ЗХУ-аас хойших үеийн Оросын хамгийн нэртэй хамтлагуудын нэг болох “Любэ” байгуулагдсаныхаа 35 жилийн ойг тэмдэглэж байна.
Эх орон, ард түмэн, цэрэг эрсээ хайрлах халуун сэтгэлийг илэрхийлсэн цэрэг эх орны сэдэвт гайхамшигтай үг аялгуу бүхий дуунуудаараа олонд танигдсан энэ хамтлагийг 1989 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хөгжмийн зохиолч Игорь Матвиенко үүсгэн байгуулсан бол тэр цагаас хойш гоцлол дуучин, ОХУ-ын Ардын жүжигчин Николай Расторгуев хамтлагаа ахалж байна.
Ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хамтлагт баяр хүргэн, уран бүтээлчдэд гарын бэлэг илгээснийг хамтлагийн ахлагч Николай Расторгуевт Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны элчин зөвлөх Д.Өнөбилэгт гардуулжээ.
Н.Расторгуев Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийлээд, Монгол оронд дахин очиж, тоглолт хийх хүсэлтэй байгаагаа уламжилсан байна. Нэгэн үе монголчуудын хувьд хамгийн түгээмэл гадаад хэл нь орос хэл байв. Үүнийг дагаад орос дуу хөгжмийг шимтэн сонсдог хүмүүс Монголд олон байдаг. Харин 1990-ээд оноос цаг үе өөрчлөгдөж, орос хэл, Оросын соёл, утга зохиол, дуу хөгжмийг мэддэг сонирхдог хүүхэд залуусын тоо цөөрсөн ч Оросын алдартай хамтлаг, дуучид Монголд хүрэлцэн ирж, уран бүтээлээ толилуулдаг уламжлал тасарсангүй.
Тухайлбал, “Битлз” маягийн дуунуудыг Орост анх бий болгосон алдарт дуучин Максим Леонидов “Секрет” хамтлагийнхаа хамт ирж байлаа. Мөн 2016 онд “Звери” хамтлаг, үүнээс өмнө нэрт дуучин Ф.Киркоров манай улсад хэдэнтээ зочилж, дуучин Алсу 2000-аад оны эхээр Монголд тоглолтоо хийж байв.
Өнгөрсөн хугацаанд 16 цомог гаргаж, 15 клип хийсэн “Любэ” хамтлаг Монгол дахь фэн клубийнхээ хүсэлтээр 2017 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод хоёр өдөр аялан тоглосон юм. Тоглолтыг үзэхээр Монгол орны өнцөг булан бүрээс фэнүүд нь олноороо цугларч байсан тул зохион байгуулагчид нь орон нутагт тасалбараа борлуулахад хүрч байв.
“Любэ”-чүүд алдарт “Конь” дуугаа дуулах үед хоёр өдрийн турш пиг дүүрэн байсан концертын танхим тэр аяараа уран бүтээлчдийг түрэн дуулж байлаа. “Конь” бол хамтлагийн сүлд дуу нь бөгөөд талын дундуур харсан зүгтээ морь хөлөглөн давхиж, бодол санаагаа цэгцлэх гэсэн хүмүүний хүслийг илэрхийлдэг. Ташрамд хэлэхэд, тус хамтлагийн фэн клубийн пэйж хуудсыг дагадаг хүн бүрийг клубийн гишүүн гэж тооцдог бөгөөд тэдний тоо бараг 36 мянгад хүрсэн ажээ.
Аливаа концерт эхлэх үед “Любэ” хамтлагийг танилцуулах шаардлагагүй байдаг. Дуу хөгжмөөс хол хөндий хүмүүс дуунуудынх нь нэрийг мэдэхгүй ч гэсэн тэдгээрийг заавал хаа нэгтээ, хэзээ ч юм сонссон л байдаг. Балчир хүүхдээс өвгөд хөгшид хүртэл мэддэг хамгийн алдартай дуу бол Аугаа их Эх орны дайны ялалтын 50 жилд зориулан 1995 онд зохиосон “Комбат” юм.
Харин монголчуудын хамгийн ихээр сонсох дуртай дуу нь “Берёзы” ажээ. “Любэ”-гийн фэн клубийнхэн энэ дууны үгийг монгол хэлэнд хөрвүүлсэн нь бий.
Тухайлбал:
Отчего так в России берёзы шумят,
Отчего белоствольные всё понимают.
У дорог прислонившись, по ветру стоят
И листву так печально кидают.
Эхний энэ бадгийг,
Оросын хус яагаад ингэтлээ шуугидаг юм,
Замын хажууд, салхинаа бөхийчихөөд
Гунигтай гэгч навчсаа гөвцгөөж
Яаж ингэж бүхнийг ойлгодог юм бол хэмээн орчуулжээ.
Дахилт:
А на сердце опять горячо-горячо
И опять, и опять без ответа.
А листочек с берёзки упал на плечо,
Он, как я, оторвался от веток гэснийг,
Харин зүрх дахиад л халуу дүүгнэ
Хариу нь дахиад, дахиад л алга.
Хуснаас ганц навч тасран мөрөн дээр минь уналаа,
Яг л над шиг мөчрөөсөө холдож дээ хэмээн орчуулжээ.
Энэ дууг нэртэй жүжигчин Сергей Безруков бяцхан хүүхдүүдийн хамтаар Оросын “Голос шоу”-нд оролцон дуулсан нь олон хүний сэтгэл зүрхэнд хүрчээ. Бүр 1989 онд буюу бүтээлээ дөнгөж туурвиж эхэлж байх үед нь хүмүүс “Любэ” гэдэг нэрийн утгыг мэдэхгүй байв. Гоцлол дуучин Расторгуеваас үүний учрыг асуухад, “Надад энэ үг зүгээр л таалагддаг” гэж хариулж байлаа. “Любэ” гэдэг нь Москва орчмын “Люберцы” гэдэг тосгоны товчилсон нэр байж магадгүй гэж зарим хүн таамагладаг. Учир нь Расторгуевын хүүхэд нас тэнд өнгөрчээ.
Домогт дуучин Алла Пугачевагийн зөвлөсний дагуу Расторгуев анх 1989 онд “Зул сарын баярын уулзалт” гэдэг телевизийн нэвтрүүлгийн үеэр тайзан дээр цэрэг хувцастай гарч ирж байлаа. Тэр цагаас хойш цэрэг хувцас нь хамтлагийн имиж болж, дуулсан дуунуудтай нь гайхамшигтай хосолж, “Любэ”-чүүд цэрэг эрсийн дүр төрхтэйгөөр үзэгчдийн сэтгэлд хоногшжээ. Хэсэг хугацаанд тэд имижээ өөрчилж, фрэнч өмсөхөө больсон ч онцгой тохиолдлуудад Расторгуев тайзан дээр цэрэг хувцастай гарч ирдэг нь хэвээрээ. Хамтлагийн дуунууд цэргийнхэнд тун их таалагддаг тул Расторгуевт “армийн дуучин” гэдэг алдрыг хүртээжээ. Харин тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн алба хааж байгаагүй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Хамтлагийн амин зүрх болсон тэрбээр өнөөдөр 67 нас хүрсэн ч эрч хүчтэй хэвээрээ байна. Өдөр өнжөөд л хаа нэг тийш нисэж тоглолтоо хийсээр буй Расторгуев маргааш өдөр нь фитнесийн зааланд төмөр өргөөд зогсож байх нь ердийн дүр зураг. Харин түүний ээж 94 настай Марина Калмыкова гуай хүүгийнхээ тоглолтыг үзэх тун дуртай гэнэ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл10
Иди нахуй
Зсссс,,,,зайлаа,,,,өмхийрсөн орос фашистууд,,,,ддт хамлаг юрий шевчукыг бол сонсноо,,бөгспутины дайныг эсэргүүцдэг юрий шевчук шиг эрүүл ухаантай орос хүнийг хүндлэлгүй яахвээ,,,расторгуев бол фашист рашист,,,,
украйны ард байгаа америк ёвроп жинхэнэ фашистууд болтой орсууд ялагдах ёсгүй хэзээд ялна фашизм италиас гаралтай англичууд украйны фашизмын ард байгаа нь дэлхий даяар сурталчилж байна
Оросын фашизм дууссаан,,,,
Оросын фашизм дууссаан,,,ялагдсан,,,ялагдах ч ёстой юмаа,,,
рашистууд зайлаач
ОРОСУУД ЯАГААД ХАЙР ЗАРЛААД БАЙНА АА. ОРОСД ИХ НААЛДАХ ДЭМИЙ. ГАЙ ДУУДНА.
орост фашизм үүсээгүй АНХ италид үүссэн ИТАЛИЙН джованни "" фашизмын тунаг бичсэн МУССОЛИНЫ СУРАЛЦСАН гитлерийн ""майн майн "" германы фашизмын тунхгаа бичиж хэрэгжүүлэх гээд орост ялагдсан 2014 Онд фашизм нацизмыг ёвропчууд хөгжүүлсээр Украйнд төрийн эргэлтийг хийж фашист нацист ажиллагааг орос хэл орос хүний эсрэг явуулсаар 15 мянган хүн алж хорин хоёр онд орос өөрийн эрхгүй демилитаризации денацификации хийж ЗХУ-ын цэрэг зэвсэг хас тэмдэгтэй нацистууд азов айдар правый секторыг устгаж эхлээд украйныг демонтаж хийж нейтральный улс болгох зорилго тавин ажиллаж байна Украйны нацистууд гадаадт дүрвэсэн украйны ард түмний паспортыг хүчингүй болгож орох орон гэр ажил хөдөлмөргүй гудамжны бомж болгож ард иргэдээ яргаллаа ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨХЧЛӨӨ
дууны үгийг гоё орчуулжээ сайн орчуулж
Путины хайртай хамтлаг гэсэн