"Магнай трейд" ХХК, "G mobile" ХХК-ий өв залгамжлагч Г.Дашням улс төрд санаархан, УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад л элдэв ярилцлага, сошиал контент хийн, улайрах болсон билээ.
Түүнийг УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас 6-р тойрог буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт, эсвэл Улаанбаатар хотод нэр дэвшихээр төлөвлөж буй тухай эх сурвалжууд өгүүлж буй. Яахав ээ, баян айлын хүү, хунтайж гэх мэтээр өөлөөд яахав. Хэн ч сонгогдох эрхээ эдэлж болно. Гагцхүү Г.Дашням анх МАН-д орохдоо зөв замаар элссэн үү? гэдэг асуудал байгаа юм.
Тодруулбал 2021 оны намар Г.Дашням гэнэт л МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ы Удирдах зөвлөлийн гишүүн, СДМЗХ-ы Дэд Ерөнхийлөгч болсон.
Ингэхдээ ямар нэг анхан шатны намын үүрт ганц ч өдөр ажиллаагүй, тэр бүү хэл намд элсэх өргөдөл МАН-ын дүрмийн дагуу өгсөн эсэх нь тодорхойгүй. Харин МАХН-ын 30 хувийн квот гэгчээр МАН-д "тооноор орж иржээ". Хачирхалтай нь Г.Дашням МАХН-д ч мөн гишүүн байгаагүй бөгөөд тус намын байрыг ч хаана байдгийг бараг мэддэггүй байсан гэх.
Өөрөөр хэлбэл МАХН гэгчийн удирдлагууд 30 хувийн квотоо зарсан ноцтой үйлдэл үүний цаана байж болзошгүй юм.
Энэ тохиолдолд анхнаасаа л дүрэм зөрчин орж ирсэн хүн болох Г.Дашнямыг МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх нь зөв эсэх асуудал яригдаж таарна.
С.Сарнай
Сэтгэгдэл11
Arhichin biz dee, ene chin
Энэ чинь бех бишуу бас улсын хулгайч болох санаатай
Teneg teneg yum yarisan xar tamhichin batsaan.
Данхад хувьд нь 5 тэрбумыг хаяхад ногоон гэрлээр орно.
баячуудын эрхий мангар бацаанууд болох Батхүүгийн Ганхөлөг, Ганзоригийн Дашням гээд халуунд халж, хүйтэнд хөрч үзээгүй нусан буунуудыг эр цэргийн алба хаагаад ир гээд явуулчих
Данхад хувьд нь 5 тэрбумыг хаяхад ногоон гэрлээр орно.
Данхад хувьд нь 5 тэрбумыг хаяхад ногоон гэрлээр орно.
Эхлээд цэрэгт яваад ир.
Данхад хувьд нь 5 тэрбумыг хаяхад ногоон гэрлээр орно.
Ene tehdee nudii n harahad arai deer zaluu bnaa.hurelbaatar dambiinyam naraas deer
Сахал үс нь хаашаа хүн бэ, казак юм уу