Үндэсний бөхийн тухай дахиад л бичмээр санагдлаа. Өөрөө барилдаггүй ч жирийн сонирхогч олон байдаг. Тэдний нэг нь би юм уу даа. Бас спорт болон бөхийн тухай олон жил бичлээ. Нэгэн үе “Бөхийн мэдээ” гэдэг сонин эрхлэн гаргаж байв. Үүнийхээ хүчинд 1900-гаад оны сүүлч, 2000-аад оны эхний үеийн бөхчүүдийн талаар хэрэндээ мэддэг болсон юм.
Одоо ч барилдаан болоход бас харахыг л хичээдэг. Гэтэл өнөөдөр Монголчуудын үндэсний өв соёлын нэг гэгдэх бөхийн төрөл дэндүү ядуураад байх шиг. Олны саналыг сонсоход "За яахав нэг хэдэн юм ноцолдож л харагдах юм" гэх төдий тоомжиргүй хандлага ажиглагдах боллоо.
Аргагүй л юм. Монгол үндэсний бөхөд толгой зовоож, сэтгэл санаа эмзэглүүлсэн юм дэндүү их болж. Тиймээс энэ удаагийн бичиглэлээ шүүмжлэл талд нь хандуулахаар шийдэв. Болж байгаа юмыг хольбирууллаа, харлууллаа гэх хүн байж ч мэднэ. Тэгвэл уучлаарай. Чадваас тас хийтэл шүүмжлэхээс арга алга шүү дээ. Баяр наадам хаяанд ирчихлээ. Энэ үед уг нь энэ жил хэний хүү түрүүлдэг бол гээд үг уралдуулан ярьж бөхчүүдээ хүндэлсэн таавар дунд хөвж явах л цаг. Гэтэл наадмын түрүү бөхөөс лав “айдаг” болчихож. Энэ юутай холбоотой вэ гэвэл сүүлийн хоёр ч удаагийн наадмын түрүү бөх “допингийн шалгалтад унаж шинэ цол ч үгүй, нэр хүнд ч үгүй болсон явдал наадам цэнгэлийг сааралтуулж байгаагийнх. Үндэсний бөх гэдэг өв уламжлалаа уландаа гишгэхэд хүргэж байна гэж ч болно. Хамгийн гол нь нэгэнт алдаа гаргасан бол хариуцлагаа ухамсарлан хүлээж авдаггүй нь бөхчүүдийн алдаа тэр нь монгол бөхөө муухай харагдуулж байна. Арслан Э.Оюунболд гэдэг нөхөр допингийн шалгалтад хоёр ч удаа унахдаа өөрийгөө зөвтгөх гэж мөн их юм болсон доо. Эцэст нь аварга цол ч үгүй, барилдах эрх ч үгүй болж дууссан. Гэтэл ноднингийн наадмын түрүү бөх М.Бадарч мөн л зарга зээлхий хийсээр бараг бүтэн жилийн нүүр үзсэн. Бас л булхайгаа булах гэсэн биш булайгаа дэлгэх шиг юм болов доо.
Басхүү арслан Бадарч гэхийн оронд “800 саяын Бадарч”, “Панангин Бадарч” гэсэн цол зүүгээд барилдах эрхээ дөрвөн жилээр хасууллаа. Ид барилдах насан дээрээ дөрвөн жилийн зогсолт гэдэг хайран хэрэг. Даана ч өөрт нь хариуцлагаа хүлээх чадвар алга юм.
Гарьд Бадарч дөрвөн жилийн дараа улсын баяр наадамд зодоглоод арслан болно гэдэг юу л бол. Элдэв арга сүвэгчилж түмний доог болохын оронд шууд буруугаа хүлээчих байсан юм тэр. Р.Пүрэвдагва арслан яалаа. Нэг удаа допингийн шинжилгээнд унаад шударгаар буруугаа хүлээн дэвжээн дээрээ үзэгчдээс уучлал эрж түүнийхээ хүчинд нэг жил хэрээтэй хугацаагаар барилдах эрхээ хасуулсан байдаг. Даян аварга Н.Батсуурь бас хэвлэлийн хурал зарлаж буруугаа хүлээсэн бий. Тэгэхээр яагаад энэ тухай эргэн дурсав гэвэл “Үнэнээр явбал туулай гүйцнэ” гэдгийг сануулсан хэрэг. М.Бадарчийн асуудлыг “Спортын арбитрын шүүхээр хэлэлцэх явцад нэг нөхөр-Би Бадарчид санамсаргүйгээр эм андуурч өгсөн гээд гарч ирсэн нь асуудлыг зөөлрүүлэх биш бүр “жүжиг” болгочихсон. Эцэст М.Бадарч зүрхний эм гээд хүнээс хориотой эм авч уусан болж л таарсан. Ингээд наадмын өмнөх нэг эмгэнэлт үзэгдэл өндөрлөсөн дөө.
Ер нь допингийн асуудал хэн нэгний нэр төрийн асуудал төдий биш бөхөд хагарал бий болгож байгаа уршигтай юм. Үзэгчид тодорхой юм харсан даа.
Допингтой бөхтэй барилдахгүй гэж бусад нь дургүйцсэнээс болж нэг удаагийн барилдаан цуцлагдаж байсан шүү дээ. Саяхан бас нэг барилдаан цагаасаа 40 гаруй минут хоцорч эхэлсэн. Учрыг лавлахад бас л допингтой бөх барилдах гэснээс болсон гэж сонссон. Аймгийн арслан Б.Өсөхбаярыг шийтгэлийнхээ хугацааг дуусгаагүй барилдсан гэх яриа бий. Яагаад барилдуулав гэдгээ ч бөхийн холбооныхон тодорхой тайлбарлаагүй юм билээ. Бас нэг хэлэх юм Монголд хууль тогтворгүй байдгийн нэг жишээг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хууль харуулдаг. Уг хуулийг 2003 онд анх батлах гаргасан бол түүнээс хойш зургаан удаа 50 гаруй зүйл, заалтад нь нэмэлт өөрчлөлт оруулсан бий. Иймээс хууль хүний ой тойнд хоногшихгүй байгаа юм. Бас хуулийн биелэлт ч хангалттай биш. Тэр хуулийн 18,8-ийн 14,2-т заасан шинжилгээгээр бөх, харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх харваачийн дасгалжуулагчийнх нь эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ гэсэн байтал допингтонгууд гараад л байхад хэн нэг дасгалжуулагчид шийтгэл оноосон нь үгүй юм билээ. Иймээс допингийн хэрэглээг өөгшүүлэгчид байсаар байх хаалга нээлттэй гэсэн үг.
Мөн хуульд нэг бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдсон нөхцөлд цолны даваанд түүнд унасан бөхчүүдэд цолыг нөхөн олгоно гэсэн бий. Олгоод ч ирсэн л дээ. Уг нь бол улс төрд хэн нэгний дэмжлэгээр шат ахиж албан тушаалд очдог шиг даваагүйг давсан болгож бөхөд цол хүртээдэг нь дэмий л юм. Тэгтэл хуулийн заалт нь тийм болохоор яалтай билээ.
Одоо М.Бадарчид унасан хэд хэдэн бөхөд цол хүртээх санал Ерөнхийлөгч рүү дөхөж яваа гэсэн. Наадмын наана шийдэх л биз. Энд сонин юм бас бий. Гарьд М.Бадарчийн хэлснээр тавын даваанд түүнд 800 саяын авлига амласан гэсэн бий. Тэгвэл Бадарчийн хэл халтираагүй бол 800 сая биш юмаа гэхэд ямар нэг хэмжээний авлига өгье гэсэн болж таарах байх. Тэгэхээр авлига амлалцсан аймгийн арслан Б.Баянмөнх улсын начин болох нээ дээ. Энэ нь допингийн асуудалтай холбоотой ээдрээний нэг нь. Нөгөө талаар бөхийн барилдааныг үзэгчтэй бөхчүүд ч жигд барилддаг болгох гэдэг жинхэнэ асуудал болоод байна. Өнгөрсөн хавраас эхлээд энэ сумын 100 жил л гэнэ. Тэр бөхийн нэрэмжит гээд долоо хоногийн сүүлийн өдрүүдэд Бөхийн өргөөнд барилдаан тасрахгүй байгаа. Эдгээр барилдаанаас юу харагдаж байнав гэвэл бөхийг, үзэгчдийг мөнгөөр даллахгүй л бол хоосон өргөөнд хэдэн бөх ноцолдоод өнгөрдөг болж. Олон удаагийн бөхийн барилдаан тийм л өнгө төрхтэй байна.Сүүлийн үеийн барилдааны үзэгчдийг бараг хураа дараад тоолчихоор. Бас улсын цолтон тавхан оролцсон барилдаан байх юм. Тэгэхлээр сэтгэлээ хуурахад хэдэн бузгай барилддаг аймгийн арсланг л харах юм. Бөхчүүд ч олигтойхон байтай гэж зарлахгүй бол барилдахгүй, үзэгчид ч азтан шалгаруулна гэвэл гүйгээд очдог тийм болж.
“Номин” холдингийн ивээн тэтгэсэн нэг барилдааны бай шагнал өндөр, үзэгчдээс есөн азтан тодруулж сая сая төгрөг өгнө гэсэн. Яалаа. Бөхийн өргөөг дэлбэлэх шахсан үзэгчидтэй байсан. Дараа нь нэг барилдаан бас яг тийм болсон.
Түүнээс хойш эзгүй шахам өргөөнд барилдаанууд болсоор л байна. Уг нь монголчууд бөхөө дээдэлдэг хэвээрсэн бол бөх болоод үзэгчдийг тэгж “мөнгөөр” даллахгүй шаардлагагүй юм. Зарим нь барилдаан зохион байгуулсан биш чирэгдэж гүйцэх нь бололтойдог. Заавал хэдэн азтан тодруулдаг дагавар байх болсон. Сүүлдээ бүр азтан бүрт сая төгрөг амлахгүй бол үзэгчид бөхийн өргөө рүү очихгүй харагдаад байна. Нэгэнт л тасалбар худалдаж аваад бөхөө харж таашаал авч байгаа тэдэнд урамшуулал өгөөд байх нь зөв юм биш л дээ. Үүний оронд жаахан харгисдуу арга хэмжээ аваад үзвэл яанав. Тэр чинь юу вэ гэвэл барилдаан бүрийг зурагтаар нэвтрүүлэхийг болиод үзье. Тэгвэл үндэсний өв соёлоо дээдэлдэг, эх оронч хүмүүс, бөхийн хорхойтнууд “Бөхийн өргөө” рүү очиж л таарна байх. Тасалбарын үнэ хямддуу байх учиртай бас. Энэ нь техник, технологийн шийдлээс ухарсан хэрэг биш ердөө монголын үндэсний бөхийн холбооны мэдлийн асуудал. Харин улсын баяр, наадам, сар шинийн гээд онцлох барилдааныг зурагтаар үзүүлэх нь чухал юм шүү. Тэгтэл бас тохиолдлын барилдаан бүрийг зурагтаар гаргасангүй, хаслаа энэ ээ тэр ээ гэх хүн байж мэднэ.
Тэр нь даана ч цөөн байлгүй дээ. Бөхчүүд ч гэсэн бай шагналын их, багыг харалгүйгээр зодоглодог байм юм. Эцэст нь хэлэхэд бөхчүүд нь хариуцлагатай үүргээ ухамсарладаг, үзэгчид нь монгол өв соёлдоо эзэн шиг ханддаг байгаасай билээ.
Д.ЦЭРЭННАДМИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл30
Энэ өмхий оркуудаар хар ажил хийлгээч. Барилдахаас өөр юу ч чадахгүй пизда нар
chi muu ungahaas eer yu ch chadahgyi hylgaich baigaa s dee!!cham sig muu amtangyyd yngaj l chadana?.....eereer yuch chadahgyi ee!!mal aa.................
Монгол бөх барбг мэргэжлийН СПОРТ БОЛЧИХООД САЙХАН хөгжиж байна. Допин гэгч үнэхээр гай болох юм. Хангай аварга, БатӨлзий заан гээд сайхан бөхчүүд зөндөө байна. Зарим нь допинг хэрэглэгчдийн гайгаар аз дутаж байгаа нь харамсмаар..
Азтан тодоруулах бишээ, зүгээр л допинг хэрэглэхгүй, даваа наймаалцахгүй л болчихвол бөхийн өргөө дүүрэнэ.
допингчин арслан монхбаатар гэдэг ховсголиин холдуу толгойтой орк тувт шургуу хииж,допингчидыг хэлмэгдууллээ гээд хуцаад байдаг болж,энэ маанаг новшоо бохиин дэвжээнээс нэг мор зайлуулаарай,бохиин холбоо!
Юуны өмнө Монголийн допингийн байгууллага xууль ёсоор байгуулагдсан уу, үйл ажиллагаагаа тэдний дүрэм гуримаар явуулж байгаа юу, аx дүү xоёр xууль бусаар байгуулчихаад мөнгө олоx xэрэгсэл болгоод байгааг ард түмнээрээ xэлцэж дээш нь xуулийн дагуу явьж тэр олон улсын байгууллагийн шугмаар эцсийг нь олж цэг тавиx цаг болсон. Шийтгэл нь Монголийн олимпийн багийг үүний уршгаар олимпод оруулаxгүй байx, тэгээд юм нэгээрээ л дуусаг, тэгж байж Монголчууд бид үндэстнээрээ ойлгоно !!!
Маапаантай авсан, зоxиx лабораторид нь явуулаагүй, Солонгосийн заxын сургуулийн үнэгүй лабораторийн xятад солонгос 2 xүний тодорxойлолтоор манай Ерөнxийлөгч тушаалаа өөрчлөнө гэж үү, санаанд ороxгүй байна. Энэ бүгдийг муxарлаx цаг болсон !!!
Бөxчүүдийг талцуулаx бөxийг сонирxолгүй болгоx, морь xүүxдийг xолдуулаx 18-настнаар унуулаx ч гэx шиг үндэсний соёл дарxлааг устгаx цаанаа xэний бодлого үйлдэл мөнгө вэ !!!
Америкийн үндэсний сагсан бөмбгийн лиг, Японы үндэсний сумо допингийн шинжилгээ авдаггүй, Манайx л үндэсний бөxдөө мөнгө олоx xэрэгсэл болгоод шал дэмий юмнаас олимпод оролцоx бусад спортийн бүx тамирчдаа xасуулаx аюумшигт ангалд тулж иржээ, сэрцгээ жигшицгээ, МОНАДА-г шуналдаа xөтлөн байгуулсан Монголийн ард түмнийг гутаан монгол соёлийг устгаxаар улайран ичих нүүрээ элгэндээ наасан аx дүү 2-т зоxиx шийтгэлийг нь оноож эрүүгийн ял олгож олимпийн xороонд эртxэн мэдэгдэxгүй бол, бүx баг тамирчид маань xоxирно !!!
ЕРӨНXИЙЛӨГЧӨӨ, МОНГОЛ БӨX, МОРЬ, СУРАА XАМГААЛАX ЦАГ БОЛЖЭЭ !!!
ЕРӨНXИЙЛӨГЧӨӨ, МОНГОЛ БӨX, МОРЬ, СУРАА XАМГААЛАX ЦАГ БОЛЖЭЭ !!!
ЕРӨНXИЙЛӨГЧӨӨ, МОНГОЛ БӨX, МОРЬ, СУРАА XАМГААЛАX ЦАГ БОЛЖЭЭ !!!
ЕРӨНXИЙЛӨГЧӨӨ, МОНГОЛ БӨX, МОРЬ, СУРАА XАМГААЛАX ЦАГ БОЛЖЭЭ !!!
ЕРӨНXИЙЛӨГЧӨӨ, МОНГОЛ БӨX, МОРЬ, СУРАА XАМГААЛАX ЦАГ БОЛЖЭЭ !!!
Шээс авах шинжилгээн дээр нь ёрөнхийлөгч өөрөө хяналт тавих хэрэгтэй ! хажууд нь байсан ч яадаг юм
Бөхийн өргөөг бөбөөчид тойроод ил цагаан баацгааж суух болж. Энэ бөбөөчдөө бөхийн холбоо арга хэмжээ авч зайлуулаач ээ..
Монгол хүний хамгаас дээдэлдэг Багш,ламын дараа бөх байлаа Одоо хамгийн үзэн яддаг ,нэр хүндгүй болсон баяжих,допинг,долигонох,хээл хахууль ,хов хутгах,худал ярих ,хулгай хийх донтой болсон ТЭНЭГ БӨХЧҮҮД улс монголын алдрыг мөн ч гутааж байна даа
Жагсаалт нь хаана байна вэ ,үзсэн хүн байна уу,урьд шөнө зодоон болсон байх аа ,өглөө шарх сорвитой бандгар банди нар нилээд харагдсан шүү
yndesnii behiih gadniihanii byzar sabraas abarchgaaya?.....Hujaagiin sabar baih sig bna suu!!!!!Manai Oyunboldiig yaalaa?...Odoo hed heden beh bnaa...........
Beh Mori,Syr bidnii chengel suu!!!!!enyyniig maani ystgah bodlogo baigaam yy?hemeen ergelzeh bodlogo terdeg bolloo!!!chingis haanii tyyhen agyy Mongol ylas maani bysad ornuudaas ondoosih yndesnii hetelbertei ard tymen,ene baidalaas maani salgah gesen bodlogo baih sig bnaa!!!!enuuniig ard niiteeree sain yarilzaj zeb bodlogiig gargaj ireh chag ni boljee.Naadamaas emne bid hatyy zogsoh bodlogoo eerchilehgyi baichgaaya??????????????
Өсөхбаярын хувьд би үндэслэлгүй арга хэмжээ авагдчихлаа гэж боддог. Эмчийн заавраар хэрэглэсэн эм шигжилгээгээр гарсан байна. Явцын шинжилгээ гэж барилдааны бус үед дуудаж шинжилгээ авна гэхэд ийм эм уусан гэдгээ хэлсээр байхад шинжилгээ аваад эрхийг нь 4 жилээр хассан нь буруу л даа..Өсөхбаяр бөхийн авъяастай сайн бөх юм билээ.Энэ асуудлыг давж заалдах өргөдөл бичсэний дагуу дахин авч хэлэлцээд барилдуулахаар болсон байна.Энд ойлгож ядах юм алга. Гэтэл бөхчүүд барилдахгүй гэсэн бойкот хийж байгаа нь явуургүй, арчаагүй асуудал. Хангай аврөга Өсөхбаярт нэг удаа унасандаа хорсож ийм асуудал зохион байгуулсан бол аврага болох бүү хэл хүн болоогүй байна гэдгийг хэлье. Би Увсых биш, Өсөхбаярыг ч танихгүй. Өрсөлдөгчөө ингэж зайлуулж байгаа бол монгол бөх цэвэршихгүй.
Допингчидтой хатуу тэмцэх ёстой! Ялангуяа Мөнхбаатар Оюунболд Бадарч нар буруугаа хүлээгээгүй. Ард түмнээ тэнэг гэж басамжилсан хөлдүү толгойтой жудаггүй тэнэгүүд!! Харин Өсөхбаярын хувьд эргэж харвал яасан юм! Эмчийн заавраар уусан гэдгээ урьд нь хэлсэн!!
Badarch mash buruu humuustei nuhorlodog yum bna,ted nar ni dandaa buruu zovolgoo ogdog,bas buruu yum iduulj uulgasnaas bolood iim baidald orj dee,muug dagaval mogoin horlol gej
янз бүрийн том том шагналуудаа л больчих ... наад шагналуудын чинь төлөө л допинг хэрэглээд байгаан бишүү ? жинхэнэ бөхөд бол шагнал сонин биш шударгаар сайхан барилдаж хүчээ үзэх нь л чухал байдаг байлгүй
ТВ-ээр дамжуулахгүй болчихвол бөх сонирхогч бүр байхгүй болно. Тэнд очиж хэдэн цагаар ажил, албаа алддаг хүн одоо цагт байх болов уу!!!
Пүрэвдавгаас шинуилгээ авалдаа.. сда юмаа..
Заавал хотод байгаа хүмүүс харгис бодлогыг чинь гүйцэлдүүлж бөхийн өргөөг дүүргээд аймаг сумандаа байгаа нь хүүхэд нь найз нөхөд нь барилдааныг нь шимтэн хардаг бөхчүүд нь яаж барилдаж юу болж байгааг мэдэхгүй суух юмуу Батсуурь Пүрэвдагва гэх мэт дандаа асуудал булхай гаргаж байдагбөхчүүдийг адил шийтгэ
Шантаа луйвар хийдэг, баахан хориотой эм илэрсэн допингийн эсрэг төвийн пзданууд зарим нь байцаагдаж, зарим нь өөр албан тушаал руу бултсан!!!! Допингийн эсрэг төв гх дампуурсан хулгайчид Спортын арбитрийн шүүх гх яг ижил дугуйнуудтайгаа нийлж түрүү бөх болон цол авсан бөхчүүдийг шантаа хийж цолыг нь баталдаг, эсвэл хэлмэгдүүлдэгээ хэзээ болих юмбэ??? Элдвээр боргоосоор байгаад панингин уусан дээр дөрөөлж ХЭРЭГЛЭСЭН гэж хэлмэгдүүлдэг хөгийн муу эрлийзүүд, мөнгөний дон туссан шуналтангууд!!!! Мэдээлэл хийх эрхээ хасуулсан гх Өнөрөө хүртэл юунч их мууд дурлахахвдээ.. яг хэнд үйлчлээд өр төлж яваа бол??? Бадарчийг туйлширч муулагсад та нар ойр зуурын толгойны эм, зүрхний эм ууддагүй юу??? Хүн хүнээрээ л бсн нь дээр шүү!!! Элдэв эрлийз хурлийзуудыг дагаж шуурхаа болих хэрэгтэй!!!! Монгол Үндэсний бөх, Хурдан морь 2.ыг будлиулж хэлмэгдүүлж Монголын уламжлалт Өв соёлыг устгах бодлого бол хурлийзууд бидний Өвөг дээдэст өширхсөн холын бодлого шүү!!!!!!!!
bitii shaa ci
Бүх учир шинжилгээ авдаг байгууллагатай холбоотой. Улс төрчид нь хахууль өгч захиалгаар хэнийг яахыг шийддэг бузар байгууллага