sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 23 /AP/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас /БНН/ нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөж байсан Никки Хейли ирэх 11 дүгээр сард болох сонгуульд Дональд Трампын төлөө саналаа өгнө гэдгээ лхагва гарагт мэдэгдлээ.


Тэрбээр өрсөлдөгчөө ширүүн шүүмжилж байсан хэдий ч ийм шийдвэр гаргасан байна. 11 дүгээр сарын 5-нд Д.Трамп, Ерөнхийлөгч Жо Байден нар Цагаан ордны тэргүүнийн сонгуульд дахин өрсөлдөх үеэр Н.Хейлигийн дэмжигчид хэнд саналаа өгөх талаар олон таамаглал гараад байсан юм.


Н.Хейли энэ оны гуравдугаар сард БНН-ын сунгаанаас нэрээ татсан боловч түүний нэр саналын хуудсанд хэвээр үлдсэн юм. Тэрбээр сонгуулийн кампанит ажил явуулахаа больсон хэдий ч анхан шатны сонгуульд 10 гаруй хувийн санал авсан хэвээр байна.


Д.Трампыг төрийн тэргүүний албыг хашиж байх үед НҮБ дахь АНУ-ын Байнгын төлөөлөгчөөр хоёр жил ажилласан Н.Хейли сонгуулийн кампанит ажлаа дуусгахаасаа өмнө ганцхан муж улсад болон Колумбийн тойрогт ялсан бөгөөд Ерөнхийлөгч асантай ширүүн өрсөлдөж чадаагүй юм. 



Э.Хулан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг