УИХ-ын Сонгуулийн саналын хуудастай холбоотой асуудлаар улс төрийн намын төлөөллүүд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд: "Энэ удаагийн сонгууль бол сүүлийн 30 жилийн хугацаанд болоогүй сонгууль болох гэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын 126 гишүүнийг сонгоно. Ингэхдээ тойргоос 78 гишүүнийг, жагсаалтаар буюу намын нэр дугуйлах байдлаар 48 гишүүнийг сонгоно. Үүний үр дүнд Монгол Улсад солонгорсон парламент үүснэ гэдэг хүлээлттэй байгаа. Нэг нам хязгааргүй эрхтэйгээр эрх барьдаг биш, олон сөрөг хүчин бий болж Засгийн газартаа хяналт тавьдаг, хоорондоо бодлогын мэтгэлцээн өрнүүлж чаддаг, эрүүл, амьд парламент үүснэ гэдэг хүлээлттэй байна.
Сонгуулийн саналын хуудас нь 2 тусдаа байх ёстой гэдэг үндэслэлийг гаргаж ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл тойргоос нэр дэвшиж буй 78 хүний нэр тусдаа нэг хуудсан дээр, жагсаалтаар нэр дэвших нь 48 нэр бүхий тусдаа хуудас байх ёстой.
Учир нь нэг хуудсан дээр хоёуланг нь хамт бичсэн тохиолдолд буруу тэмдэглэгээ хийвэл жагсаалт хүчингүй болох гээд байна. Нөгөө талдаа энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа иргэд оролцохдоо зөвхөн жагсаалт дээр байгаа намын нэрсийг дугуйлах зарчмаар орно. Эдгээр үндэслэлээр сонгуулийн санал хураах хуудас хоёр тусдаа байх ёстой гэдэг шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна. " гэсэн бол МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл: "Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын хувьд саналаа өгөхөд маш ойлгомжтой байх ёстой. Харамсалтай нь бид сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуулиа өөрчилдөг. Үүнээс болж маш их төөрөгдөл үүсдэг. Ийм төөрөгдөл, будлиан байлгахгүйн тулд улстөрийн намууд нэгдээд, шаардлага, саналыг гаргаж байна.
Энэ удаагийн сонгууль холимог хэлбэрээр явагдана. Сонгогчдод ойлгомжтой болгохын тулд улстөрийн намуудыг жагсаалтаар дэвшүүлж байгаа саналын хуудсан дээр намын нэр, үзэл санаа, бодлогыг агуулсан бэлгэдэл, лого, намыг болон эвслийг тэргүүлж байгаа хүмүүсийн нэрс нь тодорхой байх ёстой. МҮАН, МНН хамтраад "Үндэсний эвсэл" байгуулж, СЕХ-нд бичиг баримтаа өгсөн байгаа.
Тэгэхээр "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр гээд нэр нь байж байдаг, лого нь байдаг бол сонгогчдод маш ойлгомжтой байна.
ХҮН намын дарга Т.Доржханд, намынх нь лого байж байвал сонгогчдод саналаа өгөхөд цаг хугацааг хэмнэхээс гадна сонголтоо хийхэд маш ойлгомжтой байх юм. Тийм учраас бидний тавьж байгаа шаардлагыг СЕХ хүлээж аваад, ажил хэрэг болгох байх гэж бодож байна. " гэв.
М.Чой
Сэтгэгдэл10
Доржханд МАН-н хөнжилд 4 жил хэвтэж биеээ үнэлсэнг БҮГД ХАРСАН МЭДСЭН ...БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС АВСАН ДЭЭРМЭЭ ТӨЛ
Доржханд МАН-н хөнжилд 4 жил хэвтэж биеээ үнэлсэнг БҮГД ХАРСАН МЭДСЭН ...БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС АВСАН ДЭЭРМЭЭ ТӨЛ
Номтыг дэмжинэ.
Бялдууч хог вэ, Монголын баячууд Ард Олны Төлөө юу хийсийн
Саналын хуудас гээд голийсон урт юм байж байхаар хоёр хуудас байсан нь зөв л дө ! Өөрийнхөө Хүн намыг овоо санал авна гэж бодоод байх шиг бөйна манай энэтхэг жаал ! Үгүй байх аа !
Бангладеш Доржханд МАН-ынханд ээлжлүүлэн хошногодуулж 4 жил аахилж хэвтсэн.Үүний хүчинд овоо ч мөнгө МАН-с авсан.
бангладеш биш шри ланк биз дээ?
үгүй ээ ПУНДЖАБ
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 21-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаагаа мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр нас барсан байдалтай олдсон байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Н-аас өөрийн төрсөн ах Б-г оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон. Эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" хэмээн мэдээлсэн байна.