Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг энэ сарын 19-нд УИХ баталсан. Дагаад хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хууль зэрэгт өөрчлөлт оруулах төслүүд ч батлагдсан. Энэ хууль, хуулиудын өөрчлөлт батлагдсантай холбоотойгоор стратегийн ач холбогдол бүхий ордын хуульд заасан хувь хэмжээг Үндэсний баялгийн санд авах ажил хийгдээд эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар Эрдэнэтийн овоолгыг эзэмшдэг “Ачит Ихт”-ийн 34 хувийг авах шийдвэрийг гаргасан. Араас нь Цагаан суваргын орд яригдаад эхэллээ. Гэхдээ тус ордыг эзэмшдэг МАК компани “…34 хувиа өгөхгүй” гэсэн байр суурьтай байгаа бололтой. Учир нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдахын өмнөхөн МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Н.Нямтайшир “…Хэрэв Ашигт малтмалын тухай хуульд өргөн барьсан хэлбэрээр өөрчлөлт орох тохиолдолд ямар сөрөг үр дагаврууд бий болох вэ гэдгийг сайн бодох ёстой. Хуулийн төсөлд заасан 20 хувиас дээшгүй буюу хяналтын багцгүй, олон хөрөнгө оруулагчтай болох тохиолдолд шийдвэр гаргалт удаан, нэгдсэн бодлогогүй байх эрсдэл үүснэ. Ийм нөхцөл үүсвэл хөрөнгө оруулалт санхүүжилт босгох боломжгүй.
Мөн уул уурхайн томоохон төслүүдийн хэрэгжилт удаашрах, хувьцаа зэмшигчдийн хооронд маргаан үүсэх, төсөл ашиглалтад орох хугацаа хойшлох магадлалтай. Ингэснээр стратегийн ордууд эдийн засгийн эргэлтэд орохгүй байх, ер нь бол салбарын хөгжилд шууд сөрөг нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Өөр нэг хүчин зүйлийн тухай би бас хэлэхийг хүсч байна.
“Хөгжлийн банкны”, “Нүүрсний” гэх сонсголын үеэр төрийн албан хаагчид, бизнес эрхэлж байгаа аятай маш их хөрөнгөжсөн болохыг бүх ард түмнээрээ л харсан. Хуулийн төсөлд тусгагдсан хувьцаагаар дамжаад мөнгө угаах хэлбэр рүү шилжчих вий, гадныханд стратегийнхаа ордын хувьцааг шууд болон дам байдлаар алдчих вий гэдгийг л сайтар бодож, зохицуулах ёстой юм шүү. Хэзээ нэгэн цагт “Стратегийн ордын тухай” гэсэн сонсгол бүү болоосой гэдгийг л анхааруулмаар байна” гэж байсан юм.
Тэгвэл тус компанийнхан Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар үүсэж буй асуудлаар Цэцэд хандахаар зэхэж байгаа бололтой. Эх сурвалжуудын мэдээллээр, энэ хуулийг “түдгэлзүүлэх”-ээр Цэцэд хандах гээд зөвлөх үйлчилгээний томоохон компаниудтай хамтарч ажиллаад эхэлжээ.
Ер нь бол Цагаан суваргын асуудал одоогоос арваад жилийн өмнө Цэцээр шийдэгдэж байсан түүх бий. УИХ-ын 2014 оны долдугаар сарын 1-ний “…Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тогтоолоор “…Тус ордод төр хувь эзэмших шаардлагагүй” гэж шийдсэн. Харин тухайн үед УИХ-ын дэд дарга Л.Цог “…Энэ тогтоол Үндсэн хууль зөрчсөн” гэсэн маргааныг Цэцэд гаргасан. Цэц 2015 оны тавдугаар сарын 20-нд дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд “…Үндсэн хууль зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн. Тэгэхэд Цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Н.Жанцан, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдсэн байдаг. Тэгж Цагаан суваргын орд хувийн компанид үлдэж байв. Өөрөөр хэлбэл, тухайн үед УИХ-ын тогтоолыг эсэргүүцсэн УИХ-ын гишүүний гомдлоор маргаан үүсэж байжээ.
Тэгвэл энэ удаад МАК өөрөө Цэцэд хандах бололтой. Ингэхээр тун удахгүй Цэц дээр Цагаан суваргын асуудлаар төр, МАК хоёрын хооронд томоохон маргаан үүснэ гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, Үндэсний баялгийн сангийн хууль Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгийг Цэц дүгнэхээр болж байна. Нэг үгээр хэлбэл, “…Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Үндэсний баялгийн санд ирэх үү” гэдэг асуудал яригдана.
Дашрамд хэлэхэд, арваад жилийн УИХ дээр, Цэц дээр гаргасан шийдвэрүүдийн ард ноцтой “үйл ажиллагаа” явагдсан гэдэг албан бус мэдээлэл байдаг. Одоо ч яригддаг. Гэвч тэр мэдээллийг хууль хяналтынхан албан ёсоор олон нийтэд зарлаагүй өдийг хүрсэн юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл18
Компанийн 34 ийг авах бол худалдаж авах бус уу. Эсвэл булаагаад авч болдог юм уу
БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ӨВӨГ ДЭЭДЭС МААНЬ ҮР АЧ БИДЭНДЭЭ ӨВЛҮҮЛЖ ҮЛДЭЭСЭН БОЛОХООС ТЭР ХУВИЙН КАМПАНИ БИЙ БОЛГООГҮЙ ЮМ. ТИЙМЭЭС ДОР ХАЯЖ 34%-ИЙГ НЬ УЛС ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ БӨЛГӨӨ!
Монголчууд бидний баялгийг МАН-ын бүдүүн данжаадууд биднээс булааж хужаа манж буриадын оргодол цагаач хунхууз дээрэмчдэд заржээ..Харь цустангуудад алдсан баялгаа буцааж авах нь монголчууд бидний үүрэг мөн. Үүнийг хийхийн тулд цус урсгах юу ч биш..
Цгаан суваргын ордыг МАК компани бүтээн байгуулчихсан гэж тэнэгтэхээ л боль
МОНГОЛ УЛСЫН ГАЗАР ШОРОО ТҮҮНИЙ ДООРХИ ОРД БАЯЛАГ ЗӨВХӨН ТӨР АРД ТҮНИЙ ӨМЧ МӨН ТУЛ ЦАГААН СУВАРГЫГ АРД ТҮМНИЙ БАЯЛАГИЙН САНД АВАХЫГ НАМ ЗАСГААС ШААРДАЖ БАЙНА
Ordiig ashiglah zorilgoor barisan uildveriin 34% -g avah bgaa bol mongoo toldogiin za yu ? Ternees ter gazar bgaa zestei shoroo bol ard tumnii omch ! Ard tumnii omch geheer hun bolgond hirz shoroo ogdoggui yumaa ter shoroog gargaj mongo bolgood mongonoosoo huulid zaasan esoor ni tatvaraa tolohiig l ard tumnii omch geed bgaan shuudee mongol ulsad huuliin daguu hen be guai ni ch gazariin doodhi bayalagiig tatvaraa tolood uhah erhtei yumaa
Ordiig ashiglah zorilgoor barisan uildveriin 34% -g avah bgaa bol mongoo toldogiin za yu ? Ternees ter gazar bgaa zestei shoroo bol ard tumnii omch ! Ard tumnii omch geheer hun bolgond hirz shoroo ogdoggui yumaa ter shoroog gargaj mongo bolgood mongonoosoo huulid zaasan esoor ni tatvaraa tolohiig l ard tumnii omch geed bgaan shuudee mongol ulsad huuliin daguu hen be guai ni ch gazariin doodhi bayalagiig tatvaraa tolood uhah erhtei yumaa
Нямтайшир Эби-д 2 сая долларын хахууль өгч байж Цагаансуваргыг хувьдаа авсан гэж Мунзуй Нямдорж гэрчлээд байгааг Данх тэргүүтэй МАН-ын бүдүүн данжаадууд огт тоохгүй байгаа нь бас авлига авсан гэсэн үг..Энэ цагаач буриад өвгөн МАН-ыг хахуульдаж байж авсан бусдын хөрөнгийг жинхэнэ эздэд нь олон юм хуцалгүй буцааж тушаах естой. Өнөө маргаашгүй үхэх гэж байж ямар ханаж цаддаггүй өгөр вэ.
Төр өөрөө юу ч хийж чадаагүй байж хийж бүтээсэн үндэсний үйлдвэрлэлээ дээрэмдэх нь зүйд нийцэхгүй ээ
Ха ха. Тэнэгтэхэд хязгаар байдаг юм ш дээ. Нарийндаа бол тагнуулын ажилтан байсан хүн Монгол улсын ерөнхий сайд байсан хүмүүс мэдээлэлд ойр байсныгаа ашиглаад л төрийн өмчийг зүгээр авчихсан асуудал. Жинхэнэ ашиг сонирхлын зөрчил гэж наадхыг чинь хэлдэг юм. Юун хувийн өмч вэ??? Цагаан Суварга чинь үндсэн хуульд зааснаар АРД ТҮМНИЙ МЭДЭЛД БАЙХ ЁСТОЙ ТӨРИЙН ӨМЧ шүү
Өгөх л болно доо. Ямар ганцхан Содном та хоёрын өмч биш. Үндсэн хуулинд ч заасан байгаа. Төр 34-51 хувиа авах бүрэн эрхтэй.
Цагаан суваргаа алдах аюул нүүрлэсэн учир Номтойбаяр улс төрд дахин орж байна ! Бум ялагчаас намыг нь 500 сая төгрөгөөр худалдан аваад Цогтгэрэлийн намтай нийлээд бушуухан хөдөлж үз гэж аав нь үүрэгдсэн юм ! Их хуралд ганцаараа ч хамаагүй орж суугаад бусад товарошуудыг гуйж хахуульдаад лобби бүлэг байгуулах нь Номтын зорилго юм ! Тэгэхгүй бол Хүүк Данх хоёр Цагаан суваргыг булааж мэдэх нөхцөл байдал үүссэн !! Үндэсний эвсэл намын жагсаалтын гуравт бичигдэж байгаа шүү оркуудаа !
Amiaa bodood uu? Huugee l bodoj bnsht
Монголын 3,5 сая хүний хөдлөшгүй өмч болох Цагаан суваргын орд яаахаар ганцхан хулгайч Нямтайширын өмч болдог юм вэ? Нямтайшир хулгайчийг барьж аваад байгаа газар нь нухчихах хэрэгтэй шүү дээ. Том гүрнүүд бол аль хэдийн тэгнэ шүү дээ. Монголчууд яасан тэнэг юм вэ?
Хувалзуудад өгч болохгүй! Баялаг бүтээгчдээ дайраад ардын намын хувалзууд л хожно! Өчнөөн санг хоосолсон! Макыг сан нэртэй болгож хоослох нээ! Гадаад дотоодгүй хөрөнгө оруулагч хэрэгтэй гээ л түмэн амьтныг урьж авчраад хуралдаа л эцэст нь ингэдэг бхгүы юу!!!
hudlaa songuuiin show bolgood teneguud n itgej sanlaa uguud songuuliin daraa tsets deer unalaa geed l asuudal duusna zorilogo n erduu l ene. tegeed ch oyutolgoi shig tur 34 huv ezemshsen nertei luivarduulaad bgaa gereegee zogsoomoor ym uuruu uuriinhuu hurungiig hudaldaj avna ymarch hynalt tavj bgaa ym bhgui enenii orond mak harinch utgaar n hurungu oruulalt hiij ashgilj bgaa bh shuu
Номтойбаяр ял аваад тэрнийгээ яг бүтэн шоронд эдэлсэн үү? Хамт хоригдсон Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны газрын дарга Нямдаваа гэж аймар авилагч нөхрийг сайн шалгаж асуудыг шалгаруулах хэрэгтэй!
Гадагш нь алдаад дууснаа...эс.эл аль нэг дээрэмчин намын хармаанд орчихоно.34 хувийг Төр ард түмэндээ тарааж өгөх нь зөв.