sonin.mn

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон Улсын Токио хотод энэ оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “International Friendship” олон улсын тэмцээн, БНХАУ-ын Hangzhou хотноо энэ сарын 02, 03-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын “Киокушин карате”-ийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо. 


Дээрх тэмцээнүүдэд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн нийт 3100 гаруй тамирчид өрсөлдөөнөөс тулааны +80 кг жинд мастер ангилалд аваргын “Алтан медаль”-ыг тус тус хүртлээ. Эх орны нэрийг дэлхийн дэвжээнд цуурайтуулж, алтан соёмбот далбаагаа мандуулан төрийн дууллаа эгшиглүүлсэн эрхэм дэд хурандаа Танд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье.