Украинд үргэлжлэн буй Оросын цэргийн тусгай ажиллагаа хоёр жил дөрөв дэх сар руугаа орж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс Орос ялахгүй байх бодит шалтгаан, тэдний заль мэхийн тухай Украины Ерөнхийлөгчийн ярьсан, мөн украины УНИАН сайт, украины Freeдом телевиз, зарим гадаадын сайтуудын мэдээллээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Фронтын байдал. ОХУ-ын армийн бүтэлгүй давшилт үргэлжилсээр өнөө хүрлээ. Тавдугаар сарын 10-наас Орос нь Харьков мужид давшилтын ажиллагаа эхлүүлэв. Хилийн районы ганц нэг сууринг эзлэн авснаас өөрөөр ялалтгүй давшиж амьд хүчнээ их бууны зуушинд илгээсээр байна. Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырскийн хэлснээр Оросын цэрэг Харьков мужид шинэ фронт нээх гэж хамаг хүн хүчнээ барж байна. Баруун хойд хилийн Липца суурингийн орчим 10 километр цөмрөн орсон, Волчанскийг авах гэж бүтэлгүйтэн байлдсаар байна. Купянскийн чиглэлд улайртлаа давшивч ямагт няцаагдав. Украины зэвсэгт хүчин Харьковын нийт нутаг дэвсгэрт Оросын цэргийг нэвтрүүлсэнгүй, бүх атакийг нь няцаав. Одоо Оросын арми Липца, Волчанск, Тихий, Старица хавьд давшиж няцаагдан ухарч байна. Нескучное, Старица хавьд зэвсэгт мөргөлдөөн үргэлжлэв. Харин Харьков хот агаараас бүрэн хамгаалалтгүй, Орос нь өдөр шөнөгүй пуужин харваж, алсаас бөмбөгдөж байгаа тул Харьковын энгийн иргэд, иргэний байгууламжууд, орон сууцнууд хохирол амссаар байна. Оросын террористууд дан иргэний дэд бүтэц, хорооллуудыг онилон бөмбөгдөх ба тэсрэх түймэрдэх КАБ хэмээх том бөмбөгөөр Харьков, Дергач, Купянск-Узловый, Волчанскийг газрын хөрстэй нь тэгшлэх тактик сонгож, зөвхөн агаарын террор хийх болов. Хорсол занал тээсэн 10 мянган бөмбөг 2024 он гарсаар Украин руу хаяжээ. Сүрдмээр тоо. Украины ард түмэн бууж өгдөггүй, Оросын хорсол хараал зүхэл буцлаад нэмэргүй.
Явган цэргээ ихээр алдаж, нөхөн хангалтаар араас нь татан авчирч, фронт руу илгээн хоногтоо дор хаяж 1000-ыг алуулж байгаад ОХУ хотойх юм ер алга. Хүний нөөц ихтэй, хэзээ ч дундрахгүй, нэг үгээрээ бол Орост хүн шиг их юм алга. Харин Украинд хүн үнэтэй, тоотой гэдгийг украинчуудад мэдрүүлэх үүднээс хэргээр тэгж хайр найргүй алуулж байгаа хэмээн гадаадын цэргийн мэргэжилтнүүд дүгнэж байна. Олон зуугаар нь алууллаа гэхэд хариуд нь ганц КАБ бөмбөг хаяад нөхвөрөө хийчихнэ гэсэн бодол Оросын командлалд байгаа бололтой. Харьков мужийн хойд хэсэгт Оросын давшилт үндсэндээ амжилтгүй болов. Шалтгаан нь янз янз. Украины командлал Донецк, Запорожид хамаг хүчээ хаяад Харьковыг орхичихно гэсэн гэнэн тооцоо Москвад хийсэн, мөн давшилтаа товлосон хугацаанаасаа эрт эхлүүлсэн, өөртөө дэндүү эрдсэн. Орос нь хязгаарлагдмал хүчээр довтолгоог яаран эхлүүлж, томхон нөөцөө тэнд шилжүүлээгүйгээс Украины арми тэдний давшилтын хурдыг сааруулж удаашруулж чадсан. Тэгээд сөрөг довтолгоо хийх тактикийн боломжоо Украины зэвсэгт хүчин ашигласан хэмээн АНУ-ын Дайн судлалын хүрээлэн дүгнэжээ.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский “Нью-Йорк таймс” сонинд өгсөн ярилцлагадаа Оросын түрэмгийллийн мөн чанарын тухай ингэж ярьжээ.
- Оросын түрэмгийлэгчид хилийн ойролцоох өөрийн тосгон суурин руугаа зэвсэг техник, хүн хүчнээ авчирч, энгийн иргэдийн ард нуудаг. Биднийг барууны зэвсгээр Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг зөвшөөрөхгүй гэдгийг мэддэг учраас энгийн тосгон сууринг тэгж ашигладаг. Оросууд 100 км хилийн цаанаас пуужингаар харваад байхад бид яаж ч чадахгүй байна. Тэднийг довтолгооныхоо өмнө хүчээ хуримтлуулж, хилийн дээс алхаж байгааг харж байгаа ч Украины зэвсэгт хүчин тэдэнд цохилт өгөх бололцоогүй байдалд байна. Хамгийн шилдэг ATACMS, HIMARS, STORM SHADOW, SCALP зэвсгүүдээр ОХУ дахь тэдний цэргийн бааз, байрлалыг бид цохиж болохгүй. Тэгээд яаж бид эх орноо хамгаалах юм бэ?
- Украин нь зөвхөн алсын тусгалтай зэвсэг ашигласнаар Харьковт заналхийлж буй зүүн хойд зүгийн дайралтаас хамгаалж чадна.
- Украины агаарын орон зайд НАТО онгоцоороо нэвтрүүлэхгүйгээр оросын пуужингуудыг устгах боломжтой. Үүнд хамгаалалтын тактик байх ёстой.
- НАТО-гийн сургагч нар Украины газар нутагт сургалт явуулаагүй байна.
- Украин нь ардчилалын талаар хэн нэгэнд юу ч нотлох шаардлагагүй. Бид эх орноо л хамгаалж байна.
- В.Путин Украинд цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэж бодож байна, яагаад гэвэл тэр аминдаа хайртай.
- Ялалтын дараа бид гэр бүлтэйгээ, нохойтойгоо цаг хугацаагаа өнгөрүүлэхийг л хүсч байна. Өөр юу ч хүсэхгүй гэжээ.
Зеленский украины Freeдом телевизээр ярихдаа, “Орос бол түрэмгийллийн цорын ганц эх сурвалж мөн бөгөөд дайнаа байнга өргөжүүлж байна. Орос нь өөрийн бараг бүх хөршдөө заналхийлдэг. Орос бол атомын цахилгаан станц булаан авч радиацаараа ил тод заналхийлж шантаажилж байгаа цорын ганц улс мөн. Украин нь Оростой хэлэлцээ хийнэ хэмээн хуурагдаж мэхлэгдэхийн зовлон амсаж, хамгийн том туршлага хуримтлуулсан дэлхийн цорын улс болоод байна” гэж тэмдэглэв.
Зеленский Төв Азийн орнуудын сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Оросын золиос нь Төв Азийн орнууд болж мэдэхийг далдуур анхааруулжээ.
- Харьков чиглэлийн довтолгоонд хохирол 1:8 буюу Оросынх 8 дахин их. Долоо хоногийн дотор оросууд 2000-3000 цэргээ алдаж довтолгоонд орсон. Оросын арми Харьков муж руу 10 км урагшилсан ч хүнд техникээ фронтын шугам руу ойртуулахгүй байна. Яагаад гэвэл бид устгаад байна. Хэрэв гал зогсоох л юм бол тэд шууд нааш нь нүүлгэх болно.
- Путинтэй гал зогсоох тухай яриад утгагүй юм. Бид 2014 оны дараа Нормандын хэлэлцээ гэдгийг хийж байсан. Бид Путинтэй биечлэн уулзаж байсан. Манай цэргүүд зөвшөөрөгдсөн шугамын дагуу галаа зогсоож, их буу, хүнд зэвсэг хэрэглэхийг нь бид хориглосон. Гал зогссон уу, зогссон. Гэтэл оросын 20-30 мэргэн буучид 7 хоногийн турш аллага хийсэн. Ийм хүмүүст яаж итгэх билээ?
- ОДКБ-гийн болон Төв Азийн орнуудын алин нь ч Путинтэй цэрэг-стратегийн холбоотон байж чадахгүй. Бүгд 100 хувь Оросын халдлагад өртөнө. ОДКБ гэх мэт байгууллага бол өнөөдөр үнэн чанартаа Азийн орнуудад оросууд нөлөөлөх гэсэн оролдлого болохоос биш, танай орнууд Оросын улс төрийн бодлогод нөлөөлж огт чадахгүй.
- Сүүлийн 100 жилд хэн ч төсөөлж байгаагүй “галзуу, ухаангүй дайсан” гэж Путиныг нэрлэх байна. Эцэг, эхийн маань бидэнд өгсөн амьдралыг Путин булааж авах ёсгүй гэжээ.
“ОХУ-ын Ерөнхийлөгч бол бие даасан өөрийн үзэл бодолтой хүн биш. Украиныг үзэн ядсан орон зайд, зөвхөн түүнийг дэмждэг тойрон хүрээлэгчид дотор Путин байгаа учраас түүнтэй яриа хэлэлцээ хийх ямар ч боломжгүй” хэмээн Зеленский нэг яриандаа тэмдэглэжээ. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон америкийн зэвсгийг ОХУ-ын нутаг дэвсгэр рүү хэрэглэж болох эсэхийг асуухад: Тэд өөрсдөө юү гэж бодож байна түүгээрээ шийдэх ёстой гэж би үзэж байна. Тэд хариу цохилт өгөх чадвартай байх хэрэгтэй. Бид тэднийг зохицуулахыг оролдож байгаа нь тийм ч зохистой бодлого биш гэж би хувьдаа бодож байна гэжээ.
Youtube-д ийм нэг бичлэг байна. Нисэгчгүй онгоцны удирдлагын төвөө жирийн автобусанд нуучихсан оросын цэргүүд түүгээрээ гайхуулж харагдана. Зеленскийн хэлсэн үнэн байжээ. Хамаг пуужин, дрон, нисэгчгүй онгоцуудаа хилийн ойролцоох тосгон суурин, тариачдын байшинд нуучихаад шөнөөр харваад байдаг нь үнэн болох нь!
Украинд амжилтгүй байлдаж байгаа ч ОХУ нь АНУ, Европын эсрэг боломж бүрийг ашиглахыг зорьж байна. Орос дахь АНУ-ын өмчийг хураах зарлигт В.Путин баяр ёслолын байдалтай гарын үсэг зурж, тэгснээ Гүржийг дотроос нь бужигнуулж “Гадаадын агентын тухай хуулиа” тулгаж, Арменд Ерөнхий сайдыг нь огцруулах жагсаалыг өдөөн хатгаж, тэгснээ Путин Белорусс, Узбекистанд дуулиантай айлчилж гэх мэт. Эдүгээр Европ даяар “Нэг удаагийн агент” гэдгийг Оросын ФСБ, Цэргийн тагнуул моодонд оруулав. Оросын төлөө ашиглаад хаяж болох тролл, бууны нохдыг эрүүгийн ертөнц, ядуус, архичид, хар тамхичид, цагаачдаас элсүүлэн Украин руу илгээж буй зэвсгийн ба хүмүүнлэгийн тусламжийг замаас нь саатуулах, зогсоох, сүйтгэх даалгавартай “нэг удаагийн агент”-ын эрэлд Орос мордов. ОХУ-ын тусгай албад нь Европын орнуудад 5-р цуваа элсүүлэхдээ хорлон сүйтгэх, түйвээх, хүчийг нь сарниулах бүхий л нүх сүвийг ийнхүү ашиглана. Исламын орнуудын дүрвэгч цагаачдаар хил хязгаарыг нь дарамтлуулна. ОХУ-ын захиалгаар хорлон сүйтгэх ажиллагаа хийхэд бэлтгэгдсэн 9 хүнийг баривчилсан тухай Польшийн Ерөнхий сайд Д.Туск саяхан мэдээлсэн. “Зодоон, үймээн самуун дэгдээхийг оролдох, галдан шатаах, хорлон сүйтгэх ажиллагааны тухай бид ярьж байна. Латви, Литва, Швед, Эстон улсуудад ийм аюул ажиглагдаж, байдал ноцтой байна” хэмээн Туск хэлжээ. Эстонд 10 хүн баривчлагдав. Өөр Оростой хил залгаа, ойролцоо орнуудаас “нэг удаагийн агент”-ууд гарч ирээд байх бололтой.
Орос, англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл24
Гибрид дайныг жинхэнэ гардан хийж байгаа чинь нацист Укр, фашист НАТО, дайнч Америк байна даа Дүгэржавын Номиндарь гуай!
Галзуу сда вэ бүх юм нүдэн дээр болж байхад
орос украйны болон еврейн улс палестины дайнаас болж хятад орос араб энэтхэг дэлхий даяараа америк ёвропын ханцуйн доторхи нуусан хутга болгоныг таньж мэдэж лайны дараагаас хар муу санаа хорон арга нь эхэлснийг ойлгосныг орсын телевиз сайтууд илрүүлсээр байна харьковын иргэд орсуудыг ирэхийг туйлын хүсч байна аанай л украйнчууд оршин сууугчдыг хүчээр нэгжлэг хийж фронт руу ачиж гэрт нв украйн цэрэг барвцаалан суугаа тул иргэдийг орос цэрэг хамт алахыг хүсэхгүй дээ орос ухраагүй ээ хаьковыг авсны дараа ам асууяар
ээ номиндарь миньдээ " Гүржийг дотроос нь бужигнуулж “Гадаадын агентын тухай хуулиа” тулгаж," гэж шаасан байхын энэ чинь оросын хууль бишээ чиний долоодог анус чинь бүр 1938 оноос эхэлж одоо хүртэл өөрсдөө мөрдөж байгаа хууль,автор нь мөн анус,чи өөрөө үнэхээр ийм харанхуй мэдээлэлгүй амьтан уу? аль эсвэл жинхэнэ гадаадын агент юмуу?одоогийн мэдээллийн орчинд худал мэдээ түгээвэл 5мин дотор шалгачих боломжтой гэдгийг эрхбиш мэдмээрсэндээ???
Энэ зүйл одоо л болоод байгаа юм бишээ хэдэн зууны турш азийн орнуудад болж байгаам ердөө оросын үндсэн чаддаг юм нь хуучин ссср үед байсан бол хэдэн зуун мянгаар украйн руу азиас цэрэг татаад хаячих байлаа одоо хөг нь өнгөрөөд дэлхийд шившиг болж байна
Үнс болж байж худлаа ярих юм.
цэрэг олох гээд отоод нэгжээд байгаа тул украйн эрчүүд хил даваад орос руу зугтаж орж байна СЛАВА РОССИИ
Саяхан Монгол улсыг ШХАБ-д элсуулнэ гэж ОХУ-ын гадаад хэргийн сайд Лавров мэдэгдэл гаргаж бх юм! Монгол улс еерийн толгойгуй болж байгаа юм уу!!!
Жижиг улс оршин тогтнохын тулд том улсын нөөлөгт ордог. Монгол улсыг авч үлдэхийг том улсууд шийдэх гэж бу хэрэг. Жижиг улс өөрийн технологи байхгүй тул бүх талаараа том улсаас хамааралтай. Ядуу байж жижиг улс оршино. Тэрнээс баян жижиг улсыг хэзээч тайван байлгахгүй.
Тийм ээ. Элсэж болохгүй байгууллага
teneg orchuulga
Рашист Орос задартугай.
хэдн зуун үндэстнийг агуулсан америкад сая бараг хүн бүр буутай америкад иргэний дайн арах дөхлөө хар америк хочр мянган онд гучин сай болсон байсан одоо нэг аййл арваад хүүхэд гаргадаг юм чинь гучин жилд зуугаад сая болсон байхоо хар америкууд реалист марксистууд учраас орост итгэдэг
УКРАЙНЫ ЁРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ АЙСАНДАА ХИЙГЭЭГҮЙ ЁРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭРХ МЭДЭЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОН ХОРИН НЭГЭНД ДУУССАН АРДЧИЛАЛ ГЭСЭН ИЙМ Л ХОГ ДОО
Алуулж байж ялж бна гэж хамаг эрчүүдээ хядуулж байх юм нэгэнт газар нутгаа аваад нүүж чадахгүйгээс хойш мөнхиын хөрш орос ахан дүүстэйгээ эвтэйхэн амьдарч бодит байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй барууны холбоотон мөнхиын зэвсэг ткхник эд мөнгөөр дэмжихгүй нэг л өдөр хаяна Украйн хохирч бүр газрын хөрснөөс Укрхйн байхгүй болох асар эрсдэлтэй Зеленский минь надаас дор бх гэж
Украйн чернобылийн цөмийн станцаа хэрхэн аюулгүй болгох вэ гэж бодохоор яах аргагүй орос тэднийг аварч чадна. Иймд орост хурдан украйн бууж өгөх нь ирээдүйтэй харагдана.
Путлерийн женко босоо хөхчүүд зодоон хэрүүл өдөж сонгогчидийн өмнө АН ыг муухай харагдуулах нусгай ажилалгаа явууллаа Рашист Лавров сайд Монгол улсыг ШХАБ-д элсуулнэ дарамталсан мэдэгдэл хийлээ Facebook сошиал сүлжээг оросын троллууд эзлэж Монголын эдийн засгийг хөгжүүлэх олон төслийг хужаагаар айлгаж гацаах Ардчилалыг АН ыг Украйны дэмжигчидийг Элбэгдоржийг Батүүлийг үзэн ядах хулгайч авилгал алуурчин мэтээр гүтгэх Цэрэг арми Цагдаа Тагнуулд Монголын эрх ашгийн оронд оросын эрх ашгийг хамгийн түрүүнд хамгаалахыг уриалсан пост бичиж тараасаар байна Энэ бүгдийг оросын гибрид дайн гэж нэрлэдэг Бид эх орноо оросын гибрид дайнаас чөлөөлөх ёстой Оросын нутагт үүссэн оросуудын байгуулсан МАНд биш орост урвасан Женкочуудад биш Монголын нутагт үүссэн Монголчуудын байгуулсан АН болон Хүн намд саналаа өгөх нь оросын гибрид дайнаас чөлөөлөх зам эхэлнэ
ЭНЭ НЭГ НУУЦ НЭРТЭЙ ШААДАГ ГАР ЭРЭГТЭЙ ЖИНГЭР ЮМ БИЛЭЭ
Орос хэзээнээсээ хөршүүдээ зовоож ирсэн хаяа муутай айл даа. Түүх гэрчилнэ. Одоо ч манай хойд хил дээр "архичидын" арми нь бэлэн болчихоод байгаа юм биш үү? Энэ сонгуулийг бужигнуулах гээд "V цуваа" нь бэлэн байдалд орчихоод дохио хүлээгээд сууж байгааг анзаарч байгаа биз дээ, ардууд аа...
Ukrainchuud.mundag.umaa.mongolchuudshig. honi.golog.bolohgueel.gej.bna
Номиндарь гичий сонин.мн үзэл санаа тусгагдаагүй гэж дандаа шаана давхар шаана.Гичий минь чи яаж ч хуцсан Орос л ялна.Одоо хүлээн зөвшөөр
Орос сөнөнө
барууны нохой их хуцваа. украйн удахгүй хэлээ унжуулж, цагаан тугаа өргөнө
барууны суртал нэвтрүүлэгчаа украйн удахгүй гараа өргөнө