…Хавар нэг гадаа салхи хуйсганаад л, гэрт яндан точигноод л, гадаа зэлэн дээр ингэ, ботгонууд буйлалдаад л, айлын эгч нөмгөн дээлтэй хэдэн хоргол зуухандаа хийчихсэн тэр нь асах гэж утаа май болгоод л, зууханд хийсэн хэдэн хоргол нь ер олигтой асаж өгөхгүй дүлэгнээд л, гэрт цаанаасаа нэг зэврүүндүү хүйт оргиод л энэ зуурт “Аав ээж хоёр хурдан ирээсэй, аймаг л бараадахсан” гэж боддог хүүхэд насны дурсамж шиг Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг буюу Зүүнбаянг Монголын төр мартжээ.
“Цагийн сайханд манай Зүүнбаянд” гэж ирээд дурсамж хөвөх ах эгч нар илтэд цөөрч, залуу үе нь амьдрал хөөн аймаг хот бараадаж, одоо хөгшин хөвөө голдуу иргэд багийн төв дээр нэг нэгнээ бараадан амьдарч байна.
Цагтаа хэдэн мянган хүн шуугиж, шаагиж байсан дуу хоолой цуурай болон сарниж, цагтаа олон сайхан эрсийн залуу насны омог бардам өдрүүдээ өнгөрүүлсэн дурсамж холоос холд алсран холдож, ирмүүн хөдөлмөрөө өргөсөн бүтээн байгуулалтууд бутран, нуран унасан Зүүнбаян өнөөдөр гуниг хургамаар орчин болж үлджээ. Тээвэр логистикийн алтан байршилтай энэ газарт сэргэж болох, сэргээж чадах зөв бодлого үгүйлэгдэж байна. Зарим нэг эрх мэдэлтэй дарга нар “Бөөсөнд хутга” гэдэг шиг мань мэтрүү “даналзаад” дайраад байдаг болохоор нь аймгаа сайхан хөгжүүлчихээд “даналзаж” байна даа гэж бодсон чинь Дорноговийн хөгжлийг нь унтраачихаад, хүн ардыг нь зовоочихоод даналзаж явдаг юм байна.
Үхэхдээ аваад үхэхгүйгээс хойш тэр их мөнгөөр юу хийнэ. Явахдаа аваад явахгүйгээс хойш юундаа бүх боломж дээр дарж хэвтэнэ вэ! Дорноговьд зарим нэг даргын л ажил буцалснаас иргэдийн амьдрал, ажил буцлаагүй юм байна.
Иргэд улам ядуурсан байна. Иргэдийн орлого улам л буурсан байна. Юуны чинь Өрсөлдөх чадвараараа тэргүүлэх. Бодит амьдрал шал өөр зүйлийг хүүрнэж байна. Өмнөговьд, Дундговьд залуус өөрсдөө хэнийг ч харахгүй, хүлээхгүй хөдөлмөрлөөд ажлаа, амьдралаа аваад явдаг бол Дорноговьд бүгд эсрэгээрээ байна. Сүүлийн найман жилд жирийн иргэний бизнес өндийгөөгүй байна. Дорноговийг шуналт сэтгэлтнүүдээс чөлөөлмөөр байна…
Дорноговь аймаг
Сайншанд сум
Зүүнбаян баг
2024.05.08
Харууссан: Батжаргалын ЭНХМӨНХ
Сэтгэгдэл10
Та нар сонголтоо л эдэлж байна. Ямар ард түмэн байна, тийм төр засаг оршино
Зүүн баянд дээр үед нефтьний үйлдвэр байдаг байсан даа.Зунд очиход зарим цооногноос хар шингэн урсаж байдаг сан. Ашиглавал болохоор ч юм шиг харагддаг байсан даа.
Яг үнэн үг
Зүүнбаян миний төрсөн нутаг, Цэргийн Нэгдсэн Дээд Сургууль төгсөөд, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн газар. Миний бодлоор:- Улаанбадрах сумын нутагт орших Ураны үйлдвэрээ барьчихвал хаягдсан нутаг минь буцаад, түм түчигнэж, бум бужигнасан газар болоход ойрхон л байна. Тэр нурж, эвдэрсэн барилгуудаа сэргээн засварлаж, ажилчдын орон сууц болгож болмоор л санагддаг...
Та нар л өөрсдөө сонгоо биз дээ. Өөрөө унасан xүүxэд уйлдаггүй гэдэгсэн
Дорноговийн хар азарга Дэлгэрсайхан Зүүнбаянгийн охид эмсийг хүртэл алсаас хураачихаад хий оцгонож бухаж суугаа даа . Дорноговийнхон энэ хөгшин хар азаргаа хэзээ тэтгэвэрт нь гаргах вэ. Одоо сэлдийгээ мотордож асаадаг болж муудсан гэдэг.
Сонголтоо зөв хий. Нутгийн баялагаа хамгаал.
Заяа чинь тэрдээ.тэр дэлгэрсайханы хийсэн ажил.өөрсдөө сонгосон сонголт.одоол анхаар.хувьдаа вагонтой бүтэн уулыг нурааж хүдэр зөөж баяжсан тэрбумтан гэсэн.
Заяа чинь тэрдээ.тэр дэлгэрсайханы хийсэн ажил.өөрсдөө сонгосон сонголт.одоол анхаар.хувьдаа вагонтой бүтэн уулыг нурааж хүдэр зөөж баяжсан тэрбумтан гэсэн.
Заяа чинь тэрдээ.тэр дэлгэрсайханы хийсэн ажил.өөрсдөө сонгосон сонголт.одоол анхаар.хувьдаа вагонтой бүтэн уулыг нурааж хүдэр зөөж баяжсан тэрбумтан гэсэн.