Монголын Үндэсний бөхийн холбоо, "Премьер Спортс Нэтворк” ХХК хамтран шилдэг баг шалгаруулах “Үндэсний Алтан цом”-ын төлөөх багийн барилдааныг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулан ажиллаж байна.
Тус барилдааны “Бүх оддын барилдаан”-ыг 2024.03.16-ны өдөр зохион байгуулсан бөгөөд тасалбарын орлогын дийлэнхийг үйл ажиллагааны зардал, бай шагналд зарцуулсан. МҮБХ үүргийн дагуу дээрх зардалд шаардагдах төлбөрийг 2024.03.18-ны өдөр шилжүүлсэн бөгөөд хамтрагч байгууллага "Алтан цом”-ын барилдаан зохион байгуулах дүрмийн дагуу төлбөрийг (ялсан баг 30,0 сая, ялагдсан баг 10,0 сая төгрөгний шагналын сантайгаас гадна урлаг соёлын оддын барилдаан, бусад тэмцээнүүдэд оролцогчид, уран бүтээлчдэд 2-5,0 сая төгрөгийн шагнал олгогдсон) бөхчүүд рүү шилжүүлэн ажиллаж байна.
Төлбөрийн шилжүүлэгтэй холбоотой тайлбарыг "Премьер Спортс Нэтворк” ХХК-аас албан бичгээр даян аварга Н.Батсуурьт хүргүүлж байгаа мэдээллийг МҮБХ-нд сая мэдэгдлээ. Тус албан бичигт багууд тэмцээний төгсгөл хэсэгт шийдвэрлэх барилдааныг орхисон асуудал өмнөх жил гарсан учир бүх шагналын төлбөрийг тэмцээний дараа олгох журмыг тайлбарласан байна.
Аливаа спортын холбооны үйл ажиллагаа ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагуудын ХАРИЛЦАН ИТГЭЛЦЭЛ тэдний ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ-ийн дүнд амжилттай явдаг.
“Алтан цом”-ын "Бүх оддын барилдаан"-ы шагнал олголтын талаар зарим бөхчүүдээс 2024.04.24-ны өдөр төлбөрийг нэхэмжилсэн шаардлага гаргасан, мөн тус шаардлагыг олон нийтийн сүлжээнд түгээсэн хэсэг бөхчүүдийн үйлдлийн өмнөөс МҮБХолбоо Ивээн тэтгэгч байгууллагууд болох ПЕПСИ БРЭНД, ТОЁОТО МОТОРС ХХК, ДИДИЭШ, ГАНТИГ ВИЛЛА ТӨСӨЛ, СКАЙТЕЛ ГРУПП-ийн нийт ажиллагсад хамт олноос уучлал хүсэж байна. Энэ ташрамд Та бидний цаашдын хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.
Хойшид бөхийн дасгалжуулагч, багш нар аливаа тэмцээний дүрэм журмыг тамирчдадаа сайтар ойлгуулах, бөхчүүдийн зүгээс Монгол бөхийн жудаг ёсыг эрхэмлэн ямарваа нэгэн асуудалд туйлын нухацтай, хүлээцтэй, ул суурьтай хандаж, хойч үедээ сайн зүйлээр үлгэр дуурайлал үзүүлж байх цаг үе гэдгийг анхаарч байхыг хүсье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл8
Батсуурь л балайтсым бн ш дээ ! Тэмцээнээ дуусгалгүй мөнгөө аваад арилдаг гэсээн, тэхээр чинь дууссан хойно нь өгөх нь зөв л дөө!
кккк Батсуурь зориг гаргаж бусад бөхөө төлөөлөн дуугарч байхгүй юу. Энэ бол Батсуурийн үүрэг. Батсуурь маш сайн байна. Сүмо бөхөд асуудал гарахад аваргаараа Хакухо Даваажаргал гарч ирж уучлал хүсдэг биз дээ. Тэр шиг юм. Жижиг бөхчүүд иймэрхүү зүйл ярьвал бөхийн холбоо нь дарамтлаад байх байсан биз дээ малнуудаа
Нүнжиг суудаггүй золигийн ч юм аа даа.баянмөнх залуудаа нэг ийм сувдаг шунахай хүн байсан. Шавь нар нь дээрдэх юм алга.
Хаа хаанаа л жаахан УНАЦ - АШИГ \ хулгайчдын л горьдлого \ оролдоод тохиролцсонгүй дээ , ээ дээ энэ хулгайчдын угшил уу ...
Батсуурь жаахан хүлээж л байхгүй дээ, ямар өнөө маргаашгүй хоолны мөнгөгүй өлбөрч үхчихгээд байгаа биш дээ! Онигоотой юм?
Допинктой бөх Батсуурь барилдах эрхгүй
Бөхчүүд иым л шуналтай улс оронд хамгийн хэрэггүй улс чинь эд л бна
Цагдаа зодно допинг хэрэглээд 11 сар болоод даян аварга болно малгайгаа шиднэ хэрүүл хийнэ…..