sonin.mn

Мэдээлэл



Монголын Үндэсний бөхийн холбоо үндсэн эрх үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байгаа бөгөөд сүүлийн үед мэдээллийн зарим сайт тухайлбал eguur.mn гэгчийн зүгээс санаатай худал мэдээлэл удаа дараа тарааж (2024.04.23-ны өдрийн 11:15 цагийн мэдээний гарчгаа 12:07 минутанд өөрчлөх гэх мэт) бөхчүүдэд буруу ойлголт өгөх, бөх сонирхогчдыг талцуулах үйлдлийг гаргаж байгаад шаардлага хүргүүлж байна. 


МҮБХ-ны Тэргүүлэгчдээс допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн талаар ямар нэгэн тогтоол шийдвэр гаргаагүй бөгөөд ямагт спортын шударга өрсөлдөөнийг эрхэмлэн, олонхын саналаар шийдвэрийг гарган ажиллана. 


Харин МҮБХ-ны үйл ажиллагаа болон бөхчүүд, багш дасгалжуулагчид, бөх сонирхогчдод спортын шударга өрсөлдөөний талаарх итгэл үнэмшлийг бууруулах, тэдний урам зоригийг мохоох байдлыг Спортын арбитр ТББ-ын гаргаж байгаа шийдвэрүүд, Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаа харуулж байгаад энэхүү албан мэдэгдлийг гаргаж байна. 

Ямар ч тамирчин алдаа дутагдал гаргах тохиолдол байж болох бөгөөд энэ үйлдлийг ашиглаж, ашиг хонжоо хайсан зарим өмгөөлөгч гэх этгээдүүд дээрх бөхчүүдийн нэр хүндийг унагаж, сэтгэл санаагаар нь хохироож байгааг нийт бөхчүүд, багш дасгалжуулагчид, дэвжээ галын удирдлагууд, салбар холбоодын удирдлагууд анхаарч ийм зохисгүй ашиг хонжоо хайгчдын үйлдлийг таслан зогсоож байхыг хүсье. 


Мөн Спортын арбитр ТББ допингийн зөрчил гаргасан бөхчүүдийг допинг хэрэглэснийг зөвшөөрч байгаа атлаа хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцсон МҮБХ-ны Тэргүүлэгчдийг ХАРИУЦЛАГА ТООЦОХ СУБЪЕКТ БИШ гэж тогтоосон БУСАРМАГ шийдвэр гаргаж байгаатай адил шийдвэрийг дараагийн болох хурлуудаасаа гаргах, мөн МҮБХ-нд хууль шүүхийн байгууллагуудаар шаардлага, шахалт байнга хүргүүлж ажиллаж байгаатай адил үйлдэл цаашид гаргаж чадах эсэхийг МҮБХ-ны зүгээс анхааран ажиглаж байгааг мэдэгдэж байна. 


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


ШААРДЛАГА


Eguur.mn гэх сайт нь Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийг допингтой холбоотой шийдвэр, тогтоол гаргасан гэх хуурамч мэдээллийг санаатай гаргаж байна. 

Танай сайт 2024 оны 04-р сарын 23-ны өдрийн 10:42 цагийн мэдээнд худал мэдээлэл зориуд гаргаж, олон нийтийн сүлжээнд нийтэлж тараасан бөгөөд мэдээний гарчгийг 12:07 цагт өөрчилж байгаа зэрэг нь хэвлэл мэдээллийн салбарт байж боломгүй увайгүй үйлдлүүд тул энэ мэт байдлаа зогсоохыг шаардаж байна.



МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО