УИХ дахь Ардчилсан Намын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийж, АН-ын дарга Лу.Гантөмөрийн хамт сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Энэ үеэр АН-ын дарга Лу.Гантөмөр: "Ардчилсан Нам УИХ-ын сонгуульд оролцоход бэлэн байгаа. Бэлтгэлээ бүрэн хийсэн. АН-аас нэр дэвших нэр дэвшигчдээ тодруулж, зарласан. 2016 оны сонгууль, 2020 оны сонгуульд АН ялагдаж, бүлэг байгуулах хэмжээнд л очсон. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч ялагдал хүлээсэн. Энэ бол АН-ын сонгууль биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
Энэ удаагийн сонгууль Монголд ардчилал байх уу? үгүй юу? гэдгийг шийдэх сонгууль болно. Монголд үүсээд байгаа асуудлуудыг шийдэх парламентыг сонгох гэж байгаагаараа онцлогтой. Монголын хамгийн том асуудал бол авлига. Авлигыг шийдэж чадах, ажилгүйдлийг багасгах, үнийн өсөлтийн дарамтыг багасгах хүмүүсийг УИХ-д илгээгээрэй гэдэг хүсэлтийг ард түмэн өгч байна. Өрийн дарамтанд бүгд орсон байна. Өрийн дарамтаас Монгол Улсаа чөлөөлөх нь АН-ын нэр дэвшигч 126 хүний хийх гол ажил болох юм. Тойрогт өрсөлдөх 78 хүн маань чадалтай, чансаатай, өрсөлдөж чадахуйц, ард түмний хүлээлттэй байгаа хүмүүс. Нийгэмд үүсээд байгаа асуудлуудыг шийдэж чадах хүмүүсийг бидэн рүү явуулаарай гэж иргэд хүссэн.
Тийм учраас ялагдаагүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвшүүлж байгаа. Үйлдвэрлэл бий болох ёстой гэдэг утгаар үйлдвэрлэгчид, инженерүүдийг нэр дэвшүүлж байгаа. Хэлмэгдсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлж байгаа.
Хуучин улстөрчдөөсөө ихэнхийг нь хойш нь суулгасан. АН-аас нэр дэвшиж байгаа 126 хүний 102 нь цоо шинэ хүмүүс байна. Үүнийг тогтоогоод аваарай. Бид туршлага харахаас гадна ард түмний итгэлийг авч чадах шонхоруудыг илгээсэн шүү. Жагсаалтанд орсон 48 хүний хувьд улстөрийн туршлагатай 4-5 хүн байгаа. Бусад нь салбар бүрийн төлөөлөл багтсан. Ардчилсан нам Монголын ардчиллыг хамгаалж сонгуульд оролцоно. Намын шийдсэн шийдвэр нэг байгаа." гэв.
М.Чой
Мягмар - 10 сарын 06,
2026
Сэтгэгдэл32
Нэр дэвшигчдийн жагсаалтын хамгийн эхний хувилбар нь хүчинтэй гэсэн үг юмуу даа. Их ардчилалтай чюмуу, олон толгойтой ч юмуу, ер нь улам л ойлгомжгүй байдалруу л гулсаад бна аа даа !
Ta nar buu gorid. Ta nar AN mongoliin ARDCHILAL BISH . Moroodson garuud. HUN bol oor
Гадаад эхнэр нөхөртэй хүн Монголын төрийн өндөр албан тушаалд угаасаа тохиромжгүй.
Battulga Altantuya 2toi AN-g hezee ch songoj bolohgui
mongol ylna geed garch bsn , harin hor nairuulj bgaad l ylagdsandaa , shaamii horond n buren orjee yay gehevdee , ene baitugai banidiig buren horduulj chaddag ym hoinodoo. udahgui hen n hen gedgee haruulah biz yaraad yahavdee !
Ардчилал бол АН-ын өмч биш, ардчилалыг ганц АН хамгаалдаг ч юм биш, манай бүх ард түмэн ардчлалыг хамгнаалсаар ирсэн. Хулгай дээрэм луйвартай тэмцэх гэж байгаа бол хамгийн том хулгайч Х.Баттулгыгаа зайлуул, ингэж чадаагүй байж энэ тухай хоосон чалчих хэрэггүй
Яасан барагддаггүй шуналтай нөхөр вэ, энэ Баттулга гээч чинь !!!! Ард түмнийхээ итгэлийг алдчаад ичихгүй хэлсэн үгнээсээ буцаж сонгуульд өрсөлдөнө гэнэ шүү.
Ишш
Одоо өнгөрсөн xожигдсон. Унгасан xойноо xавчив гэж, "Баярцогтыг xасаад шар Уянгийг дэвшүүллээ" гэсэн бол ард түмэн 180-р эргэx байсан. Одоо бол өнгөрсөн бороо!!!
женкогийн угаадасны жингэр уянга уу ?
Ардчилал гэдэг үнэт зүйл та нарын хувийн өмч биш Ардчилал алга болох гэж бн гэж бусдыг айлгадаг бсан үе өнгөрсөн Ардчилал бол бүх намын үнэт зүйл та нар Ардчилал нэрийн доор хуйвалдаж хуурч хонгил угсарч хуулийг завааруулж зугатаж хөлжсөн одоо болнооо болно албан тушаал эрх мэдэл хувийн өмчөө нэмэгдүүлэх арга чинь Ардчилал биш шүү
Ха ха ха.Халтмаагийн Баттулгын 17 чингэлэг спиртийн хэрэг яасан бэ
нарийхан төмөр замын хужаа танкнуудтайгаа цуг өмнөговийн элсэн дунд төөрөөд алга болсоон
Та нар төр баривал улс орон маань сүйрлээ л гэсэн үг
Хуцдаг халтар шүү
Ийм хуучны панзуудаар яхна! Шинэчилвэл шинэчил , чадахгүй бол түүхээс арчигд!
Одоо л зөв ярьж байна.
Мөнгөтэй нь биш үнэнч шударга нь засагладаг төр байгуулж байж улс өөрчлөгдөнө, үүнийг өөрчлөлт гэнэ.
Даxиад л Баттулга , даxиад л Баярцогт гэxээр өөрийн толгойтой өөрчлөxийн түүс болсон xүн сонгоx уу айн
Аяа АН даанч яавдаа...Ардчилалыг булшлагч нарыг дэвшүүлж байхаар. Ардчилалыг дэмжигч нарыг дэвшүүлэхгүй дээ.
Ардчилалыг анархизм болгогчдыг дэвшүүлэх юмуу?
Зээлийн сангаас гар дүрсэн.яХүүхэддээ карманы мөнгө хулгайлж өгсөн даргатай нам.Шоронд орохоос айж жагсаалтад нуугдаж гишүүн болох.Үр дагавар нь хэцүү дээ
Ерөнхийлэгч гэж улс төрийн эцэсийн зогсоол, нам биш ард түмэний хүн болж дуусах учиртай, хуультай, буусан л бол улс төрөөс холдох учиртай, ийм замбараагүй байж болохгүй ээ. Юун ерөнхийлэгч, буцаад гишүүн болох, иймхэн юман дээр эрэгцүүлж бодох ухаан олон түмэнд байх байх аа.
Тийм. Гэхдээ бид ороо босоо цаг үед амьдарч байна. Юун тэр ерөнхийлөгчөөрөө төгсөх моральтай манатай.
Баттулга, Алтанхуяг нар бол сэтгэлгээгээрээ, үйлдлээрээ, үйлсээрээ шалгарсан улс төрчид. Тэдэнтэй зүйрлүүлэх, эгнүүлэх, харьцуулах улс төрчид одоохондоо төрөөгүй байна. Цаг нь болохоор залуус мэдээж тодроод л гараад ирнэ.
Нэг нь спиртний панзчин,хужаа нарын хам нөгөө нь охин хүргэнтэйгээ нийлж нүүрс үүрдэг нүүрсчин
Төмөр замын төсөл дээр мөнгө идсэн хэргийг шалгаж байсан мэргэжилтэн Гомбосүрэнг захиалж алуулсан хүн гэдэг ойлголтод хүрсэн. Алсан хүнд нь Х. Баттулга өршөөл үзүүлсэн.
Энэ нэг хогы хутгуур шиг эрүүтэй нөхөр АН ыг оршуулах замд нь орууллаа өөрөө авилгалаар бүхэл бүтэн сургууль хороололтой болсон хүн авилгалын эсрэг тэмцэхүү?
Гантөмөр гэж морь унасан толгойгүй дарга яаж намаа авч сонгуульд орно доо. Энэ удаа ч АН өнгөрөв бололтой дараа хүчтэй лидэртэй болоод залуус намаа удирдвал шанс байж болох л юм.
kkk одоо ардаас нь инээдэмтэй тайлбар xийxийн 4 жил өөрчлөлт xийгээгүй ерөнxийлөгчийг xэн сонгоx вэ дээ
Одоо xэцүү, өнгөрсөн байxаа
Хэлмэгдсэн ерөнхий сайд гэдэг нь үнэн шүү