
Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой хоёр асуудал тулгараад байгааг нийслэлийн удирдлага өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал хувийн өмчид шилжсэн тус буудал татвараа төлдөггүй, орчны аюулгүй байдлыг хангадаггүй.
2010 оноос хойш бүртгэлийн дугаар хоёр салж, нэг давхарт нь хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчилгээ явуулсаар байгаа хэдий ч мөн л улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй.
Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн удирдлага орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд барилгын дүгнэлт гаргуулах, татвараа төлөх хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн ч өмчлөгчид өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:
- Барилгын тухай хуулиар барилга байгууламжууд 15 жил тутамд аюулгүй байдлын дүгнэлт гаргуулдаг. Харамсалтай нь “Хангай” зочид буудлын хувьд өнөөдрийг хүртэл нэг ч удаа аюулгүй байдлын дүгнэлтийг гаргуулж байгаагүй. Тиймээс бид дүгнэлт гаргуулах хугацаатай үүрэг даалгаврыг хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Тиймээс цаашид энэ зочид буудлыг ашиглах боломжтой юу? гэдэг дээр бид улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулна. Хоёрдугаарт татварын өрийн асуудал.
Өмнө нь 2010 онд тус барилгыг 600 сая төгрөгөөр үнэлүүлж байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн дагуу 2024 онд ногдох татвар нь 6 сая төгрөг. Гэвч 2010 оноос хойш татвараа төлөөгүй.
Бид зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн ч өмчлөгч хуулийн дагуу хариу ирүүлээгүй учраас барилгыг битүүмжилнэ. Хэдийгээр барилга хувийн өмчид шилжсэн ч хууль тогтоомжийн дагуу стандарт шаардлагыг хангах ёстой. Хувийн өмч гээд орчны аюулгүй байдлыг хангахгүй, өмчөө гэмт хэргийг уурхай болгож болохгүй. Тиймээс бид холбогдох арга хэмжээг авна.
Сэтгэгдэл13
Дээрэмчин авгай бас хувийн өмчийг дээрэмдэхнүү...эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг юм тэрнээс Нян бактерын хүссэнээр болдоггүй юм ..
муухай хар луйварчид буянгийн жагаа луйвардсан
Bulgany buriad hujaagiin erliiz Mongolyn nereer Marubenigiin 50 say dollaryg luivardaad tatvar tulugchduur tuluulsen.7 saryn negend mashinaar chuluu avchirch asgaad dairaad hariutslagyg ni bi huleene gej thurchihaad hariuclagyg huleegeegui.Nasaaraa Mongolchuudyg zagnaj doromj amidarch baigaa 5 avgai solison orosjson lalar.
Нураа. Газрыг нь дуудлага худалдаанд оруул.
Маш зөв, та нар улсын хөрөнгөөр бүтээгдсэн обьектыг хувьчлал нэрээр үнэгүй авсан биз дээ. Шууд улсын өмчид авах ёстой...
Наад нэг сүнстэй байшингаа нэг засвар хийгээч болохгүй юм бол нурааагаачээ
Ясан толгой ямаан омогт данжаадаас нь хурааж ав...Ганц муу хятад луухааныг дийлэхгүй байна гэж үү..
Хужаа Жагаагийнх биш, одоо улсын өмч болгох ёстой. Хужаа Жагаад хувьчлагдсан баримт бичгийг хүчингүй болгох ёстой.
сүхбаатар дүүргийн зааг дарга үүрэгт ажлаа хийгээгүй энэ цирк хорин таван давхар хоёр байр явган хүний зам байхгүйгээс циркийн ар талын байгуулсан довцаг толгой өөд мацаж өвөл цасан гулгаж зуны бороотойд хальтарч харуулдаж унасаар давдаг энэ довцог япон толгойг зайлуулж өг номын сангийн өмнөх хууль бус барьсан япон байшинг нурааж өг их монголыг шалгаж нурааж өг арван гуравдуугаар байрыг тойрсон цоолсон хахууль авч барьсан гаруудыг шалгаж буулга хангайг буулга
Хаха хугацаатай үррэг даалгарав өгсөн ч гэх шиг
Дээрэмчин МАН
ug n gadnii ih unetei ym haij bas zuvluh ch geh shig nuguu metroniihoo tuhai demii am barij bhaar ydaj huh hot yvaad ter hotiin metro , hotiig yaj hugjuulsen bn , uzeed nud tailj irvel ug n hayand ih zardal garahgui l ym bn shuu ! hot tohijuulah dargad sanal bolgoj iluu zan gargaj bgd uuchilaarai !
Буян Жагаа гэж худлаа шударга дүр эсгэсэн луйварчин нөхөр. Луйвараар л хувьчилж авсан байгаа.