sonin.mn

Улаанбаатар хотын аварга шалгаруулах "Хөгжөөн дэмжигчид"-ийн анхдугаар тэмцээн өчигдөр боллоо. Энэхүү тэмцээний бага насны ангилалд долоон дүүргийн 21 сургуулийн 21 багийн 336 сурагч өрсөлдсөн юм. Ингээд нэгдүгээр байрт Э.Нацагдорж дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургууль, удаахь байрт Э.Нямтуяа дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн “Singapore school of Mongolia” сургуулийн нэгдүгээр баг, гуравдугаар байрт Ж.Нямжаргал дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн “Орчлон” олон улсын сургуулийн баг тус тус шалгарав.



Мөн Ж.Нямжаргал дасгалжуулагчтай Шинэ зууны удирдагч сургуулийн бага насны ангилалд 21 сургуулийн баг тамирчдын дунд хүчтэй өрсөлдөөн болж тусгай байр, цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.



Мөн сургуулийн эцэг эхийн төлөөлөл тэмцээн уралдааныг онцгойлон ач холбогдол өгч хүүхэд бүрийн хүмүүжил, бие бялдрыг хөгжүүлэх үйлст нь анхаарсан байна.