийн энэ үгс яг үнэн байж таарах гээд байна. Оросын цэрэг хүний олноор тэсэн тогтож, зэвсэг сум, пуужин олонтойгоороо л Украины хотуудыг цус үнсэнд хутгаж чадаж байна. Энэ бол ялалт биш. Зүгээр л террор–аллага. Энд цэргийн урлаг, байлдааны стратеги-тактикийн гайхамшиг гэж харагдахгүй байгааг гадаадын бүү хэл оросын өөрийх нь цэргийн мэргэжилтнүүд шүүмжлэн ярина.
Фронтын байдал, Оросын нутаг дахь украины угсарсан алгасахгүй, цохилтууд шал өөр төсөөлөл өгч байна. Зөвхөн ОХУ-ын Хар тэнгисийн флотын байдлыг жишээлье. Украины судлаач Сергей Мальневын ярьснаар, байлдааны хөлөг онгоц нь 80 орчим, цаана нь ар тал-хангалтын 200 хөлөг онгоцтой байсан Оросын Хар тэнгисийн флот өнөөдөр юу болж хувирав? Дэлхийн далайд гарч байлдах нь бүү хэл Хар тэнгис дотроо хашигдав. Крымд байлдааны хөлөг онгоц хадгалж паркалж байх аргагүй боллоо. Оросын зэвсэгт хүчний бахархал байсан флот шүү дээ. Гэтэл одоо Кремлийнхэн өөрсдөө флоттоо үхлийн ял оноочихоод байна. Өөрийн флотгүй Украин нь Хар тэнгист Оростой халз тулж байлдаад өнөөдөр Оросын Хар тэнгисийн флотын талыг байхгүй болгочихсон байна. Хар тэнгис дэх Оросын байлдааны хүчин чадал дор хаяж гуравны нэгээр унасан. Алдагдал нь санхүүгийн тооцоогоор 40 хөлөг онгоц катеруудаа алдана гэдэг 4 тэрбум гаруй доллар! Үлдсэн хэдэн хөлөг онгоцоо Новороссийск руу командлал нь аваачиж нуулаа.
Орос ингэхэд гурав дахь жилдээ байлдаж байгаа гэхэд эдийн засгаа хэл үггүй авч яваад ард түмний аж амьдрал нь буурахгүй саарахгүй цэцэглэсэн хэвээр байна уу гэдэг дэлхийн эдийн засагчдын тархийг гашилгах нэг сэдэв болжээ. ДНБ-ээр нэг хүн ам тутамдаа оноовол 14.391 доллар жилдээ ногдож байгаагаараа хуучин Зөвлөлтийн БНУ болох Казахстанаасаа доогуур дэлхийн улсуудаас 65-рт орж байна. Оросын дээр Мексик, Чили зэрэг дэлхийн дундаж хөгжилтэй улсууд жагсаж байна. Амьдралын чанарын индексээр дэлхийд 66-рт, явж явж Африкийн Кенитэй зэрэгцэн жагсаж байна. Оросын аугаа их суу, барууныхан оросуудад атаархаж, тэгснээрээ ОХУ-ыг устгахыг хүсч байна гэсний цаана ийм үзүүлэлттэй.
Харин “The Telegraph”-ын эдийн засгийн тоймч Лилиан Бивингсийн бичснээр өөр зорилго зорилт оросуудыг Украины эсрэг байлдуулжээ. Хэрэв Украиныг бүхэлд нь эзлэн авсансан бол тэр эзлэн түрэмгийлэл нь Оросыг баяжуулахад нэн чухал байжээ. Хэрэв Украиныг эзлээд авчихсан бол ОХУ шинээр төрсөн мэт болох ба шинэ, баяжсан, хүчирхэг Орос нь ирээдүйн дайндаа огтоос түүртэхгүй, тэр их хүчээрээ Барууныг эдийн засгийн байнгын шантаажанд байнга оруулах байлаа гэжээ. Хэрэв Путин хүссэндээ хүрсэн бол байгалийн хийн шантаажаар Барууныг бүрэн сөхрүүлэхээр байсан нь өргөн хэмжээний түрэмгийллийнх нь дараа шууд ил болсон.
Оросын төлөвлөгөө нэн тодорхой байв. Украин ба украинчуудыг сэхээ авах боломж олгохгүйгээр цохилтын долгионоор бүрэн хяналтдаа авах, дараа нь магадгүй хэдэн жилийн турш, эсвэл 10 жилдээ дэлхийн эдийн засгийг бүрэн хаост автуулах байв.
Оросын тэмтрүүл дэлхийн өнцөг булан бүрт хүрэх байсан ба 400 сая хүн ардыг тэжээдэг үр тарианы экспортыг Орос ганцаараа гартаа атгах байв. Хар тэнгисийн гол гол боомт үндсэндээ Оросын хяналтад орчихно гэж төсөөлжээ.
Украины фермерүүдийн тариалсан хураасан үр тариаг Орос гартаа бүрэн оруулж аваад дэлхийг шантаажлахын хамт өөртөө ба холбоотнууддаа хуу хаман авна. Дайны эхэн үед ч харагдсан. Украинаас дээрэмдэж авсан үр тариаг өглөгч царайлан Африк руу илгээж жүжиглэсэн. Өлсгөж байгаад үр тариагаар холбоотон элсүүлэн авах нь Оросын гадаад бодлогын нэг чухал агшин болчихоод байна.
Хэрэв Киевийг Орос тэр дор нь буулгаад авчихсан бол сүүлийн хэдэн жил хамаг хүчээ тавьж сэргээн босгосон Украины цэрэг-аж үйлдвэрийн комплекс Оросын мэдэлд 100 хувь шилжин очих байв. Тэгсэн цагт Барууныг яаж л бол яаж дарамтлан, өөрийн геополитикийн тулгалтаа хэрэгжүүлэхээр Кремльд тооцоолсон байв.
Бүхэлдээ Украиныг эзлээд авчихсан бол Орос нь Европын Холбооны хаалганд тулж ирнэ. Европ чичирнэ. Зэвсэглэсэн зэрлэг оросуудаас Европ үнэхээр балмагдах байв. Гэхдээ энэ бүхэн өнгөрчихөөгүй. Одоо Орос нь өөрөө болон холбоотнуудаараа дамжуулан бүх дэлхийд гол төлөв хувийн зэвсгийн наймаа хийж байна. Тэгж зэвсэглүүлээд авбал тэгж зэвсэглсэн хувь хүмүүсийг нэг л өдөр төр засгийнх нь эсрэг, бүр НАТО-гийн эсрэг дотроос нь байлдуулах хувилбарыг Орост боловсруулсан байгаа хэмээн Бивингс сэрэмжлүүлжээ.
Бивингс энэ бүхнийг дүрслэн таамаглаж бичсэнийхээ төгсгөлд “Хэрэв бид Украинаас татгалзсан бол яах байсан бэ?” гэсэн асуулт Барууныханд хандаж тавьжээ. Хэрэв тэгсэнсэн бол Орост төсөөлөмгүй том масштабын бэлэг бид барих байлаа. Бүр маш том шагнал болох байлаа. Хөдөө аж ахуйн нэн чухал талбар Украины бүх байгалийн баялаг нөөцийг Оросын мэдэлд зүв зүгээр, хүссэн хэмжээгээр нь үнэгүй бэлэглэж, ингээд Орос Баруун руу давшиж, километр бүртээ ашиг завшаан гэдгийг уутлах байлаа гэжээ.
Оросын энэхүү шуналыг таслан зогсоож чадсанаараа магадгүй Украины ард түмэн хүн төрөлхтөний түүхэнд тод үсгээр бичигдэж үлдэх биз ээ!
Англи, оpoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл36
Гранат атгасан нацист фашист Бандер сармагчингаас Оросууд гранатыг нь салгаж аюулгүй болгож байна.
Яая гэж яаж ч тэлчилээд,,,,одоо,,,бөгспутин орос модон жорлонтойгоо хамт дууууусссааан,,,,цөмийн зэвсэгээр дайтаад ч украиныг дийдэхгүй ээ,,,орос оронноос үхээрийн бузар л үнэртэж байнадаа,,,,,
Цөмийн цэнэгтэй пуужингийн товчлуур дээр Орос сармагчин, ФСБ-чин Путин суучаа л даян дэлхийг заналхийлж байгаа нь яалтчгүй л үнэн юм даа !!!
Гэхдээ л яаж ч бодсон энэ оросууд чинь аюултай аймаар улс юм. Бишүү
Оросууд Монголын эзлэнэ гэвэл ура хашгираад өмдөө шувтлах уу Путины тролл сда нараа
Муу мад минь их хуцаж орос ах нарынхаа эр янхан нь болж үхэж далдраарай чи
Үхсэн ацны чинь Бандер... Сохор дүлий юу чи?
Байгаль нуураа авах юмсан
Одоо байгаа газар нутгаа ч хамгаалж чадахгүй арчаагүй царайлж байж бас байгаль нуураа авах юмсан гэчихжээ. Тува буриад якут гурав нэгдэж оросоос тусгаар улс болоосой.
байал нуур хэзээ монголынх байсан юм бэ социализмын үед л байхоо манжийн үед хоёр зуун дөчин жил мажийн боол байсантүүнээс өмнө ойрдуудтай дайтаж баян чингэсийн үед төвд тангад алтан улстай байлдаж байсан хэзээ байгаль нжжр вэ ---
Дэлхийн 2р арми Путлер фашистуудын ачаар Украйнд гурван жил байлдаж ялагдаж явна
Крым, Донбасс, Луганскийг нацист фашист Хохолуудаас чөлөөлж 12.5 сая хүний амь насыг авран хамгаалсан Оросууд ялагдаад байна уу? хуяа манкурт боол тролл шаахайнцараа!
Крым,Донбасс,Луганскийг нацист фашист Хохолуудаас........192 42 116 178 чм өөрөө үнэхээр Орост толгойгоо угаалгасан хуяа манкурт тролл шаахайнцар байна доо !
энэ номиндарь бууж өгөх болоогүй юу
Украйнчууд алуулж бгаа гэдгээ ил тод хэлээд бууж өгөх хэрэгтэй хэнд ч хэрэггүй мэдээ тарааж олон украынчуудаа алуулж дууслаа одоо байлдах хүн ч байхгүй бүгд зугтаад дууслаа
Хэн чамд украинчууд алуулж байгаа гэж хэлээв,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
Russia - Evil Empire !
Гранат атгасан сармагчин бол Укриан юм ! Үзэг барьсан сармагчин бол Номиндарь юм !
Зэлэнский чи барууныхантай нийлэж Оросуудад халдаад байвал сайнаа үзэхгүй энэ дайны гал буцаад баруун руу эргэж мэднэ .Оросоос хар саваруудаа татаж байх нь дээр шүү өөр сонголт байхгүй байнаа .
Мэдрэл пизда вэ. Чиний энэ балай хэдэн vгийг Зеленский сонслоо юу
Зэлэнский чи барууныхантай нийлэж Оросуудад халдаад байвал сайнаа үзэхгүй энэ дайны гал буцаад баруун руу эргэж мэднэ .Оросоос хар саваруудаа татаж байх нь дээр шүү өөр сонголт байхгүй байнаа .
Оросыг долоогчид эхнээсээ галзуурч эхэлжээ.Удахгүй тэд амиа хорлоцгооно.
Путин 2000 оны эхээр Сибирийн нэг хотод ирэхэд нь нутгийн асуулт асуужээ.Сибирийн баялаг оросын төсөвт асар их хувь нэмэр оруулж баяжуулж байхад сибирьчүүд бид ядуу зүдүү хөгжил дорой амьдарч байна. Хэзээ бид сайхан амьдрах вэ гэхэд. Путин та нарт үнэнийг хэлье, агуу их орос үндэстэн сайхан амьдраагүй цагт та нар сайхан амьдрахгүй гэж.Оросууд шудрага хүмүүс шүү.
Хэт нэг талыг барьсан, бүдүүлэг мэдээлэл байна. Үнэнд огт ойртохгүй байна.
Мал минь заавал чамд таалагдах ёстой юу
Еврей Армени дарга нартай Азийн дайсан Оросын төрийн мэдээллийн хэрэгсэлүүд илт төр засгийнхаа эсрэг суртал ухуулга хийдэг. Кремлийн бодлого сурталчлагчид нь илт хүмүүсийн дургүйг хүргэх зорилгоор туйлширсан тэнэг суртал ухуулгуудыг орилж хашгиран бүдүүлэг авирлаж аяглан хийдэг. Украйнд зэвсэг нийлүүлж,Сирийг бөмбөгдөж байгаа Израйлын тухай мэдээг хийдэг төрийн РТР-н сурвалжлагч гэхэд Орос Израйлын давхар иргэншилтэй. Зөвхөн Израйлын төрийн мэдээллүүдийг сурталддаг. Гэтэл Оросын хүн амын 20% Оросуудын доромжилж устгаж оросжуулж ирсэн Ислам шашинтнууд.Газар нутгийнх нь дөрөвний гурав нь Оросуудын доорд үздэг багуудынх нь нутаг. Энэ улс ирээдүйгүй.
Оросын төлөвлөгөө гэчихжээ. 2014 оноос Украйн улс Орос хэлийг хааж үндэсхэрэг үзэл гаргаж Орос иргэдээ хядаж байхад цаашдаа яг яана гэж олон мянган Орос иргэдээ тамлаж байсан байхаа? Хэлээд өгье- Орос гүрний уурыг хүргэж байлдах гэсэн барууны улсын санааг дэмжин АНУ гийн ерөнхийлөгчийн хүүгийн химийн лаборатори байгуулж алдсаа дайтна гэж төлөвлөөгүй л дотроо Бандита хаданд гаргаж зэвсгээр хангаж төрд оруулаагүй гэж үү? Тэгэхээр Украйн энэ бүхнээ ямар ч төлөвлөгөөгүй хийж байсан гэж үү ккк
Лаборотори гэж манайхыг хүртэл гүтгэсэн тэнэг юмаа давтсаар л . Бүр манай учир мэдэхгүй иргэдээр хүртэл тийм лоозон бариулчихсан жагссан.
Харгис яргачин путин чи хзн төрөлхтний дайсан болж үлдэнэ.
Энийг бичээд байгаа биеэ үнэлэгч монголоос зайлаач хар тамхичин доллар долоогч зёлёнскый сэтгэцийн өвчтэй салга байдён 2 ын үлгэрийг юу гэж хуцаад бнаа
Оросууд Монголын эзлэнэ гэвэл ура хашгираад өмдөө шувтлах уу Путины тролл сда нараа
СОАВА РОССИИ СЛАВА ПУТИН
Дэлхий нийт оросын эсрэг байхад манай мулгуучууд дэмжээд байх юм. Оросыг манайд тусгаар тогтнол бэлэглэсэн гэдэг нэг хуурамч зохиомол түүх мулгуучуудын толгойноос салахгүй байгаад оршино. Гэтэл орос үүнийг хийгээгүй байдаг . Хийх ч боломж ч байгаагүй байдаг нь нотлогдсон. Явж, явж нөгөө муу Америк нь манайд тусгаар тогтнол билэглэн бидэнд тусгасан нь ил болж байна..Тэд л хятадад шахалт үзүүлсэн нь өнөөдөр ил болж байна.
Oo.Tsergiin.nusgai.ajillagaa.n.duusaagui.uy. Chingis.haan.baisan.bol.Pugiiin.tolgoi. ali.deer.2.jiliin.omno.baihgui.boloh.baisan. aztai.bagii
"Орос улс хөгжлөөрөө дэлхийн түвшинд гарах боломж байсан . гэтэл ядуу тарчаг өссөн Путин шуналаасаа болж буруу хүмүүсийн талд хэвийж өнөөдөр шившгээ тарьж байна. Путин болон түүний хүрээлэгчдээс салж байж зөв замдаа орно. Манай улс энэ хугацаанд маш түргэн хөгжих ёстой. Элбэгдорж халзан Ганболд тэргүүтнүүд манай улсын хөгжлийг үнэхээр гацаасан шүү. Гэхдээ л бид одоо зөв чиглэлд орсон нь том амжилт. Орос ахан дүүс удахгүй бидний араас ирнэ.
Оросууд үндсэн зан.Тэд өөрсдөөс нь илүү амьдрахад туйлын дургуй.Тиймээс л Монголыг бие дааж эрчим хүчээ хангадаг болчих вий гэхээс аймаар айдаг гэжугаа.Яаж ийгээд л байгаль орчин ярьж байгаад л усан цахилгаан станцыг нь чөдөрлөх,5 р цахилгаан станцынх нь үлгэрийг яриулсаар байгаад 20-30 жил уях, Цөмийн цахилгаан станцыг нь бас л өөрсдөө барьж өгөх 70 худалчийнхаа үлгэрийг зохиож яг канадуудыг монголоос шахсан шигээ француудыг хөөж гаргах ийм зорилго ил далд өвөрлөдөг