sonin.mn

Дорноговь аймагт гарсан аймшигт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтох хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэрээ тэрээр: "Иргэний хуульд хохирогч нас барсан тохиолдолд сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр олгоно гэж заасан.


Дорноговь аймагт амиа алдсан 12 настай охины сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /660,000төгрөг/ 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр, хоёрдугаарт насжилтын зардлыг давхар тооцох зохицуулалттай. Эдгээр нь 182.5 сая төгрөг болсон. Гэхдээ хохирлыг ялтан Г.Гантулгаас гаргуулна гэж байгаа нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.


Г.Гантулга нь 2023 оны аравдугаар сарын 3-ны өглөө таксинд явна гэж охиныг хууран мэхэлж, машиндаа суулгаж авч яваад хүчирхийлсэн. Хүчирхийлсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор охины амийг егүүтгэж, булсан. Цогцсыг гурав хоногийн дараа олсон. 


Г.Гантулга өмнө нь хүчингийн хэрэгт холбогдож байсан этгээд. Хохирогчийн ээж бид хоёр шүүх хуралд орсон. Шүүх хурал маш хүнд болсон. Хохирогч айлын ганц хүүхэд, ээж нь тэтгэврийн насны хүн. Энэ айлын гал голомт, үр удам тасарсан, хор аюулын хэмжээ өндөр. Ийм хэрэгт цаазын ялыг сэргээх нь зүйтэй. Зарим тохиолдолд цаазын ялыг байх ёстой гэж үздэг. Нийгэмд учруулж байгаа хор хохирол, аюулын хэмжээ өндөр тохиолдолд цаазын ял тохиромжтой. Г.Гантулга өмнө нь хүчингийн хэрэгт холбогдож байсан этгээд байна. Хохирогчийн ээж бид хоёр шүүх хуралд орсон. Шүүх хурал маш хүнд болсон. Хохирогч айлын ганц хүүхэд, ээж нь тэтгэврийн насны хүн. Энэ айлын гал голомт, үр удам тасарч, хор аюулын хэмжээ өндөр. Ийм хэрэгт цаазын ялыг сэргээх нь зүйтэй.


Бүх насаар хорих зүйл ангитай хэд, хэдэн шүүх хуралд орлоо. 2017 оноос өмнө цаазын ял сонсож буй этгээд шүүх хурал дээр гэм буруугаа хүлээдэг, дээш, доош шингэн алдаж, нүд нь зогссон байдалтай амь өршөөхийг гуйж, уйлдаг байсан.

Одоо бүх насаар нь хорих ял эдлүүлэх зүйл ангитай хэргийн шүүгдэгч амьд байх юм байна гэдэг итгэл үнэмшилтэй болсон уу? гэмшиж, айх шинж бага болсон байна." гэв.


С.Сарнай