Ардчилсан нам, Олон Улсын Ардчилсан Холбоо /IDU/ хамтран “Монгол Улс – Ардчиллын Баянбүрд” сэдэвт олон улсын бага хурлыг өнөөдөр /4-р сарын 25-ны өдөр/ Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Монгол Улсад анх удаа болж байгаа энэхүү хурлаар ардчиллын замаар 34 жил замнаж буй манай улсын ардчиллын ололт амжилт, алдаа оноо, сорилт, сургамж, ирээдүйн талаар хэлэлцэх юм.
Олон улсын бага хурлын хүндэт зочдоор Олон Улсын Ардчилсан Холбооны даргын бие төлөөлөгч, Канадын Парламентын гишүүн, Засгийн Газрын гишүүнээр ажиллаж байсан эрхэмсэг ноён Тони Клемент, Олон Улсын Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Др. Майкл Даст, Английн Консерватив Намын гадаад харилцаа хариуцсан дарга асан Филиппа Брүүм мөн Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Конрад Аденауэрын сангийн төлөөлөгчид болон Монгол Улс дахь гадаад орнуудын ЭСЯ-ын төлөөлөл оролцож байна.
Зохион байгуулагч Ардчилсан намын зүгээс намын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Э.Одбаяр, Ардчилсан намын дэд дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүд, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн төлөөлөл, нийтлэлч, Ардчилсан хөдөлгөөний анхдагч Б.Батбаяр нар оролцож байгаа юм.
Олон Улсын Ардчилсан Холбоо нь 69 орны баруун төвийн үзэл баримтлалтай 84 улс төрийн намуудыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын байгууллага юм.
Сэтгэгдэл13
Super хулгайчдын цугларалт уу ?
Тийм байна. Ардчилалын нэр барьсан Анархист, авилгач, луйварчид, гаж донтон мэтийн супер хулгайчуудын цугларалт болж байна.
Өөрсдийгөө зөвхөн ардчилагчид гэж ойлгодог тэнэгүүдийг бурхан өршөөг ккк. Та нарын хажууд Оюун-Эрдэнэ мэтийн залуус харин ч АРДЧИЛАЛ-ын төлөө зорьж яваа байх шүү
Ха ха ха.
энэ ч сайны ёр бишээ,7.01 бүү давтагдаасай билээ,мөнгөө гаргасан хүн хөгжмөө захиалдаг гэдэг дээ ард нь барууны өнгөт "хувьсгалчид" байгаа юм бна
Со гоор үг хэлүүлдэггүй ямар балай хурал вэ ! нөгөөдөх нь оцойгоод суучихаж ! Ээбээ одоогийн дарга Жёнко хоёр тоож ирдэггүй ямар балай хурал вэ !
"Дэлхийд ардчилал гэж юм хаана ч байхгүй". АНУ н ерөнхийлөгч Д.Трамп. "Ардчилал гэдэг бол манай улсын бренд нэр".АНУ н төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси.Энэ үгнүүдээс дүгнэлт хйж болно. Бидний тархийг угаадаг шиг ардчилал гэгч гоё юм хаана ч байхгүй бөгөөд ардчилал гэдэг бол дэлхийг зандалчлах АНУ н бодлогын халхавч төдий л юм байж таарах нь байна. Шилний цаанаас чихэр долоолгох гэсэн хэллэг байдаг. Ардчилал бол улс орны эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлдэг хүчин зүйл биш болохыг бид хажуухнаасаа харж болж байна. Ардчилалгүй гэгддэг БНХАУ,Вьетнам,Сингапур,Хойд Солонгосын аварга хөгжил өөр юм хэлж байна. Ардчилал гэгч энэ заваан юмыг ашиглан улс орнуудын тогтвортой хөгжлийг тогтворгүй болгож, төрийн эргэлт,самуун,жагсаал,7 сарын 1 гэхчлэн заваан юм хийж байна. Бид манай хөгжлийн чөдөр тушаа дүр эсгэсэн хуурамч ардчиллыг устгах шаардлагатай байна.
Дээрэмчин Америкийн тусгай албадын даалгавараар Элбэгдорж Зоригийг нухах ажлыг зохион байгуулсан нь өдрөөс өдөрт улам тодорсоор байна. Дэлхий дахинд дээрэмчин Америкийн жанжлах байр суурь ганхаад, алдагдаад ирсэн өнөө цагт үед цорын ганц амьд гэрч Булганы айдас тавигдаж үнэн үгээ хэлж эхэллээ.
Монгол улс Ардчиллын баян бүрд биш, Монгол улс Ардчиллын дампууралын илэрхийлэл юм.
"Ардчилал гэж хоёр чоно нэг хурга гурав үдийн хоолондоо юу идэхийг шийдвэрлэхийг хэлнэ" гэж Америкийн ерөнхийлөгч асан Франклин Рузвельт нэгэтээ хэлжээ. Мэдээж хэрэг олонхийн саналын дагуу хоёр чоно нэг хургыг үдийн хоолондоо зооглоно шүү дээ. Ардчилал, олонхийн санал, олонхийн засаглал гэдэг нь ийм л аюултай ажээ. Ардчилагсад үдийн хоолондоо монголын ард түмнийг зооглох гэж байна. БОЛГООМЖЛОГТУН.
МАН-хан болон тэдний троллууд буюу зулзган коммунистууд ямар их сандарч байнаа.
МАН-хан болон тэдний троллууд буюу зулзган коммунистууд ямар их сандарч байнаа.
МАН-хан болон тэдний троллууд буюу зулзган коммунистууд ямар их сандарч байнаа.
МАН-хан болон тэдний троллууд буюу зулзган коммунистууд ямар их сандарч байнаа.