Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар ерөнхийдөө өөрийн түвшний мэдлэгтэй, энгийн иргэдийг бодвол энэ сэдвийг гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлж байна. Энэ удаа Украинд бүтэлгүйтэж байгаа Оросыг арай өөр өнцгөөс хөрвүүлэн буулгая.
Ираны Ерөнхийлөгчийг хэргээр алсан, үхүүлсэн байх магадлалтай гэж үзсэн Оросын тусгай алба В.Путинээ тусгай хамгаалалтад авчээ. Онцгой түгшиж байгаа нь энэ мэдээнээс харагдаж байна. Путиныг хорлож алах магадлал Орост өндөр байгаа нь харагдлаа гэж Орост тооцоод эхэлжээ.
Магадлал үнэхээр өндөр юм. Эр нөхрөө, хүүгээ, ахыгаа, дүүгээ Украин руу явуулаад их бууны сумны бай болгуулаад хар ууттай шарил хүлээн аваад араас нь хэдэн одон медаль, нөхөн төлбөрт нь хууртчихсан суугаа оросын мянга мянган жирийн иргэд Зеленский, Украин, НАТО-г үзэн ядахаасаа илүүтэй үзэн ядалт нь Путин руу чиглэнэ гэдгийг Оросын суртал нэвтрүүлэгчид, Оросын тусгай албад мэдрэхийн цаагуур мэдэрч байгаа бололтой. Тиймдээ ч ойрын үед Путинг онгоцоор нисгэхгүй, хааш нь ч явуулахгүй гэж шийджээ.
Унгарт Ерөнхий сайд В.Орбаныг эсэргүүцсэн жагсаал цуглаан Унгарын олон хотуудад тархсанаар Путины Европ дахь цорын ганц холбоотон дээсэн дөрөөн дээр ирэв. Оросын эрх ашгийг хангана гэснийхээ шанд хувьдаа 600 мянган долларын хахууль авсан гэсэн мэдээ хоёр жилийн өмнө тархсан. Хойд хил залгаа Словакт нь Ерөнхий сайд Р.Фицог буудаад алах шахсан. Иймд Унгарын Орбан дараагийнх нь болох вий гэхээс эмээж хуяг дуулга, хамгаалалтаа улам нэмэгдүүлэв.
Орбаны өнгөн дээр 20 жилийн турш Унгар орон, унгарчууд өөдөлсөнгүй. Оросыг бараадаж гүйгээд олон улсын нэр хүндээ алдав, эдийн засагт нь авилга, хээл хахууль, дээрэм тонуул нүүрлэсний дүнд Унгар нь араасаа Европын Холбооны хоёр дахь ядуу улс болов. Хүн амын ядуурлын түвшингээр Орос, Ирантай зэрэгцэв.
Орбаны тэнэглэл бүр хэтэрч, 1956 онд Улаан армийн танкууд Будапештын эрх чөлөөний босогчдыг цус урсган хүйс тэмтэрч, Дунай мөрөн дэх Чепел арлыг Улаан армийн нисэх хүчин бөмбөгдөж газрын хөрстэй тэгшилж байсныг мартуулаад зогсохгүй, эмгэнэн дурсахыг нь ч хориулж чадсанаараа Москвагийн хувьд хамгийн үнэнч зарц болохоо харуулж чаджээ. Гэхдээ энэ үзэгдэл цаг нартай юм. Нэг л өдөр эрх чөлөөнд дуртай Унгарын ард түмэн Орбаныг шүүнэ. Орост үнэнч байлгах гэсэн Кремлийн бодлогын золиос нь “Гүржийн мөрөөдөл” нам өөрөө болчихоод, тэнэглэлийнхээ оргилд хүрч байгааг дэлхий дахин яг одоо харж байна.
Оросоос хамааралтай байна, Орост үнэнч зүтгэхийн цаад утга учир нь ядуугаараа үлдэх, дэлхийгээс тасрах, ганцаардах явдал мөн гэдгийг Унгар орон ийнхүү харуулж нотлож чадаж байгаа нь бусад улс орнуудад сургамж болох ач холбогдолтой юм.
Оросоос хамааралтай байсныхаа шан хөлс, өртөгийг украинчууд яг одоо цус амиараа төлж байна. Орос сайхан. Орос хүн сайхан. Орос хэл соёл сайхан. Тэр тухай биш. Яг Оросынх болж хүнийсээд эх орныхоо эрх ашгийн дээр Оросын ертөнц гэдгийг тавиад, бүр бурханчлаад, түүн дээр нь Кремлийнхэн тоглоод бүрэн эрхшээгээд, яг Белорусс шиг болгон, улмаар Их Оросын эзэнт гүрний мэдэлд авах дээрээ тулсны өр төлөөс Украинд маш хатуу буусныг л бид хоёр жил харлаа. Орост найрсаг хандсангүй гэсэн ерөнхий, сайхан үгийн шалтгаар, хэрэг дээрээ Оросын боол дагуул, зарц, бууны нохой, тоглоомын улс болсонгүй гэж хорссондоо Путин Украиныг газрын хөрстэй тэгшлэхээр эргэлтгүй шийдсэн шүү дээ.
Украин нь Оросоос хэт хамааралтай байсан тухай Зеленский өчигдөр хөндөн ярьж байгаа нь ТВ-ээр гарав.
Түүний ярьсан нь:–Украин, Крым нь газар нутгийн хувьд л Украин гэж нэрлэгдэж байсан болохоос үнэнийг хэлэхэд Украин нь тусгаар тогтносон улс биш байсан. Бид дуу хоолойгоо ч хүргэж чаддаггүй, Парламент, Засгийн газар, бүх институцэд Оросын талыг баримтлагчид дүүрсэн байв. Крымд гэхэд л Оросын цэргийн флот байрлаж байсан. Тэд яг лагерьтаа ирж амарч байгаа юм шиг 2 рубль шидчихээд л явдаг. Украин тусгаар тогтноод 30 жил өнгөрсөн ч бүх зүйл Оросоос хамааралтай. Намайг 2019 онд Ерөнхийлөгч болоход хамгийн том хоёр намын нэг нь Оросын тал баримтлагчдын нам байсан шүү дээ. Нуугаад байх юм алга.
Тусгаар тогтносон улс байна гэдэг бүрэн тусгаар тогтносон байхыг л хэлнэ. Бид бүгд Украин улсынхаа л төлөө үйлчлэх ёстой, өөр зам байхгүй гэжээ.
Оросын түрэмгийллийг магтдаг тролл нэртэй хараалч монголчууддаа дахиад л хандан уриалъя! Оросын террорист дайныг ялна гэдэгт итгэсэн монгол хүн ганц нэг байгаа нь шившигтэй. Түүхэн үнэнд гүйцэгдэх цаг ирнэ. Хүнлэг ёсны төлөө, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө, газар нутгийнхаа төлөө Украины ард түмний тэмцэл нэгэн цагт ялна. Тэр үед соёлт ертөнцөөс тусгаарлагдаж, барууны хоригт орж, оросын түрэмгийллийн жинхэнэ хохирогч нь тролл монголчууд болно. Тэр үед Таны шүтдэг, бахархдаг оросын олон генерал дайны гэмт хэрэгтний ширээнд гавтай сууж байх болно. Одоо Оросоос хөөрч Украин руу пуужин харваж байгаа нисэгч болгон, пуужин харвах товчлуур дарж байгаа, гал нээх давших тушаал өгч байгаа орос офицер болгон бүгд дайны гэмт хэрэгт татагдана. Хэдэн зуу, хэдэн мянгаараа. Путины дайныг өөгшүүлж дэмжсэн дайны хам хэрэгт орохгүй баймаарсан! Путин ялна гэсэн итгэлтэй бүх хүнд ингэж зөвлөе!
Орчуулж тайлбарласан Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Сэтгэгдэл72
Bravo Ukrain. Saihan tailbarlasan bn. Oya, Puyanuud unshaarai
бэлтгэл хошууч Адьяaгийн Батсайхан та цэргийн хүн байж Орос-Украйны дайн гэж хардаг нь харамсалтай. Бодит байдал бол НАТО-гийн зүүн тийш санаархсан түрэмгийлэлээс болж Украйн улс золиосон гарч Орос өөрийгөө хамгаалах аргагүй байдалд орж байна. НАТО-гийн хувьд Орос-Украйн байлдаж л байвал сайн гэсэн бохир бодлого явж байгааг харахгүй харалган юм байна та!
Хүний боол явах хэцүү, их үнээр ч бай эрх чөлөөнд тэмүүлж буй Украин улс мандан бадраг. Үүнийг оросын боолууд- монгол оркууд ойлгохгүй
энэ хошуувчийг ояануудаа битгий тоо,номиндарь,сүхбаатар энэ 3 хэдэн ₮ салгаж л байг л дээ,монголын л иргэд шүү дээ,украйны асуудал дууссан,ялагдаад газар нутгаасаа чухам бүгдийг үү,ямар нэг хэсгийг алдаад зогсох уу? дээрээ тулсан,анус оростой найрамдаж,авах юмыг оройтоогүй дээрээ өгөөд сал гэж дарамталж,тусламжаа хойшлуулаад улам хэцүү байдалд оруулсан ийм л байгааг бүгд мэдэхийн дээдээр мэдэж байгаа,эх орныхоо эрх ашгийг хамгаалсан удирдагч бүрийг барууныхан оросын талынх гэж үздэг,одоо бүр терророор айлган дарамтлах аргад шилжсэн муухай адгийн новшнууд
БИЧЛЭГ ХАРААЛ ДАЙРАЛТ ЗЭРЭГ НЬ НӨГӨӨ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙНХ БОЛОЛТОЙ. ТЭР ХУЛГАЙЧ ЭНЭ ХҮНИЙ НЭРЭЭР САРААЧСАН ЗҮЙЛЭЭ ГАРГАДАГ БАЙЖ МАГАДГҮЙ САНАГДЛАА
БИЧЛЭГ ХАРААЛ ДАЙРАЛТ ЗЭРЭГ НЬ НӨГӨӨ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙНХ БОЛОЛТОЙ. ТЭР ХУЛГАЙЧ ЭНЭ ХҮНИЙ НЭРЭЭР САРААЧСАН ЗҮЙЛЭЭ ГАРГАДАГ БАЙЖ МАГАДГҮЙ САНАГДЛАА
Орос ялна ялахгүйд гол нь бишээ. Гол нь орос хятад хоёр ойртон холбоотон болчихоод байгаа нь америк баруун европчуудийг айлгаад байгаа юм. Хүчний хувьд орос хятадын холбоо нь барууныхнаас илүүрхээд байгаагаас болоод украйн улам доройтоод алсдаа нутагийнхаа хагасыг бүрэн алдах магадлалтай байна. Хүчний харьцаа хаашаа илүүрхэж байгааг л илүү тооцож байхгүй бол украйн шиг их гүрнүүдийн сөргөлдөөний золиос болох магадлал манай монголчуудад ч тохиолдохыг үгүйсгэж болохгүй
Эмээ уу,,,
Америк орос хятад гурав хоорондоо учираа олж байхад украйнчууд хажуугаар нь орж их л том америк ахтай гэж цор цор хэмээн олон юм донгосч байгаад орос ахдаа нэг сайн алгадуулж байна даа. Америк ах нь украйныг хичнээн баатарлагаар зодолдож байхад нь хүртэл олигтой тусалж гийгүүлсэн юмгүй худлаа хошгоруулахаас цаашгүй л байхиимдаа. Угаасаа том ах нарын хэрүүлд жижэгүүд огт хамаагүй л байдаг байхгүй юу.
Бэлтгэл Хошууч Батсайхан таны,,,амарыг эрье,,,баярлалаа,,,СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,ишакын оросын фашизмд мөхөл,,,хурай,,,хурай,,,хурай,,,
1xbet чинь мглд ороод ирчихсэн. wiki тайлбар нь украин хэлээр. https://youtu.be/Xq6B5X-eaUo
бэлтгэл хошууч Адьяaгийн Батсайхан та цэргийн хүн байж Орос-Украйны дайн гэж хардаг нь харамсалтай. Бодит байдал бол НАТО-гийн зүүн тийш санаархсан түрэмгийлэлээс болж Украйн улс золиосон гарч Орос өөрийгөө хамгаалах аргагүй байдалд орж байна. НАТО-гийн хувьд Орос-Украйн байлдаж л байвал сайн гэсэн бохир бодлого явж байгааг харахгүй харалган юм байна та!
Украин ялбал Монгол ялна
Хн чи л тэр АНУын хошного дотор амьдарч байгаа хохолуудтайгаа хамт үх нь биз. Орос ялагдвал Хятад ялна гэсэн үг малаа
Монголын ТУСГААР ТОГТНОЛ нь Орос,Хятад хо ёрын эвлэрэл дээр тогтдог уу, зөрчил дээр тогт дог уу ?! Сайн тунгааж бодоцгооё оо !
Монголын ТУСГААР ТОГТНОЛ Орос-Хятадын тэнцвэр дээр тогтдог. Манайд тэр Украйн хамаа ч байхгүй, угаасаа биднээс хамааралгүй шийдэгдэх зүйл. Харин манайх хөршүүдтэйгээ эвтэй байж тэнцвэрийг нь бариад байж байвал манайд ашигтай.
Хошууч гуйа танд хэдэн бор өгөөд та хараа ерөө авч уусан байж болноо.Гэхдээ юм бичмээр бол эрүүлдээ бичих хэрэгтэй гэж багш чинь заагаагүй юмуу.😂😂😂
Tsergiin bodlogo meddeggiu hun bichij . Ehk opon gedeg oilgolt tui ch alga
Украйны Бандерачууд хэрхэн яргалал үйлдэж байсныг эхлээд ойлгочихоод дараа нь олон долоон юм сараач Батсайхан гуай. Чиний тэр Украйнд сурч байсан тэр л биз дээ хэнд хамаатай юм бэ???
Украйн нэг биш гэдэгтээ гол учир байгаа.Зүүн Украйн бол Орос.Баруун Украйн бол Зөвлөлтийн үеэс Оросуудын эсрэг байсан.
ТА ОРОСТ ДУРГҮЙ БАЙЖ БОЛНО.ХУВЬ ХҮНИЙ Г.М. ДОНБАСТ ОРОС ХЭЛЭЭР ЯРИХИЙГ ХОРИГЛОЖ БАЙСНЫГ ОДЕССТ ГАЛДАН ШАТААСНЫГ. КРЫМ ЧИНЬ УГ НЬ ОРОСЫН НУТАГ ТЭГЭЭД СОНГУУЛЬ БОЛСОНЫГ ФАШИСТ БАМБАРТАЙ БАНДЕР ЖАГСААЛ БОЛДОГИЙГ МЭДЭХ ҮҮ.
За,,,,шаа чи,,,,
Крым Оросын ч Украйны ч нутаг биш.Тэдэнд аймаглан устгуулсан Татаруудын нутаг.
Үнэн
Унгар хэзээ ч оросод сайн байгаагүй.Гэхдээ өнөөдөр баруун Герман шиг хал дээрээ босож чадаагүй тул ард түмнийхээ амьдарлыг золиослоод шууд оростой муудаж чадахгүй.газ,цахилгаан,худалдаа одоохонд хямд учраас тэр.Орбан ухааннтай ард түмнээ бодож тэр.
Үнэн.Унгарчууд прагматик байгаа нь хэд хэдэн шалтгаантай.Гол нь Украйны Карпат Унгаруудын нутаг.Зөвлөлтийн үеэс Унгаруудыг оросжуулах тараах бодлого явуулж ирсэн нь Украйны үед замбараагаа алдсан.Хэлийг нь хориглож,дайнд Унгаруудыг бараг бүгдийг нь цэрэгт татан устгаад бараг одоо дуусч байгаа.Гэтэл Польшийн нутаг Лвов Тернопол,Румыны Бессараби хойд Буковинад эсрэгээрээ цэрэгт татагсдыг орон нутгийн хүчинд хамруулж бараг дайнд явуулахгүй байгаа.
ХӨӨЕ БААСНЫ ХАРАА? БАРУУН ӨӨДЛӨӨД ДЭЭШЛЭЭД БАЙГАА НЬ ХАА БАЙНА. ОРОС ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИЖ БАЙНА. ЭНЭ МУУ ШААДАГ ГАРЫГ ТАШУУРД
ХӨӨЕ БААСНЫ ХАРАА? БАРУУН ӨӨДЛӨӨД ДЭЭШЛЭЭД БАЙГАА НЬ ХАА БАЙНА. ОРОС ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИЖ БАЙНА. ЭНЭ МУУ ШААДАГ ГАРЫГ ТАШУУРД
Хөөе,,,баасны ногооноо,,,,эмээ уу,,,,
Цэргийнхэн улс төрийн мэдлэг муу нь харагдлаа. Энэ дайн Орос укрианы дайн биш. Орос НАТО нэрт хоёр ертөнцийн дайн. Цаашид ч олон зуу олон мянган жил хоёр ертөнц зэрэгцэн оршино. Энэ бол хүний ертөнцийн хууль
хоёр хүн байгаа цагт үзэлцнээ хууль гэнэ үү. вьетнамын дайн, … утгагүй гарсан. гм гм. жон керри төмс дамжуулаа биз дээ. хонины ээлж.
төмсний спирт уксус болов
тэнэг мин украйн орос 2 чин нэг үндэстэн нэг улс шүү дээ Монгол гэдэг үндэстэн халх ойрад гэдэг шиг нэг юмыг 2 тал болгож яс хаяж нэгээр нь нөгөөг нь үзэн ядуулж алалцуулж бгаа Ану ЕХ бол манж хятад бодлогыг хэрэгжүүлж бгаа
Манж Хятадаа? Орос Буриадууд харин Монголчуудыг дотор нь хужаа хасаг хүн биш гэж турхирдаг.Гадагшаа Хятад Казах Америк Япон гэж турхирдаг.
улаан шарын байлдаан. хувь levelee дуусгаагүй төгсөрчлөө. https://youtu.be/qwExXM5Em20
Энэ бас нэг эргүү тэнэг хог гараад ирлээ, бас хошууч гээд байгаа,тэнэг новш богдын хугацаагүй цэргийн албатай болгохыг хүсээ юу
хэрүүлийн алим юув? улаан алим идлээ пандорын хайрцгийг л нээгээд байгаа байхгүй юу. байн байна онголзуулаад. ихээр төрүүлээд. тэгээд юунаас болсноо мэдэхгүй уйлаад. там таггүй
энэ хошууч ч гэх шиг тэнэг Дүлзэнгүүдээ төрд гаргахаар улс сүйрдэгийн тод жишээг украин харуулж шившиг болж байна
стртегч болд шашны тагнуулд явсан юу болсон бэ. 80-иад онд ма гатнуулууд хөгшин ванчин ламтай уулзсан л гэдэг. яах болсон бэ. бүгд худлаа юу. монгол ёндонгьяцо. эцсийн шийдвэрийг монгол хэлэх.
энэ өөрийгөө цэргийн гээд бодчихсон лалрт ямар геополитик улс төр цэргийн ажиллагаа улс орны эрх ашиг энэ тэрт ямар ойлголт алга.телеграмын худлаа үнэн мэдэгдэхгүй троллёруудын мэдээг орчуулсан юм бхйнаа. чааваас өрөвдмөөр хог вэ
вий 1967
Delhiin geopoltekiig cham shig armid hoshuuchaas deer garaagui ulirsan ahlagch medehgui l dee. bichej buin vnen ineedtei bna. ungar uls evropdoo harin hogjij deeshilsen uls shuu.slavok uls uuriin bodolgotoi tusgaar uls shig baisan da. Naad buuduulsan hvn chin slovakiin eronhii said 3 udaa hiij bgaa uls oronoo hogjuulsen ner hvndtei hvn l dee. Odoo krem donbass odess herson poltav , harikov geed bvgd orrosuud amidardag orosiin uguuli nutag da.Ukiran bol zah hyazgaariin orosuud yum l daa. Baruun ukirain l polsh avistri ungar ulsiin medeled 300 jil bolood 1940 ond polshoos irsen tul ted orosiin hubisgal, osgolon , 1930 vildvervvjilvvlt, helmegdvvlelt geh zvilsiig ogt vzeegui yum daa. baruuni ukirainii 6 muj bol 1940 ond orosd irehdee dainii ved germantai hamtarch ajillaj hargis tsagdaa azov, galtsi divez bguulij zhu -iin esereg baildaj blaa. iimees ene baruun ukrainuud 1990 onoos uls oronoo ukrainjuulij
Хагас нь үнэн хагас нь худлаа мэдээ л байна
Энэ хүн цэргийн хэргийн тодорхой мэдлэгтэй байх л даа. Түүнийгээ ярвал арай өөр хэрэг. Харин улс төр, олон улсын харилцааны талаар маруухан бололтой.Мэдэхгүй сэдвээр мэдэмхийрхэх хэрэггүй байлтай. Жижиг орны жирийн иргэнийхээ хэмжээнд л байвал зүгээр юм биш үү.Өнөө цагийн ухаалаг боловсролтой залуус танаар дут.
Монголчууд бид нэг юмыг л яс махандаа ойлгож явах хэрэгтэй. Хоёр хөршөөсөө салаад АНУ-руу нүүж чадахгүйгээс хойш энэ хоёр хөрштэйгээ л сайн байх хэрэгтэй. Тийм ч байгаа. Бас өнөөгийн бидний сайхан амьдрал энэ хоёр хөршийн хүчтэй Засаглалд байгаа гэдгийг ойлгож явах хэрэгтэй. Орос, Украйн гэж талцах бүр хэрэггүй. Түүгээр яваа гайг үүгээр чирдэгийн үлгэр болж мэднэ.
чи харин ч хоцрогдсон мэдээлэлтэй 19р зууны үеийн хүн байна Бид 21р зуунд амьдардаг Монголчууд бид Д2Дайны дараа том гүрнүүд жижиг орныг эзлэх 19р зууны үеийн бодлого төгсгөл болсоныг мэдээгүй явсаар 1990 оны ардчилсан хувьсгалаар оройтож мэдсэн байдаг Том гүрэн жижиг улс руу дайрвал хамтран холбоотон болж түрэмгийлэлд өртсөн жижиг орныг хамтын хүчээр чөлөөлнө НҮБ ийг байгуулсан Энэ дүрэмийг Хятад маш сайн мэддэг дүрэмээ мөрддөг Үүнийг мэдээгүй Монголчууд бид хятадад эзлэгдэнэ орос пропагандад тархиа угаалгасан Дүрмээ нулимасан орос улс Украйн руу дайрлаа Харин орос ялначууд Ирак Ливийг Америк бөмбөгдсөн факт гаргаж барьцаалдаг Ирак Ливийн дарангуйлагчид НҮБ ийн дүрмээ зөрчиж хөрш орнуудад дайн хийсэний төлөө Америкчууд бөмбөгдөх эрхтэй Түрэмгийлэлд өртсөн Украйн одоохондоо НҮБд хандаж цэргийн тусламж хүсээгүй чимээгүй байна
орос троллууд Бэлтгэл хошууч руу сүрэглэж дайрчээ троллууд сандарч байгаам байна Одоо Украйнд 200000 гаас илүү орос хэлтэй Украйны оросууд Путлерийн муулдаг фашист гэгдэх Бандерчуудтай хамт Украйн эх орноо хамгаалан тулалдаж байна Бандерчууд 200000 оросуудыг орос хэлээр ярьлаа гээд алаагүй буудаагүй шоронд хийгээгүй Гэтэл Путлерийн орос оронд Украйн хэлээр ярьж бичихийг хориглодог Украйн тугны өнгө дэмжсэн оросуудыг торгодог Бандерчууд олзлогдсон цэргүүдэд энэрэнгүй хандах зөрчвөл дайны гэмт хэрэгтэнд тооцно Женевийн гэрээг биелүүлдэг бол Путлерийн рашистууд олзлогдсон Бандерчуудыг буудаж цаазалж байгааг Украйны дронууд баримтжуулсан Баримтжуулсан бичлэгийг цуглуулж Гаагын шүүхэд шилжүүлэх болно Эцэст нь Оросын ухаалаг генералууд дайнд ялагдсаныг бүгд зөвшөөрсөн Путлер одоо дайнд ялагдсаныг зөвшөөрсөн генералуудыг баривчилж эхэлсэн Өчигдөр цэргүүдийн дунд алдартай Путлерчуудыг шүүмжилсэн Попов генералыг авилгал хулгайчаар гүтгэж баривчилсан байна Путлерчууд дайнд ялагдсан
Бэлтгэл хошууч биш байхаа. Эх орондоо тангараг өргөсөн хүн ийм элийрсэн юм бичнэ гэдэгт итгэл төрөхгүй бна.
Илжиг дудран хариулдаг хошуучин фюрер
mayor хотын дарга wahahaha. ерөнхийлөн захирах тэгвэл түмбэржүржиг үү. маршал? хийгээ унасан (хийморь).
за шаана биз
Zugeer har uhaanaar harhad amerik orosiin hil zalgaa ulsuudad tsomiin hoshuu bairshuulaad baihad yamar ch ih guren durgui in hurne bizde. Oros mexico-d tsomiin hoshuu bairshuulaad baival amerik yaah bol booj uhne bizde!!!
Hahaha estoi hutsaj bh shiv!!!
Та үнэхээр зөв бичжээ! Нуулгүй хэлэхэд армид ийм зөв бодолтой, ухаалаг хүн ховор шүү! Браво!!!
половцы печенеги. чайникаас болно
САЙХАН БИЧИЖ, АШТАЙ ЮУ. СЛАВА УКРАИНЕ! СВОБОДУ РОССИИ!
Өнөөгийн Орос орон хүн төрлөгтөний зовлон болж хувирч байна. Ямарч тохиолдолд Орос ялж болохгүйг баруун болон АНУ бартмталж байна.
Өнөөгийн Орос орон хүн төрлөгтөний зовлон болж хувирч байна. Ямарч тохиолдолд Орос ялж болохгүйг баруун болон АНУ бартмталж байна.
орос ялчихаар энэ хошуувч яаж хүний нүүр харна аа
Хичнээн хэцүү ч Украйн ялна.
аан, киевская русь. московия. дундад зуун. яалаа. очоод холиод хаялуу.
Украйныг дэмжих нь Америк, Европын аюулгүй байдлын нэг баталгаа, эрх ашиг юм.
Бидэнд монголын эрх ашиг чухал болохоор хөршөө муулж болохгүй! Ер нь бол хужаа нар оросуудад дургүй байдаг даа!
Бидэнд монголын эрх ашиг чухал болохоор хөршөө муулж болохгүй! Ер нь бол хужаа нар оросуудад дургүй байдаг даа!
дунд нь манайх байгаа болхоор хятадууд оросуудад бөөн хайртай
Яасан дүүрчихсэн бэлтгэл хошууч вэ? Бас нэг дуракаар дутаж гэнэ. Чиний маанаг тайлбартай тайлбаргүй орос өөрөө учираа олчихно. Хөлсний бичээч нэг муу өвгөн байж бас их санаатай! Хэ хэ
энэ хошуучын байхаа дарга хурандаа нь бас юм нэг талтай гээд иракд явж байлдсан гэжуугаа.
Маш зөв бичсэн байна, хараал идсэн новшнууд
Украйн ялна👍🇺🇦
Украйн ялна👍🇺🇦
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.