sonin.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс нэр дэвшигч болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг 2024 оны тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хүлээн авсан юм. 


Тэгвэл Монголын улстөрийн барууны үзэл баримтлал бүхий "Эрх Чөлөөний Эвсэл" намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр 101 гишүүн бүртгүүлсний 51 нь хуульд заасан баримт бичгийг хангаж, тус намын сенатын гишүүдийн /2024.05.20/ олонхийн саналаар тогтоол баталж, "Сонгуулийн Ерөнхий хороо"-нд нэр дэвшигчдийн материалаа хүлээлгэн өгсөн байна.