sonin.mn

ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /AFP/. Америкийн эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны /WNBA/ гурван удаагийн аварга, Олимпын хос алтан медальт Кэндис Паркер зодог тайлж буйгаа ням гарагт мэдэгджээ. Тэрбээр WNBA-ийн 16 улирал тоглосон юм. Өдгөө 38 настай хүчний довтлогч К.Паркер уг шийдвэрийнхээ талаар “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тэрбээр WNBA-ийн “Хамгийн үнэ цэнтэй тоглогч”-оор хоёр удаа шалгарч байлаа.


“Би зодог тайлж байна. Би энэ тоглоомд хэзээ ч булхайцахгүй, орж ирсэн үеийнхээсээ илүү сайхан орчныг үлдээнэ гэж амласан. Миний доторх өрсөлдөгч үргэлж дахиад нэг улирал тоглохыг хүссээр ирсэн, гэхдээ одоо цаг нь боллоо. Миний зүрх сэтгэл, бие махбод мэдэрч байсан боловч оюун ухаанд минь үүнийг хүлээн зөвшөөрөх цаг хугацаа хэрэгтэй байлаа” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


“Эхнэр, ээж байх нь #1 зорилт хэвээр байгаа бөгөөд цаг хугацаа ямар хурдан өнгөрч байгааг анзаарсан учраас гэр бүлдээ илүү их цаг зориулахаар төлөвлөж байна” гэж тэрбээр бичжээ. 2008, 2012 оны Олимпоос алтан медаль хүртсэн К.Паркер 2016 онд “Лос-Анжелес Спаркс”, 2021 онд “Чикаго Скай”, өнгөрсөн онд “Лас-Вегас Эйс” багуудын хамтаар WNBA-ийн аварга болсон билээ. Тэрбээр өнгөрсөн оны долоодугаар сард хөлний мэс засалд оржээ. 



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг