"Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар малчид мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: "Ардын хувьсгалаас хойш 100 гаруй жил өнгөрлөө. Энэ хооронд олон засаг солигдсон ч Монголын нүүдэлчин малчдын талаар ийм том хэмжээний бодлого гаргаж байсангүй. Янз бүрийн хамтрал, коммун, нэгдэл бол байсан. Өнөөдрийн "Шинэ хоршоо" хөдөлгөөн бол малчдын хувьд, бэлчээрийн мал ахуйн хувьд хувьсгал боллоо гэж үзэж байна. Учир нь Үндсэн хуулинд мал бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтанд байна гэж заасан.
Үүний дагуу төрөөс малчдадаа итгэж, малчид нь бие биедээ итгэж амьдрахгүй бол жалгын нэг байвал ган зудад нэрвэгдэх юм бол өнгөрсөн өвөл шиг юу ч үгүй хоцрох нь гээд энэ бодлого гарсан байх. Энэ талаар 21 аймгийн 330 сумын малчдын төлөөлөлтэй уулзлаа. 1992 оноос хойш яригдсан асуудал өнөөдөр биеллээ оллоо.
Төр засагт ямар нам байх нь хамаагүй, оновчтой шийдвэр гаргалаа. Энэ бол жинхэнэ хувьсгал гэж бид хүлээж авч байна. Мал бол шавхагдашгүй баялаг.
Цагийн хүндэд тархай бутархай байснаар мал гэлтгүй хүнийхээ эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй, байгалийн өмнө хүчин мөхөстдөг. Тийм ч учраас "Шинэ хоршоо" байгуулах нь зүйтэй. Хоршооны гишүүд бага хүүтэй зээл авч, хоорондоо нэгдэж хашаа саравч, худаг усаа сайжруулах, ногоон тэжээл тариалах гээд өвлийн бэлтгэлээ базаахад нь маш дэмтэй юм. Арилжааны банкнаас 20 гаруй хувийн хүүтэй зээл авсан ч тэр зээлээ төлөөд явдаг байсан. Тэгвэл өнөөдөр малчид 6 хувийн хүүтэй зээл авснаар маш том боломжийг бий болгож байна. Энэ асуудлыг улстөржүүлэлгүйгээр явуулах нь зүйтэй.
Бид байгалийн дөрвөн цагийн эргэлтэнд хатууг сөрж, урдах ажлаа хийгээд л явдаг. Тийм ч учраас малчдыг дэмжсэн бодлогыг олон талаас нь дэмжиж, малчид бид ч хамтын ажиллагааг өрнүүлээд явах нь зүйтэй. Ялангуяа залуу үеийн малчид цөөрч байна. Ийм учраас "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг дэмжиж явуулах нь зүйтэй гэж харж байна. " гэв.
М.Чой
Сэтгэгдэл17
МАН-ын хулгайч нар мөнгийг ч гамгүй цацаж байна даа….удахгүй долларын ханш дахиад л өснө яана даа яана….
Хохино ээ үхэрээ. кккк
шинэ хөдөөг ардчилсан намын ардын дайснууд эсэргүүцэж байна
Зарим хорооны ахмадууд намаас үе үе мөнгө авдаг гээд л цуураад байна. Хаанаас гаралтай мөнгө вэ гэдэг л их сонин байна
Шинэ хоршоог дамдуурахдаа тулсанАН-ын гишүүд л эсэргүүцэж байгаа юм. Дандаа өнгөтэй өөдтэй юмыг л үхэн хатан эсэргүүцэнэ шүү
МАН-ын хулгайч нар мөнгийг ч гамгүй цацаж байна даа….удахгүй долларын ханш дахиад л өснө яана даа яана….
Хохино ээ үхэрээ. кккк
монгол улс доллараар худалдаа хийдэггүй рубль юан байхад хангалттай
би суманд гурван шинэ хөдөө хоршоо байгуулах зөвлөгөө өгч байгууллаа АРДЧИЛСАН НАМЫН хүмүүс шинэ хөдөөг маш их эсэргүүцэж байна хөдөө сүү хатаагч япон швед машин хэрэгтэй байна мөн ширээний гучин литр цөцгий цохиж пакт масло гаргагч хэрэгтэй байна гэнээ
Мал нь банкинд Малчинд нь өрөнд
Малчид өрөнд орвол тэглэчих байх гэж горьдож магад, тийм юм байхгүй шүү
Газар нутагаа хамгаалах болохоор нэгдэж чадахгүй байгаа хүмүүс хоршоо болоод хол явах болуудаа
Газар нутагаа хамгаалах болохоор нэгдэж чадахгүй байгаа хүмүүс хоршоо болоод хол явах болуудаа
Мөнгө өгөх гэж байгаа юм чинь дэмжихгүй яахын мал чид
Хоршоо байгуулж банкгаас зээл аваад, сай хан үрж тансаглаад, 28 оны сонгуулийн өмнө тэглүүлнэ ш дээ, айх юм байхгүй.
Malchid hamtrah horsoogoor ergejih ni zyitei!!!!ene bol tednii amidrald sine erin ireh ni damjigggyi ee!!!nytag ysaan bylaachaldahgyi eb negdeldee saitar baibal ted maani saihan ireedyi baigaa daa!!
Зүйтэй ч байж болох. Яагаад яг сонгууль тааруулаад яаран дааран энэ ажлыг хийгээд байгаа нь асуудал шүү дээ. Сонгуулийн хуулиар энэ бол санал худалдан авалт биз дээ.