ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 24 /VOA/. Газын эрэгт Америкийн талын барьсан хөлөг онгоцны түр зогсоолоор нэвтрүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг Газын зурваст хүргэж эхэлсэн тухай АНУ-ын албаны хүмүүс мэдэгджээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан лхагва гарагт Цагаан ордонд мэдэгдэхдээ, Газын зурваст тусламж ирж байна, бид үргэлж илүү ихийг хүсэж байдаг тул тусламжийн хэмжээ одоогоор бид бүгдийн сэтгэлд нийцэхээр биш байна гэжээ.
Батлан хамгаалах яамны тооцоолсноор, лхагва гаргийн шөнө гэхэд 800 гаруй тонн тусламж ирсэн байна. АНУ өдөрт усан онгоцны зогсоолоор дамжуулан 500 орчим тонн тусламж, өдөрт 90 орчим ачааны машинаар барааг хүргэнэ хэмээн найдаж байна гэж Тэнгисийн цэргийн дэд адмирал Брэд Купер CNN телевизэд мэдээлжээ. Газын ихэнх нутаг өлсгөлөнд нэрвэгдэхийн ирмэг дээр байгаа үед энэ тусламжийг үзүүлж байна. Гэхдээ зарим газарт өлсгөлөн нүүрлэсэн гэдгийг хүмүүнлэгийн тусламжийн байгууллагын зарим төлөөлөгч хэлж байна.
Тусламж өнгөрсөн долоо хоногт усан онгоцны зогсоол дээр ирж, ачааны машинуудад ачсан бол олон хүн ачааны цуваа руу дайрч, хүнс, эд зүйлсийг булаан авчээ. Уг хэрэг явдлын улмаас нэг хүн амиа алдсан байна. Үүнтэй холбогдуулан тусламжийн байгууллагууд хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд цувааг тээвэрлэх аюулгүй замыг сонгон ажиллаж байна.
Үүний зэрэгцээ Израилын танкууд лхагва гаргийн шөнө Газын өмнөд хэсэгт орших Рафах руу дайрсан тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Рафахт цэргийн ажиллагаа явуулж хүчтэй бөмбөгдөх болсон нь олон мянган хүнийг тарж зугтахад хүргэсэн байна.
Тэнд ХАМАС бүлэглэлийн гишүүд нуугдаж байгаа тул довтлохоос өөр сонголт байхгүй гэж Израилын тал мэдэгджээ. Саяхныг хүртэл Газын 2.3 сая хүн амын тэн хагас орчим нь орогнож байсан Рафахт Израилын арми цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш 800 мянга орчим хүн дахин дүрвэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Хүн төрөлхтнийг боолчилж дэлхийг жанжлах хүсэлтэй барууны мөнгө хэвлэдэг хувийн компанийн эзэдүүд америк тэргүүтэй барууны орнуудын эрх баригчид болон ЕХ НҮБ-аар дамжуулан хүмүүнлэгийн тусламж нэртэй галт зэвсэг мөнгө санхүү хүнс эм тариа гутал хувцас янз бүрийн тусламж илгээдэг.
BALAI MIN YAVJ SHIZOGEE EMCHLUUL
Чи л жинхэнэ шизотойгоороо очиж эмчлүүл.