Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (СВО) бүтэн хоёр жил гурван сар үргэлжилж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс Украины Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн 10 зүйлт “Формула мира” гэдэг санаачилгын тухай Wikipedia лавлах сайтаас орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Ukraine’s Peace Formula бол Владимир Зеленскийн дэвшүүлсэн 10 зүйлт (украинаараа “Українська формула миру”, оросоороо “Формула мира”) санаачилга билээ. Анх Зеленский НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд хандан 2022 оны 9 дүгээр сарын 21-нд энэхүү санаачилгаа дэвшүүлжээ. Гэхдээ 10 биш, Украины эсрэг Оросын үйлдэж буй түрэмгийллийг таслан зогсоох “5 нөхцөл” гэж товчлон илэрхийлжээ. Тэр 5 нь 1) Украины эсрэг үйлдэж буй гэмт хэргийнх нь төлөө Орост хариуцлага хүлээлгэн шийтгэх; 2) НҮБ-ын Дүрэмд зөвшөөрсөн бүхий л арга хэрэгсэлээр ард иргэдийнхээ амь насыг хамгаалах; 3) Украины аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээн тогтоох; 4) Бусад улс орнуудаас Украинд аюулгүй байдлын гарант-баталгаа өгөх; 5) Эх орноо хамгаалах Украины эрс шийдэмгий байдлыг дэмжих хэмээн томъёолжээ.
Дараагийн алхам нь Зеленскийн хувьд 2022 оны 11 дүгээр сарын 15-нд Индонезийн Балид G20-ийн лидерүүдийн саммитад уригдан очихдаа дээрхи 5 нөхцлөө 10 зүйл ангитай энх тайвны формула гэж танилцуулан түүнийгээ дэмжүүлжээ. Баруун ертөнцөөс гадна “Глобал өмнөд” (Латин Америк, Африк, Азийн дийлэнх улс орон) энэхүү санаачилгыг дэмжээд, тун удахгүй сарын дараа дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтаар хэлэлцэх гэж байна. Украинд энх тайван тогтоох эдгээр үндсэн зарчмууд ганцхан жилийн дотор ийнхүү 5 үе шаттайгаар дэмжигдсэн түүх бичигдэж байна.
- 2023 оны 6 дугаар сард Данийн Копенхагенд эхлээд 15 улс шууд дэмжив.
- 2023 оны 8 дугаар сард Саудын Арабын Жиддад 43 улс оролцон дэмжсэн хурал зохион байгуулав.
- 2023 оны 10 дугаар сарын 28-нд Мальтад “Формула мира” уулзалт 66-уулаа болж хүрээгээ тэлэв.
- 2023 оны 12 дугаар сарын 1-нд Киевт ажлын хэсгийн уулзалт хийхэд тэндхийн Дипломат корпусын төлөөлөл бараг бүгд оролцож, дэмжигчдийн тоо 83 улс, олон улсын гурван байгууллага болжээ. Нийт 86 гэсэн үг.
- Ийнхүү нийт 86 дэмжигчидтэй болсон тул Энх тайвны глобал саммит гэдгийг санаачлав. Санаачилга ба хүлээн авч зочлох улсаар Швейцарь тодорч, 2024 оны 6 дугаар сарын 15-16-нд дэлхийн улс орнуудын лидерүүдийн түвшинд хэлэлцэж хэрэгжүүлэх түүхэн шийдвэр гаргах гэж байна.
Мэдээж түрэмгийлэгч ОХУ энэ саммитад очих нүүр байхгүй, иймд очихгүй оролцохгүй гэдгээ сүржин зарлаж, гутаах гүтгэх, хорлон сүйтгэх, саатуулах бүхий л арга замыг хайна. Саммитад оролцсон бүх гадаад улсыг “фашист”, “нацист”-аар нь цоллоно, бүгдэн рүү нь стратегийн бус цөмийн зэвсэг харвана пуужиндана сөнөөнө гэж сүржигнэж ч магадгүй.
Тэрхүү 10 зүйлт санаачилга нь:
- Радиацын ба цөмийн аюулгүй байдал;
- Хүнсний аюулгүй байдал;
- Эрчим хүчний аюулгүй байдал;
- Олзлогдсон ба хүчээр авч явсан бүх иргэдийг суллах;
- НҮБ-ын дүрмийг биелүүлэх, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг болон энх тайвныг сэргээн тогтоох;
- Оросын цэргийг гаргах, байлдааны ажиллагааг зогсоох;
- Шударга ёсыг эргүүлж тогтоох;
- Экоцидыг (ургамал, амьтныг аймгийг устгах) эсэргүүцэн хориглох;
- Дайныг шатлан өргөжүүлэхгүй байх;
- Мөргөлдөөнийг албан ёсоор эцэслэж баталгаажуулах гэжээ.
Фронтын байдал. Кремлийн амбицын төлөө амиа зольж давшихыг “Массивная Мясорубка” гэдэг. Энэ бол оросын дайны үндсэн арга, тэр аргаараа Харьков руу давшивч няцаагдсаар. Харамсмаар их орос цэрэг алагдаж байна. Оросын “чөлөөлөлт” гэдэг нь асар их цэрэг хаяна, хоногт хэдхэн метр урагшилна, сонголтгүй цаг наргүй галлана, сум галт хэрэгсэл пуужингийн нөөц нь барагдахгүй, үр дүн нь эвдэн сүйтгэнэ, хохирооно, ална, уcтгана–хотуудыг балгас нурам болгоно. Оросын цэргийн хохирол хорогдол чухал биш. Ялсан байх нь чухал. Гэтэл гадаадын цэргийн шинжээчид “XXI зуунд энэ бол ялалт биш!” гэж дүгнэнэ. RAND Corporation-ээс ийм дүгнэлт хийжээ.
“Офицер, ахлагч, түрүүч нарын бүхэл бүтэн үеэ ОХУ алдлаа. Алагдаад дууссан нь өнгөрчээ. Амьд үлдсэн нь ч шархдаад тахир дутуу болжээ, тэд хэн болж хувирах вэ? Алагдсан ба дахин байлдах чадваргүй болсон тэднийг хэн хэзээ хэрхэн нөхөх? Бүхэл бүтэн түүхийг самарлаа. Армид 10-15 жилд бэлтгэгдсэн нэг бүхэл бүтэн үеэ алдлаа” гэжээ.
Төгсгөлд нь АНУ-ын ТНБД Э.Блинкен Украинд саяхан айлчлахдаа хэлсэн үгсийг хөрвүүлэн буулгая:–Хорин жилийн турш Украины хувь заяаг хянах тулаанд Орос ялагдаж байна. Украин нь сар бүр хоёр талын аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурж, батлан хамгаалах аж үйлдвэрийн баазаа бүрдүүлж, улам олон орчин үеийн зэвсэг үйлдвэрлэж, эдийн засгаа бэхжүүлж, ардчиллаа бэхжүүлж байна. Дайн үргэлжилж байгаа ч Орос орон өнгөрсөн үе рүүгээ буцаж ухран, харин Украин урагшилж байна гэжээ.
Англи, оpoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл21
Орос бол хар мангас
Кгбын гоожуур,,,бээжингийн илжиг,,, мөн ч их гай тарьлаадаа,,,бөгспутин шиг тэнэг орк хүн төрөлхтөний түүхэнд цөөхөн,,, гарын таван хуруунд багтахаар байх шүү,,,
эмээ уу бөгсөө!
эх оронч гэж путиныг хэлнэ эх оронч хүн эх орныхоо төлөө амиа өхөөс айдаггүй ююм монголд элбэгдорж нь таарсан таар шуудай монгол элбэгдорийн украйны замаар одоо ч замнаж байгаа байх шүү
Кгбын гоожуур,,,бээжингийн илжиг,,, мөн ч их гай тарьлаадаа,,,бөгспутин шиг тэнэг орк хүн төрөлхтөний түүхэнд цөөхөн,,, гарын таван хуруунд багтахаар байх шүү,,,
байлдааны талбарт ялагдал хүлээж л байгаа бол хэдэн мянган хурал цуглаан,хэдэн зуун улс орон оролцоод яахийн,нато дайны эхнээс л хохолуудыг дэмжээд яаж ч чадахгүй ялагдсандаа тэчъяадаж ,хурал зохион байгуулж өөрсдийгөө л тайвшруулж байгаа гар хангалгаа л гэж ойлгогдож бна даа,укрын асуудал угаасаа тодорхой болсон
орос ухарсан юм бол украйнчууд яагаад ухарч хэдэн зуугаараа бууж өгөөд орсууд бүүр ХАРЬКОВТ арав хорин км ойртоод байгаа юм бэ удахгүй харьков эзлэгдэж украйныг хаамгааланчид нүдний булай болох вий
Украин нэгл эвгүйдээд байх шиг. Хүн хүч, сум хэрэглэл бага болж байна. Арай нум сумаар харваад уналтай биш дээ.Нутгийнхаа талыг орост алдаж салах болоод байх шиг.
Хvний олноор гэдгийг ойлгохгvй байна уу оркоо, хичнээн цэргээ алуулж байж хэдэхэн км-ээр урагшилж байнаа гээд байна. Авдеевка Бахмут шиг л юм алхам тутамдаа тулгарч байна
40 сая хохолын 20 сая нь дүрвэсэн,орос сая цэргээ алдаад 20 сая хохолыг газар нутагтай нь өөрийн болговол хэн хожих вэ ? оросууд л хожино ийм шалтаг далимыг барууны хатгаасаар гаргасан хохолуудын өөрийнх нь хохь,цэргээ гаргавал ингэнэ тэгнэ гэж гарын үсэг зурчиаад,оросууд цэргээ татсаны дараа хорчин жонсоны үгэнд орж мурисан нь өөрсдийнх нь буруу,одоо орос дахиад муриулахгүй дуустал нь гүйцээнэ,тэр үед энэ хуралд оролцогсод бүгд оросынх зөв байжээ гэцгээнэ дээ???
Heden.tosgon.ezleh.gej.barag.3.jil.dain.hiih. hereg.baidagch.umuum.uguich.umuu. medehguieeeeee
ХҮН НЭРЭЭ ТОГОС ӨДӨӨ ДОРОМЖЛУУЛАХГҮЙ ЭЭ БАСУУЛАХГҮЙ ЭЭ
АНГЕЛЬ МЕРКЕЛЬ МОЛИГОДСОН БОРИС ЖОНСОН ЯТГАЖ МУРИСАН ЖО БАЙДЕН ШИНГЭН ГААЗ ГЕРМАНД ШАХАХ ГЭЖ СЕВЕРНЫЙ --ХОЁР УРСГАЛЫГ ДЭЛБЭЛСЭН
Алиалагчийн санаачилсан цугларалтанд Байден очихгүй гэснийг дурьдахгүй часан бэ хөө
Путин хорт хавдар туссан
ХОЁР МЯНГАНУКРАЙН ЦЭРЭГ САЯ УСТЛАА 12 СУУРИНГ ХОЁР ХОНОГИЙН ДОТОР ЧӨЛӨӨЛЖЭЭ ПУТИН ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ӨМНӨД ХӨРШИД АЙЛЧИЛЖ БАЙГАА ОРСЫН АРД ТҮМЭН ЭХ ОРНОО АВААД ЯВАХ ЧАДАХТАЙ УХАМСАРТАЙ ЮМ ШҮҮ СЛАВА РОСИИ СЛАВА ПУТИН
газрын бэтэг тархи угаагч тагжгар Баабар яагаад дандаа комментоо хаадаг юм бол? ккк
Өглөө Иран нэг гөлөг нь шахед дрон шигээ унажээ
Одоо энэ Швёйцарьт болох нохой ч тоохгүй энэ хуралд нь манайх салга Бат үүлийг нэг хороон даргатай хамт явуулчих хэрэгтэй !
Шаадаг сайт уу Орос алаад украйн алуулаад ухраад бгаа бздээ хахаха
Израйльд юу хийж байна даа. Оросын хажууд цэвэр аллага хийж байгаа биз дээ. Мундаг юм ярьдаг хэрнээ түүнийг яагаад эсэргүүцэхгүй харин ч зэвсэг, техникээр хангаад байна. Ардчилалыг зөвхөн Америк өмчилж түүнийг хамгаалаад байгаа юм шиг аашилж өөрсдөө бол дуртай улс руугаа дайрч болдог юм бэ?