Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар ерөнхийдөө өөрийн түвшний мэдлэгтэй, энгийн иргэдийг бодвол энэ сэдвийг гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Энэ удаа Украинд бүтэлгүйтэж байгаа Оросын цаад шалтгаан нь БХЯ-ны удирдлагад байна гэдгээс хөрвүүлэн буулгая. Зөвлөлтийн цэргийн түүх үнэхээр эрээнтэй бараантай.
Харьковт манай цэргийн дээд сургуульд “Зөвлөлтийн армийн түүх”, “Цэргийн психологи” хичээлүүдэд бишгүйдээ заалгасан даа. Перестройка дөнгөж эхэлж байсан учраас Улаан армийн алдаа дутагдлыг ид дэлгэж эхлэж байсан санагдана. Үнэхээр яг тийм. Бахархал дууриалаар дүүрэн ч бас эмгэнэл гашуудлаар дүүрэн.
Сошиалд тавьсан нэгэн пост надыг эмзэглүүллээ. 1942 оны 7 дугаар сард ухарч буй Зөвлөлтийн улаан армийн цэргүүдийг Севастополийн хориглолтын нуувчинд орхиод офицер, удирдлага нь Сталины тушаалаар Кавказ руу зугтаж гарсан бичлэг байна. Крымд үлдсэн улаан цэргүүдийг окопондоо хориглон байлдсаар тэндээ үх, ухарч болохгүй гэж зарлигджээ. Хаягдаж үлдсэн улаан цэргүүд амиа хорлох нь хорлож, нэгнээ буудаж алж байсан гэв. Нийтдээ 80 мянган улаан цэрэг Германы талд олзлогдсон. Усан онгоцоор зугтаж буй офицеруудаа цэргүүд нь “Та нар биднийг дайсанд хаяж өглөө ш дээ” хэмээн араас нь орилолдож байсан ба энэ ичгүүрт түүхийг өнөөгийн Орост, өмнө нь Зөвлөлтийн дайны түүхэнд ихэд нууцалдаг байсан, орхигдсон, хаягдсан цэргүүдийн ар гэрт нь сураггүй алга болсон гэсэн мэдээ хүргэж ам тагладаг байсан тухай ярьж байна.
Украин дахь Оросын фронтын өнөөгийн байдал иймэрхүү байна, сураггүй алга болсон гэсэн цэрэг нь дэндүү олдлоо гэсэн санааг тэр баримтат нэвтрүүлэгт битүүхэн хэлээд байх шиг санагдсан шүү.
Одоо Украинд алагдсан цэрэг нь хагас саяыг давж, үүрдийн шархтай эрэмдэг нь бүр нэг сая хүрсэн. Одоогийн энэ түүх 1937 оны харгислалыг санагдуулна. 1937 онд маршал Тухачевский, Егоров, Блюхер тэргүүтэй олон зуун генерал, олон мянган хурандаа нарыг Сталины тушаалаар НКВД (Дотоодыг хамгаалах) хомроглон баривчилж хилсээр цээрлүүлсэн бол 2024 онд Путины тушаалаар Украин дахь дайны ялагдлын буруутан генералууд ээлжит хэлмэгдүүлэлт, эсвэл хийсэн хэргийнхээ ялыг үүрэх гэж байна. НКВД-гийн рольд энэ удаа ФСБ (Холбооны аюулгүйн алба) тоглолоо.
Путин Сталины харгислалын замаар замнахаас өөр сонголтгүй үлдсэн бололтой. Украиныг буулган авч ялалт хангахгүй бол буруутнаар нь тодруулчих офицер Орост хангалттай олноороо бий. Тэднийгээ Олон улсын шүүхэд ч өгч мэднэ.
Москвад, Кремльд, БХЯ, Жанжин штабт “нэг юм” л болоод байх шиг? Харин Украины эсрэг дайных нь гурав дахь жилд ийм олон авилгын хэрэг БХЯ, ЗХЖШ-ын дээд удирдлагад буглан гарч ирсэн нь эргэлзээтэй. Эх орноосоо урвасан хэрэгт бөөнөөр нь оруулчихаж болохгүй, гэхдээ шийтгэхээс өөр аргагүй болсон, яваандаа урвагчид тодрох биз.
Одоо баривчлагдаж байгаа цэргийн дээд генералууд ихэнхдээ 15 жилийн ял авахаар болж байгаа тухай оросын “Лента.ру” сайтад бичсэн байна. БХЯ-ны орлогч сайд Тимур Ивановаас эхлэн баривчилсан. Асар их мөнгө буруу гараар оруулж улсын өмч хулгайлсан, авилга асар ихээр авч, хууль бусаар баяжсан гэсэн ялнууд дээр тэр эхлээд буусан. Сайд Сергей Шойгуг сольсонтой баривчилгаа зэрэгцэн явагдаж байна. Шинэ сайд энгийн мэргэжилтэн Андрей Белоусов БХЯ-ны дээд удирдагыг жинхэнээр чичрүүлж эхлэв. Генерал Вадим Шамарин, Иван Попов, Юрий Кузнецов, Владимир Вертелецкий. Хамгийн сүүлд 20-р армийн командлагч дэслэгч генерал Сухраб Ахмедов. Баривчилгаа ба жагсаалт цаашаа үргэлжилнэ. “Дараагийнх нь хэн бэ?” гэх айдас оросын генералитетэд нэвт бугшлаа.
Шойгуг БХЯ-ны сайд байхад түүний орлогчоор ажилласан 5 дэд сайд, дарга хөөгдөж буув. Алтан мөрдэстэй генералууд болох Алексей Криворучко, Татьяна Шевцова, Павел Попов, Руслан Цаликов, Юрий Садовенко... Нэмэгдэнэ. 1937 онд баривчлагдсан олон маршал, генералуудыг герман, польш, японы тагнуулч байсан гэж ялласан бол одоо украины тагнуулч байсан гэсэн ял хараахан зохиомжлоогүй, бараг бүгд хээл хахуулийн хэрэгтэй:
Хахуульдаа байшин, машин, асар их бэлэн мөнгө авсан, “Гособоронзаказ” дээр мөнгө хийсэн, Баруун Европт үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, эхнэр хүүхдээ Баруунд тансаглуулсан, төрөл садангаа давруулсан, давуу эрх олгосон гэсэн ялнууд төлөвлөгджээ.
Кремлийн топ-генералуудыг зөвхөн ганцхан хүн томилдог. Ганцхан хүн цол шагнадаг. Тэр нь Путин өөрөө. Тэгэхлээр генералууд буруутаж байгаа бол томилсон хүнд ямар нэгэн буруу ирэх л ёстой. Кремлийн топ-генералууд ингэж ингэж Путиныхээ эсрэг хариу өчих мэх–цэргийн эргэлт хийчихэж магадгүй гэсэн болгоомжлол ФСБ-д байна. “Москвад иргэний дайн дэгдэж танк оруулж, ФСБ, БХЯ-ыг бүслэж цус урсах вий!” гэсэн сэрэмжлүүлгийг оросын улс төрийн технологич Михаил Шейтельман өгсөн нь сэтгэл түгшүүлнэ.
Оросын түрэмгийллийг магтдаг монгол троллууддаа! Оросын террорист дайныг ялна гэдэгт итгэсэн монгол хүн байгаа нь шившигтэй. Түүхэн үнэнд гүйцэгдэх цаг ирнэ.
Хүнлэг ёсны төлөө, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө, газар нутгийнхаа төлөө Украины ард түмний тэмцэл нэгэн цагт ялна. Тэр үед Таны шүтдэг оросын армийн чинь олон генерал дайны гэмт хэрэгтний ширээнд гавтай сууж байх болно. Одоо Украинд цэрэг командлан байлдаж буй орос офицер болгон бүгд дайны гэмт хэрэгт татагдана. Хэдэн зуу, хэдэн мянгаараа. Үлдэх нь хулгай авилгын хэргээр Орос эх орондоо ял эдлэнэ. Путины армийн дээд бүрэлдэхүүн яг ийм л болчихоод байна!
Орчуулж тайлбарласан Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Сэтгэгдэл36
Шаагилдаад л ороод ирдэг мояа ояа, тролл шоохуузууд таг байх чинь🤔
эмээ уу
КГБын гоожуур,,,,өөрөө,,,,өсөхийн өлөн хулгайч юмшүүдээ,,,хулгай луйвараар барьсан геленджекын ордныг нь украинчууд дрондсон байналээ,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,
КГБын гоожуур,,,,өөрөө,,,,өсөхийн өлөн хулгайч юмшүүдээ,,,хулгай луйвараар барьсан геленджекын ордныг нь украинчууд дрондсон байналээ,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,
зааассс, монголынхоо авилгал юмыг ер дийлэхгүй байж, тэмцэж байгаа хүмүүсийг муулчжэээ бас хахах
ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙН ЗАРААЛ
фронтын байдлыг бичих гэхээр хохолууд ялагдаад байдаг,аргаа бараад хэдэн хахуульч хуурамч генералуудын тухай бичиж гэнэ,авилгачдыг илрүүлж,шорон руу явуулж байгаа нь юу нь буруу гэж,хужаа нар авилгчдаа цаазалж бна гөө мөн мундагаа гэж шагширдаг мөртлөө хэдэн авилгачдыг барьдаг Путин мөн муухайяа гээд чарлаад байгааг чинь юу гэж ойлгох уу "хошуувч" гуай???
Шойгу амиа хорлох буй за !
Дебыль тыва шойгу,,,батаараа,,,амиа хорлоноо,,,,
66.181.184.122 эмээ уу бөгсөө
Гях,,,гяхх,,,гяхх,,,өөр бичих хэлэх үг байхгүй л биздээ,,,оросын шээсээ,,,
Өрөвдөлтэй юм.
гичий батсайхан мэтийн лалруудаа зайлуулсан байна даг балай шахуу юм юун даа хорсоов
Orosiin armi avilgad idegdsen, ene ni ergeed baidlah chadvart ni nuluulj bgaa ni uneen unen. Gehdee Pentagon, NATO enenees ch door baidald baigaag yagaad bichihgui bna ANUS-iin bugs doloogch hulsnii bicheech Batsaihaan? Ukraind odoogoor heden zuun terbum dollar ugaagaad bna shd eeee. Dollar shd eeee.... Orosiin abvilga hajuud ni jijigheen. Deer ni orosuud avilgal idee beeree zadalj baina. shiitgej bna. hugjih, yalahiin ehlel...
Дебыль тыва шойгу ах чинь хулгайч юм бишүү,,,,гях,,гяхх,,,гяхх,,,вагнэр пригожин””””шойгу герасимов,,,хоёр гичийн хүүхдүүдээ,,,сум хаана байнаа,,,,лалруудаа”””гээд л орилоод байсан,,,,энэ 2 хулгайч нь хуваагаад гударцан байсан юм байнлээшдээ,,,,аргаан барсан пригожин”””кремлийн жаргасан,,, лалар хөгшчүүлийг алнаа””””хэмээн москваруу дайрсан юм байнлээ,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
Путлер хэлэлцээ хийж болох юм гэсэн мс өгсөн нь сайндаа биш аргагүй байдалд орсоных хэрэв барууны улс орнууд өгсөн зэвсэгээ хаана яаж ашиглах нь та өөрсдөө мэд гэвэл энэ дайны хувь заяа шийдэгдэж мэднэ шүү оросын цэргийн ложистикын төвүүдийг улаан халзан өмдтэй нөхөдүүдтэй нь алсын пуужингаар хусвалчивал фронт дээр консмолын гишүүн бага түрүүч вася удирдалгыг гартах авлах эх орны төлөө ( энгэж хэлэхгүй байхаа путины төлөө) урагшаа миний араас гэх хүн гарахгүй дээ баруун зэвсгээ яаж ашиглахаа өөрөө мэд гэж хэлэх нь цаг хугааны асуудал болсон байхаа нийтлэл бичдэгт баярлаа
Хүний хэрэг хүний хэрэг байдаг монголынхаа авилгын хэргийг ингэж сайхан яриач хошууч гэхээр шалитай амьтан байгаагүй юм байна
Батсайхан гэгч Лаларт нэг юм хэлчихье. Google translate ашиглаж модон орчуулга хийчихээд адаг сүүлд нь алиа салбадай шиг хашгичихаа боль,өөрийгөө орчуулагч гэж л битгий дэмийрч элийрээрэй дээ, хавар болохоор сэтгэцийн өөрчлөлттэй баагий нар ихэсдэг жамтай, чам шиг
Эмээ уу,,,эргүү лалраа,,,
хэнч ялахгүй ээ. тайвширч үз. тайвшрах ч юу байхав дээ. бүгд ялагдах. хэнч аврагдахгүй л гээд байдгийм шдээ өөрснөө
Энэ авилгач генералуудыг Путин ы даалгавраар барьж байгаа . Хүнд үёд амин хувийн ашгаа илүүд үзсэн хэнийг ч урьд нь ямар гавьяатай байснаас үл хамааран хатуу шийтгэнэ гэдгийг бусдад нь харуулж бна.
Угаасаа,,, бөгспутин өөрөө хулгайч юмшүүдээ,,,,
42 онд Крымд цэргээ орхисон дарга нарыг Сталины тушаалаар буудаж алсан ! Нийт 12 хүн байсан ! Укриан Оросын дайнд хэнийг дэмжихээ энэ зөнөг Батсайханаар заалгуулахгүй ! Днёприйн зүүн эрэг бол угаасаа Оросын нутаг юм ! Орос цэргийн цусаар Туркаас булааж авсан Крымийг хохол гаралтай согтуу Хрушёв Укрианд 61 онд өгчихсөн юм ! Эргүүлж 2014 онд Путин авсан нь зөв ! Уул нь 1991 онд авах ёстой байсан юм ! Энэ дайнд Орос ялагдахгүй !
Оросын төрд гарсан анхны "азиатчина" Шойгуг Оросууд үзэн яддаг байсан.Хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд нь хүртэл барилгачин луйварчин гэж сурталчилж ирсэн.Европ гэдэг Оросууд еврей арменичуудыг өөд татаж, Ази багуудыг дардаг нь одоо ч хэвээрээ байгаа.
хятадад Путины айлчлалын үеэр баруун талд нь Лавров,зүүн талд нь Шойгу сууж харагдсан,шинэ батлан хамгаалахын сайд нь тээр үүдэнд нь сууж байсан даа,Шойгу буух биш бүр томорсон байнлээшдээ?
Одоо өөрөө Гаагд хүргэгдэх үлдлээ
Монголчууд мэдээлэлд ялгавартай хандаж сурах цаг болсон.1) Оросын төрийн мэдээлэл улс төр байдаг. Өөрөөр хэлбэл бодит байдлаас зөрөх нь олон.Зөвлөлт гэхэд ард түмнүүдийн найрамдал гэж аман дээрээ сурталдаж ирсэн ч ачир дээрээ Еврей арменичуудыг өөд татаж,Ази багуудаа дардаг нь одоо ч хэвээрээ үргэлжилж байгаа. 2) Харин төрийн мэдээллийн хэрэгсэлүүдийн мэдээ ард түмнийхээ тархинд хийж байгаа тул төрийн бодит бодлогыг илүү ойр тусгадаг. Оросууд гэхэд тэнэг Чукча, үхэр Түрэг Мангол, хямдхан Хужаанууд гэж дооглож шоолж доош чихдэг. 3) Орчин үед их төлөв Еврей Армени эзэдтэй хувийн мэдээллийн хэрэгсэлүүд олон гарсан нь тухайн эздийнхээ буюу тодорхой ниигмийн бүлгийн эрх ашгийг л сурталчилдаг. Жишээ нь Еврейчүүдийн юм уу Ходорковскийн. Оросжсон Монголд ч яг адил.
ANUS-iin bolon europiin medeelel tegeed yaaj bna? Adilkhan l tarhi ugaaj bgaag chi medehgui bol uneheer uruvdmuur yum daaa
Украйнд хийсэн дайны ялагдалаас болж БХЯ ФСБ хоёр бие биенээ алж байна Путлер Пригожин шиг дахин бослого гаргахаас айж БХЯ ФСБ хооронд нь алалцуулж цаг хожиж байна Украйны фронт дээр оросын армид гарсан жижиг жижиг бослогыг Чечений залхаан цээрлүүлэх ангиуд очиж дарсаар байна 2024 онд оросын армид Пригожин шиг бослого гарах цаг хугацааны асуудал Харин Монголчууд бид нар оросын иргэний дайнд бэлэн үү
Оросын олон цэргийг бууны аманд өгч хядуулж эзэн Чингэсийн удмын өшөөг авч байгаа монгол цуст Шойгу үнэхээр гавьяатай.
Цөмийн дайнаа эхлүүлээд дэлхий нийтээрээ үхэцгээе. Зовлонгийн түргэн нь дээр.
Putin bol jinhene Staliniihaa hoinoos orloo doo????????????????
Ийм хогнууд дайны үед хамгийн түрүүнд урвагч болсон түүх зөндөө.Нэг муу карманы хошууч Оросын түүхийг дүгнэхгүй.
Та чинь монголын армиар явж хошууч болсон хүн байна шүү дээ Иймэрхүү шальдар юм хэнд хэрэгтэй юм
Орсууд ялнаа хө санаагаа бүү зовоо Украйнчууд орсуудаасаа уучлал гуйж Зеленский зугтаад үлгэр дуусах бхөө
Би сүүлийн үед орос кинонуудыг их үзэж байна. Аймаар харгис хүмүүс юм аа. Юун гадны хүнийг хайрлах. Өөрсдийгөө ч хайр найргүй алах юм. Дайн, энхийн цагт ч ялгаагүй. "Ачаа 200", "Галч", "Чикатило"... Ояа-нууд та нар Орост очоод үз дээ. Ази царайтнуудын эсрэг "дайн" зарласан байгаа шүү. Та нарыг өчиггүй цааш нь харуулна.