Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар ерөнхийдөө өөрийн түвшний мэдлэгтэй, энгийн иргэдийг бодвол энэ сэдвийг гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлж байна. Энэ удаа Украинд ялахгүй байгаа Оросын шалтгааныг арай өөр өнцгөөс танилцуулъя.
Путин Украиныг буулган авч дагуулаа болгоно, аажмаар Их Оростоо нэгтгэнэ гэсэн нь санааны гарз болсон ба Украин гэх дэлхийд тамгагүй, алдаршаагүй, сулхан улсыг дэлхийд тамгатай, дэлхийн цэргийн урлагийн түүхэнд нэрээ дуурсгах, зэвсэглэл ба технологиор дэлхийд топ-10 руу орж ирэх хүчирхэг гүрэн болгох замыг чухам Путин гэнэн төсөөллөөсөө болж засаад өгчээ.
Дайны хоёр жилийн түүхэн үр дүн энэ л байна. Түүхэн үр дүнг өөр глобал өнцгөөс томоор авч үзвэл, Путинд баярлах өдөр ирнэ. Украиныг цэргийн гүрэн болгох зам зассанаасаа илүүтэй НАТО ба Европын Холбоог нэгтгэн нягтруулж бэхжүүлсэн, сулраад байсан Умард Атлантын эв нэгдлийг бэхжүүлсэн, Барууныхныг нойрноос нь сэрээсэн гэх мэтээр Путинд талархах цаг удахгүй гэж би боддог. Харин Оросын батлан хамгаалах потенциалыг огцом сулруулж, Оросын цэрэг-аж үйлдвэрийн хамслыг бусниаж, Орос орноо дэлхийд шившиглэсэнд нь Оросын ард түмэн хэзээ ч талархахгүй. Хожим үзэн ядна.
Дэлхийд цэргийн зардлаараа эхний гурван байрыг мэдээж АНУ, Хятад, Орос эзэлнэ. Хоёр дахь гурвал нь Саудын Араб, Их Британи, Энэтхэг. Түүний араас 4 улс нэрлэгдээд “топ-10” болно. Тэр дөрөв нь Герман, Украин, Франц, Япон ажээ. Сүүлийн 4 улс нь 50-70 тэрбум ам.долларыг цэргийн зардалд жилдээ зарцуулж байна. Өөрөөр хэлбэл Украины цэргийн төсөв нь Франц, Германыхтай яг тэнцүү, харин Японыхоос ялимгүй их. Юун эхний 10 байтугай араар бичигдэж байсан жижиг улсыг Путин л ингэж дэлхийд данстай цэргийн дунд гүрэн болгож дэвшүүлжээ.
Одоо Украины дээд элитийн түвшинд, эрдэмтэд, зохион бүтээгчдийн түвшинд “Дараагийн Израиль” болох хөдөлгөөн өрнөөд эхэлжээ. Эрт орой хэзээ боловч дараагийн “Европын Израиль” гэж нэрлэгдэх болно гэж ярьдаг уриалдаг болжээ. Эдүгээ Украин нь зэвсэглэлийн ямар төрөлд дагнах, дэлхийд “II Израиль” болох тэр замын бэлчирт байна.
Энэ дайн түүхнээ анх удаа дрон, нисэгчгүй онгоцнуудын дайн, дайны түүхэнд хамгийн ихээр пуужин харвасан дайн, бас пуужин, дроныг хамгийн ихээр амдан сөнөөсөн дайнаар бүртгэгдэнэ. Украины хувьд байлдааны дроны үйлдвэрлэл, технологи, тоо чанараар өөрийгөө сорих цаг тун ойртсон мэт харагдана. Дэлхийн зэвсгийн зах зээлд бид юугаа гаргаж тавих вэ гэсэн асуулт Украины цэрэг-аж үйлдвэрийн салбарт хурцаар тавигджээ. Британичууд бол лазерын зэвсэглэлээр АНУ-тай ана мана, бүр урд нь гишгэжээ. Америкийнх лабораторийн нөхцөлд туршигдан байгаа бол Британийх бүтээгдчихсэн. Одоо туршилтаа Украины фронт дээр хийх гэж байна. Лазерын зэвсэгтэй өөр НАТО-гийн улс байхгүй. Харин Украин хоёрдогч нь болох гэж байна. Герман нь Skynex-ээр алдартай. Энэ нь агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг, Украин авч эхэлж байна. НАТО-гийн стандартаар Украины армийг шинэчлэн зохион байгуулж байгаа ба эхний F-16 онгоцууд байлдаанд орно. Украин нь нисэгчдээ хангалттай тоогоор бэлтгээд сургуулилсан. Оросын МИГ, СУ, ТУ-г сөрсөн шиг сөрнө гэсэн итгэлтэй.
Украинд баллистик пуужингийн систем нэн чухал болохыг Харьков, Одесс, бусад хотууд руу Оросын хийж буй агаарын террор харуулж байна. Украины зохион бүтээгчдийн тархинд израилийн “Давидын праща” (праща нь оросоороо дүүгүүр гэсэн утгатай) систем гүн суусан, тэр хэрээр түүнийг бүтээх юмсан гэсэн мөрөөдөл хожим биелнэ.
Тактик-техникийн үзүүлэлтээрээ, мөн хурдан тусгаж түргэн хариу үзүүлдэгээрээ одоо л Израилиас авахсан гэж хүсч байгаа нэг гол зэвсэг нь тэр юм. Patriot-оос энэ дүүгүүр нь илүү давуу үр дүнтэй, бас гурав дахин хямд. Одоогоор Израиль нь Украинд тусламжаар өгчихөж болохгүй түр цааргалж байна. Дээр дурдсан лазерын зэвсэг, Skynex, Давидын праща зэрэг нь Орос, мөн Ираны зэвсэглэлд байхгүй, бүр сураг ч үгүй, хэрэв Украин өвч бүрэн зэвсэглээд авбал Орос яаж ч чадахгүй, хий атаархаж гомдохоос өөр аргагүй болно.
Францын Батлан хамгаалахын их сургуулийн тэнхмийн эрхлэгч генерал Мишель Яковлефф ингэж анхааруулж бичжээ:–Путин Украинд дайн хийснээр Оросын задралыг түргэтгэв. Зөвлөлт Холбоот Улс задарснаас ч илүү цуст үйл явдал өрнөнө. Арми, хүчний байгууллагууд нь олон хуваагдаж хэдэн жилийн турш иргэний дайн хийнэ. Югославаас 10 дахин их хуваагдана гэжээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остины хэлсэн үг.
Украины эсрэг Орос байлдаад нэмэргүй болсон, ялагдал хэзээ нэгэн цагт ирнэ гэсэн санааг агуулжээ:–Путин Украиныг зүгээр л өнхрүүлчихнэ гэж горьдсон. Тэр Украиныг жинхэнэ төрт улс биш гэж тооцсон. Украинчууд ардчиллынхаа төлөө тэмцэхгүй, буугаад өгчихнө гэж бодсон. Дэлхий нийт зүгээр л дэргэдээс нь хараад сууж байх юм шиг төсөөлсөн. Путин бүх зүйлийг буруу тооцоолсон гэв.
Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорский ингэж ярьжээ:–Оросын цэргийн тусгай ажиллагаа балраx тусам В.Путин цөмийн зэвсэг хэрэглэж үйл явцыг орвонгоор нь эргүүлнэ гэсэн итгэл байх шиг. Гэвч тэгэхийг хүсч байгаа гэх нотлох баримт одоогоор алга байна. Цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэг нь Путин дангаараа хүсээд л болчихдог, Путин ганц товчлуур дараад л болчих зүйл ч биш юм. БХЯ, ЗХЖШ-аас цөмийн зэвсэг хэрэглэхэд шаардлагатай зөвшөөрөл, тушаал өгөх, код нийлүүлэх гэх мэт өөр хоорондоо холбоотой гинжин холбоосууд байдаг ба бас генералууддаа тийм тушаал биелүүлэхэд итгүүлэх шалтаг, шалтгаан байх ёстой. Тушаал дагана гэдэг нь тэд бүгд дайны гэмт хэрэгтнүүд болно гэсэн үг. Түүнийг генаралууд нь ч сайн мэднэ, тунгаана. Тэдэнд тушаал биелүүлэх, эсвэл Путинээс салах хоёр л хувилбар байгаа. Хэрэв ОХУ цөмийн цохилт өгөхөөр шийдсэн бол Украины эзлэгдсэн нутаг дахь оросын ямар ч байг ердийн зэвсэг ашиглан устгана хэмээн Вашингтоноос Орост товч, тодорхой, шийдэмгий анхааруулсан гэжээ.
Оросын түрэмгийллийг дэмжиж буй тролл нэртэй монголчуудад! Оросын террорист дайныг ялна гэдэгт сүсэглэсэн монгол хүн ганц нэг байгаа нь шившигтэй. Түүхэн үнэнд гүйцэгдэж шившгээ тарих нь гарцаагүй.
Та, таны гэр бүл, үр хүүхэд, ач, гуч, зээ нар соёлт ертөнцөөс тусгаарлагдаж, барууны хоригт орж, оросын түрэмгийллийн жинхэнэ хохирогч болох уршигтай. Хүнлэг ёсны төлөө, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө Украины ард түмний тэмцэл нэгэн цагт ялна. Тэр үед Таны шүтдэг, бахархдаг оросын олон генерал дайны гэмт хэрэгтний ширээнд гавтай сууж байх болно. Одоо Оросоос хөөрч Украин руу пуужин харваж байгаа нисэгч болгон, пуужин харвах товчлуур дарж байгаа, гал нээх давших тушаал өгч байгаа орос офицер болгон бүгд дайны гэмт хэрэгт татагдана. Хэдэн зуу, хэдэн мянгаараа. Путины дайныг өөгшүүлж дэмжсэн дайны хам хэрэгт орохгүй байвал сайнсан! Путин ялна гэсэн итгэлтэй бүх хүнд хандан уриалъя!
Орчуулж тайлбарласан Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Сэтгэгдэл30
ояачууд гадаад эх сурвалж үзэх чадвар, мэдлэг бхгүй хөөрхий! 2 хоногийн өмнө ороz-н зүүн фронтын командлагч хаймарсдуулж амиа алдсан нь батлагдсан, газпром тү**эндээ анх удаа алдагдалтай хүлээсэн ($7 тэрбум) уг нь $30 гариу тэрбум цэвэр ашигтай бсан. зөрүү бараг $40 тэрбум. 150тэрбумын зах зээлээ алдаад 30 тэрбумын худалдан авагчаа өдөр шөнөгүй гуйж, хөхөж бгаа. энэ оны төсвийн алдагдалтай аймшигтай байх сурагтай, пүтлeр удахгүй ши хуандид мөргөж, гуйлга гуйхаар очно.
Израйль гэдэг улсын нэр алан хядагч гэдэг үгтэй адил утгатай болсоныг нацист хохолуудын хөлсний бичээч бэлтгэл хошууч Адьяагийн Батсайхан хүртэл хүлээн зөвшөөрчээ, ккк
Оросын задрал монголд маш сайнаар тусна.Хятад орос хоёр монголын асуудлыг бидний оролцоогүйгээр шийдэж, шийдсээр ирсэн.Энэ олон хэсэг болж задарвал манай улс олон гарцтай болж энэ хавх шиг азгүй байдлаас гарч гаалийн хилийн дэлхийд бхгүй ивануудын дарамтаас салж илүү хурдан хөгжинө.Дараа нь хүссэн хүсээгүй хятад задрана.
Оросын задрал монголд маш сайнаар тусна.Хятад орос хоёр монголын асуудлыг бидний оролцоогүйгээр шийдэж, шийдсээр ирсэн.Энэ олон хэсэг болж задарвал манай улс олон гарцтай болж энэ хавх шиг азгүй байдлаас гарч гаалийн хилийн дэлхийд бхгүй ивануудын дарамтаас салж илүү хурдан хөгжинө.Дараа нь хүссэн хүсээгүй хятад задрана.
Оросын задралын үр дүнд манжийн харяанд байсан сүүлчийн улс болох монгол эх хятаддаа буцаж нэгдэнэ. Ингэснээр хятадын ардын чөлөөлөх арми нэрээ өөрчлөн ардын арми болно.
Путины троллуудаа! Оросын боолуудаа! Шившиг болоход бэлэн үү!?
СЛАВА РОССИИ
Украйн алуулж газар нутгаа алдаад бхад юүн ялах эмгэнэл Украйн
эргүү дагз вэ
Оросын задрал монголд маш муугаар л тусана ёстой адилхан шар юм байж гэдэг шиг тэр үед гадаад бодлого тодорхойлох улсууд сайн хүмүүс байгаасай халхын заяа хаячихгүй байлгүй дээ
Оросын задрал Монголд сайнаар тусна. Орос хэрвээ олон задарвал магадгүй угсаа нэгтэй буриад, тувачууд бидэнтэй эргэж нэгдэх магадлалтай! Тэгвэл Монгол хүчирхэгжиж хятад бидэн рүү өнгөлзөх хөг нь өнгөрнө, ЗА!
Цөмийн зэвсэг хэрэглэх гинжин холбоосон дээр байдаг цөөхөн хүмүүс нь мэдээж Путины итгэлт найдвартай хүмүүс байгаа ! Урвагчид тэнд байхгүй ! Томоохон шалтаг гарвал тактикийн цөмийн зэвсэг хэрэглэхээр Путин бэлдэж байна ! Эхлээд Укрианы нэг хотод цөмийн цохилт өгөхөөр бэлдэж бөйна мэдээж ямар хот гэдэг нь одоогоор маш нууц ! Хиросимо шиг 5 хотоос сонголт хийж бөйна ! Энэ намрын нэг л өдөр Укрианд мөөгөн үүл дэгдэх байх ! Хохолуудын шээс нь гоожоод бууж өгьё гэж орилолдох байх ! Барууныхан айсандаа болоод дуу нь гарахгүй гурав хононо ! Амёрикууд нэг муу укрианы төлөө цөмийн дайнд орохгүй ! Вашингтонд нь бөмбөг туссан үёд л цөмийн дайнд орно өөр үёд орохгүй ! Энэ дайн бол цөмийн шаттай !
Оросын задрал монголд маш муугаар л тусана ёстой адилхан шар юм байж гэдэг шиг тэр үед гадаад бодлого тодорхойлох улсууд сайн хүмүүс байгаасай халхын заяа хаячихгүй байлгүй дээ
Путины зөв, бурууг шүүдэг хүмүүс нь монголчууд бид биш. Цаг хугацаа харуулна. Ямарч тохиолдолд Украйн цус, нулмисандаа живсэн. Барууны болон ОХУ-ын цэргийн зэвсгийн талбар болсон нь үнэн. Ийм байхгүй байж болох боломж байсан л байх. Түүх бүгдийг шүүнэ. Цэрэг, зэвсгийн байлдаанаас гадна хоёр талын тэр дундаа барууны үзэл суртлын дайн их явж байна. Үүнд харин ОХУ ялагдаад байгаа юм уу даа.
Манжийн эрхшээлийн 220, Оросын эрхшээлийн 70нийтдээ 290жил бусдын тархиар сэтгэчихсэн болохоор, Олноо өргөгдсөний 10, Ардчиллын 34 нийтдээ 34 жилд өөрийн ухаан эргэж суудаггүй юм бна. Жинхэнэ манкурт гэдэг чинь өнөөдрийн монголчууд та бид юм бнаа !
Монгол 34 жил америкийн эрхшээл байна мангараа.
Ялагч найраа байхгүй
Хэний захиалгаар ийм юм бичсэн юм болдоо. Монголчууд ихэнх нь тэнэг биш юм ойлгохтойгоо болсон доо
Хэний захиалгаар ийм юм бичсэн юм болдоо. Монголчууд ихэнх нь тэнэг биш юм ойлгохтойгоо болсон доо
за гуц гуц хужаагийн шээснүүд ээ.их баярлаж бна уу.өмнө зүгийн их гэр бүлтэйгээ нэгдэх цаг хугацаа ойртож бна гэж баярлаж байгаа муусайн хужаагийн ирлийзүүд
Харин тиймээ. Солиорцгоох юм.
Өгөр хятадын эрлийзүүд ийм юм бодож бгаа даа.
Оросын задрал монголд маш сайнаар тусна.Хятад орос хоёр монголын асуудлыг бидний оролцоогүйгээр шийдэж, шийдсээр ирсэн.Энэ олон хэсэг болж задарвал манай улс олон гарцтай болж энэ хавх шиг азгүй байдлаас гарч гаалийн хилийн дэлхийд бхгүй ивануудын дарамтаас салж илүү хурдан хөгжинө.Дараа нь хүссэн хүсээгүй хятад задрана.
Украйн ялаасай, гэхдээ Орос бүү задраасай. Орос задарвал бид цөмийн зэвсэгтэй 15 улстай яриа хэлэлцээр хийх шаардлагатай болно. Нэг солиотой Хойд Солонгос стилтэй генерал нь Улаанбаатар цөмийн пуужин харвана шүү, мөнгө өг гэхэд л бид байгаа бүхнээ өгнө шүү дээ... Оросын задрал тоглоом биш, 5 сая хүн дүрвээд ороод ирэхэд л бид дуусна.
1
Би Украйныг ялаасай гэж бодож байгаа ч бодит байдал дээр тийм ч хялбар биш юм. ОХУ-ын нөөц: Хүн хүч, Зэвсэг үйлдвэрлэх боломж, Түүхий эд нь Украйнтай харьцуулахад бараг хязгааргүй. Урт хугацаанд сунжрах тусам дайн Путинд ч ашиггүй, Украйнд ч ашиггүй байдал үүснэ. Дайн зогсох боломжийг миний хувьд Путины үхэл гэж харж байна. Путины дараах Орос орон харин намайг айлгаж байна, хэрэв Орос бутарвал цөмийн зэвсэгтэй олон улс үүсэх болно, манайх руу Европоос ирдэг ачаа, барааны хойд урсгал бүрэн хаагдана. БНХАУ-ын эсрэг тогтворжуулдаг гадаад бодлогын нэг тулгуур үгүй болох эрсдэлтэй. Орос ялагдаасай, гэхдээ бүү задраасай, иргэний дайн бүү үүсээсэй. Хойд зүгээс 5 сая иргэн нь Монгол рүү дүрвээд ороод ирэхэд зогсоох хүч бидэнд байхгүй, бууны сум, хүмүүнлэгийн тусламж ч хүрэлцэхгүй шүү, 5 сая хүнийг тэжээх гурил ч байхгүй.
Маш зөв дүгнэлт хийсэн байна! Орос өөрөө эвгүйдсэн шүү! Одоо хохино гэхээс өөрөөр юу гэх билээ! Нэг сайн тал нь Орос эзэнт гүрний тавцангаасаа буувал Монголд минь маш их хэрэгтэй, тэнгэрийн цаг ирнэ!👏
Энд нэг монгол хүн Оросыг дэмжсэн үг хэлснийхээ төлөө барууны хоригт орно гэж юун дэмий юм яриад байнаа.
Удахгүй Украин гэж улс байхгүй болно. Үүний төлөө ЕХ, ОХУ 2ын бодлого явж бна
Удахгүй Украин гэж улс байхгүй болно. Үүний төлөө ЕХ, ОХУ 2ын бодлого явж бна