НҮБ-ын Дүрэмд тусгагдсан улс орнуудын бүрэн эрхт тэгш байдлын зарчмууд хэрхэн зөрчигдөж байгаагийн нэгэн тод жишээ нь Барууны эрх мэдэлд байгаа Оросын хөрөнгийг «царцаасан» явдал байв. Уг хөрөнгийг Украиныг санхүүжүүлэхэд ашиглах тухай саналыг нэг бус удаа гаргаж, сүүлийн үед энэ тухай улам их мэдэгдэх болсон нь барууныхан өөрийн санхүүгийн эх үүсвэр хомсдоход илт бусдын хөрөнгийг хулгайлахад бэлэн байгааг харуулж байна.
Ийнхүү хууль бус үйлдлүүдийнхээ үндэслэл болгож Орос «Украины эсрэг түрэмгийлэл» үйлдсэнийг баталсан мэт, тиймээс Киевийн дэглэмийн «хохирлыг нөхөн төлөх» ёстой гэсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолуудыг дурдаж байна. Гэвч иймэрхүү үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Яагаад гэвэл түрэмгийлэл үйлдсэн гэдгийг батлах нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн онцгой эрх юм.
Энэ онд АНУ бусдын хөрөнгийг хууль бусаар хураан авах тухай дотоодын хууль эрх зүйн орчныг бий болгохыг оролдсон. Тодруулбал, 4-р сард батлагдсан «21-р зуунд хүч хэрэглэн энх тайвныг тогтоох тухай» хууль нь Америкийн ерөнхийлөгчид Оросын алт, валютын нөөцийг хураан авах эрхийг олгосон. Гэвч уг баримт бичигт нь ийнхүү үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг тусгаагүй байна.
Барууны зах зээл, технологи болон санхүүгийн тусламжаас хамааралтай, Барууны улс орнуудад аливаа нөөцөө байршуулсан аль ч улс ямар ч мөчид хөрөнгө мөнгөө бүрэн алдах эрсдэлтэй тулгарах боломжтой гэдгийг Оросын хөрөнгийг хулгайлах бүрэн хэмжээний кампанит ажиллагаа тодорхой харуулж байна. Үндэслэл нь ердөө л Барууны орнууд дараагийн гадаад бодлогын төслөө хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр олж авах хэрэгцээ, эсвэл байнгын алдагдалтай төсвөө дэмжих хөрөнгө хайх явдал байж болох юм.
Барууны орнууд өрийн асуудлыг хөгжиж буй орнуудад нөлөөлөх хөшүүрэг болгон идэвхтэй ашигладаг. Тухайлбал, Дэлхийн банкнаас мэдээлж буйгаар, хөгжиж буй орнуудын гадаад өр 2022 оны байдлаар 9 их наяд ам.долларт хүрсэн ба дефолт зарлахад дөхсөн, эсвэл аль хэдийн дефолт зарласан хамгийн ядуу орнуудын өр 1.1 их наяд ам.доллар болж, дээд цэгтээ хүрчээ. Гэтэл хөгжиж буй орнуудын зээлийн хүү өндөр хөгжилтэй орнуудынхаас 3-4 дахин өндөр байна.
UNCTAD-ийн мэдээлснээр Африкийн орнуудын нийт өр 12 жилийн хугацаанд 183%-иар нэмэгдэж, 1.8 их наяд ам.долларт хүрсэн нь үндэсний ДНБ-ий өсөлтөөс нь дөрөв дахин их байна.
«Их Долоо»-гийн гишүүд Украинд зээлийн төлөлтөө 2027 оны 3-р сар хүртэл хойшлуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргаснаараа Барууны зээлийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлов. Эдийн засгийн томоохон хүндрэлтэй тулгараад буй бусад улс орнуудад ийм өгөөмөр сэтгэлээр хандсангүй.
Барууны орнууд улс төрийн харилцаандаа өрөөсгөл хандлага гаргаж, давхар стандартыг баримталсаар байвал тэдэнтэй урт хугацаанд тогтвортой худалдаа, санхүүгийн харилцаа тогтоох нь утгагүй болж байна. Ийм нөхцөлд аливаа дарамт шахалт, хязгаарлалт, хууль бусаар бусдын хөрөнгийг булаан авах санаархалгүй, харин эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааны үндсэн дээр харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой, санхүү, эдийн засгийн шинэ төвүүд болоод буй БРИКС, ШХАБ, ЕАЭЗХ-ийн гишүүн орнуудтай, мөн түүнчлэн Ази, Ойрх Дорнод, Латин Америк, Африкийн бүс нутгуудтай харилцаагаа хөгжүүлэх нь хамгийн ирээдүйтэй.
Сэтгэгдэл23
Оросын элчингийн фашист группенфюрэр эвсиковийн захиалгат бичвэр байхнээ,,,украины газар нутагаас булаан дээрэмдэж,,, ард түмнийг нь алан хядаж,,,орон гэрийг нь дэлбэлэн шатаах нь бөгспутины хууль ёсоор хийж байгаа үйлдэл гэж хэн хүлээн зөвшөөрөөв,,,,оросын фашистуудаа үйлдсэн гэмт хэрэгииг чинь юугаар,,,яаж ч цайруулж цагаатгах аргагүй шүү,,,,өөрийнхөө хулгайч генералуудаа л маллаа,,,,
эмээ уу бөгсөө
Барууны орнууд монголоос дээрэмдсэн 17 тэрбум долларыг эргүүлж өгөөч.
Америк шударга бус байна. Монголчууд бид америкт шударга бус үйлдэлд нь шан хүртээх цаг болсон.
Яаж ч бодсон Оросын гэсэн тодотголтойгоор хувь хүмүүсийн болон хувийн компаниудын хөрөнгийг царцааж, булаан дээрэмдэж болохгүй биз дээ??? Хаана байнаа нөгөө янкуудын яриад байдаг ардчилал, эдийн засгийн эрх чөлөө??? Ливи улс гэхэд л ямар улс байсныг АНУ өнөөдөр ямарулс болгосон билээ??? АНУ-аас илүү ардчилалтай, америкчуудад алуулсан Каддафи ард түмнийгээ ивээн тэтгэж байсан улс шүү дээ.
Америк тэргүүтэй барууны газрын тосны корпорацийн эзэд газрын тосоор баян өрсөлдөгч ливи, ирак, венесуэл улсуудад эдийн засгийн худалдааны хориг тавьж газрын тосны экпортын зогсоож байсан дээрэнгүй үзэлтэнгүүд.
Эмээ уу,,,,2 тэнэг ээ,,,
Gaddafi-g ливи-чүүд өөрсдөө зодоод алсан шүү дээ.
Баруунд байгаа Оросын 300 тэрбум долларыг хураавал хариуд нь Орос өөрийн оронд байгаа Амёрик болон барууны бүх хөрөнгийг хураах эрхээ ашгүй олж авна ! Тэр нь нийт 900 тэрбум доллар байгаа байх ! Яаж ч бодсон Орост ашигтай тусч байна ! Хураачихаасай билээ !
Балай минь ээ,,,чиний бичвэрээс дүгнэвэл,,,,оросуудыг америк баруун тэжээж байсан байх нь байншдээ,,,
ОДОО ТЭГЭЭД ЯАГААД ИЗРАЙЛЫН ХӨРӨНГИЙГ ЦАРЦААХГҮЙ БАЙГАА ЮМ. ОРОСЫГ ӨМӨӨРӨХ ГЭСЭНГҮЙ. ГЭХДЭЭ ЭНЭ БАЙДАЛ БАРУУНЫНХНЫ ШУДАРГА ДҮР ЭСГЭДЭГ НЬ ХУДАЛ ГЭДГИЙГ Л ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ. ЭРХ АШИГААСАА ХАМААРААД БУЦААД УКРАЙНАА ЗОЛИОСЛОХОД Ч БЭЛЭН ГЭСЭН ҮГ
Зүсээ хувиргасан дээрэмчид гэдгийг орк монголчууд огт мэдэхгүй ойлгохгүй байна.
алаагүй баавгайн арьсыг хуваах
Барууны оффшор дансанд монголын 17 тэрбум доллар байршиж байгаа. Барууны орнууд монголоос дээрэмдсэн 17 тэрбум доллар эргүүлж өгөөч. Барууны дээрэмчид одоо риотинто компаниараа дамжуулан монголын оюутолгойн баялгийг ичихгүй дээрэмдэж байна. Барууны дээрэмчдийн энэ ичгүүр сонжуургүй дээрмийг барууныг шүтэгчид оркууд зөвтгөж байгаа нь монголын эмгэнэл юм даа.
Дайн хийж буцааж авна даа. Монголын хөрөнгөд халдсан аливаа зохион байгуулалтыг устгахаас өөр замгүй.
зеля гар дээрээ бараг мөнгө авдаггүй гэхээр барууны орнуудын зэвсгийн үйлдвэрийн хөгжил цэцэглэлтэд зарцуулагдана гэсэн үг. хувааж авах гээд шуналтаад байна гэсэн үг үү
баруун аймгийн захчин зеля ч гэх шиг
732-ын арьсыг өвчиж дэлгэ. https://youtu.be/1QjZjrGwlEg завхай эм уухайлаад дайрах
караважо ecstasy зурж өгсөн. шимийг нуух
Оросын элчингийн фашист группенфюрэр эвсиковийн захиалгат бичвэр байхнээ,,,украины газар нутагаас булаан дээрэмдэж,,, ард түмнийг нь алан хядаж,,,орон гэрийг нь дэлбэлэн шатаах нь бөгспутины хууль ёсоор хийж байгаа үйлдэл гэж хэн хүлээн зөвшөөрөөв,,,,оросын фашистуудаа үйлдсэн гэмт хэрэгииг чинь юугаар,,,яаж ч цайруулж цагаатгах аргагүй шүү,,,,өөрийнхөө хулгайч генералуудаа л маллаа,,,, 4 5 Хариулах
Тусгаар тогтносон бүрэн эрхт улс руу зэвсэг барин дайрч орж газар нутгийг нь булаан авч болох уу. Олон тролууд болноо л гэж үзээд байгаа болтой. Үйлдсэн үйлдээ хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Маш олон энгийн иргэд төрийн буруу бодлого-ын золиос болоод байгаа юм уу даа.
Орос элчингийнхэн нэрээ тавьж мөнгөө төлөөд пропаганд энэ сайтад тавьдаг байснаа саяхнаас мөнгөө нэмж өгөөд хаягаа нуудаг болжээ.
Орос элчингийнхэн нэрээ тавьж мөнгөө төлөөд пропаганд энэ сайтад тавьдаг байснаа саяхнаас мөнгөө нэмж өгөөд хаягаа нуудаг болжээ.