Баянзүрх дүүргийн АН-ын хорооны гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэд: "Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 2-р сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолоор АН-ын УТЗ-ийн гишүүн Д.Пүрэвдаваа нь МоЛАНамын даргаар бүртгэгдсэнийг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдсэн. Энэ хүртэл УТЗ-ийн гишүүний хувьд АН-ын шийдвэр гаргах түвшний бүх үйл ажиллагаанд оролцож, БЗД-ийн АН-ын 2024 оны бүх шатны сонгуульд ажиллах стратеги төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг хэлэлцэн, ярилцаж явсан хүний гаргасан энэхүү үйлдэл нь намын гишүүд, журмын нөхөд бидний хувьд санаанд оромгүй, гэнэтийн, үнэхээр харамсалтай үйл явдал боллоо.
Алдаж болохгүй, алдвал буцааж болохгүй шийдвэр гаргах энэ цаг үед АН-ын гишүүд дэмжигчид эвлэн цуглаж, нэгдэж байхад эвдэж тарааж, салгах нь хэнд ашигтай вэ? Энэ үйлдэл нь зөвхөн ашиг хонжоо хайсан хэн нэгэнд л ашигтай байх. Гишүүд дэмжигчид минь сэрэмжтэй, хянуур байж, цугтаа намтайгаа илүү ойр, нягт хамтран мэдээлэл солилцох шаардлагатай байна.
АН, түүний гишүүд албан тушаал ахих, гишүүнээ гэж үздэг намаа наймааны хэрэгсэл болгох хүсэлтэй, анхан дунд шатны намыг зөвхөн өөрөө өмчилдөг, даргад үйлчилдгээ намд ажиллаж байгаа гэж ойлгодог гишүүд байх ёсгүй гэж үзэж байна.
АН-ын гишүүд, дэмжигчид та бүхэн 2024 оны сонгууль болох гэж байгаа хариуцлагатай цаг үед сөрөг улстөрийн хүчнээс явуулж буй худал мэдээлэлд авталгүй, ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө дээдлэн, нэгдсэн зорилготой байхыг уриалж байна. Манай удирдлагын багт байсан Д.Пүрэвдаваа гэж хүн МоЛАН байгуулаад гарсан. Гэхдээ БЗД-ийн АН бүрэн цул, нэгдмэл нэг зорилготойгоор сонгуульд оролцох гараандаа байна. Хүн улстөрийн намд үзэл санаа нэгтэй байж ордог байх. Гэтэл үзэл санаагаараа биш, өөрийн явцуу, хувийн эрх ашгийг хөөцөлдөж орж ирэх юм бол нам биш бүлэглэл болно.
Д.Пүрэвдаваа гэдэг хүн бол АН-аас нэр дэвшиж, улстөрийн бүхий л албан тушаалд сууж, даргын сэтэр зүүж явсан.
Гэтэл өнөөдөр хэрэг гарахаар хэрэглэчихээд, ашиглаад, хэрэггүй болхоор хаяад явчихдаг зүйл биш. Энэ хүнээс жирийн нэгэн ахмад гишүүн хэд дахин үнэ цэнэтэй шүү. " гэв.
М.Чой
Сэтгэгдэл12
хүн улс төрийн сонголтоо хийгээл биз дээ нөхөртөө хаягдсан хөгшин авгай шиг гомдлохоо боль
Данхыг зоримог ажиллаж бна гэж хэлэх нь дэндүү гэнэн хэрэг шүү !!! ЖДҮ,Хөгжлийн банк, БЗС, НҮҮРС зэрэг баа хан хэрэг хагас дутуу ухаж сандаачихаад нэг ч хэргийг тултал шийдвэрлэж чадаагүй жүж иглээд бна. МАН-ч бужигнуулаад, энэ сонгуу лийн дараа хамтарсан ЗГ байгуулаад,Женко той хамт улс орныг бужигнуулах санаатай бнаа ! Яг үнэндээ Монголыг одоо Хэрэо Баа тар, Женко, Данхын гурвал удирдах гээд бна шүү дээ !!!
АН ын гишүүд угаасаа л хоорондоо алалцаж байгаа шүү дээ , эвлэрч чадахгүй юм билээ.
Ардчилсан нийгэмд лаагаа иднэ үү луувангаа иднэ үү... яваа л биз... та нарын юуг чинь аваад явцийнбэээ
Ардчилсан намынхан сонгуулийн хайрцаг булаацалдаж байсан шившигийн видео фэйсбүүк дээр байсан.
Дор эсгэсэн АН-ын тарыг таньсан байна. Ер нь АН одоо хүртэл алуурчин, луйварчин нэгний дохиогоор ажиллаж байгаа шүү дээ.
Aanha ymarch usult devshilgui neg tiim balai
АН-ын хурган дарга асан, Элчин сайд хэмээгч Ц.Сүбаатарын "МАН ялбал долдугаар сарын 1-ний хар өдөр давтагдана" гэсэн захиалга ярилцлага нь иргэд сонгогчдыг үймээн самуунд уриалан дуудаж, төр засгийн эсрэг босгох Ц.Элбэгдоржийн санааг илэрхийлж байгаа юм биз дээ? УИХ-ын 2024 оны сонгуулиар зоримог шударга Л.Оюун-Эрдэнийг зайлуулах санаархал байна даа. Харин МАН ялах нь тодорхой болох тусам тэд бачимдан сандарсаар ..................
МоЛАН чинь Женко нам
АН н элбэгдорж ДМН,батүү ГХХН,эрдэнэ ЗОН,оюунгэрэл ИОН,болд ШИНЭ,гүндалай АХН,женко АТОЗН гэхчлэн тоглоомын намууд байгуулаад АН гэдэг жорлонг хаяад явсан. Та нар тэр толгойлогчдоо ярихгүй байж юун пүрэвдаваа вэ. Ийм хоёр нүүртэй,том хулгайчуудаасаа айж доодчуулдаа эрэлхдэг зангаа татчих. Та нар дээрх намуудын алиных нь гишүүн гээд гараа үсгээ зурсан бэ. Хэрвээ Ан д гишүүн байгаа бол эдгээр олон намд гишүүн байхгүй.Энэ намуудад гишүүн байгаа бол АН д гишүүн байхгүй.
Tanai darga nar chin mungugui uuriiguu yayy geejiij gesen bnlee shuu Gadnaa demjeed tsaanaa dooshoo hiigeed sonin
Ardchilsan nam nertei buunii nohoinuud 2024 onii songuulid ymr ch bolomj baihgui,